Европ, Америкийн шилдэг их сургуулиуд, тэдгээрийн эрдэмтэн, багш нар л боловсрол, шинжлэх ухааны шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг онцгой дэмжиж, мэдэрч, талархан хүлээн авдаг юм байна билээ. Интернет сүлжээгээр бие даасан судлаач Бид нарын бичсэн нийтлэл болон сургуулийнхаа логотой Бид нарын цээж зургийг Харвардын их сургууль Web хуудсандаа удаан хугацаагаар байршуулж, харилцсаар ирсэнд баярлаж байдаг. Мөн Харвардын их сургууль болон Кембрижийн их сургуулиас Та манай сургуулийн төгсөгч мөн үү? Тийм бол дараах асуултанд хариулна уу гээд л цахим-захиа ирүүлдэг байлаа. Судлаач Бид нарын Google.com-д Tyondon.blogspot.com хайлтын хаягаар нийтлүүлж ирсэн “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүдтэй танилцсаны үндсэн дээр дэлхийн шилдгийн шилдэг их сургууль болох Кембрижийн их сургуулиас Бид нарт ирүүлсэн сэтгэл татам, гайхалтай сайхан агуулгатай нэгэн цахим-захианы зөвхөн нүүр хэсгийг доорх хавсралт зургаар харуулсныг Tunteg Yondon-Google plus болон Tunteg Yondon|Facebook-ээс танилцаарай.
|