Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: 2 дугаар хэсэг. Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, Нийтлэл 14 2014 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж угтан ирж байгаа шинэ жилтэйгээ золгоход 20-иодхон хоног үлджээ. Энд тэндгүй л гацуур модоо чимж, улиран өнгөрч байгаа онд бүтээсэн зүйлээр нь шилдэг тэргүүний байгууллага, хүмүүсийн нэрийг дэвшүүлж эхэлжээ. Мөнгөтэй биелэгжүү зарим нь хэвлэл мэдээлийнхэн, хүрээлийнхнээрээ өөрийгөө магтуулан гавъяа зүтгэлээ алдаршуулсаар байна. Бүгдээрээ алдар хүндийн эзэд болж, дэлхийд ховорхон гайхамшигийг бүтээсэн гэдгээрээ хүндэтгэлийн өргөмжлөл, цом, тууз гардан авч авдаг уламжлалтай билээ. Цом, өргөмжлөл гардуулна , ном, зургийн цомогт оруулна, оны аврага, салбарын тэргүүнээр тодруулж өгнө хэмээн амлаж оролцогчид, нэр дэвшигчдээс татвараас зайлсхийсэн нэлээд орлого цуглуулдаг болжээ. Гэхдээ Google.com болон Yahoo. com-оор эдгээр шилдэгийн шилдэгүүдийг талаар хайлт хийхэд хайлтын ямар нэг үр дүн илэрэх нь маш ховор юм. Тасралтгүй шинэчлэгдэн баяжиж байдаг мэдээллийн баазын олон зуун сая үр дүнг жишиж, ач холбогдлоор нь эрэмблэн жагсаахад мэдээжээр субъектив нөлөөлөл төдийлөн үйлчилдэггүй байх гэж бодох юм. Хөтөлбөрийн шинэчлэл, орон тооны цомтголоор гараагаа эхэлсэн дээд боловсролын шинэчлэл талцсан маргаан, мэтгэлцээнээр замхран одох тийшээ хандлаа. Үнэндээ энд эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын лекц, багшийн блог, үндсэн сурах бичгийг ямар нэг нэмэлт зардал, хүний нөөц шаардахгүйгээр дэлхийн жишиг 10-т зэрэглэгддэг их сургуулийн түвшинд бэлтгэчих хангалттай хугацаа өнгөрчихөөд байна. Гэтэл дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекц болон ерөнхий боловсролын 500 видео хичээлийг орчуулан хэрэглэх болсноо боловсролын шинэчлэл гэж тайлагнах хандлага ажиглагдах болсон байна. Саяхан уламжлалт санхүүчдийн баярыг тэмдэглэсэн хэдий ч санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн математик загварчлалын шинэ санаа, шинэ мэдлэг, нээлттэй холбоотой Монголчуудын бүтээсэн эрдэм шинжилгээ, судалгааны талаар огт сонсогдсонгүй өнгөрлөө. Манай гэр бүлийн гишүүдийн судалгааны багаас “Дээд боловсролын шинэчлэл”-ийн талаар бичиж “Tunteg Yondon-Google plus”–д 2014 оны 9 сараас эхлэн байршуулсан нийтлэлүүдийг Япон хэл дээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн алдартай интернет сүлжээ NTT communications нь “User:Tunteg Yondon|goo Wikipedia” хайлтаар Япончуудад танилцуулах боломжийг нээж өгсөнд судлаач Бид нар талархаж байна. Хэрэв Та “Google.com”-оор аялж “User: Tunteg Yondon|goo Wikipedia” гэсэн хайлт хийвэл “Tunteg Yondon-Google plus”-тэй холбогдох боломжтойг зөвлөж байна. Энэ нь сүүлийн 10 жилд хэрэглээний дадлагажих математик (Practical mathematics)-т суурилсэн эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын хөтөлбөр, лекц, багшийн блог нийтлэлийн талаар бүтээж нийгмийн сайтуудаар түгээж ирсэн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтээ Европ, Америк болон Ази тивийн олон хэлээр ярьдаг уншигчидтайгаа хуваалцах боломжийг маань илүүтэй өргөтгөж өглөө. Энэхүү нийтлэлийн өмнө уншигч Та бүхнийг дэлхийн алдартай эрдэмтэдийн Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)-д байршсан багц нийтлэлээсээ “Tyondon.com: Economic Order Quantity-Cyclopaedia.net”–ын Web болон Images хайлтын үр дүнгээр дамжуулан танилцуулсан билээ. Дэлхийн алдартай эрдэмтэдийн Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)-д ертөнцийг өөрчилсөн суу билэгт Платон (Platon), Сократ (Sokrates), Аристотель (Aristoteles)-ийн гүн ухаан, сургааль, нээлтээс эхлээд орчин цагийн шилдгийн шилдэг шинжлэх ухааны гайхамшигт ололтуудыг шигтгэн оруулсан байдаг ажээ. Шинжлэх ухаан, боловсролыг төр, засгаас материаллаг бааз, санхүүгээр дэмжихгүй байна гэж манай эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын төлөөллүүд нэлээд гомдоллодог нь шинийг бүтээж хийхээсээ бүр өмнө нь санхүүжилт, тухтай нөхцөл шаарддаг зуршилтай зарим талаар холбоотой байж магадгүй гэж бодогдох юм. Түүнээс гадна манай орны нөхцөлд шинжлэх ухааны шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг таниулж ойлгуулах нь тэдгээрийг бүтээхээсээ хавьгүй илүү саад бэрхшээлтэй тулгардаг нь өнгөрсөн 10-аад жилд ажиглагдлаа. Бие даасан судлаачид Бид нарын домайн нэр дэлхийн 1,000,000 шилдэг вэб сайтын тоонд албан ёсоор бүртгэгдээд 1 бүтэн жилийн ойтойгоо золгожээ. Хэрэв Та Googlt.com-оос http://www.statscrop.com /www/tyondon.com гэсэн хайлт хийвэл “Top 1000000 sites on the web, ordered by Alexa Traffic Rank. Tyondon.com has 1 year old, This site has a Pagernk (0/10), Its seo score is 42.1%. IP address is 176.74.176.188, and its server is hosted at United Kingdom” хэмээх бичвэртэй танилцах боломжтой бөгөөд “Images” дүрслэлээр доорх зургаарх “Tyondon.com” логог харах боломжтой. Мөн тэрчлэн “40 Best Websites that are similar to Tyondon.blogmn.net – accounting” гэсэн домайн хаягаар хайлт хийвэл судлаач Бид нарын нэлээд эртний, 2012 оны 12 сараас өмнө “Tyondon.blogmn.net”-д байршуулж байсан зарим нийтлэл маань нягтлан бодох бүртгэлийн сургалт эрхлэдэг дэлхийд алдартай компаниуд үйл ажиллагаатай аль хэдийнээ эн зэрэгцээд байсныг нотлон харуулах болно. Энэ удаа “Санхүүгийн мэргэшсэн шинжилгээ” хичээлийн хөтөлбөр, лекцийн агуулга, багшийн блог нийтлэлийн хүрээнд боловсруулсан судалгааны нэгхэн хэсгээсээ танилцуулах болно. Үүнтэй холбогдуулан 2013 оны 10 сарын 5-нд “Tyondon.blogspot.com”–д байршуулсан “T.Yondon’s family researching team: Part 2. T.Yondon’s variance analyzing method of standard costing” хэмээх нийтлэлийн агуулгыг “Images” хэлбэрээр доор харуулав. Энэ бүхнээрээ дээд боловсролын шинэчлэлийг орчуулан хуулбарлалтаар аргацаах боломжгүй гэдгийг л харуулах гэж хичээсэн болно. Жич: Зургаарх нийтлэлийг “Tunteg Yondon-Google plus”-ээс хайж танилцаарай.
|