Accounting

2015-07-23

Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34

Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34

Даяарчлал, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд санхүүгийн боломж, мэдлэг чадвартаа нийцүүлж гадаадын болон дотоодын шилдэг гэгдэх их, дээд сургууль (ИДС)-д суралцах боломж хүн бүхний хувьд нээлттэй болжээ. Энэ сэдэвтэй  холбогдуулж ганц нэг саналаа илэрхийлэв. 1. Үнэний шилдэг, бодит шалгуур бол цаг хугацаа, түүний мөнгөөр хэмжигдэх өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ юм. Шинэчлэл, өөрчлөлтийн санаа, эхлэл, явц, үр дүнг зөвхөн гадаад орчинтой холбож үзэх, бусдад байгаасаас олж харах, тэднээс хуулбарлах, тэднийг аялдан дагах нь өөртөө итгэх сэтгэлийн хүчийг сулруулах, дотоод нөөцөө дайчилан ашиглахад эргэлзээ төрүүлдэг. Гоё, чамин харагдсан, шилдэг гэж өөрийгөө нэрлэсэн бүхэн төгс төгөлдрийг илэрхийлдэггүй. Хааяа нөхцөл байдлыг зөв мэдэрч, алдаагаа бага дээр нь засч, зарим нэг буулт хийх нь ухралт биш харин ч ахиц дэвшлийн зүй тогтолт алхам, нэр хүндийн хэрэг байдаг гэдэг. БСШУЯ-аас өнгөрсөн жилээс дэлхийн шилдэг 100 их сургууль (ИС)-д жилийн 50-60 орчим мянган долларын сургалтын төлбөртэйгөөр оюутан шалгаруулан илгээх болсон нь түр зуурын эерэг санаачлага хэдий ч төсвийн санхүүжилтэнд ихээхэн дарамт болдог байж магадгүй. Энэ төсөлтэй холбоотойгоор гадагш урсах сургалтын санхүүжилтэнд жил бүр татвар төлөгчид 100*(50,0+60,0):2= 5,5 сая доллар буюу 10,89 тэрбум төгрөг (2015 оны 7 дугаар сарын эхний хагасын дундаж ханшаар $1=1980) төлж байгаа гэсэн үг. Тоймлон бодоход 4 жилийн туршид гадагш шилжүүлэх 43,56 тэрбум төгрөгөөр дотооддоо нэлээд хэдэн орчин үеийн ИС-ийн материаллаг баазыг бүтээх боломжтой байж магадгүй. Шинээр барих шаардлагатай ерөнхий боловсролын 850 сургуулийн санхүүжилтийг хэмнэхэд ч энэ нь хувь нэмэртэй байж болзошгүй. Дээрх оюутнуудыг дотооддоо бэлтгэх боломжийг зөв хувилбараар хэрэгжүүлвэл жилд ердөө 88,4 мянган доллар буюу  100*(1,500,000+2,000,000):2=175,0 сая төгрөг л шаардлагатай бөгөөд энэ нь гадаадад сурах 1 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөр дээр өөр нэг оюутны хагас жилийн сургалтын төлбөрийг нэмсэнтэй тэнцэж байгааг харгалзан үзүүштэй. Америк, Австрали, Канад, Герман, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улс буурай хөгжилтэй орны хямд ажиллах хүчийг ашиглах, оюуны өндөр чадамжтай мэргэжилтэн, судлаач болон төлбөрийн чадвартай оюутанд хандсан цагаачлалын тааламжтай бодлого явуулснаар л эдийн засгаа хүчирхэгжүүлж, шинжлэх ухааны ололт, техник, технологи, туршлага (know-how)–ын гадаадаас орж ирэх урсгалыг нэмэгдүүлж чадсан бололтой. Өнөөгийн байдлаар Нобелийн шагналтан 870 орчим эрдэмтэн байгаагийн 20% буюу бараг 200 нь Еврей (Jews) үндэстэн байгаа бөгөөд тэд нар Америкийн холбооны нөөцийн сан, банк, санхүүгийн бодлого, суурь шинжлэх ухааны гол түлхүүр бодлогыг үндсэндээ чиглүүлдэг, Энэтхэгчүүд Америкийн жижиг, дунд бизнесийн менежментийг чадварлаг эрхэлдэг гэдэг. Нобелийн шагналтнуудын дотор цагаач иргэд өндөр хувийн жин дардаг гэдэг бөгөөд Тэд нарын мэдлэг, чадварыг ухаалгаар ашиглахыг “мэдлэгийн гадагшлах урсгал-утечка ума- mind leakage хэмээн нэрлэсээр иржээ. Гэхдээ аливаа зүйл эерэг ба сөрөг гэсэн хосмог шинжтэй байдаг тул дээр дурьдсан “мэдлэгийн гадагшлах урсгал” нь түүнийг ашиглагч зарим орны үндсэн хүн амынх нь улс төр, бизнес, санхүү, боловсрол, шинжлэх ухааны элит (сор, шилдэгүүд) хүрээллийн нөлөөлөл, хувийн жинг аажимдаа бууруулахад хүргэдэг сөрөг үр дагвартай байдаг бололтой. Элит гэдэг үгийг хязгаарлагдмал хүрээнд, зөвхөн хүчний байгууллагад л элитийн салаа, батальон гэх зэргээр хэрэглэдэггүй гэдгийг бодууштай. Судалгаанд суурилсан сургалтыг үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээтэй шууд холбохтой уялдаж гадаадын шилдэг ИС-ийн үйл ажиллагааны зардлын өсөлтийн хурд нь тэдгээрийн дотоодоос элсэгчдийн сургалтын төлбөрийн өсөлтөөс түрүүлэх болсон нь сургалтыг даяарчилах замаар бусад орны оюутан, судлаачдын оруулах сургалтын төлбөрийн сангаа өсгөх, Тэд нараар дамжуулж үзэл суртлын бодлогоо түгээх, хэрэгжүүлэх, санхүүжилтын хялбар, баталгаат эх үүсвэрээ нэмэгдүүлэх хандлагатай болсон нь ажиглагдах болжээ. Монголын 25,000 орчим иргэн хууль ёсоор Солонгост цагаачлан хөдөлмөрлөдөг гэсэн статистик байдаг гэсэн. Тэд нарын сарын хөдөлмөрийн дундаж үнэлэмж 1,5 сая төгрөг орчим байдаг нь Монголд ажилласнаас хавьгүй дээгүүр юм. Лос- Анжелес хотод 1 цагийн цалингийн доод үнэлгээ $7.5  байгааг 2016 оноос $10, харин 2020 оноос $15 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл дайралддаг. Гэтэл Монголд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮192,000 байгаа нь ажлын 5 өдрөөр тооцоолоход нэг цагт ногдох хөдөлмөрийн хөлс барагцаагаар ₮192,000:5:8=₮4,800 буюу $2.42 болж  дээрхээс даруй 3-4 дахин доогуур байна. Гадаадад сурч өндөр мэрэгжил эзэмшсэн болон чөлөөт зах зээлд хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлж байсан хүмүүст Монголдоо ажилтай, орлоготой амьдрах нөхцлийг амлалтаар бус, бодитойгоор бүрдүүлэх шаардлагатай байх. Монголд хөдөлмөрийн мөлжлөг өндөр, хүнд суртал шудрага бус байдал, авилга түгээмэл учраас гадаад оронд байсан хүмүүс энэ ёс бус байдалд дургүйцэж удалгүй л гадаад руугаа буцдаг бололтой. Монголын ойрын ба дунд хугацааны нийгэм-эдийн засгийн хөгжилд нэн чухал мэргэжлийн чиглэлд баримжаалж дэлхийн шилдэг ИС-ийн төрөлжсөн салбар сургуулиудаас Монголд нээхэд анхаарлаа түлхүү хандуулвал уул уурхайн түүхий эдийг олборлож гадагш зөөлгөх,  түүнд хагас дутуу боловсруулалт хийлгэхээс илүү алсын хараатай шийдэл байж болзошгүй. Монголд ИДС нь багшлах бүрэлдэхүүний нийгмийн даатгалын шимтгэлээс  бусад бүх төрлийн татвар, шимтгэлээс чөлөөгддөг тул бизнесийн маш тааламжтай нөхцөлтэй гэж үзэж болох бөгөөд хувийн хэвшлийн ИДС-ийн оюутны дундаж тоо 400-500 байхад л бизнесийн тогтвортой нөхцлийг зөвхөн сургалтын төлбөрөөрөө хангах боломжтой хэмээн зарим судлаач ярьдаг. Монголд оюутны жилийн сургалтын дундаж төлбөр өнөөгийн ханшаар тооцоолоход ердөө (1,500,000+2,000,000):2:1,980=883.8 орчим доллар болж байгаа нь гадаадын шилдэг ИС-ийнхаас даруй 62.2 дахин хямд тусч байна. Мэдээжээр шилдэг, нэр хүндтэй сургуулийн оюутны жилийн сургалтын төлбөр Монголд өнөөгийн жишгээс хавьгүй дээгүүр тогтоогдох магадлалтай ч энэ нь төлбөрийн чадвартай эрэлт, нийлүүлэлтийн харилцан хамаарлаар зохицуулагдах бөгөөд хямд ажиллах хүчтэй, амьжиргааны өртөг доогууртай манай орноос гадаадын шилдэг ИС нь олон талын хэмнэлт, давуу тал олж, боловсролын бизнесийн үйлчилгээний тогтвортой, өсөн нэмэгдэх орлого хүртэх нь мэдээж. Нөгөө талаас Монголд нээж болох гадаадын шилдэг ИС нь үйл ажиллагаагаа явуулахын тулд олон төрлийн зардал гаргах магадлалтай тул түүнтай холбоотойгоор Монголын аж ахуйн нэгжүүдэд бүтээн байгуулалт, үйлчилгээний орлого орж ирнэ, ажлын байр нэмэгдэнэ, Монгол руу чиглэсэн мэдлэгийн орох урсгал бий болно, Монголд гадаадын хөрөнгө оруулалт татах, жуулчдын тоог нэмэгдүүлэхтэй адил утгатайгаар эерэг сурталчилгаа ч хэрэгжинэ гэж бодох юм. Монгол залуучууд бакалаврийн боловсролыг эзэмшихээр гадаадад 4-5 жил суралцаад төгсөхөд ямар хэмжээний төсвийн санхүүжилт шаардлагатай, энэхүү гадагшлах хөрөнгө оруулалтын шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдөхүйц өгөөж хэзээ, ямар шалгуур, хэмжүүрээр гарч ирэх, мөн эргэж төлөгдөх вэ? энэ төсөл нь дээд боловсролын өнөөгийн шинэчлэлд ач холбогдлоороо яг цаг үеэ олсон тэргүүлэгч асуудал мөн үү? монголынхоо шинжлэх ухааны нөөц, ИДС, бие даасан судлаачдын чадамжийг дээшлүүлэх, ашиглах замаар дээрх хөрөнгө оруулалтын гадагшлах урсгалын заримыг хэмнэж санхүүгийн алдагдсан боломжийг эх орондоо давуу байдалд хувиргах талаар бодолцсон уу? гэдэг нь эргэлзээтэй байсаар байх юм. Дунд сургуульд физикийн хичээл дээр судалж байсан төвд тэмүүлэх хүч, төвөөс зугтаах хүч, таталцлын хүч, дотоод энерги, харилцан хамаарал гэсэнтэй адилавтар ойлголт нийгэм-эдийн засгийн юмс үзэгдлийг төсөөлөхөд гарч л байдаг. Цаашид Монгол руу чиглэх шинэ мэдлэг, шинэ санаа, шинжлэх ухааны нээлтийн урсгалыг боловсролын хөрөнгө оруулалт, мэргэшсэн ажилтны цагаачлалын оновчтой бодлогоор удирдах  шаардлага ч гарч ирж магадгүй. Монголыг мэдлэгийг хуулбарлагч, импортлогч орноос мэдлэгийг бүтээгч, түгээгч, хэрэгжүүлэгч, экспортогч орон болгон хувиргах зарим боломжийг ашиглахад БСШУЯ–ны хувьд санаачлага гаргах цаг нь аль эрт болсон байх. Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь санхүүжилтийн эх үүсвэрийг бүтээх, хуваарилуулж олохоосоо илүү ярвигтай менежментийг шаарддаг гэдэг. Ер нь үрэлгэн зан эдийн засгийн өсөлтийг доош нь, тэг түвшин рүү чангааж улмаар нийгэмд ач тустай бүхнийг чөдөрлөх, бүсээ чангалж татвар нэмэх, тэтгэврийн насыг сунгахад л хүргэдэг бололтой. Аливаа тансаглал удаан үргэлжилдэггүй бөгөөд хөдөлмөрлөж бүтээгээгүй баялагыг хэрэглэхээр урьдчилан хуваарилах нь зөвхөн өрийн ачаалал, санхүүгийн дампуурлыг угтан дууддаг нь ажиглагддаг. 