Accounting

2014-12-08

Их, дээд сургуулийн сурах бичгийн талаарх санал бодол. Цувралын № 3

Их, дээд сургуулийн сурах бичгийн талаарх санал бодол. Цувралын 3

Их, дээд сургуулийн сурах бичиг нь суралцагчдад шинжлэх ухааны ахисан түвшний, цэгцтэй, орчин үеийн мэдлэг олгох баримт бичгийн нэг юм. Сурах бичгийг суурь мэдлэг олгох, мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтын гэж тоймлон ангилж болох юм. Бүх мэдээллийг зөвхөн интернетийн өгөгдлөөс мэдэх боломжгүй. 1. 1990-ээд оноос өмнө Орос хэл дээр хэвлэгдсэн номыг хэн нэгэн орчуулан эмхэтгэж зохиогчоор нь өөрийнхөө нэрийг тавих замаар нэлээд сурах бичгийг бичиж байсан бол өнөө үед гол төлөв Англи, Орос ном, гадаад, дотоодын семинараар тараасан материал, интернетийн мэдээллийг түлхүү хэрэглэх болжээ. Бүхэлдээ шинэ агуулгатай үндсэн сурах бичгийг зохиогч өөрийнхөө бүтээсэн шинэ санаа, шинэ сэдэл, нээлтэд тулгуурлан бичих, эсвэл бусдаас авч ашигласан мэдээллийн эх үүсвэрт зохиогчийн хийсэн судалгааны бүтээлч боловсруулалт дийлэнх хувийг нь эзэлж байх шаардлага тавигдах болжээ. 2. Монгол хүний бүтээсэн дээд боловсролын шинэчлэлийн шинэ санаа, шинэ сэдэл, нээлтийг дэлхийн шилдэг 10-т багтдаг их сургуулиуд үнэлж, сургалтандаа хэрэглэхийг хүсч хүлээж байдаг. Ингэж чадвал дэлхийн даяарчлагдсан шилдэг их сургуулийн оюутанууд сүлжээгээрх сургалтандаа Монгол багшийн лекцийг авч уншдаг болно гэсэн үг. Чухам энэ нь манай  шинэчлэлийн эхлэл болж өгөх байх. Азийн Хөгжлийн Банкны ивээн тэтгэлэгээр Милтон Ф. Асри, Лоренс Х. Хаммер, Уиллям К. Картер нарын “Зардлын нягтлан бодох бүртгэл” сурах бичгийг Сангийн яамнаас эрхлэн орчуулж 2000 онд хэвлэн гаргаснаар түүнийг Монголын их, дээд сургуулийн зардлын бүртгэлийн болон удирдлагын бүртгэлийн сургалтанд хэрэглэх үндсэн сурах бичиг болгосон. 10 удаа дахин хэвлэгдсэн энэхүү алдартай сурах бичгийн агуулга нь санхүүгийн шинжилгээ, нягтлан бодох бүртгэлийн өөрчлөлт, шинэчлэлтээс нэлээд хоцрогдсоныг бие даасан судлаачид Бид нар тэр дор нь ажигласан юм. Иймээс санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн математик загварчлалын 200 гаруй гайхалтай сонин, давтагдашгүй шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлт (breakthrough)-ийг бүтээж, дэлхийн шилдэг их сургуулиудад нийгмийн сүлжээгээр түгээж эхэлсэн. Тухайлбал шугаман ба шугаман бус тэгшитгэл, системт тэгшитгэл, хавтгайн аналитик геометр, шугаман алгебрь, логарифм, илтгэгч функц, уламжлал, дифференциал тоолол, тодорхой болон давхар интеграл тоолол, шугаман программчилал, магадлалын онол, математик статистикийн элементүүд  хэрэглэж санхүүгийн шинжилгээ, нягтлан бодох бүртгэлийн ээдрээтэй үйл явц, харилцан хамаарлыг энгийн ойлгомжтой, ер бусын сонин, 3-6 хувилбарт сонголттойгоор илэрхийлж интернетэд байршуулсан

3. Дээд боловсролын байгууллага нь НӨАТ болон ААНОАТ-аас чөлөөлөгддөг, хувьсах зардлаа төсвөөс санхүүжүүлдэг зэрэг олон талаар санхүүгийн таатай нөхцөлд сургалт, судалгааны ажлаа гүйцэтгэдэг. Төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад төсвийн хөрөнгө оруулалт хийдэг. Харин боловсролын байгууллагын мэдээллийн санг бүрдүүлэгч сурах бичгийг бүтээгч эрдэмтэн багш нар бичсэн номоо нийслэлийн номын сүлжээгээр борлуулахад 24-31%-ийн шимтгэлийн зэрэгцээгээр 10%-ийн ХХОАТ нэмж төлдөг. БШУЯ зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн сонгон шалгаруулалт, шинэчлэл, хангалт, санхүүжилтэнд анхаардаг бол дээд боловсролын байгууллагын сурах бичгийн асуудлыг зах зээлийн чөлөөт өрсөлдөөний хувь заяанд даатгаад орхисон тал ажиглагддаг. 4. Орчуулан хуулбарлахыг бүхэлд нь үгүйсгэж таарахгүй. Гэхдээ дээд боловсролын шинэчлэлтэнд социалист тогтолцооноос уламжилж ирсэн бусдаас орчуулан хуулбарладаг, араас нь дагаж дууриадаг арга барилтайгаа зууралдах, олон улсын эсвэл гадаадын аль нэгэн байгуулагын нэрийн дор үр дүн багатай төсөл гэгчийг хэрэгжүүлэхийг урьтал болгох нь ажиглагдсаар... Сүүлийн 20 гаруй жилд олон улсын банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн байгууллагын дэмжлэгтэйгээр нэлээд хэдэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн хэдий ч Европ, Америк, Ази, Африк болон Далайн орнуудын 22,000 шилдэг их сургуулийн зэрэглэлийг жилд 2 удаа гаргадаг Webometrics.info-ийн нийтэлээс тоймлоход Монголын шилдэг 10 их сургуулийн жагссан зэрэглэл Ази тивдээ л гэхэд тун хойгуур байршжээ. Гадаадын зөвлөх, профессор урин ажиллуулж, лекц уншуулж, туршлагыг нь очин судалж, зөвлөмж бичүүлэн авч, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нэр хүндтэй батламжийг нь авсаар байгаа ч их сургуулиудын дэлхийн зэрэглэлд ямар дэвшил гарч байгааг нь хэлэхэд хэцүү байдаг. Бодит, шинэлэг мэдээллийг @eduniversal_HE болон @THEworldunirank бүртгэлийн жиргээнээс хайж танилцаарай. 5. Боловсролын үйлчилгээтэй аль нэг байдлаар холбогддог яам, агентлаг, олон тооны төрийн бус байгууллага, сургалтын академи, хүрээлэн, төвийн хувьд дэлхийн дээд боловсролын зэрэглэлд үнэлэгдэж тоогдохуйц ямар нэгэн шинэ санаа, шинэ сэдэл, нээлт төдийлөн бүтээж чадахгүй, цаг алдсаар байгаа нь ажиглагддаг. Орчуулга, хуулбарт баримжаалсан хэвшмэл хэв загвар, хэлбэр, агуулгатай гадаад, дотоодын семинар, хурал, мэргэжил дээшлүүлэлт, төлбөрт дамжааны сургалт болон бүртгэлийн өндөр хураамжтай олимпиад, боловсролын салбарын тэмдэглэлт өдөр, шилдэг, тэргүүнийг батламжилсан цом, тууз, өргөмжлөлийн гардуулалт олширсон ч дэлхийн шилдэг их сургуулиудын байршлын зэрэглэлд ойртон дөхөхөд хэрэгтэй чанарын үзүүлэлтийн ялгаа, цаг хугацааны хэмнэлтэнд мэдэгдэм ахиц харагддаггүй. Уул уурхай, барилга, зам тээврийн дэд бүтцийн салбарт дэлхийд алдартай компаниуд Монголд хөрөнгө оруулж, үйл ажиллагаа эрхлэсээр байгаа боловч эдгээр салбарын хувьд л гэхэд дэлхийд жишиг болохуйц дээд боловсролын олон хувилбарт хөтөлбөр, лекцийн файл, блог нийтлэл, үндсэн сурах бичгүүдийг гаргаад өгсөн бодит жишээ тэр бүр ажиглагддаггүй. 6. Дээд боловсролын шинэчлэлт, өөрчлөлт нь даяарчлагдаж интеграцичилагдсан нийгэм, эдийн засаг, санхүүгийн үйл явц болон шинжлэх ухаан, техник, технолгийн үсрэнгүй хөгжлийнийн араас даган мөшгиж, түүнийг тайлбарлах, тайлагнах хэлбэрээр цаашид замнавал сургалтын чанарын түвшин болон ажил олгочдоос төгсөгчдөд тавих болсон ахисан түвшний өндөр шаардлагын хоорондох зөрүү улам нэмэгдэх талтай гэж бодох юм. Компьютер, электроник, холбоо, сансар судлал, нано технологи, батлан хамгаалахын зэрэг шинжлэх ухаан, техник, технологийн хошуучлагч мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, лекцийн файл, үндсэн сурах бичгийг 3-5 жил тутамд шинэчилж байх шаардлага гардаг талтай. Алсын хараандаа баримжаалан өөрийгөө болоод орчноо өөдрөгөөр өөрчлөхийн төлөө зүтгэдэг, бусдаас хуулбарлахгүйгээр ялгаатай оршин байхыг хичээдэг, стандартын бусаар сэтгэдэг бие даасан судлаачдын бүтээсэн сургалтын влог нийтлэлийн заримаас tyondon.blogspot.com; Tunteg Yondon-Google+(Photos); Tyondon.com(Web & Imagas), Science papers written by Tyondon зэрэг бүртгэлээр хайлт хийж танилцаарай. Мөн тэрчлэн 2004 оноос эхлэн хэрэглээний математик, математик статистикийн аргад суурилсан санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын нягтлан бодох бүртгэл, удирдлагын нягтлан бодох бүртгэлийн сургалтын цоо шинэ хөтөлбөрүүд боловсруулж, тэдгээрийн агуулгын хүрээнд 180 орчим хэвлэлийн хуудас 10-аад ном, лекцийн иж бүрдлийг хамтран бичиж хэвлүүлээд эх орныхоо дээд боловсролын сургалтанд ашиглаж, хэрэгжүүлсээр ирлээ. 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 77 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax