Accounting

2014-12-09

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Татварт Жинийн итгэлцүүрийг ашиглах нь , Хэлэлцүүлэг № 9

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Татварт Жинийн итгэлцүүрийг ашиглах нь , Хэлэлцүүлэг № 9 Бие даасан судлаачид Бид нар өнгөрсөн 10 жилд судалж бүтээсэн ер бусын, гайхалтай шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтээрээ дэлхийн математик эдийн засаг, санхүүгийн орчин цагийн дээд боловсролын өөр нэгэн эхлэлийг санаачлан хөгжүүлсэн гэдэгтээ итгэл төгс байдаг. Судлаач Бид нар өөрсдийн бүтээлийг дэлхийн түвшинд тасралтгүй таниулах, суут эрдэмтэдийн алдартай шинэ санаа, нээлтүүдтэй түүнийгээ жишиж харьцуулах, өөрсдийн зэрэглэлийн зиндаагаа дээшлүүлэхэд анхаарсаар ирлээ. Хүн төрлөхтний боловсролын төлөө Бид нарын бүтээсэн гэгээлэг бүхнээс минь алаг хорвоогийн олон зуун сая хүн насан туршийнхаа боловсролын суурийг тавихаар өдөр бүр шимтэн хүртэж байгааг нийгмийн алдартай сүлжээ Google.com; Yahoo.com, Ask.com; Twitter.com; Facebook.com -оор аялах бүрийдээ харж, мэдэрч сэтгэлийн ташаал хүртэж байдаг билээ. Хорвоогийн 7 тэрбум гаруй хүний нэлээд нь өөрт заяасан хувь тавилан, нийгмийн хөдөлмөрийн хуваарийн дагуу боловсролын шинжлэх ухааныг төлбөрт сургалт эрхлэх бизнест ашиглаж байхад бие даасан судлаач Бид нар л өрөөл бусдын ирээдүйн боловсролын төлөө бүхнээ үнэ төлбөргүйгээр зориулж ирсэн билээ. Та Google.com -ын “Web” болон “Images” үр дүнгээр ”World notable greatest genius beneficial free lectures in modern & updated economics & finance” буюу “Орчин цагийн, өөрчлөгдсөн эдийн засаг, санхүүгийн сайн санааны, төлбөргүй дэлхийн онцлох агуу их, суут лекцүүд” гэсэн хайлт хийвэл Бид нарын бүртгэлийн хаяг болох “Tunteg Yondon (@tyondon)|Twitter ; Tunteg Yondon on Twitter эсвэл Tunteg Yondon-Google+” нь хайлтын үр дүнгийн жагсаалтын эхний шугамуудад гарч ирэх болно. Тэрчлэн Бид нарын бүтээлийн дэлхийн шинжлэх ухааны чансаа, хүлээн зөвшөөрөлтийн төлөв байдалд өөр олон хувилбараар ч хайлтын тандалт хийх боломжтой. Тухайлбал,“World notable greatest & genius discoveries in modern & updated higher education of math economics & finance” болон “World notable greatest genius scientists of Mongolia” гэх мэтийн хайлт хийхэд мөн Twitter дэх Бид нарын бүртгэлийн хаяг гарч ирнэ. Мэдээжээр эдгээр хайлтын үр дүнгүүд нь албан бус мэдээлэл бөгөөд шинжлэх ухааны өгөгдлийн сангийн баяжилтын дагуу байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг билээ. Гэхдээ олон арван сая үзүүлэлтээрх санамсаргүй хайлтын жишилт, зэрэгцүүлэлтийн үр дүнгээр Бид нарын вэб бүртгэлийн хаяг сүүлийн 2.5-3 жилийн туршид давтан гарч ирсээр байгаагаас ажиглахад Бид нарын судалгааны бүтээл дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд нэгэнт танигдаж, бүртгэгдсэнийг илэрхийлж байна гэж үзэх үндэслэлтэй. Эдийн засгийн шинжлэх ухаанд нээлт хийсэн судлаачид өөрсдийн бүтээлээ бүх шинжлэх ухааны хаан болсон математикт тулгуулан баталгаажуулсан байдаг. Бид нар ч мөн энэхүү зүй тогтолт дардан замаар түүчээлсэн. Дэлхий даяар олон саяар хэвлэгддэг эдийн засгийн алдартай сурах бичгүүдийн агуулгыг илэрхийлдэг гайхалтай томъёо, бодолтын уран гоё арга, ер бусын тодорхойлолт, график дүрсэлгээний нэгэн адилаар зохиогчдынхоо нэрсийг үүрд дуурсгасаар байгаасай хэмээн билэгшээж бүтээсэн олон загвараа өөрсдийнхөө овог, нэр (Tyondon’s method in …гэх мэт)-ээр нэрлэсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд tyondon.blogspot.com-д “Images” дүрслэлийн хэлбэрээр байршуулж ирсэн зарим нийтлэл нь Internet–ийн бага зэргийн доголдлоос шалтгаалж чанарын шаардлага хангахгүй байгаа нь ажиглагдлаа. Мөн өөрсдийн судалгааны үр дүнг дэлхийн шинжлэх ухааны мэдээлийн санд хүртээмжтэй хүргэж, түгээж танилцуулсан тул Монголынхоо уншигч нартаа тэдгээрээсээ түүвэрлэн толилуулахаар шийдсэн билээ. Иймд сонгож авсан зарим нийтлэлийг Монгол нэмэлт тайлбартайгаар Shildeg.net болон Tunteg Yondon-Google+ вэб сайтуудад“Images” буюу “Windows Photo Viewer” дүрслэлийн хэлбэрээр байршуулах ажлаа эхлээд байна. “Images” дүрслэлээрх нийтлэл тус бүрийг идэвхжүүлэх замаар тэдгээрийн доторх агуулгатай дэлгэрэнгүй танилцах боломж нээгдэнэ. Саяхан Shildeg.net болон Tunteg Yondon-Google+ вэб сайтуудад “Т. Ёндон гэр бүлийнхээ гишүүдийн хамт сүүлийн 10 жилд боловсруулж, сургалтанд хэрэгжүүлсэн шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлтийн жагсаалт”нийтлэлд багтсан сэдвүүдээс хамт олон, суралцагчдын захиалгаар цаашид төлбөргүй, танилцуулах лекц, сургалт хийхээр төлөвлөж байгаа болно. Шинжлэх ухааны нээлтийг “Өдрийн од” мэт ганц нэг хүн, бусдад ажиглагдахгүйгээр, хөлсөө дуслуулан зүтгэж бүтээдэг хэдий ч бэлэн үр дүнг нь нийтээрээ, дэлхий даяараа хүртэж амьдралаа тэтгэн дээшлүүлж, орлого, баялагаа нэмэгдүүлсээр байдаг билээ. Энэ удаад 2013.05.02–нд Tyondon.blogspot.com-д “Images” хэлбэрээр байршуулсан “Tyondon’s family researching team: Practical application of Gini coefficient on taxation” нийтлэлтэй танилцуулж байна. Орчин цагийн эдийн засгийн сэтгэлгээнд гайхамшигийг бүтээсэн суут эрдэмтэд болон Нобелийн шагналт эрдэмтэдийн алдарт нээлтүүдтэй өөрсдийн судалгааны үр дүнг зэрэгцүүлэн жишиж харуулж байхын хамт Тэд нарын нээлтийн заримыг хэрхэн гайхалтайгаар өөрчлөн хөгжүүлснээ, сэтгэлгээний бусдынхаас эрс ялгагдах цоо шинэ орон зай, томъёоллыг яаж нээж, тэдгээрийг шууд хэрэглээ болгон хэрэгжүүлж байсантайгаа Бид нар цаашид уншигчдыгаа танилцуулахыг хичээх болно.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 71 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax