Зардлын хуваарилалтанд бүрэн зардлын матриц ашиглах нь, Нийтлэл 13 Багш нь шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг өөрөө бүтээх, эсвэл бусдын бүтээснийг шинэчлэн хөгжүүлэх ёстой. Орчин үеийн, өөрчлөгдөж шинэчлэгдсэн мэдээлэлд нэмэлт баяжуулалт хийж байх нь суралцагчдыг шинээр сэтгэх, ургуулан бодох, шүүн тунгаах арга барилд хөтлөх боломжийг олгодог талтай. Багш өөрөө шинэчлэгч, өөрчлөгч байвал суралцагч нар нь түүнийг үлгэрлэн дагах болно. Хорвоо ертөнц, юмс үзэгдэл тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа учраас тэдгээрийн талаарх хүмүүсийн төсөөлөл, ойлголт мөн л баяжин гүнзгийрч байдаг. Цаг хугацааны урсгалд туйлын үнэн, төгс төгөлдөр гэж үзсэн төсөөлөл ч хожим нь үгүйсгэгдэх нь элбэг байдаг. Бие даасан судлаачид Бид нар ч суралцагчдыг аль болохоор сэтгэлгээний ахисан шатны өндөрлөг рүү сэдэлжүүлэн хөтөлж, судалгааны шинэ орон зай, асуудал шийдвэрлэлтийн нэмэлт хэрэгцээг мэдрүүлж ажиллахыг хичээдэг билээ. Энэ удаа “Санхүүгийн мэргэшсэн шинжилгээ” хичээлийн хөтөлбөр, лекцийн агуулгын хүрээнд боловсруулсан багшийн блог нийтлэлийн хэсгээсээ танилцуулж байна. Нобелийн шагналт эрдэмтэн В.Леонтьев болон Оросын эрдэмтэн В.С. Немчиновын боловсруулсан “Салбар хоорондын балансын динамик загвар” –ын үзэл санааг микро эдийн засгийн түвшний санхүүгийн төлөвлөлтөнд хэрэглэх боломжийн талаар олон хувилбараар судалж байв. Үүнтэй холбогдуулан 2011оны 11 сарын 16-нд “Tyondon.blogspot.com”–д байршуулсан “Application of full costs’ matrices in expense allocation” хэмээх нийтлэлтэйгээ танилцуулж байна. Манай гэр бүлийн гишүүдийн судалгааны багаас “Боловсролын шинэчлэл”-ийн талаар бичиж “Tunteg Yondon-Google plus”–д байршуулсан нийтлэлүүдийг Япон хэл дээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн алдартай интернет сүлжээ “goo Wikipedia” –ээс хайж танилцах боломжтойг энэ ялдамд мэдээлэхэд таатай байна. Хэрэв Та “Google.com”-оор аялж “User: Tunteg Yondon|goo Wikipedia” гэсэн хайлт хийвэл “Tunteg Yondon-Google plus”-тэй холбогдох боломжтойг зөвлөж байна. 127 сая хүн амтай, дээд боловсролын 1560 орчим байгууллагатай, дэлхийн З дахь хүчирхэг эдийн засагтай Япон орны боловсролын салбар бие даасан судлаач Бид нарын бүтээсэн шинжлэх ухааны нээлт, шинэ санаа, шинэ мэдлэгийг сонирхон ард түмэнийхээ оюуны мэлмийд хүргэж эхэлсэнд баярлаж байдаг билээ. Thomson Routers-оос гаргадаг дэлхийн их сургуулиудын зэрэглэлийн нэгэн адил шалгуурт суурилан Азийн 100 их сургуулийн 2014 оны зэрэглэлийг Times Higher Education-ээс нийтэлсэн. Эндээс харахад зэрэглэлийн эхний 10-т жагссан их сургуулиудаас Токиогийн их сургууль 76.4 оноогоор 1 дүгээрт, Кётогийн их сургууль 63.2 оноогоор 7 дугаарт байршсан байдаг ажээ. Дээрх байдлаар Бид нарын бүтээсэн ер бусын гайхалтай шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтүүд олон хэл дээр дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан, алдартай нэвтэрхий толиудад ээлж дараалан бүртгэгдэж байршсаар байна. Жич: Зургаарх нийтлэлийг “Tunteg Yondon-Google plus”-ээс хайж танилцаарай. Т.Ёндон. Боловсрол ба дэлхийн их сургуулиудын зэрэглэл, 2014. Shildeg.net
|