2. Эрүүл мэндээ хамгаалуулах, төрөл бүрийн шатны боловсрол эзэмшихтэй холбоотой байгалийн шалгарлаар заяагдсан анхдагч хэрэгцээгээ манай орны иргэд гол төлөв санхүүгийн төлбөрийн чадвартаа нийцүүлж төрийн өмчийн эмнэлэг, сургуулиар дамжуулж хэрэгжүүлдэг. Эртний Грек, Ром (Рим)-ын гүн ухаантан, уран илтгэгч, зохиолч, хуульч Цицерон олон нийтийн эрх ашгийг хүндэтгэхийг чухалчилж “ Ард түмний хүсэл зориг  дээд хууль” гэж хэлсэн байдаг. Сүүлийн үед төрийн өмчийн хувьчилагдаагүй үлдсэн дээрх цөөхөн объектын удирдлагын бие даасан байдлыг нь олгох, чадваржуулах, өөрийгөө санхүүжүүлэх боломжийг хангах гэсэн чамин нар, хаягаар хувьчилах тухай яригдах болсон нь 5 хүний 1 ядуу амьдардаг; нийгмийн баялагын тэгш бус хуваарилалт илэрхий өндөр; ил тод байдал, шударга ёс, тэгш оролцоо хэрэгждэггүй; далд эдийн засгийн нөлөөлөл барагцаалбал 30 гаруй %-тай; 3-хан жилийн өмнө 17%-ийн өсөлттэй байсан эдийн засгийг хямруулсан өнөөгийн нөхцөлд эртэдсэн санаачлага байж магадгүй. Гэхдээ саяхан Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас Монголд ядуурал сүүлийн жилд буурч 2014 байдлаар 21.5%-тай болсон гэсэн судалгаа гаргасан гэдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим судлаач, иргэд энэхүү судалгааны үндэслэл; судалгаанд сонгож хэрэглэсэн арга, түүврийн ажиглалтын тоо нь ерөнхий зүй тогтлыг төлөөлж чадсан эсэх; түүврийн дундаж алдаа, алдааны магадлалт үнэлгээ, алдааны хязгаарт эргэлзсэн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Европын холбооны хэд хэдэн оронд 2009 оноос эхэлж өнөө хэр нь үргэлжилсээр байгаа эдийн засгийн хямралтай төсөөтэй байдал Монголд тод илэрэх болсон. Дээрх оронд мөн л нийгмийн нийтлэг үйлчилгээний зарим салбарын яаруу, үнэгүйдүүлсэн хувьчлал  хэрэгжүүлсэн, нийгмийн хамгааллын хүрсэн түвшнээсээ ухарсан, татварыг нэмэгдүүлсэн нь хямралыг давах, аврах хэрэгсэл болохгүй л байгаа бололтой. Евро валютаас татгалзсан хүчирхэг эдийн засагтай Англид төрийн тогтолцооны эрүүл мэндийн даатгалын эдийн үр ашиг, хамрах хүрээ нь Америкаас бараг 2 дахин дээгүүр гэдэг. Дэлхийн эдийн засгийн 2-дагч хүчирхэг их гүрэн Хятад болон Азийн бар хэмээх улсуудад төрийн зохицуулалтыг чадмаг ашиглаж, төрийн өмчийн компаниуд нь улс орныхоо эдийн засгийн гол зүтгүүр (locomotive-локoмотив), түүчээ болсоор байна. Төрийн өмчийн ИДС-ийн хувьд бүс нутгийн болон дэлхийн зэрэглэлээ ахиулахад түүнээс төрийн өмчид тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг шинж байдал, материаллаг бааз, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр зэрэг нь бараг саад болоогүй, харин удирдлагын багийн бүрэлдэхүүн, түүний ёс зүй, хувьчлалын ашиг сонирхлын зөрчил л нөлөөдөг байж болзошгүй гэж зарим сайтад жиргэсэн нь харагддаг. Монголын 100 орчим ИДС-ийн барагцаалбал 70-80-аад хувь нь хувийн өмчийн болон менежментийн хувьчилалтай дотоодын ба гадаадын ИДС байдаг гэх боловч төрийн өмчийн ИДС-ийн бүс нутгийн болон дэлхийн зэрэглэл, нэр хүнд нь хувийнхаас дээгүүр байсаар байна. Инфляци (юмны үнэ өсч мөнгөний ханш буурах)-ийн нөлөөлөлгүй байсан олон 10 жилийн тэртээд анхны өртгөөрөө балансад маш хямд тусгагдсан объектуудыг зах зээлийн үнээс нь хямдаар хувьчилж авцгаах; менежментийн багийг гэр бүл, садан төрөл, бизнесийн хамтрагчдаараа бүрдүүлэх; хувьчлалын дараах нэмэлт хөрөнгө оруулалтыг хэт өндөр үнэлж өмчийн хувь оролцоогоо нэмэгдүүлж шийдвэр гаргахад давуу эрх эдлэх; лоббигоор дамжуулан анхны гэрээ хэлэлцлүүдийг менежментийн багт ашигтайгаар өөрчлөх; орон тоо, цалин, нийгмийн хамгааллын хатуу бодлого хэрэгжүүлэх хандлага гарч болзошгүй байдаг гэж нийгмийн сайтаар жиргэсэн нь ажиглагддаг. Дотоодын ИДС-ийг хувьчлан авахыг сонирхогчид гадаадын шилдэг ИС-ийн салбарыг Монголдоо нээхэд зүтгэл гаргавал харин ч буянтай үйлс болохсон гэж бодогддог. 3. Хэрэглээний математикт суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, банк, татвар, статистик, менежмент, маркетинг, хүний нөөц зэргийн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг анхдагч нь болж бусдаас түрүүлж бүтээх, түгээх, хэрэгжүүлэх эсвэл өмнө нь энэ чиглэлээр бүтээснийг л баяжуулан хөгжүүлэх гэсэн 2 үндсэн арга зам байдаг бололтой. Эдгээрээс сүүлчийнх нь орчуулан хуулбарладаг, дагаж дууриадаг арга барилыг агуулдагынхаа хувьд манай БСШУЯ-ын баримталдаг бодлого болон зарим эрдэмтэн, судлаачын сэтгэлгээ, мэдлэг, чадвар, туршлагад илүү хялбар, ойр дөт байж магадгүй. 2013 оны эцсээс эхлүүлсэн хөтөлбөрийн шинэчлэлт гэгч үр дүнгээ өгөөгүй, сураг тасарсан боловч Ази, номхон далайн бүсийн шилдэг 100 их сургуулийн бүрэлдэхүүнд Монголын 4-5 ИДС ойрын ирээдүйд багтах болно гэсэн уриа, лоозун, анхаарал төөрөлдүүлсэн урлагын шоу (үзүүлбэр), тодорхойгүй мөрөөдлийг сурталчилах болсон нь өөдрөг, эерэг үйл явдал мэт боловч яг хэдэн онд, чухам ямар шалгуур, үзүүлэлтээр судалгааны хэрэгжилтийн болон бизнесийн ололтын аль түвшинд хүрсэн байх вэ? түүний явцыг хэрхэн хэмжиж, шалгаж, тайлагнаж байх вэ? гэсэн дэлгэрэнгүй хөтөлбөр, төлөвлөгөөгөө нийгмийн сайтад ИДС нэг бүрээр, уншигдахаар, нүдэнд харагдахаар, сургалтанд хэрэгжиж эхэлсэн  баримттайгаар, эх сурвалжийн эшлэл, зүүлттэйгээр ил тод, нээлттэй тавьчихвал шударга болох биз гэж бодох юм. Хөндлөнгийн шинжилгээний олон байгууллага, сүлжээнээс тогтоосон зэрэглэл нь ИС-иудыг өөр хоорондоо сургалт, судалгааны гол гогцоо үзүүлэлтүүдээ жишиж үзэх, зэрэглэлийн жагсаалтанд байршсан зиндаагаа зөв мэдэрч, цаашид хэрэгжүүлэх тэргүүн ээлжийн асуудлаа оновчтой эрэмблэх бололцоог нээж өгдөг ажээ. БСШУЯ-ны мэдлийн  санхүүжилтын эх үүсвэрүүд, төрөл бүрийн төсөл, дэмжлэг, туслалцаа жилээс жилд нэмэгдсээр байхад Thomson Routers-оос дэлхийн 22,000 ИДС-ийн хувьд жилд 2 удаа бэлтгэдэг дэлхийн ИС-иудын зэрэглэлийг тогтоодогтой төсөөтэй шалгуурт суурилан 100-аадхан ИДС-ийнхаа зэрэглэлийг жилд ганц удаа ч гэсэн шалгуур оноогоор байр эзлүүлээд мэдээлчихгүй байгаад их л гайхах юм. Thomson Routers-ын бодит, шинэлэг мэдээллийг @eduniversal_HE болон @THEworldunirank бүртгэлийн жиргээнээс хайж танилцах боломжтой. ИДС-иуд холбоо мэдээллийн сүлээгээр шууд холбогдож байгаа өнөөгийн нөхцөлд ИДС-ийн үйл ажиллагааны талаарх олон талт мэдээллийн санг статистик-математикийн орчин үеийн аргаар боловсруулах, удирдлагын шийдвэр гаргахад оновчтой ашиглах өргөн боломжийг алдсаар байна. Энэ нь шинэлэг, бие даасан, бүтээлч санаачлага, алсын хараатай сэтгэлгээ дутагдсантай холбоотой болов уу? Дэлхийн шилдэг ИС-ийн зэрэглэлийг тогтоох гол, түлхүүр үзүүлэлтийн нэг нь багшлах бүрэлдэхүүнээс дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгүүлж, хүлээн зөвшөөрүүлсэн шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийн жагсаалт, хэвлэлийн хуудсаар хэмжигдэх бичвэр ба зургаарх файл байдаг гэдэг. Санхүүжилт, лаборатори, эрдмийн зэргийг эрхэмлэх, гадаадад очиж сурах, лекц орчуулан тараах, семинар, урлагын шоу зохион байгуулахаас чухал нь ИДС-ийн мэдрэмжтэй менежмент, багшлах бүрэлдэхүүний бүтээх мэдлэг, өрсөлдөх ур чадварт эрс өөрчлөлт, дэвшил гаргахад оршдог бололтой. Хараахан бүтээгээгүй, эзэмшээгүй мэдлэг, чадварын төлөө, мөн явц, үр дүн муутай олон улсын төсөл, сургалт, семинар, зөвлөлгөөн, зөвлөх үйлчилгээнд урьчилгаа төлбөр төлдөг, санхүүжилт олгодог арга барилдаа хааяа нэг дүгнэлт хийж байвал зүгээрсэн. Францын нэрт астрономч, математикч, физикч Пьер Симон Лаплас 18-хан настайдаа алдарт эрдэмтэн Д’Аламберт шавь орохоор очиход төдий л тоогоогүй учраас П. Лаплас тэнгэрийн механикийн талаар математикийн зохиол бичээд эргэн очиход нь алдарт эрдэмтэн “Энэ хүүд үүнээс илүү тодорхойлолт хэрэггүй” хэмээн түүний авъяасыг нь өндөр үнэлж дэргэдээ авч ажиллуулсан гэдэг. Техник, технологийн гайхалтай “Герман чанар”-ыг Япончууд авч хэрэглэсэн, Америкчууд шинжлэх ухаан-технологийн шилдэг ололтоороо Азийн бар хэмээх улсуудад тусалсан гэцгээдэг. Оюутны үндэсний тэтгэлэгийг сурлагын чанартай холбох зорилгоор 2015 оны эхнээс 3-аас дээш голч дүнтэй сурсан оюутнуудад үндэсний тэтгэлэгийг олгох болсон бөгөөд энэ оны эхний 5 сард уг болзлыг хангасан 44,000 орчим оюутанд хамгийн багаар бодоход 44,000*5*70,000=15,4 тэрбум төгрөг  олгожээ. Гэхдээ сургалт, судалгааны нэлээд хатуу шаардлагатай ИДС-иас харьцангуй цөөн оюутан үндэсний тэтгэлэгийн болзлыг хангадаг байж болзошгүй гэсэн эргэлзээ, болгоомжлол нийгмийн сүлжээнд харагдах болсон. Энэ нь Монголын ИДС-иудын зэрэглэлийг төдийгүй тэдгээрт ажилладаг эрдэмтэн, багш нарын чансааг дэлхийн, бүс нутгийн болон дотоодын түвшиндээ оноогоор байр эзлүүлэн тогтоох эрэлт, хэрэгцээ гарч байдгийг харуулж эхэлжээ гэж бодогдох юм. Оюутны сурлага, төлөвшлийн чансааг үнэлэхэд 1993 оноос кредит тогтолцоог нэвтрүүлсэн. Олон улсын судалгааны байгууллагаас сүүлийн 25 жилд Монгол улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд олсон амжилтыг дэлхийн 200-аад улс орныхтой жишиж оноогоор байр эзлүүлэн эрэмбэлж гаргаж нийтэлсээр байдаг. Олимп, дэлхий, тивийн аврага шалгаруулах спортын бүх төрлийн тэмцээнд шалгарч оролцоход шилдэг тамирчид оноо цуглуулж чансаагаа тогтоолгож байгаа нь ажиглагддаг. Олимп, дэлхий, тивийн спортын аврагыг шалгаруулдагтай нэгэн адил шинжлэх ухааны шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтээрээ өрсөлдөж манлайлдаг, хүн төрлөхтний оюуны мэлмийд мөнхрөн үлдэх, цагийн эргэлтэнд дурсагдсаар байх мэдлэгийг бүтээгч элит багуудын аврагатай болчих юмсан. Оросын агуу их яруу найрагч А.С. ПушкинийХүний гараар бүтээгүй. Хөшөө дурсгалаа босгов, би” гэж хэлсэнтэй нэгэн адилаар нарт хороогийн олон хэлтэн, хэдэн зуун сая суралцагчдын ширээний ном, сургалтын үндсэн сурах бичгүүдэд Монгол хүн бүр өөрсдийн бүтээж хэрэгжүүлсэн бүр ер бусын, гайхалтай, дахин давтагдашгүй бүтээлээрээ овоглуулан зураг, намтар, хаяг, нэрээ байршуулах боломж адил тэгш заяагдсан билээ. Шинжлэх ухааны шинээр сэтгэгчдийн элит хүрээллийг өсөх, бойжуулах, бүрдүүлэх, тараан байршуулах нь нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч, зүтгүүр төдийгүй олон түмэн (mass)–ийг чиглүүлэгч, манлайлан үлгэрлэгч болж өгдөг гэдэг. Иймд дэлхийн нэр хүндтэй ИС-ийн Web сайт, гадаадын мэргэжлийн сэтгүүл, алдартай нэвтэрхий толиудад тухайн багшийн байршуулсан нийтлэл, SEO Score Analysis болон Ideas: Rankings-ийн мэдээллийн баазад суурилан профессор, багш нарын чансааг тооцоолж түүнийгээ жил тутам нээлттэй мэдээлдэг болчихвол багшаас оюутанд өгдөг үнэлгээний бодит байдалд эргэлзэх эргэлзээ арилж, оюутнуудын хувьд хичээл заах багш, суралцах ИДС-иа товлох сонголт хялбар болж, багш ба оюутны харилцаа, мэдлэг, чадвар, нэр хүндэд гадаад орчин, хөндлөнгөөс итгэх үнэмшил батжих магадлалтай гэж төсөөлөх юм. Гадаадын шилдэг ИС-иудын хараахан бүтээгээгүй, сэдээгүй, төсөөлөөгүй дэвшилтэт зүйлийг Монгол хүн бүтээчихсэн байвал түүнийг ойлгодог, дэмждэг чадвар Монголын боловсролын болон шинжлэх ухааны бодлого боловсруулагчдын хувьд зарим талаар үгүйлэгдэж байгаа нь ажиглагддаг. Энэ удаа Google.com нийгмийн сүлжээнд бие даасан судлаач Бид нар өөрсдийн бичиж байршуулсан зарим блог нийтлэлийнхээ хайлтын үр дүнгээс Web болон Images (Windows Photo Views)  хэлбэрээр хэсэгчлэн танилцуулж байна. Хэрэв Та Google.com-оор аялавал “Greatest genius science discoveries in updated finance & accounting & tax etc” буюу “Орчин цагийн санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын агуу их, суут шинжлэх ухааны нээлтүүд” хэмээх хайлтаар илэрэх судлаач Бид нарын блог нийтлэлийн Web болон Images үр дүнг доор харуулсантай танилцах боломжтой юм. Web болон Images –ийг Tunteg Yondon-Google plus-аас харна уу!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 12 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax