Accounting

2015-01-03

Захиалгын оновчтой хэмжээний шинжилгээнд интеграл ашиглах нь, Нийтлэл 11

Захиалгын оновчтой хэмжээний шинжилгээнд интеграл ашиглах нь, Нийтлэл 11

Этгээд “Зөрүүд” төсөөлөл болон шинжлэх ухаанлаг шийдэл 2-ын харилцан шүтэлцээнээс л шинэ санаа, шинэ мэдлэг, нээлт төрдөг. Эдгээрийг санаачлан бүтээгч байхын тулд орчуулан хуулбарлах, бусдын араас гэлдэрч бэлэнчлэх, зарим талаар хоцрогдсон  гэхээр арга замаар замнахаас аль болохоор татгалзах нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж байдаг. Шинжлэх ухааны аливаа нээлтийг бие биенээсээ огтхон ч хамааралгүй хэд хэдэн судлаач өөр өөр орон зай, цаг хугацаанд хоорондоо ялгаатай аргаар бүтээж, адил үр дүнд хүрсэн нь элбэг тохиолддог. Бие даасан судлаач Бид нар ч тус бүрдээ 1-3 ялгаатай хувилбарт шийдлийн арга замыг бүтээж, улмаар хүрсэн гайхалтай үр дүнгүүдээ хамтран хэлэлцэж шалгахад шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийн яг адил үр дүнд хүрсэн байдаг байлаа. Тэдгээрийг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сангаар дамжуулан шалгах, хүлээн зөвшөөрүүлэх, бүртгүүлэх замаар өөрсдийн бүтээлийнхээ оюуны үнэ цэнийг жишиж үзэх, судалгааны эрэл хайгуулынхаа чиглэл, хүрээг зөв замчлах, өөрсдийгөө улам зоригжуулан хурцлах шаардлага тавигдсаар байдаг байв. Гэрийн интернет, компьютер, 1970-1990–ээд оны үед хэвлэгдсэн ерөнхий боловсролын сургуулийн хэдэн ширхэг сурах бичгээс өөр ямар ч судалгааны баазгүй, аливаа нэгэн сургалт, төсөл, дэмжлэгийн гадна орхигдсон судлаач Бид нар зөвхөн шаргуу хөдөлмөр, өрөөл бусдын төлөө гэсэн энэрэнгүй үйлсээрээ орчин үеийн математик эдийн засгийн дээд боловсролын сургалтанд цоо шинэ чиглэлийг бодитойгоор бүтээсэн гэдэгтээ итгэл төгс байдаг. Энэ удаад 2013 оны 12 сарын 5нд Tyondon.blogspot.com“Images” буюу Windows Photo Views дүрслэлийн хэлбэрээр байршуулсан Applications of integral in economic order quantity analysis нийтлэлтэйгээ танилцуулж байна. Хэрэв Та Google.com-оор аялж “Tyondon.com: Economic Order Quantity-Cyclopaedia.net” хайлтын Web болон Images үр дүнтэй танилцвал энэхүү нийтлэл 11 нь дэлхийн алдартай эрдэмтэдийн  Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)-д байршсаныг олж харах болно. Түүнийг мөн бусад нийтлэлийн нэгэн адил өнөөгөөс 10 жилийн өмнө зардлын бүртгэлийн хичээлийн сургалтандаа нэвтрүүлж, уг хичээлийн хөтөлбөр, лекцийн файл, оюутны бие даалтын ажил болон 2006 онд хэвлүүлсэн “Зардлын бүртгэл” номондоо тусган оруулж билээ. Сургуульд сураагүй, ном уншиж үзээгүй хүн ховорхон байдаг байх. Дээд боловсролын байгууллага (ДББ)-ын багш нар сургалт, судалгааг хослуулах ёстой гэж үүрэгддэгээс Тэд нар нэг номыг 300 ширхэгээр хэвлүүлэхийн тулд удаан хугацааны цалингийн зээл авч хэвлэлийн компанид урьдчилсан төлбөр хийдэг төдийгүй номын сүлжээгээр бүтээлээ борлуулахад нийтдээ 40 гаруй хувийн шимтгэл болон ХХОАТ төлдөг. Үүнээс гадна номын эх бэлтгэх, хэд хэдэн удаагийн хяналтын уншилт хийх, редактороор засамжлуулах зэрэг нэмэгдэл зардал гарна. Гэтэл ном нь борлогдож дуусаагүй байхад зээлийн үндсэн дүнг хүүгийн хамт төлөх шаардлага тавигддаг. Ер нь багш нар ном бичиж амьдралаа дээшлүүлдэг, ном шахдаг гэсэн сөрөг сурталчилгааг бүхий л чиглэлээр хангалттай явуулсаар байгаа нь дээд боловсролын гол зүтгүүр, хөдөлгөгч хүч болсон багш нарын нэр хүндийг хангалттай унагасан билээ. Энэ бүхэн нь ДББ-ыг дэлхийн зэрэглэлээ  ахиулахад нь сөргөөр нөлөөлж байж магадгүй. Эдийн засгийг хэт хялбарчлан томъёолж сэтгэлгээний ядуурал руу түлхэх эсвэл статистикийн болон санхүүгийн тайлангаар хэмжигдэж бүртгэгдэх үзүүлэлт хомстой, хоосон хийсвэр, элдэв үсгэн тэмдэглэгээ, итгэлцүүрийн цуглуулгыг загвар бүтээчихлээ гэж төөрөгдүүлэх нь нийтлэг ажиглагдах болжээ. Шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг бүтээхэд шаргуу хөдөлмөрлөх, эрэгцүүлэн бодох, ургуулан сэтгэх, бичиж тэмдэглэх, шүүн тунгаах, задлан шинжлэх, хураангуйлан томъёолох, бусдыг хүлээн зөвшөөрөх, үгүйсгэн хөгжүүлэх, өөрийнхөө мэддэггүй зүйлийг мэдэж байх, шилдэг бүхнийг уламжлан авахын аль алинтай тулдаг билээ. Хүмүүст зайлшгүй хэрэгцээтэй гэдэг нь мэдрэгдсээр байгаа атлаа шинжлэх ухааны ойлголт болгож томъёолоогүй юмс үзэгдлийг шийдвэрлээд өгөх юмсан гэдэг хүсэл тэмүүлэл биднийг хөтөлж байдагсан. Өөдрөг төсөөлөл дотор хэсэн тэнүүчилж бүжиглэх хий үзэгдлийг биежүүлэн томъёолох, түүнийг бодит хэрэглээ болгож хувиргах хувь тавилан хэн нэгэнд ногддог зүй тогтолтой. Ажиглаваас мэдээллийн асар их урсгалаас ирээдүйг баримжаалж шинжлэх ухаанлагаар оновчтой шүүлт хийж сурах нь нэлээд хүндрэлтэй болсон бололтой. Бие даасан судлаачид Бид нарын хувьд хэрэглээний математик, математик статистик, магадлалын онолд суурилан бүтээсэн олон шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтээ тун ахар богино хугацаанд бүтээсэн хэдий ч Монголынхоо боловсрол, шинжлэх ухааны төлөөлөл, эрдэмтэн, багш нарт таниулж ойлгуулахад л бараг 10 орчим жилийг зарцуулчихсан байх юм. Эртний нэгэн гүн ухаантан “Та миний амьдралд орж ирэхийг хүсвэл хаалга нээлттэй. Та миний амьдралаас гарч одохыг хүсвэл хаалга нээлттэй. Ганцхан хүсэлт бий. Хаалган дээр бүү зогс, Та хөдөлгөөн хаах болно” хэмээн хэлсэн нь хааяа нэг санаанд орж ирдэг билээ. Гэхдээ судлаач Бид нар хөгжил, өөрчлөлтийн цаг үеэтэйгээ хөл нийлүүлсээр яваагаа Google.com, Yahoo.com, Ask.com, Twitter.com, Facebook.com зэрэг алдартай нийгмийн сүлээгээр дамжуулан өөрсдийн судалгааны бүтээлүүдээ дэлхийн шилдэг их сургуулиуд, судалгааны мэргэшсэн баг, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад хэлэлцүүлэхээр хүргүүлж эхэлсэн тэр цаг мөчөөс л мэдэж, сэтгэл санааны өөдрөг урам зоригоор тэжээгдсэн билээ. Зургаарх дэлгэрэнгүй мэдээллийг Tunteg Yondon-Google plus-аас уншаарай.

 

 

 

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 61 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax