Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт 2015 оны 10 дугаар сарын 1-ээс хэрэглээний математик, математик-статистикийн аргад суурилсан санхүүгийн тайлангийн шинжилгээ, санхүү, бүртгэлийн математик загварчлалын үндэс, зардлын ба удирдлагын нягтлан бодох бүртгэлийн мэргэшүүлэх шаталсан сургалтыг их, дээд сургуулийн оюутан, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтанд зориулж Монголын санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн холбоо (MAPFA)-ноос эрхлэн явуулна. Сургалтын байр Баянзүрх дүүрэг, Маршал Г.К. Жуковын хөшөөний зүүн талын дараагийн автобус, троллейбусны төв замын буудал дээр Сутай дээд сургуулийн 2 давхарт байршдаг. Хичээлийг Мягмар, Пүрэв гарагуудад болон хагас, бүтэн сайн өдөр өглөөний 9 цагаас оройн 18 цаг хүртэл, мөн ажлын өдрүүд (Даваа, Лхагва, Баасан)-эд үдээс хойш 16-18 цагуудад явуулна. Хичээлийн сэдэв, агуулгыг суралцагчдын олонхийн математик, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдлэгийн ерөнхий, дундаж түвшинг харгалзаж уян хатан тогтоох бололцоотой. Дэлгэрэнгүй мэдээллийг бичвэр (Text) болон зураг (Images)-ийн хэлбэрээр www.mapfa.org; tyondon@yahoo.com; Tunteg Yondon-Google plus; Tunteg Yondon on Twitter; Tyondon.blogspot.com; Tyondon.blogmn.net & Tunteg Yondon| Facebook; Tunteg Yondon (@tyondon)’s Twitter Pics хаягаар хайлт хийж танилцаарай. Сургалтыг нягтруулсан 40-60 цагт багтааж, Проф. Т.Ёндон өөрөө биечлэн удирдаж явуулна. Цахим хаяг tyondon@yahoo.com, утас-94185794.
|