Accounting

2015-04-09

Hягтлан бодох бүртгэл (НББ)-ийн талаарх санал бодол, Нийтлэл 29. Зураг 2, Opinion of an accounting, Post 29

1428528816

Шууд холбоос


2015-04-09

Hягтлан бодох бүртгэл (НББ)-ийн талаарх санал бодол, Нийтлэл 29. Opinion of an accounting, Post 29


1428528610

Шууд холбоос


2015-04-07

Hягтлан бодох бүртгэл (НББ)-ийн талаарх санал бодол, Нийтлэл 29. Opinion of an accounting, Post 29

Hягтлан бодох бүртгэл (НББ)-ийн талаарх санал бодол, Нийтлэл 29.

Opinion of an accounting, Post 29

1990 оноос хойш өмчийн олон хэлбэр, чөлөөт өрсөлдөөн, хувьцаат капитал, үнэт цаасны зах зээлийг  баримжаалсан нягтлан бодох бүртгэл (НББ), санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ын элементүүдийг нэвтрүүлэхээр оролдож байгаа ч хүлээсэн үр дүн нь төдийлөн харагдахгүй байна. Шинэчлэл, өөрчлөлтийг санаачлагчид нь сайтар боловсруулсан алсын хараатай замын зураг, дэлхийн санхүү, НББ-ийн шинжлэх ухаанд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн шинэ мэдлэг, шинэ санааны баялаг арвин сантай, түүнийг бүтээсэн мэргэшсэн, эрдэмлэг, чадварлаг ажлын багтай байх ёстой гэж төсөөлдөг билээ. Дэлхийн шилдэг их сургуулиудад жишиг болж чадах НББ-ийн сургалтын хөтөлбөр, лекцийн файл, сурах бичиг, гарын авлага, үйлдвэрлэлийн дадлага гүйцэтгэх болон кейс сургалт явуулахад баримтлах гарын авлага дутагдсаар байна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, билчээрийн мал аж ахуй, уул уурхайн баялагт түшиглэдэг, импортын зах зээлээс хараат эдийн засагтай, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүнээр хомс, боловсролын чанар тааруухан боловч хүртээмж нь хангалттай, 3 хүний бараг 1 нь ядуу амьдардаг зэрэг Монголын нөхцөл байдлыг харгалзан үзсэн эдийн засаг, санхүү, НББ-ийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлмээр юм. Үүнтэй холбогдуулж НББ, санхүүгийн тайлагнал, шинжилгээ, судалгааны талаарх зарим нэг саналаа бичив. 1. Байгалийн өөрийнх нь урт удаан хугацааны хөгжил, хувьслын бүтээл, нийгмийн харилцааг агуулан зөөгч, илэрхийлэгч болсон хүн аливаа шинэчлэл, өөрчлөлтийг санаачлагч, бүтээгч, хөгжүүлэгч, туршин хэрэгжүүлэгч, түгээн дэлгэрүүлэгч, харилцан мэдээлэгч, экспортлогч байдаг билээ. Шинэчлэлийг манлайлагчдын үйлдэл, сэтгэлгээний үлгэрлэл, хошуучлал, харилцааны бүрдүүлсэн уур амьсгал нь хөдөлмөрийн хамт олон, мэрэгжил нэгт бүлгүүдийн зан төлөв, ирээдүйн амжилт, хөгжилд толины тусгалд буусан эерэг дүрс лугаа адил нөлөөлж, зоригжуулж, чиглүүлэгч хөтөч нь болдог талтай. Шинэчлэлийн талаар хэлсэн үг, хийх үйлдэл нь зөрдөггүй, бусдаас ялгаатай, өвөрмөгц мэдлэг, чадвартай судлаач, сургагч багш, мэргэжиж өөрчлөгдсөн нягтлан бодогч, санхүүгийн шинжээч, аудитор, үнэлгээчин, татварын зөвлөхийг сургаж бэлтгэх шаардлага ч тулгарч байгаа бололтой. Ажил үйлс дээрээ бодитойгоор шинэчлэгдээгүй Тэд нарын заримынхны хувьд бусдыг сургана, хянана, шалгана, мөн гадаадын санхүү, бүртгэл, татварын туршлагыг орчуулан нэвтрүүлнэ гэсэн үзүүлбэр, шоу, уриа лоозонгоо хэрэгжүүлэхэд нь хүндрэл бэрхшээл гардаг бололтой. Дэлхийн санхүү, НББ, татварын ирээдүйг угтан харснаараа, хөгжил дэвшлийн зүй тогтолт хандлагад нийцүүлэн өөрийгөө болоод бусдыг өөрчлөх чадварыг эзэмшсэнээрээ, мэргэжлийн салбартаа жишиг болохуйц шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг бүтээж хэрэгжүүлснээрээ эдийн засаг, санхүү, бүртгэл, татварын мэргэшсэн хэмээх цол, тэмдэгтэй ажилтан нь мэрэгжил нэгт жирийн ажилтнаасаа ялгагддаг хэмээн боддог билээ. 2. Түргэн үйлчилгээний цэг, мухлаг, цайны газар, бариа засал, мэрэг төлөгчийн газар, НББ-ийн дамжаанаас эхлүүлээд өмчийн бүх хэлбэрийн компани, албан газар, байгууллагууд нь орц, хонгил, хана, ширээ, тасалгаандаа монгол, англи хэлээр бичсэн үндэсний болон олон улсын шилдэг, шилдгийн шилдгийг нь нотолсон батламж, өргөмжлөл, диплом, медаль, ромб, тууз, магадлан итгэмжлэлийн гэрчилгээний үзмэр, сурталчилгаа байршуулсан атлаа ажлын чанар, шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд хүлээн зөвшөөрөгдөж бүртгэгдсэн нь ховор байдаг бололтой. Сүүлийн үед  НББ-ийн дамжаануудын эрхийг түдгэлзүүлэх талаар цахим ертөнцөөр жиргэх нь үзэгдэх юм. Үйл ажилгаандаа багагүй хөрөнгө оруулж, НББ-ийн сургалт, түүний нэвтрэлт, чанарын өрсөлдөөнийг өрнүүлэхэд эерэг болоод сөрөг нөлөөллийг үзүүлсээр байгаа НББ-ийн дамжаануудад  захиргаадалтын аргаар бус, харин мэрэгжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөх хэлбэрээр нөлөөлвөл  зохистой гэж бодогдох юм. Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургууль (ИДС)-ийн багшлах бүрэлдэхүүнийг бүх талаар чадваржуулах, сурах бичиг, гарын авлага, шинэ тутам гарч байгаа эрх зүйн материалаар хангах, эрдэм шинжилгээ, судалгааны хурал, хэлэлцүүлэг явуулах чиглэлээр нэлээд тогтвортой, чиглэсэн бодлоготой арга хэмжээ авсаар байдаг тул ИДС-ийн төгсөлтийн шалгалтанд Хууль зүйн яамны төлөөлөл оролцож, чиглүүлж, тусалж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Харин Сангийн яам, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, хүрээлэнгүүдээс НББ-ийн чиглэлээр сургалт эрхэлдэгИДС-ийн ажилд мэргэшсэн арга зүйн дэмжлэг үзүүлж байсныг нь багшийн ажил эрхэлсэн 16 жилийн туршид миний хувьд бараг ажигласангүй. Харин ч НББ-ийн шинэ санаа, шинэ мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх талаар судлаач, багш нарын санаачилсан, бүтээснийг төдийлөн дэмждэггүй, гадаадын стандарт орчуулан хуулбарлах, төлбөрт сургалт явуулахад голлон анхаардаг юм уу даа гэж төсөөлдөг.  Мэргэшсэн нягтлан бодогчдын эрх олгодог, төлбөртэй сургалт эрхэлдэг бизнесийн байгууллагууд ИДС-ийн бие даасан үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож төгсөлтийн шалгалтыг хянах талаар яриа гарах болсон нь энэ талын эрх, үүргийн хуваарилалт, шударга  өрсөлдөөний зохицуулалтанд хэр зэрэг нийцэж байгааг ч бодолцмоор юм. 3. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр оролдож байгаа СТОУС-аас гадуур зөвхөн Монголын судлаач, багш нарынхаа олон хувилбарт чөлөөт сэтгэлгээ, ургуулан бодох ер бусын урлаг, шүүн тунгаах авъяас билэгт тулгуурлаж зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн инженерчлэл гэсэн асар өргөн орон зайд дэлхийн шилдэг шинэ санаа, шинэ мэдлэг, хосгүй нээлт хийх боломж байгааг ашиглаж чадаагүйгээр 10 гаруй жилийг ардаа орхив. Чөлөөт сэтгэлгээнд суурилан шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх гэдэг бол гадаад хэлнээс СТОУС–ыг хуулбарлан орчуулахаас эрс өөр бөгөөд эрдэм судлалын онцлог, өвөрмөгц ажил мөнөөс мөн билээ. Бие даасан судлаачдын бүтээж, хэрэгжүүлсээр байгаа шинэ санаа, шинэ мэдлэгийг санхүү, НББ, татварын сургалт, судалгааны уламжлалт тогтолцоо, энэ талаарх цаг үеэс хоцрогдож хуучирсан сэтгэлгээнээс ялгаж танин мэдэх, суралцаж ойлгох, туршиж хэрэгжүүлэх нь бусдаас ихээхэн мэдлэг чадвар, тэвчээрийг шаардах нь мэдээж. Үйл ажиллагааны зардал (ҮАЗ) нь нөхөн үйлдвэрлэлийн явцыг борлуулалт, арилжаа, солилцооны хүрээнд үргэлжлүүлэхтэй холбоотой учраас түүнийг орлого, үр дүнгийн тайланд тусгахгүйгээр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал (ҮНЗ)-ын нэгэн адил үйлдвэрлэлийн зардал, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд ногдуулан хуваарилах саналыг дэвшүүлэн хэрэгжүүлж болох талтай. 2004 оноос эхлэж бие даасан судлаач Бид нар ҮАЗ болон ҮНЗ-ыг зардлын төвүүдэд хуваарилах, тэдгээр зардлын хэлбэлзлийн нөлөөллийг тооцоолох олон шинэ аргыг шинээр бүтээн сургалтанд нэвтрүүлж, улмаар tyondon.blogspot.com., tyondon.blogmn.net-д байршуулан интернетээр түгээж ирсэн болно. Дэлхийн зарим боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, чанар, арга технологи нь тив, бүс нутаг, эвсэл холбоо, улс орны нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, байгаль орчны урьдчилан таамаглашгүй өөрчлөлт, хөгжлийн хурдцаас илэрхий хоцрогдож, зарим талаараа мухардалд орж, шийдлийн гарцыг хайсаар байгаа талаар судлаачид нийгмийн мэдээллийн хэрэгслээр бичиж, жиргэх болжээ. Эдийн засаг, санхүүгийн хямрал, элдэв зөрчил, давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэл, болзошгүй эрсдэлийн хэмжээ, хамрах хүрээ, хугацааны үргэлжлэл, давтамж, харилцан хамаарлыг танин мэдэх, тайлбарлах, хохирол багатайгаар гэтлэн давахад санхүү, НББ, татвар, менежмент, маркетинг, хүний нөөцийн өнөөгийн боловсролын тогтолцоо хүчин мөхөсдөж байгаа нь ажиглагдах болсон. Монголын НББ, санхүүгийн тайлагнал, хяналт, шинжилгээний арга зүйн удирдлагын хангалтгүй түвшин, эдийн засаг, санхүү, татвар, НББ-ийн бакалавр, магистрын болон түүний дараах мэргэшүүлэх шатны сургалтын чанарын өнөөгийн сул түвшин нь уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын техник-эдийн засгийн үндэслэлд олон хувилбарт үнэлгээ хийх, зардлын зүйлчлэл, ангилалыг зөв гүйцэтгэх, технологийн үе шатаар зардлыг нь хуримтлуулан бүртгэж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөг тооцох, ҮНЗ, ҮАЗ-ыг хуваарилах, санхүүгийн урт хугацааны төсөөлөл боловсруулах, нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлөвлөх, ногдуулах, хураан авах, хяналт тавих зэрэг шил шилээ дарсан олон асуудалд оновчтой, алсын хараатай хариулт өгөх боломжийг тэр бүр олгохгүй байгаа бололтой. Монгол улсын НББ-ийн тухай хууль, НББ-ийн бодлогын баримт бичиг, СТОУСын дагуу бэлтгэсэн санхүүгийн тайлан болон Монгол улсын татварын багц хуулийн дагуу бэлтгэж, татварын албанд хүргүүлсэн татварын тайланг үндэслэн аж ахуйн нэгж (ААН), албан байгууллага нэг бүр улирал, жилийн санхүүгийн тайландаа хүчин зүйлийн динамик шинжилгээ хийх, санхүүгийн мастер төсөв боловсруулах, хөрөнгө оруулалтын уян хатан төлөвлөгөө бэлтгэж хэвшүүлэх нь чухал юм. ААН-ийн санхүүгийн үйл ажиллагаанд шууд болоод урвуу чиглэлээр үйлчилдэг олон хүчин зүйлийн нөлөөлөл байдаг тул удирдлагын цаг үеэ олсон, оновчтой шийдвэр гаргахад үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээний уламжлалт аргыг дагнан хэрэглэхэд бэрхшээл учирдаг. Иймд юмс үзэгдлийн зүй тогтолт хандлага, өөрчлөлтийг дундажлан илэрхийлдэг статистикийн арга, хэд хэдэн хувилбарт сонголтоор нэг үнэн зөв шийдэлд замчлан хүргэдэг хэрэглээний математикийн аргыг санхүү, татварын төсөвлөлт, тооцоолол, шинжилгээ, хяналт үнэлгээ болон орчин цагийн зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн загварчлалд өргөн, шинжлэх ухаанчаар ашиглах боломжтой. Тэрчлэн аж ахуйн үйл ажиллагааны явц, үр дүнд тодорхойгүй, санамсаргүй хүчин зүйлс нөлөөлж байдаг тул сонгон судалж байгаа үр дүнгийн үзүүлэлт ба түүнд нөлөөлсөн удирдан хувьсагчдийн хоорондох статистик хамаарлыг корреляцийн шинжилгээ, олон хувьсах хэмжигдэхүүний регрессийн тэгшитгэлээр илэрхийлэх шаардлага ч гарч байдаг. Ер нь хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоолол, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулахад оролцож байгаа гадаадын талын бэлтгэгдэж мэргэшсэн төлөөлөлтэй хамтран ажиллах, санал бодлоо Тэд нарт үнэмшилтэйгээр батлан ойлгуулах, зарчимч эрх ашгаа хамгаалан авч үлдэхэд эдийн засаг, санхүү, татвар, банк, цалин хөлс, менежмент, маркетинг, хүний нөөц, НББ-ийн мэдээллийг боловсруулж хэрэглэх тоон судалгааны орчин цагийн аргыг академик өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлага ч манай талаас оролцогч багийнханд мөн тавигдах ёстой болов уу гэж төсөөлдөг. Ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагч нэг бүр Монголчуудад туслах гэсэн буяны сэтгэл өвөрлөн ирдэггүй байх. Тэд нарын урьдчилан бэлтгэсэн аливаа дэлгэрэнгүй болон нэгтгэсэн тооцоо, эрх ашгаа хамгаалах гэсэн үндэслэлийг олон талаас нь хянан шалгахад буруудах зүйлгүй дээ. Гадаад орныг төлөөлөн гэрээ, хэлэлцээр, төсөл, судалгаанд оролцогчид нь хамтрагчдынхаа мэдээллээр хомс, мэдлэг, чадвар хангалтгүй, санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлыг сөрөгөөр ашиглахаас төдийлөн татгалздаггүй бололтой. 4. Олонх үйл явдал нь буцах холбооны зарчмаар мөчлөг даган давтагдаж байдаг бөгөөд орц, явц, төгсөлийн шатыг дамжин өрнөсөөр байдаг. Инженерийн тооцоо, судалгаанд үндэслэн барилгын суурийг чамбай тавьчихвал дараа дараагийн үе шатны ажилд учирч болзошгүй эрсдэл, санамсаргүй хүчин зүйлийн нөлөөллийн магадлал буурдаг. Юуг, хэрхэн тариалав, түүнийхээ ургацыг л хожим нь хураан авдаг гэж хэлдэг биздээ? Боловсролын үнэлгээний алба байгуулагдаад 10-аад жил өнгөрсөн гэх хэдий ч үйл ажиллагааных нь шинэчлэл, дэвшил удаан, хэрэглэгч, судлаачдыг мэдээллийн сангаар үйлчлэх, хангах тал дээр хойрго байх шиг. 100 (+A) онооны дээд хязгаартай кредит үнэлгээний тогтолцоонд 60 оноо нь хангалтгүй түвшний (F) үсгэн үнэлгээг илэрхийлдэг. Харин боловсролын үнэлгээний газар сүүлийн 2 жил дараалан элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог үнэмлэхүй дундаж утгаас нь доогуур 800:2=400-гаар тогтоосоор байгаа нь кредит системд шилжүүлвэл 400*100:800=50 оноонд буюу (-F) үсгэн үнэлгээнд тохирч байх юм. Энэ жилийн шалгалтанд 400 оноо авчихвал цаашид 2.5 жил хүчин төгөлдөр үргэлжилнэ гэсэн тайлбар дагалддаг бололтой. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, зөв хүүхэд төлөвшүүлэх аяны явц, үр дүн нь элсэлтийн босго оноог хэт доогуур тогтоож, дээд боловсролд хөл тавих шалгуурыг хялбарчлан хэлбэрдэхтэй утга нэг гэж  төслийн зөвлөхүүд нь хэлдэг юм байлгүй дээ! Ийм эрсдэлтэй оноотой элсэгчид гол төлөв онооны эрэмбэлэлтээр хувийн өмчийн ИДС-д элсэн орж, сургалтын хөтөлбөрийн агуулгын дундаж стандартыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж, ИДС-ийн дэлхийн зэрэглэлийг шатлан ахиулахад сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзүүштэй. 400-гийн босго оноотонгуудын зарим нь эдийн засаг, статистик, татвар, санхүү, банк, НББ, бизнесийн болон зах зээлийн удирдлагын мэрэгжлээр ИДС-д элсэн суралцдаг билээ. 5.НББ, санхүүгийн тайлан бол аж ахуйн үйл ажиллагааг илэрхийлэх толь мөн” хэмээн үеэ өнгөрөөсөн социализмын тогтолцоонд сургадаг байсан бол зах зээлийн СТОУС-ийн нэвтрэлтийн явц, үр дүн нь татварын өршөөлийн хууль давтан гарахыг хүлээзнэх, татвар ногдох орлогоо нуух, зайлсхийх аргаар санхүүгийн давхар тайлан бэлтгэх нь зөв мэт ташаа ойлголтыг өөгшүүлэхэд сургаж, дадлагажуулаад байх шиг санагдах юм. Татвараа шудрагаар өөрөө тодорхойлж, хугацаанд нь бүрэн төлсөн татвар төлөгч нь анхаарал, хөнгөлөлт, чөлөөлөлтийн гадна үлддэг байж магадгүй. ААН-ийн үйл ажиллагааны хэм хэмжээг чиглүүлэн зохицуулдаг НББ, санхүүгийн тайлагнал, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртгийг тооцоолж, төлөвлөх болон орлогыг тайлагнаж хуваарилах тухай заавар, журам, гэрээ хэлэлцээрийг маш ойлгомжтой, салаа утгагүй, нэмэлт тайлбаргүйгээр боловсруулж мөрдүүлэх нь чухал. ААН-ийн үйл ажиллагааны мөчлөг бүрийн дагуу зарцуулах шууд материал, шууд хөдөлмөр, ҮНЗ, мөн дуусаагүй үйлдвэрлэл, хорогдол, бэлэн бүтээгдэхүүн, түүний хүргэлт, борлуулалт, орлогын цуглуулалт, өр төлбөрийн төлөлт зэрэг нөхөн үйлдвэрлэлийн урсгалын үе шат тус бүрийн шууд ба шууд бус зардал, мөнгөн хөрөнгийн ажил гүйлгээг бүртгэх, журналдах, нэгтгэж тайлагнах, хянах, шинжлэх, улмаар холбогдох мэдээллийг ирээдүйн хувилбарт төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглах шаардлага тавигддаг. 1990-ээд оноос өмнө Сангийн яамны нягтлан бодох бүртгэл, тайлангийн хэлтсийн ажилтнууд үйлдвэр, аж ахуйн газар бүрийн бүртгэл, тайлан, тооцооны ажлын зохион байгуулалт, явц, үр дүнтэй 2 жил тутам биечлэн танилцаж мэрэгжлийн туслалцаа үзүүлдэг, санхүүгийн тайланг дансны бичилтээр шалгаж хүлээн авах, бүтээгдхүүний өртгийг төлөвлөх, тооцоолох, НББ-д тусгах аргачилалыг аж үйлдвэр, зам тээвэр, барилга угсралт, геологи хайгуул, мал аж ахуй, газар тариалан зэрэг эдийн засгийн голлох салбар бүрийн үйл ажиллагааны онцлог, технологийн үе шатны дамжлагад нийцүүлэн боловсруулж өгдөг байсан. Ингэснээрээ 1970-1980 онд бизнесийн ААННББ–ийн журнал-ордерийн тогтолцоог, төсөвт албан байгууллагад мемориал-ордерийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж чадсан билээ. 1 га-гаас хураасан ургацын бодит зардал, барилга угсралтын 1 метр квадрат талбайн төсөвт өртөг, 1 литр архи, ундааны гүйцэтгэлийн ба төлөвлөгөөт өртөг, малын нас дэвшилтын зардал зэрэг нарийн чимхлүүр тооцооллыг ААН, дэд салбар, салбарын хэмжээнд хятад сампин, орос сампин, арифмометр, ширээний тооны машин ашиглан хийж, улмаар тэдгээрийг төсөв, төлөвлөгөө боловсруулах, удирдлагын шийдвэр гаргахад хэрэглэдэг байсан. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-ийн үйл ажиллагаанд  мөрдвөл зохих анхан шатны бүртгэлийн маягт, нэг хэвийн маягт, НББ-ийн зарим журнал, дэвтэрийг санхүү, статистикийн төв байгууллагаас батлан мөрдүүлж ажиллахад хяналт, судалгаа, шинжилгээний өнцгөөс нь бодолцоход буруудах зүйлгүй л байх. СТОУС–ын дагуу нэвтрүүлж байгаа санхүүгийн тайлангийн маягтуудын бүтэц, зүйл анги, үзүүлэлтүүдийг Монгол орныхоо санхүү, бүртгэл, татварын тогтолцооны түүхэн тодорхой онцлог, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж  өөрчлөх, шинэчлэх саналыг гадаадын төсөл санаачлагчдын урдаас угтуулан тавихад яагаад болохгүй гэж? Үнэндээ СТОУС нь ААН-ийн санхүүгийн байдал, үр дүнг өвөрмөгц аргаар тодорхойлж, гадаад, дотоод хэрэглэгчдийг шаардлагатай, цэгцтэй мэдээллээр хангадаг тунхаглалын шинжтэй баримт бичиг бөгөөд түүнийг эрх бүхий байгууллагаас шинээр бүтээж, өөрчилж, хүчингүй болгож л байдаг. Манайд мөрдүүлж байгаа санхүүгийн тайлангийн маягт, түүний агуулга нь зөвхөн үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээ гүйцэтгэх, баланс болон орлого, үр дүнгийн тайлангаар хэвтээ, босоо шинжилгээ явуулах шаардлагад үндсэндээ нийцсэн, удирдлага, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн нөөцийн олон талт шийдвэр боловсруулахад хэрэгцээтэй мэдээллийн агууламжаар хомс байдаг нь ажиглагддаг. Санхүүгийн 4 тайлангаас өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан нь танин мэдэхүй, логик сэтгэлгээний ач тустай ч төсөвлөлт, хувилбарт тооцоолол, хяналт, шинжилгээнд практикийн ач холбогдлоор харьцангуй бага билээ. Заримдаа стандарт, норм, жишиг хэмээх үг хэллэгийн цаана санхүү, бүртгэл, тооцооны хайрцагласан, царцанги, хоцрогдож үеэ өнгөрөөсөн, ёс төдий тунхаглал, албадлагын ойлголт амь бөхтэй нуугдаж, хөгжил, дэвшлийн замд хөндөлдөж, саад учруулсаар байдаг тал бий. Бусдаас юуг нь тусган авч, ургуулан сэтгэж, түгээн дэлгэрүүлэх вэ? алиныг нь шүүн тунгааж, түүнийг анхаарлын гадуур үлдээж тойрч гарах вэ? гэдэг асуудал ч мэдээллийн даяарчлалын өнөөгийн үед чухал байдаг бололтой. Ганцхан жишээг эш татахад, санхүүгийн хүндрэл, дампуурлын болзошгүй байдлыг таамаглахад Э. Альтманы боловсруулсан төлбөрийн чадварын индексийг сургалт, судалгаанд үндэслэлтэй, зөв ашигламаар л байх юм. Түүний тооцооллын арга зүйд тулгуурлаж Монголын эдийн засгийн зарим салбарын хувьд компанийн дампуурах магадлалыг оношлох ZETA загварыг Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Монгол банкнаас эрхлэн тооцоолж боловсруулаад өгчихвөл танин мэдэхүй, сургалт, практикийн ач тустай байхсан билээ. Энд өөрийн капиталыг зах зээлийн үнээр үнэлэх шаардлага гарах л байх. Ер нь дээрх төв байгууллагууд олон төсөл хэрэгжүүлдэг сураг дуулддаг ч чиглэсэн зорилготой, гол гогцоо асуудал шийдвэрлэхэд хөтөч болж чадах онол, практикийн ач тустай, танин мэдэхүйд үлдэцтэй, шинжлэх ухаанлаг арга зүйн туслалцаа үзүүлж байгаа ажил нь тэр бүр харагддаггүй. Тоймчилсон мэдээгээр Монголд төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа  эрхэлдэг 100 орчим ИДС, 60-аад академи, бараг 23,000 төрийн бус байгууллага байдаг гэсэн сураг гардаг боловч тэдгээрийн бүтээсэн яг энэ байна гээд үзүүлчихмээр, дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн эдийн засаг, санхүү, банк, статистик, эконометрикс, татвар, менежмент, маркетинг, хүний нөөц, НББ-ийн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийн талаарх мэдээлэл дуулддаггүй, интернетээр аялахад хайлтын ямар нэг үр дүн илэрдэггүй билээ. Санхүүгийн тайланд хүний нөөцийн ашиглалттай холбоотой мэдээлэл, зарим нэг биет хэмжигдэхүүний үзүүлэлтийг суулган өгч, баталгаажуулан нэгтгэж дэд салбар, салбар, макро эдийн засгийн түвшинд  дүгнэлт, шинжилгээ хийх санал санаачлага гаргаж болох л юм. Дандаа гадаадын зөвлөхийн удирдамж, орчуулгын дүрэм, журмаар санхүүгийн тайлагнал, НББ-ийг удирдан зохион байгуулах боломжгүй. Хааяа нэг, үндэслэл, учир шалтгааныг нь сайтар гаргаж, гадаадынханд эргүүлэн ойлгуулаад Уучлаарай, энэ удаад үгүй, боломжгүй гэж хэлдэг харилцааны эв дүй, мэдлэг, чадвартай байх шаардлага ч гарч ирж болох юм. Үндэсний агуулгатай, олон улсын стандартын элементүүдээс тусгасан санхүүгийн тайлагналын Монгол улсын стандарт (СТМУС)-ыг эхлэж боловсруулаад түүндээ суурилан СТОУС-ыг нэвтрүүлэх гэж хичээсэн бол арга зүй, судалгааны логикийн хувьд илүү зөв байсан байж ч мэдэх юм. Эдийн засгийн голлох салбар бүрийн санхүү, НББ-ийн тогтолцоо, зардлын хуримтлал, ангилал, зүйлчлэл, нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийн тооцоолол, бүртгэл, төсөвлөлт, орлого, ашгийн тайлагнал, татварын төлөвлөлт, ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын онцлогт нийцсэн СТМУС-ыг боловсруулж, нэвтрүүлэх талаар санаачлага гаргаж ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Уул уурхайн салбарт СТМУС-ыг боловсруулан мөрдүүлэхэд  дэлхийд алдартай бөгөөд эдийн засаг, санхүү, НББ-ийн 40-өөд жилийн арвин баялаг туршлага хуримтлуулсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс суралцах, үлгэрлэн дууриах зүйл асар их билээ.

 



Шууд холбоос


2015-03-27

Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн зарим хичээлийн хөтөлбөрийн тухай, Нийтлэл 28

Нягтлан бодох бүртгэл (НББ)-ийн зарим хичээлийн хөтөлбөрийн тухай, Нийтлэл 28

Их, дээд сургууль (ИДС)-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хийж л байдаг ажлын нэг бол хичээлийн хөтөлбөрийн баяжуулалт, шинэчлэлт байдаг. Гэтэл түүнд шинэ санаа, шинэ мэдлэг гэдэг нэр өргөмжилж, энэ хаягийн доор 2013 оны эцсээс төрийн өмчийн их сургуулиудын бүтцийг өөрчилж, удирдлагыг шинэчилж, тэдгээрийг цаашид хувьчлах бэлтгэлийг хангуулах гэсэн баримжаатай ажил хийсэн нь санал хуваагдлыг нэлээд дагуулаад авав. Дэлхийн бөмбөрцгийн өөр талд орших, эдийн засаг, санхүү, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн түвшин, соёл, зан заншил, уламжлал, боловсролын тогтолцоогоороо эрс ялгаатай ямар нэг гадаад орны боловсролын бодлогыг шинэчлэлт, өөрчлөлт нэрээр хуулбарлаж суралцагчид дээр туршиж ирсэн нь боловсролын уламжлалт, түүхэн, тогтвортой шинж чанарт сөрөгөөр нөлөөлдөг байж магадгүй юм. Санхүү, НББ-ийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг гадаадаас хуулбарлахгүйгээр өмнөхөөс нь эрс өөр, цоо шинэээр бүтээж, дэлхийн шилдэг их сургуулиудад жишиг болохуйцаар хэрэгжүүлэх хангалттай хугацаа өнгөрсөн ч үр дүнгийнх нь сураг бараг гарсангүй. Дээд боловсролын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхэд UNESCO, Дэлхийн банк тал бүрийн туслалцаа үзүүлдэг бололтой. Мөн Монголын талаас ч төслийн зөвлөх, хэрэгжүүлэгч багийн гишүүд гэж байдаг гэнэ. Хөтөлбөрийн шинэчлэлийн хороодод Сангийн яамны холбогдох нэгж, НББ-ийн мэргэшсэн сургалт эрхэлдэг институт, хүрээлэнгийн ажилтнууд, их сургуулийн НББ-ийн тэнхимийн эрдэмтэн, багш нар хүч хавсран ажилласаар байдаг болов уу гэж бодох юм. Гэхдээ Монголын НББ-ийн бакалаврийн болон түүний дараах мэргэшүүлэх төрөл бүрийн сургалт, судалгааны түвшин, технологи, дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд танигдаж хүлээн зөвшөөрөгдөх байдал нь чамлалттай байх шиг. Санхүүгийн тайлагналын нэвтрэлт, нягтлан бодох бүртгэлийн арга зүйн удирдлага, татварын төлөвлөлт, ногдуулалт, төлөлтийн өнөөгийн нөхцөл байдал нь татварын өршөөлийн хуулийн төсөл гэгчийг 2 дахь удаагаа яригдаж эхлэхэд хүргэж байгаа бололтой. Мэргэшсэн үйл ажиллагаанд хөтөч болж чадах, шинжлэх ухаанлаг, дэлхийн санхүү, НББ-ийн хөгжлийн зүй тогтолт хандлагыг баримжаалсан, алсын хараатай заавар, журам, арга зүй, сурах бичиг, гарын авлага бэлтгэж өгдөггүй, мөн энэ чиглэлээр ажиллах чадвартай ер бусын өвөрмөгц шинээр сэтгэдэг сургагч багш, судлаачид дутагдаж байгаа нь өнгөрсөн хугацаанд уул, уурхайн чиглэлээр байгуулсан томоохон гэрээ, тохиролцооны үр дүн, хэрэгжилтийн явц, хожимын болзошгүй үр дагавар харуулж эхлээд байгаа нь ажиглагддаг. Гадаадын хөрөнгө оруулалтын техник-эдийн засгийн үндэслэл, дэлгэрэнгүй болон нэгтгэсэн олон хувилбарт тооцоо бэлтгэхэд санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тооцооллын математик загварчлал, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, бүтээгдэхүүн, төлбөрт ажил, үйлчилгээний зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцох арга, борлуулалтын орлого, түүний үр дүнг тооцож хуваарилах талаар мэргэшсэн шинжээчдийг татан оролцуулж байх нь эрсдэлийг сааруулахад зохистой болов уу гэж төсөөлөх юм. “Зардлын нягтлан бодох бүртгэл”-ийн анхны сурах бичгийг Азийн Хөгжлийн Банкны ивээн тэтгэлэгээр орчуулж 2000 онд Сангийн яамнаас эрхлэн сургалтанд гаргасан цаг үеийн дараахан бие даасан судлаач Бид нар санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн илүү шинжлэх ухаанлаг, олон хувилбарт агуулгатай сургалтын хөтөлбөр, сурах бичгүүдийг бүтээсэн. Эдийн засаг, санхүү, НББ-ийн сургалт, судалгааны чиглэлээр бие даан хөдөлмөрлөж, бүтээж сургалтын ажилдаа хэрэгжүүлсэн 220 орчим санхүү, НББ-ийн математик загварын шинэ мэдлэг, шинэ санаа, санамсаргүй нээлтээ хүлээн зөвшөөрүүлэх зорилгоор tyondon-@yahoo.com., tyondon-researcher блог сэтгүүлдээ 16,217 хуудас, 211 нийтлэлийг сүүлийн жилд байршуулж, дэлхийн шилдэг их сургууль, судалгааны төрөлжсөн багуудад нийгмийн зарим сүлжээгээр удаан хугацааны туршид, олон давтан танилцуулж, хэлэлцүүлж байв. Энэ удаа tyondon.blogspot.com-д 2012 оны 3 сарын 27-нд байршуулсан  Tentative syllabus of managerial accounting subject хэмээх нийтлэлээ танилцуулав. Гадаадын шилдэг их сургууль, санхүүгийн мэргэшсэн шинжилгээний алдартай төвүүдийн хэрэгжүүлдэг санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, НББ-ийн математик загварчлалын сургалтын хөтөлбөр, түүний агуулга, судалгааны арга, технологи нь дэлхий дахины нийгэм, эдийн засгийн маш түргэн өөрчлөгдөж шинэчлэгдсээр байгаа үйл явцын өрнөлтөөс нэлээд хоцорсон, сургалтанд үеэ өнгөрөөсөн, шууд тооцооны аргыг түлхүү хэрэглэдэг, шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх ажлыг бүхэлдээ орхигдуулсан нь 1999 онд багшийн ажилд анхлан хөл тависан тэр цагаас л ажиглагдаж билээ. Шинэчлэн өөрчлөх нийтлэлээсээ дэлхийн шилдэг их сургууль, судалгааны багуудад нийгмийн сүлжээгээр яаравчлан хүргүүлж, хэлэлцүүлж эхэлсэн маань түүний өмнөхөөсөө эрс ялгагдах шинэ, дэвшилтэт, давтагдашгүй байдлыг нь дэмжүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх боломжийг олгосон. Иймэрхүү эдийн засаг, санхүү, НББ-ийн шинэчлэл, өөрчлөлтийн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг Монголыхоо шинжлэх ухаан, боловсролын шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаачдад ойлгуулах, дэмжүүлэх нь олон арван жил шаардах, багагүй эсэргүүцэлтэй тулгарах зүйл байдаг бололтой. Дээрх чиглэлээр дэлхийн шилдэг их сургуулийн түвшинд жишиг болохуйц сургалтын хөтөлбөр, лекцийн файл, блог нийтлэл, сурах бичиг бүтээх, үр дүн нь шууд гарах шинэ мэдлэг, шинэ санаа хэрэгжүүлэхэд ердөө 6 сараас 1 жилийн хөдөлмөр л шаардлагатай! Зүтгэл, санаачлага байвал эдийн засаг, санхүү, статистик, хөдөлмөр, татвар, НББ зэрэг мэдлэгийн салбараар гайхалтай, дахин давтагдахааргүй академик мэдлэг, прагматик хэрэглээг бүтээхэд Монгол орондоо ерөнхий боловсролын дунд сургуульд эзэмшсэн шинжлэх ухааны суурь мэдлэг, дээр нь бакалаврын түвшний мэрэгжлийн болоод мэргэшүүлэх сургалтыг нэмэрлэхэд л бүрэн хангалттай! Хөдөлмөр, хөдөлмөр, бас дахин хөдөлмөр л дутаад байх шиг. Please apply to Tunteg Yondon-Google plus for more information with images & text.



Шууд холбоос


2015-03-20

Проведение многофакторного анализа вручным методом и SPSS 17.0 программирование (Carrying out multiple discriminant analysis by means of hand method & SPSS 17.0 programming)

Проведение многофакторного анализа вручным методом и SPSS 17.0 программирование

(Carrying out multiple discriminant analysis by means of hand method & SPSS 17.0 programming)

В солнечной Монголии наступила весна. По лунному календарю празднование Белого месяца для восточных народов представляет начало весеннего сезона. Монголы обычно празднуют этот традиционный праздник в феврале. На прошлой неделе шёл мягкий и обильный снегопад, поле и горные хребеты покрылись снежным покровом. Мне вспоминались замечательные стихи С.Есенина “Берёза” когда я смотрел в окна. Скоро в стране начнутся весенняя посевная кампания и окот скота. В городах и поселках уже начаты грандиозные подготовительные работы по благоустройству инфраструктуры. Учащиеся ебщеобразовательных школ и ВУЗ готовятся к предстоящим выпускным экзаменам весны. Я как преподаватель коллежа вместе со своим сыном недавно закончил редакцию и рукопись учебника “Статистика” предназначеннего для студентов экономического профиля ВУЗ. Между прочим в подготовке этой книги приняли участие 2 молодых преподавательницы нашего коллежа. С конца 2013 соотвествующие вышестоящие органы науки и образования Монголии начали работу пересмотра и кардинальной реформы учебных программ в ВУЗ в соответствии с рекомендацией UNESCO и одновременно предприняли меры по рациональному сокращению организационной структуры внутренних звеньев университетов на госсобственности и обеспечению согласованной деятельности между ними. К сожалению эти поверхностные и противоречивые директивы привели скорее всего к  неопределенности действия и побудили немало разногласий во мнениях между новыми пришелецами к руководству и прежним преподавательским составом, что в конечном счете вышеупомянутая показная реформа пока затихла и затормозилась. Игнорирование исторически накопленного богатого опыта в национальных ВУЗ и механическое копирование заграничнего менежмента и идеологическая продиктовка его внедрения, может быть привели к вышеизложенной иронической и беспреспективной судьбе реформы. Зачастую замечаются подходы к отказу от ранее достигнутых академических научных знаний, что вызывает необоснованное упрощение образования во всех уровнях. Кроме того наблюдаются неосторожность и чрезмерная склонность к компьютерному применению, что трактуется творческим внедрением современных интернетных и телекоммуникационных достижений. Приятно информировать о том, что независимые и самостоятельные исследователи как моя семейная группа как прежде уверенно и с творческим и дальновидным энтузиазмом продолжает свою работу по разработке, распространению, обмену и практическому претворению в жизнь уникальных и неповторимых новых идей и совершенно нового образа знаний в сфере математического моделирования экономических процессов, финансов, налогов, бухучёта и прочее с начала 2004 года. Пользуясь случаем мне хотелось бы ознакомить читателей с одной из наших публикаций, размещенной на интернетней сети tyondon.blogspot.com под загловком Carrying out multiple discriminant analysis by means of hand method & SPSS 17.0 programming 5–ого  июля 2012, которая была написана вместе с моим сыном Ё. Эрдэмбаяр. При этом мы хотели продемонстрировать то, что для студентов нет заметных трудностей в творении уникальных программ пригодных для статистических вычислений на базе их математических знаний приобретенных в средней школе. В конце настоящей публикации показано то, что мы с успехом достигли одинакого правильного ответа посредством ручных вычислений, адекватного как в расчётах с применением SPSS (Statistical Package for the Social Sciences) 17.0 programming. Мой преподавательский опыт показал то, что чрезмерная зависимость учащихся всех ступеней образования, особенно школьников от компьютеров негативно отражается на придании им созидательного характера творения научных новых идей, новых знаний и открытий. Школьники начального класса, которые с раннего возраста начали применять калькуляторы и ручные переносные телефоны зачастую не справляются с элементарными арифметическими вычислениями устно и в прямом смысле компьютерная крайность приводит учащихся к ухудшению их самостоятельности и порождению неуверенности в размышлении. Нам предстоит учиться многому, размышлять о будущем образовании еще глубже и больше без зарубежных рекомендаций. В целом импортный менежмент образования и его идеология становятся факторами поляризации между качеством национального высшего образования ныне и достигнутыми уровнями классификации мировых ведущих университетов. Часто у нас появляются объявления и многообещающие призывы о проведении всякого рода учебных курсов с высокими тарифами, в том числе курсов по обучению SPSS programming, что это в самом деле толкает учащихся к копирвальному мышлению извне и пассивному придатку компьютерных устройств. Между прочим я собственно неслыхал о творческой разработке и практическом внедрении какой-либо программы нашими специалистами, приравненной к замечательному и превосходному SPSS programming. Калькулирование и неординарное размышление без применения компьютеров учающимися, различное от других сверстников иногда открывает им широкие просторы быть первопроходцами на пути самостоятельного создания незаурядных идей, новых знаний и необыкновенных научных открытий. 

Примечание: Для онакомления с изображениями обратитесь к Tunteg yondon-Google plus.



Шууд холбоос


2015-03-15

Багшийн блог. Нийтлэл 25

Багшийн блог. Нийтлэл 25

Блог нь багшийн оюуны бүтээлийг цахим сүлжээгээр түргэн, хүртээмжтэй хүргэх, түгээх, санал бодлоо хуваалцах шилдэг хэрэгсэл юм. Заах хичээлийн хөтөлбөр, түүний 7 хоногийн хуваарь, лекцийн файл, бие даалтын ажил, ангийн ажил, төгсөлтийн ажил, эссэ, илтгэлийн жагсаалт, тэдгээрийг шалгах, хамгаалуулах хуваарь, ажил хэргийн зар мэдээлэл, вэб сайтуудын хаяг, нийтлэл, хэлэлцүүлгийн нэр зэрэг өргөн хүрээний асуудлыг блогт багтааж болно. Нягтлан бодох бүртгэлийн багшаар сүүлийн жилд ажиллахдаа хуримтлуулсан багахан туршлагадаа тулгуурлаж блог хөтлөхөд баримтлаж болох зарим саналаа хуваалцаж байна. 1. Асуудал шийдвэрлэхэд баримжаалсан гарчиг өгөх. Асар их, эмх замбаагүй мэдээллийн багцаас тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай нэн чухал мэдээллийг оновчтой түүвэрлэн шүүх, цэгцлэн боловсруулахад зөвхөн Таны нийтлэл л ач тусаа хайрлана гэсэн өөдрөг хүлээлт уншигчдын дунд аль хэдийнээ бий болчихсныг мартаж болохгүй. Таны мэргэн санаа, ер бусын гайхалтай мэдлэгийг агуулсан нийтлэлээс хариулалт нь шууд хамаарах олон асуудал шил шилээ даран эргэн тойронд чинь хуримтлагдсан гэж төсөөлөхөд эргэлзэх хэрэггүй. Сониуч зан хүнийг бусдаас ялгаатай байлгаж, оюунлаг, этгээд өвөрмөгц бөгөөд туршин хэрэгжүүлж болохуйц өөдрөг, бүтээх сэтгэлгээ рүү замчлан өгч, өөрчлөгч, шинэчлэгчийн галт бамбарыг атгуулж байдаг. Үзэл бодол, авъяас чадвар, ажил, мэрэгжлийн ач холбогдлын ач тусыг чинь харгалзаж Таны шүтэн бишрэгч, дагагч болсон олон уншигчийнхаа хүрээ, бүрэлдэхүүний чансааг дээрх сониуч хүмүүсээр тэлснээр бүтээх сэтгэлгээний сэлбэлт, дэвшил, хөгжилдөө Та ахиц гаргах боломжоо нэмэгдүүлнэ. Гэхдээ нийтлэлийн гарчиг нь түүний дотоод агуулгаа бүрэн товойлгон илэрхийлсэн байх ёстойг анхаараарай. Таны нийтлэл ач холбогдол, тандалтын тоогоороо дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн бол хайлт хийхэд нийтлэлийн гарчиг, агуулгын онцлох үг хэллэгийн өмнө талд фото зураг (image) чинь дагалдан гарч ирсээр байх болно! 2. Зураг хэрэглэх. Блог нийтлэлийнхээ бичгээрх хэллэг, агуулгын томъёололын баяжилтыг аль болохоор зураг дүрслэлээр, уншигчдын сэтгэлд хэсэг хугацаанд хоногшин дурсагдаж байх сонголттойгоор шигтгэн байршуулаарай. Хүн харах, сонсох, амтлах, үнэртэх, хүрэлцэх зэрэг адгуусан амьтанд байдаг дохионы 1 дүгээр системээс гадна дохионы 2 дугаар систем болох гадаад орчныг зураглан хүлээж авч, харилцан дамжуулдаг чадвартай байдгаараа мэдээллийг олон өнцгөөс шүүн тунгааж, нэгтгэн дүгнэж, задлан шинжилдгийг Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов нээсэн. Зураг, таталбар, видео бичлэг, бүдүүвч, график, диаграмм, хүснэгт, онч хэллэгийг шаардлагатай газар нь шигтгэн оруулаарай. Ингэснээрээ Дубай хотын амралт чөлөөт цагийн Гайхамшиг” (Miracle) хэмээх өнгийн цэцэг алаглан ургасан цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ зугаалан алхаж байгаа юм шиг, агуу их Леонардо Да Винчийн бүтээсэн “Мона Лиза” (Жоконда)-гийн учиртайхан харц, үл мэдэгдэм инээмсэглэл, бодлогширлыг агуулсан үзэсгэлэнт царай, далд хадгалагдсан элэглэл, гунигтайхан харцыг бишрэн харж байгаатай адил, хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховены найз бүсгүй Жулетта Гриччардидаа зориулан бүтээсэн эгшиглэнт аялгуу “Сарны сонат”-ыг сонсож байгаа юм шиг ер бусын, гайхалтай сайхан сэтгэгдлийг Таны нийтлэл уншигчдад төрүүлэх боломжтой. Балчир хүүхдэд үлгэрийн номыг тайлбарлахад бичвэрийг гол төлөв зурагтай хослуулан хэрэглэдэг билээ. Хүний бие бүтцийн зүй (анатоми), биеийн ажиллагаа (физиологи)-ийн лекцийг явуулахад өнгөөр ялгасан зургийн үзүүлэнг нийтлэг ашигладаг. 3. Тасралтгүй бичсээр байх. Сонгосон сэдвийнхээ хүрээнд туурвисан нийтлэлийн академик болоод прагматик ач холбогдол, чанар, хүртээмжээрээ дамжуулан Таны урьд нь олж авсан нийтлэл бичигчийн нэр хүнд, орон зайгаа бусдад хялбархан тавьж өгөхгүйн төлөө Та өөрөө л тэмцэлдэх үүрэгтэй. Таны оюуны бүтээлийг сэтгэлдээ байнга тээж, хүндэтгэж явдаг, ээлжит нийтлэлийг чинь шимтэн уншихаар өглөө эртлэн босч цахим сүлжээгээр хайлт хийсээр байдаг шүтэн бишрэгч, дагагч, хөгжөөн дэмжигч нартаа сард 2-оос доошгүй удаа блог нийтлэлийн бэлэг барихыг хичээгээрэй. Ийнхүү би бичиж нийтэлсээр байна, тиймээс Та нартайгаа хамтдаа байна гэх блогчийн өгүүлэх үг, уйгагүй хөдөлмөр нь суут математикч Рене Декартын “Би сэтгэж байна. Иймээс би оршиж байна” гэж хэлсэнтэй утга адил билээ. 4. Өөрийгөө таниулж, хүлээн зөвшөөрүүлэх. Оюутнууд интернетээр аялж, багш нарын товч анкет, тэд нарын бүтээлийн жагсаалт, нийтлэлийн агуулга, лекцийн файлтай танилцах, энэ талаар харьцуулсан оюуны дүгнэлт хийх, хамт олны дийлэнхийн санал бодол, эцэг эхийн зөвлөмжийг сонсох, өөрийн итгэл үнэмшил, алсын хараатай мэрэгжлийн баримжаандаа тулгуулах замаар Таныг тухайн хичээлийг заах багшаар сонгох болно. Та өөрийн эрдэм судлалын бүтээлийн шинэ санаа, шинэ мэдлэг, хосгүй нээлт, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдол, хэрэгжүүлсэн үр дүнгээрээ Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан, мэдээллийн алдартай санд бүртгэгдсэн байх нь чухал. Та өөрөө ч мэдээгүй байхад Таны эрдэм судлалтай танилцахыг хүсэгчид домайн нэрийг чинь ашиглаад англи, орос, япон, араб, солонгос гэх мэтийн олон хэлээр вэб хуудас аль хэдийнээ нээчихсэн, дэлхийд нэр хүндтэй шинжлэх ухааны тайлбар толиуд (Wikipedia, Cyclopaedia)-д нийтлэлүүдийг чинь бүрэн эхээр нь байршуулчихсан  байхыг удахгүй харах болно. Чансаатай ийм бүтээл нь Таны нэрийн хуудас болон замчилж, агуу их яруу найрагч А.С.Пушкиний “Хүний гараар бүтээгээгүй. Хөшөө дурсгалаа босгов, би” хэмээн хэлсэнчлэнгээр хүн төрлөхтний мэдлэгийн санд мөнхрөн үлдэх болно. 5. Гадаад хэл дээр нийтэл бичих. Дэлхийн шилдэг их сургуулиудын алдартай эрдэмтдийн нийтлэл, лекц, хэлэлцүүлгийн дийлэнх англи хэлээр гардаг тул блогоо монгол хэл дээр төдийгүй англи хэлээр хөтөлж түгээх нь зохистой. Ингэснээр өөрийн блог нийтлэлээ дэлхий дахинд таниулж, хүлээн зөвшөөрүүлэх боломжидоо ахиц гаргана. Мөн 2 хөршийн боловсрол, шинжлэх ухаан, техник-технологийн салбараас Монголчуудын суралцах зүйл их байдгийг бодолцох нь чухал. 6. Цэгцтэй байх. Нийтэд ойлгомжгүй, өвөрмөгц, этгээд үг хэллэгийг хэзээ, хаана, хэнд хаяглаж, ямар өнгө аясаар илэрхийлэхээ урьдчилан сайтар эргэцүүлж бодоорой. Аливаа эерэг болоод сөрөг мэдээлэл цахим ертөнцөд геометрийн прогрессоор өсч тархах нь олонтаа байдаг. Шинжлэх ухааны түгээмэл бус, нарийн мэрэгжлийн шинэ үг хэллэг, нэр томъёо, хураангуйлж товчилсон үг хэрэглэхэд хүрвэл тухай бүрд нь товч тайлбар өгөхийг хичээгээрэй. Нийтлэлийг аль болохоор цөөн хуудсанд багтааж, энгийн ойлгомжтой, шинжлэх ухааны орчин цагийн үг хэллэг, томъёолол, үзүүлэн, тайлбар хэрэглэж бэлтгээрэй. 7. Бие дааж бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх. Цахим сургалтыг уламжлалт сургалттай алсын зөв хараатайгаар, зохистой харьцааны хувийн жинтэйгээр хослуулаарай. Бие дааж тэвчээртэй сууж ном, сурах бичиг, мэрэгжлийн сэтгүүл унших, агуулгыг нь гараар бичиж тэмдэглэх, эмхэтгэн нийтлэх, компьютер ашиглахгүйгээр олон хувилбарт тооцоолол хийх, ганцаарчилж гүйцэтгэсэн судалгааны үр дүндээ тулгуурлаж шинэ мэдлэг, шинэ санаа бүтээх чадвар эзэмшихэд нь суралцагчдыг замчилж өгөх нь чухал. Гадаад хэлний үг хэллэгийн сан, зөв бичгийн дүрэм, дуу, шүлэг, математик, физик, химийн томъёо цээжлэх сургалтын уламжлалт аргад сөрөг зүйл өчүүхэн ч байхгүй. Зохистой хязгаараас хэтэрсэн цахим сургалт нь суралцагчдыг бэлэнчлэх, идэвхгүй, бүтээлч бус сэтгэлгээнд хөтөлж, тэд нарын хувьд дохионы 1 болон 2 дугаар системээ зөв, бүтээлчээр залж хөгжүүлэхэд нь сөргөөр нөлөөлөх болсон гэж бодох юм. Шинийг бүтээх хуримтлагдсан мэдлэгийн найдвартай нөөц, чадвар өөрт чинь аяндаа мэдрэгдээд эхэлсэн яг тэр цаг мөчөөс л өөрийгөө бусдаас тусгаарлаж гэрийн боловсрол, бие даасан, ганцаарчилсан судалгаанд шамдан орох нь зөв байдаг билээ. Заримдаа өөдрөг зөн совин, итгэл үнэмшилдээ захирагдах шаардлага ч гардаг биздээ? Эдгээр нөхцөл байдлыг харгалзсан байдлаар багшийн блогын бичлэг, агуулга, хэрэглээний хүрээ, зориулалтыг боловсруулж байвал зүгээрсэн гэж бодох юм. Он цагийн урсгал, орон зайн олон хувилбарт хэмжээст шинжлэх ухаан, боловсрол нь өмнөх мэдлэг, туршлагын уламжлалт суурьтаа тулгуурлан өөрчлөгдөж, шинэчлэгдэж, баяжиж, үгүйсгэн хөгжиж ирсэн онцлогтой. Математик, физик, хими, биологи, инженерчилэл зэрэг суурь (тодорхой) шинжлэх ухааны академик агууламжид илүүтэй баримжаалсан, ерөнхий боловсролын уламжлалт сургалт л дээд боловсролын шинэчлэлт, өөрчлөлтийн гол хөдөлгүүр, чиглүүлэгч залуур, хөтөч болох ёстой гэдгийг гадаадын нэлээд эрдэмтэн, судлаач хүлээн зөвшөөрч эхэлжээ. 8. Агуулга, найруулгын алдаагүй байх. Компьютертоо үг зөв бичих, алдаа илрүүлэх программ суулгах нь зохистой. Нийтлэлээ бичих явцад болон дууссаны дараагаар ч түүний агуулга, зөв бичиг, найруулга зүйн алдааг хянаж, залруулж байх нь зохистой. Анзаараагүй шивж оруулсан ганц үсэг, үг, тоо, тооны бүхлийн ба бутархайн хэсэг ч Таныг эвгүй байдалд оруулж болзошгүйг анхаараарай. Дэлгэцэнд оруулсан бичвэр, зураг, бүдүүвч, график, диаграмм, томъёог хараагаараа хэд хэдэн удаа гүйлгэж уншихын зэрэгцээгээр амандаа дуудаж уншихад илүүдэхгүй. Ташаа бичсэн зүйлийг анзаарахгүйгээр зөв бичснээр уншаад өнгөрөх тохиолдол ч гарч байдаг. Нийтлэлийн цар хүрээ нэмэгдэхтэй шууд хамааралтайгаар санамсаргүй алдаа гарах эрсдэл өсдөг. Эргэлзээтэй зүйлийг заавал толь бичиг, нэвтэрхий толиос лавлаж баталгаажуулах эсвэл түүнийг нийтлэлээсээ шууд л хасах нь зөв байдаг. 9. Холбоос ашиглах. Блогийг домайн нэр, URL-аараа дамжуулан идэвхтэй ажиллуулсаар байдаг өөрийн бусад вэб хаягтайгаа холбох боломжтой. Хэрэв Та сонирхвол tyondon.blogmn.net болон tyondon.blogspot.com хаягаар хайлт хийж, миний ашигладаг блогийн нийтлэлүүдтэй танилцаарай. Таны нийтлэлийн шинжлэх ухааны шинэлэг байдал, прагматик ач холбогдол нь дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр болсон бол Google.com-оор англи хэлээр мэдээллийн хайлт хийхэд ч Таны монгол хэл дээр бичсэн нийтлэл, хэлэлцүүлэг, эссэ, лекц чинь дэлхийн агуу их эрдэмтэд, шилдэг их сургуулиудын судалгааны алдартай баг, Нобелийн шагналтнуудын нэрийн өмнүүр, олон арван (хэд хэдэн зуун) сая үр дүнгийн эхний хуудасны, тэргүүн мөрөөр нэлээд хугацааны туршид илэрч гарсаар байх болно шүү! Нийтлэлийнхээ гарчиг, холбоос, товч утгыг 140 үсгийн тэмдэгтэд багтааж уншигчдад маш түргэн хүргэхэээр бол Та Twitter (жиргээ)-г ашиглаарай. Мөн блогтой нэлээд төсөөтэй вэб сэтгүүл бол Google + (Google plus) байдаг. Түүнийг ашиглаж ямар ч хэл дээр нийтлэл бичихэд уг нийтлэлийн ач холбогдол, чанараас хамаарч Таны фото зургийн хамт интернетээр түгээгдэх боломжтой байдаг. Таны блогийн нийтлэлд амжилт хүсье. Tunteg yondon on twitter; tyondon-google plus; tyondon.com; tyondon.mn; shildeg.net; tunteg yondon | facebook зэрэг хаягаар хайлт хийж, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн математик загварчлал, санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, удирдлагын болон зардлын бүртгэлийн загварчлалын талаар бичсэн шинэ санаа, шинэ мэдлэгтэй танилцахыг зөвлөж байна.



Шууд холбоос


2015-02-16

Сургалтанд юуг орхигдуулдаг, орхигдуулсаар байна вэ? Нийтлэл 24

Сургалтанд юуг орхигдуулдаг, орхигдуулсаар байна вэ? Нийтлэл 24

Сургалтанд юуг орхигдуулдаг, орхигдуулсаар байна вэ? гэдгийг боловсролын үйлчилгээг хүртэж байсан, түүнийг хүмүүс хүртэж байгааг харсаар байдаг жирийн нягтлан бодогчийн хувьд саналаа товч илэрхийлэв. 1. Хүүхдийнхээ сургуульд судалсан зарим нэг хичээлийн академик түвшин, түүний хэрэглээ, судалгааны хэрэгжүүлэх боломжид гэр бүлийн хүрээндээ мэргэшсэн хяналт үнэлгээ хийчих мэдлэг чадвартай, ажлын цагийн боломжтой эцэг, эх цөөн байдаг бололтой. Хоногийн 24 цагийн бараг 2/3-ыг хүүхэд өсөж төлөвшсөн гэртээ өнгөрөөдөг. Гэр бүлийг хамгийн жаргалтай орчин хэмээсэн байдаг. Хувь хүний гэрийн багш, автодидактикийн тусламжтайгаар олж авсан ганцаарчилсан боловсролын онцгой авъяас чадвар нь олон нийт, сургууль, анги хамт олон, бүлгийнхэнд зориулсан мэдлэг, чадварын дундаж агуулгатай сургалтын хөтөлбөр, лекц, семинарт түүний биечлэн оролцохоос хавьгүй өгөөжтэй байдгийг тэмдэглэн чухалчилдаг болжээ. Энэ нь хүүхдээ гэртээ төлөвшүүлэх, чиглүүлэн туслах, түүний бие дааж өөрөө шат ахин хөгжихөд нь шаардлагатай чөлөөт цаг, санхүү, материаллаг орчны нөөцөөр эцэг эхчүүдийн талаас хангууштайг хэлж байгаа хэрэг. Тэд нар эцэг эхийн хуралд ч биечлэн оролцох албан ажлын болон хувийн амьдралын цаг, хүн бүлийн бололцоо хомсдолтойгоос дээрх үйл ажиллагаанд төлөөллөө илгээж эцэг эхийн зөвлөл, анги удирдсан багшийн шаардсан мөнгийг л хэл ам гаргахгүйгээр хураалгадаг тал ажиглагддаг. Бяцхан хүү, охиноо унтчихсаны дараагаар шөнө дөлөөр ээж, аав нь ажлаасаа ирээд, өглөөний үүрээр тэд нарыг сэрээгүй байхад мөн л ажилдаа явдаг тохиолдол гарч л байдаг. Дашрамд хэлэхэд номыг нь сурахгүй бол номхон дарууд суралцаарай гэдэг үг хааяа нэг санаанд буудаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хөдөөний бололтой оюутнууд нийтийн тээвэрт чихэвч сонссон, унтсан дүр үзүүлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хараагүй дүр эсгэн суусаар л байдаг нь “Зөв хүүхэд”-ийг төлөвшүүлэх хөтөлбөр тэд нарт хараахан нөлөөлөөгүйг харуулсаар байна. 2. Мэдлэг, чадварын нийтлэг шаардлага, түүний дундаж түвшин, стандарт мэдлэгт нийцүүлсэн өнөөгийн боловсролын агуулга, хүртээмж, чанарын хоцрогдол болон дэлхийн даяарчилагдсан их сургуулиудын зэрэглэл, ирээдүйг баримжаалсан мэргэшсэн боловсролын чанар, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийн баялаг шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийн сангийн хоорондох зөрүүгийн туйлширал улам бүр нэмэгдсээр байна. Хэдийгээр нийгэм-эдийн засгийн үйл явц, юмс үзэгдлийн зүй тогтол, хувьсал, өөрчлөлтийн хандлагыг дундажлан илэрхийлдэг боловч судалгааны тодорхой хүрээнд авч үзэхэд дундажаасаа эерэг болоод сөрөг тал руу хэлбэлзэх зөрүү гарч л байдаг. Шинжлэх ухааны элит сэтгэгчдийг бодлогоор илүү дэмжүүштэй. Яагаад Америкийн дээд боловсрол чанартай байдаг вэ? гэдэг асуулт тавигдаж байдаг. Эх орондоо санхүү, материаллаг баазаар дэмжүүлж чадаагүй, хэрэгжүүлэхэд нь хүнд суртлын элдэв саадтай тулгарсан байгалийн шинжлэх ухааны ер бусын, дахин давтагдашгүй, гайхалтай нээлтээ бусдаас өөрөөр сэтгэдэг, суут ухаантнууд эрх чөлөөний өлгий болсон агуу их Америк оронд цагаачлан очиж хийсэн нь олонтаа байдаг. Америкийн боловсрол анхан шатнаасаа эхлэн дээшээгээ шатлан ахих тутам илүү академик агууламжтай, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөх  судалгааны чиг баримжаатай болж, онолын мэдлэгийг лабораторид турших, мэдээллийг тоон судалгаагаар баталгаажуулах, инженерийн тооцооллын арга ухаанд суралцах, шинжлэх ухааны суурь мэдээллийн сан бүрдүүлэх, шинэ мэдлэг, шинэ сэдэл, нээлтийг бүтээх, түгээх, биежүүлэн материаллагжуулахад чиглэдэг бололтой. Цагаачлалын тогтвортой уян хатан бодлогыг ийнхүү хэрэгжүүлсээр байгаагийн зэрэгцээгээр суурь болоод хавсрага судалгаа явуулдаг даяарчлагдсан үйл ажиллагаатай, удирдлага, санхүү, багшлах бүрэлдэхүүний хувьд бие даасан их сургуулиуд дэлхийн шилдгийн шилдэгт эрэмбэлэгдсэн зэрэглэл, нэр хүндээ улам баталгаажуулахын төлөө хором бүртэй уралдан өрсөлдсөөр байна. 3. Нарт хорвоогийн хамгийн эртний бөгөөд эрхэм нандин мэргэжлийг бүтээж, хөгжүүлсэн боловсролын шинжлэх ухааны үйлчилгээтэй ямар нэгэн шижмээр холбогдоогүй хувь хүн, өрх гэр, аж ахуйн нэгж, албан газрыг төсөөлөхөд хэцүү билээ. Байгалийн өөрийнх олон сая жилийх нь бүтээл болсон хүнийг мөнхөд дагаж, цагийн урсгалд улам л төгс төгөлдөр өөд шат ахин шинэчлэгдсээр байгаа мэрэгжил бол хүн төрлөхтний боловсрол мөнөөс л мөн. Энэ нь боловсролын зүй тогтолт, чиглүүлэн дэмжих, шинэчлэн өөрчлөх бодлогод түүхэн, тогтвортой, шинжлэх ухаанлаг, прагматикаар хандахыг шаарддаг билээ. 1970-1990-ээд онд бүх шатны боловсролын бодлого алсын хараатай, тогтвортой, харилцан уялдсан, онолын мэдлэгт түлхүү суурилсан, социализмын үзэл суртлыг шингээж байсан нь түүхэн тодорхой нөхцөл байдлаас улбаатай бөгөөд тэр цаг үеийн суралцагчдын мэдлэг, чадварт эерэг болон сөргөөр нөлөөлсөн гэдэг нь эргэлзэх зүйлгүй. Харин сүүлийн 25 жилд боловсролын салбарт сонгуулийн 4 жилийн мөчлөгтэй, туйлширсан бодлогыг, тухайлбал түүнээс заримыг нь ерөнхий боловсролын суралцагчид дээр удаа дараалан туршиж, бүтэлгүйтэж байсан нь ажиглагддаг. Бодлогын алдаа, туйлширал гаргаж болохгүй нийгмийн нийтлэг үйлчилгээ бол боловсрол, эрүүл мэнд 2 л байх гэж төсөөлөх юм. 4. Гадаадын туршлагыг хөл алдан биширч аялдан дууриах, гадаадад ийм байдаг гэж хөндий хоосон ярих, Монгол хүний оюуны чадамжид эргэлзэх, боловсролын шинэчлэлд үеэ өнгөрөөсөн, хайрцагласан, улиг болсон, өнгө заслын сэтгэлгээгээр хандах нь түгээмэл ажиглагдах юм. Монголын хөгжил дэвшил, эдийн засгийн бие даасан байдлыг Монголчууд өөрсдөө л хөдөлмөрлөж, алсын хараатай зөв сэтгэж, эв нэгдлээ хангаж байж шийдвэрлэнэ. Харин гадаадын тусламж дэмжлэгт эргэн төлөгдөх хатуу нөхцөлтэй зээл, өрийн бичиг зонхилсоор байх нь ойлгомжтой. Өрнөдийн ерөнхий боловсролын сургалт зарим талаар цаг үеэс хоцрогдсон, коллежийн элсэлтийн шалгалтанд тэнцэгчдийн тоо жил дараалан буурах болсныг нийгмийн цахим сүлжээнд тавигдсан хэлэлцүүлэг, санал бодлоос ажиглагдах юм. 2014 онд Америкийн багш нарын дунд нийгмийн сүлжээгээр явуулсан санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах, коллежид элсэгчдийн шалгалтын үнэлгээний түвшинг ахиулахад хамгийн чухал үр нөлөөтай хичээлээр Англи хэл, математикийг нэрлэсэн гэдэг. Монголд математикийн зарим багш “Хүн бүхэн математик, физик сурах шаардлагагүй” гэж TV-ээр мэдэгдэл хийж, бүх шинжлэх ухааны хааныг арын эгнээ рүү түлхэж, буланд шахан оруулж байгааг хэд хэдэн удаа харлаа. Математик сэтгэлгээний зэрэгцээгээр дотоод, гадаадын сонгодог уран зохиолыг шимтэн унших нь эрэгцүүлэн бодох, шүүн тунгаах, харьцуулан жиших, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, ер бусаар дүрслэн сэтгэх чадварыг хэвшүүлэн олгодог талтай. Хүний сурч мэдэх зүйлд хязгаар гэж үгүйсэн билээ. Энэ нь орчлон ертөнцийн орон зайг төсөөлөхийн аргагүй байдагтай утга нэг билээ. Хүн амьдрах хугацаандаа өөрийн оюун ухааныхаа чадамжийн өчүүхэн төдийг л нээж илрүүлэн ашигладаг гэдэг. Яагаад Бид нар хос бичигтэн байж болохгүй гэж? Болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй гэдэг өөдрөг сэтгэлгээ л хэрэгтэй. Хос морьтон газрын холыг хялбархан туулдаг гэдэг. Ертөнцийн бүхий л юмс үзэгдэл хоёрдмол, хосмог, нийлмэл, харилцан нөхцөлдсөн шинж төлөвтай байдаг. Гэхдээ нэлээд хүч чармайлт шаардах бөгөөд эхлэлийг нь нэгэнт тавьчихсан энэ ажлыг хэрхэн, ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ? үр дүнг нь яаж хэмжих вэ? эерэг болоод сөрөг нөлөөлөл гэж юу байх бол гэдгийг сайтар тунгаан бодууштай байх. Ялангуяа хэл шинжээчид, судлаачид, эх орноо гадаад оронд төлөөлөн ажиллагсад хос бичгийг академик өндөр түвшинд эзэмшсэн байх шаардлагатай болов уу? 1946 онд крилл үсгийн  оронд Монгол бичгийг албан ёсны бичиг болгож нэвтрүүлсэн бол одоо хос бичгийн асуудал хараахан хөндөгдөхгүй байсан биз. Гэхдээ тэр цаг үеийн түүхэн нөхцөл байдал зөвхөн крилл үсгийн  энэ л сонголтонд хөтлөн хүргэсэн байх. 1990 оноос хойш ерөнхий боловсролын сургалтанд Монгол бичгийн хичээлийг оруулж туршсан ч нааштай үр дүнд төдийлөн хүрээгүй нь энэ ажлын бэлтгэл, материаллаг бааз, багшлах бүрэлдхүүний хангамжтай зарим талаар холбоотой байсан болов уу? Крилл үсгийг хэрэглээд бараг л 70-аад жилийг өнгөрчээ. Крилл болон латин, грек үсэг нь математик, физик, хими, биологи, мэдээлэл холбоо, нийгмийн цахим сүлжээ, инженерийн шинжлэх ухааны салбарт хэрэглэхэд илүү хялбар дөт байдаг. Дээрх шинжлэх ухааны танин мэдэхүйтэй хослуулан уламжлалт бичиг соёлоо хэрхэн авч үлдэх, хадаглан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх арга ухааныг босоо бичигтэй өвөр монголчууд, хэвтээ бичигтэй арабууд шийдчихсэн л байгаа даа. Бичиг соёлын дархлаагаа хамгаалах асуудлыг даяарчлагдсан соёл иргэншил, дэлхий дахины шинжлэх ухаан, боловсролын ирээдүйн зүй тогтолт чиг хандлага, бүс нутаг, газар зүйн бодлоготой хэрхэн зөв, алсын хараатай хослуулах вэ? гэсэн асуудлын тавил гарч ирсээр байгаа бололтой. 5. Монголд суурь ба хавсрага шинжлэх ухааны болон боловсролын мэдээлийн сангийн багтаамж, хамрах хүрээ, нэр төрөл, хэрэглээний өгөөж чамлалттай байна. Боловсролын үнэлгээний албаны статистикийн динамик мэдээллийн сан, хяналт үнэлгээний явц, үр дүнгийн судалгааны тайлан гэж бараг харагддаггүй. Монголын нийгэм-эдийн засгийн сонгосон асуудлаар чанарын болон тоон судалгаа хийхээр мэдээллийн хайлт хийхэд “Энэ мэдээлэл олдсонгүй” гэсэн үр дүн гарч ирсээр л байдаг. Гэтэл нэрийг нь огтон ч мэдэхгүй гадаад орны нэгэн судалгааны байгууллага, бие даасан судлаач Монгол орны талаар олон талт, шинжлэх ухаанлаг, хүртээмжтэй, нэлээд шинэчлэн баяжуулсаар ирсэн судалгааны мэдээллэл хэвлүүлчихсэн байх нь харагддаг. Судлаачдын эрдэм судлалын сэдвийн сонголтын хамрах хүрээ, багтаамж, ач холбогдлын зэрэглэл, санхүүгийн эрх чөлөө нь хувийнхаа болоод өрх гэрийнхээ цаг үеийн амьжиргааны орлогын эх үүсвэрийг эхний ээлжинд шийдвэрээд авахад илүүтэй баримжаалсан, хайрцаглаж хязгаарлагдсан орон зай, цаг хугацааны хэмжээст баригдсан тогтсон жишиг үйлдэл, сэтгэлгээний нэг л хэв загварт баригдсаар байна даа хэмээн боддог. Социализмын үгээгүй (люмпен) пролетарийн үзэл суртлын үед хувийн өмчгүй байсан хүмүүс өнөөгийн ороо бусгаа, шударга бус нийгэмд маргаашийнхаа хувь төөрөгт зовниж, санхүүгийн хүндрэл, баян хоосны хэт ялгаралаас айж эмээн түр зуурын, завсрын үр дүн, хөдөлмөрийн бус орлого, албан тушаалын шат ахилтыг эрхэмлэн бишрэх болжээ. Чадварлаг, ирээдүйтэй эрдэмтэн, судлаач, инженер, багш, эмч нэг л мэдэхэд мэрэгжлийн ажлаа орхиод ээлжит сонгуулийн бэлтгэлд шамдан орох, их, бага албан тушаалын төлөө нойроо алдаж зүүдлэх болсноос аливаа түвшинд шийдвэр гаргах үндэслэл болохуйц техник-эдийн засгийн судалгаа, олон сонголтот уян хатан төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын үр ашгийн тооцоо хийгээд өгчих мэрэгжлийн баг, судлаач, шинжээч ховорхон болсон нь ажиглагдсаар ...  6. Боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн явц, үр дүнд гадаад, дотоодын төслийн баг оны шилдгийн шилдэг үнэлгээ өгч, тайлан бичиж тушаагаад ажлын хөлсний тооцоо хийдэг юм шиг ажиглагддаг. Гэтэл дундаас дээш амьжиргааны түвшинтэй гэр бүл нь төрийн өмчийн шилдэг сургуульд хүүхдээ сургахгүй олон арван сая төгрөгийн төлбөртэй хувийн сургууль, гадаадын их сургуульд суралцуулдаг. Хувийн дунд сургууль, их сургуулийн захирал нар өөрийнхөө удирддаг, гадаад, дотоодод удаа дараа  магадлан итгэмжлүүлсэн сургуулийнхаа сургалтыг голоод хүүхдээ гадаадад л суралцуулдаг. Хувийн шилдэг эмнэлэгтэй гэх алдартай эмч нар өөрийн эмнэлэгээр оношлуулахгүй, эмчлүүлэхгүйгээр шууд гадаад руу нисдэг билээ. Энэ байдал нь шийдвэр гаргагч, түүнийг гардан хэрэгжүүлэгчдийн өөрөө өөртөө өгч байгаа нэлээд бодитой үнэлгээ болов уу гэж төсөөлөх юм. Үүнтэй холбоотойгоор хөндлөнгийн судалгаа, үнэлгээний нэр хүндтэй байгууллагын нийтлэлээс иш татлаа. Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-ээс гаргасан судалгаагаар Монгол улс боловсролын чанараараа тус байгууллагад бүртгэлтэй 122 орноос 2013 онд 89 дүгээр байранд жагсаж байсан бол 2014 онд 26 байраар ухарч 115 дугаар байранд орсон талаар мэдээлсэн байх юм[1]. Ийнхүү 122 орноос сүүлээсээ 7 руу ухарч жагссан эрэмбэлэлт гарсан гэнэ. Энэ нь эдийн засгийн хямралтай уралдуулан нэг шугаманд боловсролын салбарын хямралын суурийг аль хэдийнэ баттайяа тавьчихсныг харуулж байна. 2013 оны эцсээс эхлэлтэй шинэ ч гүй, хуучин ч гүй болсоор байгаа боловсролын шинэчлэл гэгчийн завсрын үр дүн нь энэ жилийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн төгсөлтийн ерөнхий шалгалтын дүр зураг, дээд боловсролын элсэлтийн шалгалтын мэдээгээр ил тод гарах биздээ. Азид хямрал гараагүй байхад Монголын санхүү, төсөв хямрав. Өршөөлийн хуулийг хүлээгчдээс бусад жирийн татвар төлөгчид хуулийн дагуу татвараа төлсөн гэж бодох юм. Төр дагнан хариуцдаг валютын ханшийн болон инфляцийг тогтоон барих бодлого, ДНБ-д ногдох гадаад өрийн босго хэмжээ, төсвийн санхүүжилт, тэтгэвэр, тэтгэмжээр дамжин эдийн засгийн хямрал ил болчихлоо. Харин боловсрол, эрүүл мэнд гэсэн нийтлэг үйлчилгээний салбарын хямралын цар хүрээ, үргэлжлэх мөчлөг, харилцан нөлөөлсөн хүчин зүйлсийн үйлчлэл, хамаарлын хүчийг хувийн хэвшлийнхэн хуваалцан зөөлрүүлж, түр зуур нуугдмал байдалд хадгалж байгаа ч жагсаал, цуглаан, санал зөрөлдөөн өрнөсөөр л...Энэ нь бүдаг бадагхан яригдаж эхлээд байгаа нийгмийн салбарын хувьчилал, өөрчлөн байгуулалтын асуудлын өрнөлттэй холбоотойгоор хэрхэхийг цаг хугацаа харуулах бизээ. 7. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ бол хүн бүхэнд хамааралтай байдаг нийгмийн нийтлэг үйлчилгээ билээ. Монгол орны хүн амын бараг 3 иргэний 1 нь ядуу амьдарч байгаа бөгөөд дундаж давхрагынхан энэхүү эмзэг бүлэгт бүл нэмсээр байгаа нь Монголын өнөөгийн нийгмийн бодит дүр төрх болж байна. Ядуу хүн бүхэн залхуу байдаггүй, тэд нарын олонх нь борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, татвараа төлсөөр байхад нь ядууруулсан. Тэд нарын хувь тавилангийн эерэг болоод сөрөг талыг ядуу амьдралтай иргэд өөрсдөө болон тэд нарыг ийм байдалд хүргэсэн Их хурал, засгийн газар тэнцүүхэн хүлээх нь шударга байдалд нийцэх биз. Сонгуулиар олонх болж итгэл хүлээсэн төр, засгийн төлөөлөл баялгийн шударга хуваарилалт, нийгмийн хамгааллын зөв, алсын хараатай бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийгмийн салбарын дуудлагаар болон менежментээр хувьчилагдсан объетуудад дундаас доош орлоготой иргэд үйлчилгээний өндөр төлбөрийг нь төлж үйлчлүүлэхэд бэрхшээлтэй болжээ. Хувьчилалын менежментийн баг нь өөрсдийн оруулсан өөрчлөн байгуулалтын хөрөнгө оруулалтаа өндрөөр үнэлж нэг л мэдэхэд хяналтын багцын 51%-иас дээшийг эзэмшчихлээ гэсэн санхүүгийн тайлан, тооцоо үзүүлэх болно доо. Өнөө хэр нь эдийн засгийн гүн хямралтай байгаа Евро бүсийн зарим оронд үнэ цэнэтэй үл хөдлөх ихээхэн хөрөнгийг гадныханд үнэгүйдүүлэн худалдаж эхэлсэн нь хямралыг зөөлрүүлэх хэрэгсэл огтхон ч болж чадаагүй. 8. Монголын дээд боловсролын хоцрогдол нь төрийн өмчийн эзэмшлээс шалтгаалдаг бус, харин удирдлагын арга барил, удирдлагын багийн бүрэлдэхүүн, эрх ашгийн зөрчлөөс улбаатай байх. Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн бакалаврын шатны болон мэргэшүүлэх шатны харьцангуй өндөр төлбөртэй сургалт явуулдаг, гадаад, дотоодын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн, менежментийн хувьчилалтай, хувийн өмчийн гэсэн 100–аад их, дээд сургууль, мөн олон тооны академи, хүрээлэн, институт, дамжаа үйл ажиллагаа эрхэлдэг ч бүтээж түгээсэн, хэрэгжүүлсэн шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэгдсэн зүйлгүй шахуу байна. Сүүлийн 25 жилд гэхэд нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн олон хичээлээс Монгол хүний бүтээсэн оюунлаг сэтгэмжтэй, бусдаас илэрхий ялгаатай, давтагдашгүй шинэ санаа, шинэ мэдлэг шигэтгэн оруулсан ганц ч жин дарах судалгаа, нийтлэл, блог, төсөл, сурах бичиг үзэгдсэнгүй. Жил бүр оны тэргүүний багш, нягтлан бодогч шалгаруулж, өргөмжлөлийн хур буулгадаг, олон жилийн туршид нэг л өнгө аясаар давтагдсаар байдаг нягтлан бодох бүртгэлийн олимпиад зохион байгуулдаг ч нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөр, түүний академик агууламж, лекцийн файл, багш болон оюутны блог нийтлэл, мэргэшүүлэх хичээлийн гарын авлага, түүний сургалтын чанар, арга технологид өөрчлөлт, дэвшил гарсангүй. Харин боловсролын салбарын төсөв хангалттай хэмжээтэй, динамик өсөлттэй байдгаас үр өгөөжийг нь тэр бүр хянаж, хэмжих боломжгүй, хот, бүс нутаг, аймаг хамарсан, материаллагжин биежиж үлдэх зүйлгүй төсөл, гадаад томилолт, тунхаглалын чамин нэр хаягтай элдэв семинар, хурал, уулзалт, сургалтанд хөрөнгийг зарцуулсаар байх юм. 9. Анхаарал төдийлөн татдаггүй, ач холбогдолгүй мэт санагддаг атлаа өдөр тутмын үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн болдог юмс үзэгдлийн хажуугаар томсролгүй өнгөрөх нь олонтаа тохиолддог. Төрлөх хэл дээр болон гадаад хэл дээр уншсан лекц, яриа, хэлэлцүүлэг, хурлын гол утга санааг аль болохоор бүрэн, зөв, өөртөө ойлгомжтой, хураангуй бөгөөд уншихад гаргацтайгаар тэмдэглэж авах чадвар, урлагт суралцах нь чухал. Их, дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутны ихэнх нь багшийн лекцийн бодит орчин, ярианы явцад таталбар түргэн бичлэгээр тэмдэглэл хийж авах чадварт суралцаагүй нь ажиглагддаг. Агуулгыг нь урьдчилан эзэмшээгүй гадаад хэл дээрх шинэ хичээлийн лекцийн түлхүүр нэр томъёог буруу сонсож тэмдэглэвээс түүнийг толь бичгээс ч хайгаад олдохгүй нэг л хэсэгтээ төвөг учруулдаг. Хэдийгээр лекцийн танхимд дэлхийн нийтлэг харилцааны хэлний орчуулгын аппарат суурилуулсан байдаг ч ханз хэрэглэдэг япон, хятад багш, крилл үсэг хэрэглэдэг орос багш, латин үсэг хэрэглэдэг герман багш тус бүрдээ өөрсдийн төрлөх хэл дээр аман болоод бичгийн шалгалт, шүүлэг авахыг илүүд үзэх биз. Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-ийн шалгалтыг компьютерээр цахим сүлжээ ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилдэг бололтой... Та цахим хэлбэрээр TOEFL-ийн шалгалт өгсөн бол 1 минутанд 120-150 латин үсгийн тэмдэгт шивж оруулахтай тулгарч байсан байх. Саяхан миний нэг шавь “Мэрэгжлийн сонгон шалгаруулалтын шалгалт”-ыг цахим хэлбэрээр өгсөн талаараа хэлсэн юм. Тэрээр компьютерийн товчлуурыг харахгүйгээр аливаа бичвэрийг 10 хуруугаараа зэрэг шивдэг сэргэлэн оюутан байсан юм. Шалгалтын зөв хариуг тогтоосон цагт багтааж бүрэн шивж оруулах нь хамгийн гол шалгуур байсан гэж тэрээр хэлсэн. Сониуч зан бол бусдаас ялгаатай байж өөрөөр сэтгэх, шинийг бүтээх, түүнийг туршиж үзэхэд хөтөлдөг. Бичиг хэргийг комьпютероор төдийгүй гар аргаар хөтлөх шаардлага, хэрэгцээ гардаг. Багш, оюутнууд нийгмийн цахим сүлжээгээр аялж мэрэгжлийн болоод гадаад хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэх болсон. Тwitter-аар жиргэх нь санал бодлоо 140 үсгийн тэмдэгтэнд багтааж илэрхийлэхэд дадалжуулах эерэг нигууртай. Монгол бичгийн каллиграфийн тэмцээн, үзэсгэлэн зохион байгуулдагтай адил крилл, латин бичгийн энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй биш гэж бодогдох юм. Крилл үсэг, бичгийн хэрэглээ л гэхэд 70 орчим жил Монголчуудыг дэлхийн соёлт ертөнц, шинжлэх ухаан, боловсролтой холбогч гүүр болж ирсэн. Сургууль төгсөөд анх ажилд ороход маань олон хэлэнд төгс боловсорсон, Монгол бичиг, крилл бичгээр агуулга төгөлдөр, уран яруугаар бичиж найруулдаг Д.Жамъяндорж гэдэг эрхэм хүн угтан авч билээ. Ажил тарсны дараагаар тэр хүний хянан найруулж өгсөн албан бичгийг дахин давтан уншсанаар нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлийн үг, хэллэгийн Монгол хэлээрх оносон нэр томъёолол, утга агуулгатай танилцаж, даргынхаа крилл бичгийн хэвийг үсэг, холбоос бүрээр нь 12 хуудастай дэвтэрийг дуустал нь дууриалган бичдэгсэн. Тэгснээр гарынхаа үсгийг сэтгэлдээ нийцсэн хэв загвараар зурдаг, даргатайгаа бага зэрэг төстэй бичдэг болж билээ. Харин бага, дунд сургуулийн 3-5 дугаар ангид судалсан зөв бичгийн дүрэм, үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн хичээлийн агуулгаас дээд сургуульд суралцах хугацаанд нэлээд төсөөрсөн байсан тул түүнийг өндөр мэдлэгтэй удирдах ажилтнуудын зарчимч шаардлага, мэрэгжлийн туслалцаагаар давдаг болсон.

 


[1] www.times.mn. 2014.12. 22



Шууд холбоос


2015-02-05

Монголчуудын хийсэн дэлхийн шинжлэх ухаан,боловсролын шилдэгийн шилдэг нээлтээс

1423123979To write brief abstract of new presentation & papers
Шууд холбоос


2015-02-02

Гадаад хэл сурахад хэрэг болж магадгүй зарим нэг санал, Нийтлэл 23

Гадаад хэл сурахад хэрэг болж магадгүй зарим нэг санал, Нийтлэл 23

Оюутны өвлийн амралт тохиож багш нар ч хэд хоног гэртээ тухалж, дараагийн улирлын хичээлийн бэлтгэлээ базааж, TV үзэж, интернетээр аялж, боломжийг ашиглаад нэлээд унтаж амарч байна.  Зарим нь цагаан сарын бэлтгэлээ базааж байгаа биздээ. Өнгөрсөн хагас, бүтэн сайн өдөр дээрх гарчгийн доор нэгэн эсээ бичив. Миний бие хэл судлалын талаар ямар нэгэн мэдэгдэхүүнгүй боловч мэргэжлийн бус, нягтлан бодогч хүний бодлоор гадаад хэл сурна гэдэг нь ямаршуухан замын зурагтай байдгийг тоймлон бичивээ. Мэдээжээр хэл судлаачид энэ чиглэлийн оюуны нөр их хөдөлмөрөө академик өндөр түвшинд  гүйцэтгэдэг нь ойлгомжтой. 1. Фридрих Энгельс “Хөдөлмөр, хөдөлгөөн хоёр л хүнийг бий болгосон” гэж хэлснийг санахад илүүдэхгүй. Сүүлийн үед боловсролын шинэчлэлээр бичигдсэн нийтлэлүүдийг харахад лекцээс татгалзаж хэрэглээний сургалтанд бүрэн шилжлээ, хүн бүхэн математикч, физикч байх албагүй, социализмын сургалтын хоцрогдсон арга барил болсон академик сургалтыг халаад байна, 500 үг мэдэхэд л гадаад хэлийг төгс сурна, үг цээжлэхгүйгээр гадаад хэл сурах шилдэг аргаар сургалт явуулна, вакумжуулсан 1 сарын дамжаагаар гадаад хэлээр төгс уншдаг, ярьдаг, бичдэг чадвар эзэмшүүлж, ромб, диплом гардуулна гэсэн зарлал ч үзэгдэх л юм. Заримдаа дүрэм заахгүйгээр гадаад хэлийг автомат аргаар сургана гэсэн интернетийн захиа ирж байх юм. Аль нэг гадаад хэлээр уншиж, ярьж , бичиж суръя гэвэл тухайн улс оронд төрж өсөх, эцэг, эх нь гадаад хүн байх, эсвэл тухайн улс оронд очиж суралцах, удаан хугацаагаар тэнд ажиллаж амьдрах явдал гэж боддог ойлголт мөн ажиглагддаг. Аливаа хэлний үндсэн бүтэц бол үг, өгүүлбэр байдаг болов уу? гэж бодох юм. Төрлөх хэлтэйгээ зэрэгцүүлэн харь хэлийг сурна гэдэг бол физик, химид ижил цэнэгүүд түлхэлцдэг, амьтад эзэмшил нутгаа хамгаалдаг, эх хэл өөрийн орон зай, дархлаагаа хамгаалдагтай адил оюун ухаанд хувьсал, өөрчлөлт, хөдөлгөөн, эсрэг тэсрэгийн тэмцэл болно гэсэн үг байх. Киноны билетийг театрын кассаар борлуулна. Лекцийн файлыг компьютерт “Times New Roman” фонтоор шивж принтерлээрэй гэсэн 2 өгүүлбэрт гадаад үг, төрлөх Монгол хэлний үгсийн сангийн хоорондох оршин байхын тэмцэл өрнөж байгааг харуулж байна. Энд төрлөх хэлний үг, өгүүлбэр бүрийг судалж байгаа гадаад хэлнийхтэйгээ зэрэгцүүлэн толь бичгээс харж цээжлэх шаардлага гарах учраас төлөх хэлээ бичгийн соёлын түвшинд дахин судална гэсэн үг. Үгийг өгүүлбэрийн бүтэц байдлаар цээжлэх нь дөт зам гэж үздэг тал байдаг. Сурах явцад шинэ үг гарч ирэх тухай бүрд  толь бичиг эргүүлэх нь нэлээд төвөг учруулдаг. Нөгөө талаар үг цээжлэхгүйгээр гадаад хэлийг богино хугацаанд сурч болно гэж хялбарчлах нь түргэн амжилтанд хүрэх гэсэн хүсэл мөрөөдлийг төрүүлдэг. Герман хэл сурахад нэр үг бүрийг артикл (die, der, das)-аар нь ялгаж цээжлэх шаардлага гардаг төдийгүй нэр үгийн ганц болон олон тооны тийн ялгал нь нэлээд ярвигтай. Мөн орос хэлний  нэр үгийг хүйсээр ялган цээжлэхэд харьцангуй хялбар ч үйлт нэр (причастие), нөхцөл үйл үг (деепричастие), нэр үгийн тийн ялгал зэргийн зөв бичгийн дүрмийг эзэмшихэд бас л хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Харин англи хэлний үг бүрийг зөв дуудаж сурах галигийг толь бичгээс заавал харах шаардлага гардаг шиг санагддаг. Элсэн чихрийг-Sugаr гэж бичсэнийг Сугар гэж уншиж, дуудаж болохгүй л байх.  Мөн дүрмийн бус хувиргалт болон үйл үгс, өвөрмөгц хэллэг гэж гардаг. 2. Хэл сурахад зориуд цаг гаргаж хөдөлмөрлөх шаардлагатай. Английн гүн ухаантан Фрэнс Бэкон ”Уншсанаар хүн юмыг мэдэж авдаг, ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг, бичиж заншсанаар алдаа гаргахаа больдог” гэж зөвлөснийг хэл сурахаар зүтгэж байгаа хүн бүхэн бодууштай байх. Теодор Драйзерийн “Американская трагедия” номыг зуны амралтын 1 сарын хугацаанд толь бичиг харж уншсаны ачаар ярианы хэлний хэдэн өгүүлбэрийн нөөцтэй болж улмаар дээд сургуульд очихдоо хэлний бэлтгэлгүйгээр үндсэн 1 дүгээр ангийг алгасан суралцаж өвөл нь Ленинград, Москва хотоор сургуулийн захиргааны зардлаар аялж билээ. Орос хэлнээс бусад ганц, хоёр хэлний анхны мэдэгдэхүүнийг бие дааж, орос номоор дамжуулан суралцахдаа бүхэл бүтэн номын бүлэг, сонины нийтлэлийн нүүрийг гараар залхуурахгүйгээр хуулан бичих замаар тухайн хэлний үг, өгүүлбэрийн зөв бичлэгийг гарын хөдөлгөөн, нүдний хараандаа автоматаар оруулах замаар бичгийн арга, техникт өөрийгөө дасгаж билээ. Дунд сургуулийн сурагч байхад 20,000 үгтэй орос-монгол толь бичгийн агуулгыг бараг нийтэд нь цээжилж чаддаг байсан бол нас ахих тусам ой тогтоолт аажмаар буурдаг нь ажиглагдсан тул сонирхсон тухайн хэлний шинэ үгийг жижигхэн цаасан дээр бичиж цаг зав гарсан үедээ хальт хардаг болсон. 3. Гадаад хэл эхлэн суралцагчдын хувьд зөв бичгийн хэрэглээний программ суулгасан компьютер ашиглаж бичиж сурах нь нэг их зөв анхны алхам биш байдаг. 1960-аад оны үед 1 дүгээр ангид элсэн суралцахад үсэглэл, цэвэр бичиг, хуулан бичиг, унших бичиг, түргэн уншлага, 4 аргын тоо бодлого эхлэн үзэж танилцаад бараг 1 дүгээр ангиа төгсөхийн өмнөхөн л үсэглэлийн баяраа тэмдэглэж байв. Хэрэв бага ангийн багш танай гэр бүлийн 6 настай энхрий бяцхан хүүхдэд тооны машин бариулаад арифметикийн 4 аргын үйлдэл заагаад өгчихвөл тэр хүүхэд зөвхөн команд гүйцэтгэдэг робот болон хувирна шүү дээ! Таныг усны дусал шиг дууриасан хөөрхөн үрээ Та нийгмийн нийтлэг, дундаж давхрагынханы сурах, хүмүүжих, танин мэдэх, нийгэмших орчноос тусгаарлаж, түүнд дээдсийн (элит) орчин бүрдүүлж өгөхийн түвшнээр хүү, охин чинь залхуу, бэлэнчилэгч, өөрийнхөө оюуны чадамжийг нээж дайчилдаггүй, өөртөө итгэлгүй, бусдын командыг даган гүйцэтгэгч болон хувирч магадгүй. Өнөөгөөс 50 гаруй жилийн тэртээд сумын төвийн бага сургуулийн 1 дүгээр анги даасан багш маань бор өнгийн хулдаасан самбар дээр эртний Грекийн агуу их математикч Самоссийн Пифагорийн зохиосон 1-9 хүртлэх тооны үржүүлэхийн хүрдийг зааж өгсөн дурсамж одоо хүртэл тодхон үлдсэн. 4. Ямар үг, хэллэгийг илүү түгээмлээр тухайн улс оронд хэрхэн товчилж илэрхийлдгийг мэдэх л хэрэгтэй. Тухайлбал, August-Aug, et cetra-etc, street-St.(Str), road-Rd, N.Y-New York, Wash-Washington гэх зэргээр хураангуйлдаг. Мөн шинжлэх ухааны салбар бүрт мэргэжлийн тогтсон товчилсон үг хэллэг гэж байна. Химийн элемент, физикийн болон математикийн томъёоны хувьд их төлөв латин үсгээр илэрхийлсэн товч тэмдэглээ хэрэглэдэг нь эртний Европ дахины их сургуулиудын хичээл латин хэл дээр явагдаж байсантай холбоотой гэдэг. Нягтлан бодогч нар гэхэд дансны нэрийг үсгээр бичихгүйгээр 2-оос дээш оронтой тоо бүхий код хэрэглэж бүртгэлээ хөтөлж, тайлан тэнцлийг бэлтгэдэг. Хэрэв Та над шиг санхүү, нягтлан бодох бүртгэлийн багш бол самбар дээр сальдо, баланс, дебит, кредит гэсэн үгсийн гарал үүсэл, эдийн засгийн утга, хураангуйлсан товч бичиглэл, прагматик хэрэглээг гадаадын хэд хэдэн хэлээр зөв бичиж тайлбарлах хэрэгтэй болно доо. Эмч нар эмийн жорыг латинаар бичиж өгдөг байв. Д.И.Менделеевийн нээсэн химийн үелэх системийн хүснэгтийн элементүүдийг латин үсгээр хураангуйлан илэрхийлдэг. 5. Гадаад хэлний нэгэнт хүрсэн түвшиндээ сэтгэл амарч сурах, боловсрох мэрийлтээ сааруулах, зогсоох нь зөв биш юм. Ахуйн хүрээний цөөн тооны идэвхтэй үг, хэллэгийг ойлгодог болсондоо санаа амраад гадаад хэлний үгийн сан, хэрэглээний хүрээгээ хязгаарладаг, ялангуяа бичгийн хэлийг ирээдүйд шаардагдах түвшинд нийцүүлэн сурах талаар хичээгээгүй тал зарим талаар ажиглагддаг. Монголоос ирсэн хүнийг дагуулж дэлгүүр, барааны зах, хотын түүх дурсгалтай танилцуулж, TV-ийн мэдээг хэлмэрчилэн өгч байснаа гадаад хэл сурчихлаа гэж өнгөцхөн төсөөлөх нь зөв биш. Дээд сургууль төгссөнөөс хойш 3-5 жил тутам мэргэжлээ дээшлүүлэх шаардлага гардгийн нэгэн адил хэлний мэдлэгээ давтан сэргээх, хүрээг нь тэлж өргөжүүлэх, бодол санаагаа товч, оновчтой илэрхийлэхэд анхаарууштай. 6. Хүний харилцааны хүрээ баялаг өргөн, олон талтай учраас гадаадын дотны найз нөхөдтэйгээ харилцахад хэт албархаг хандах нь зохимжгүй. Иймээс симфони найрал хөгжим лугаа адил яруу тунгалаг, уянгалаг, сэтгэл татам найрсаг хэллэгээр харилцах хэрэг гарч магадгүй. Харин бизнесийн албан харилцаанд бичлэгийн тогтсон загвар, стандарт хэрэглэдэг билээ. Орчуулгын товчоонд очоод хүүхдийнхээ дипломын хавсралтын орчуулгыг хийлгүүлэх гэсэн чинь нөгөө орчуулагч нь түгээмэл мэргэжлийн хичээлийн тогтсон нэрийг гадарлахгүй тохиолдол гарч байдаг л юм. Гадаад хэл дээр Таны бичсэн блог нийтлэлүүд Google.com; Yahoo.com; Ask.com-оор хийсэн хайлтын үр дүнгийн эхний мөрөөр гарч ирж байвал тухайн гадаад хэлээр өөрийн шинэ санаа, шинэ мэдлэг, оюуны нээлтээ бичвэр болон зураг хэлбэрээр ойлгуулж эхэлсний сайхан эхлэл болно шүү. Таны блогт байршуулсан лекцээс чинь дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан, алдартай тайлбар толь, дэлхийн Top их сургуулиуд, шилдэг сургалтын төвүүдийн Web хуудсанд байршиж, домайн нэр, URL-ыг гадаадад бизнесийн сургалт, зар сурталчилгаанд түгээмэл хэрэглэж байвал мөн л ахиц дэвшил гарч эхэлсний дохио болдог юм. Хэрэв Та Google.com-оор  Tyondon.blogspot.com:Applications of integral in Economic Order Quantity Analysis-Cyclopaedia.net гэсэн хайлт хийж, Economic Order Quantity-Cyclopaedia.net үр дүнг идэвхжүүлвэл бие даасан судлаач Бид нарын бүтээж, дэлхийн алдарт эрдэмтэдийн шинжлэх ухааны мэдээллийн санд байршуулж чадсан шинэ санаа, шинэ мэдлэг, ер бусын нээлт (Breakthrough)-тэй танилцах боломжтой юм. Шинжлэх ухаанд санаанд оромгүй, гайхалттай нээлт хийх боломж Таны сунгасан гарын чинь үзүүр хүрэх төдий зайнд бий шүү! Таны амжилтын 1%-ийг багш хэлж өгсөн байгаа, үлдэх 99%-ийг нь Та өөрөө хөлсөө асгаруулан зүтгэж, хөдөлмөрлөж байж л бүтээнэ шүү. 7. Орчуулга хийхэд сонголтот 2 хувилбар гардаг. Монгол хэлнээс гадаад хэл рүү орчуулах, нөгөө нь гадаад хэлнээс Монгол хэл рүү орчуулах. Мэдээжээр өсөхөөс сурсан төрлөх хэл болох Монгол хэл рүү гадаад хэлнээс орчуулах нь илүү хялбар байх. Монгол хэлээр идэвхтай ашигладаг үг, өгүүлбэрийн сан маань эхний үед сурахаар ядаж байгаа гадаад хэлнийхээс хавьгүй баялаг, олон утга, агуулгатай байдагтэй энэ нь үүдэлтэй. Энд үгийн оновчтой сонголт гэдэг асуудал гарч ирдэг. Оросын агуу их зохиолч А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр”, “Олег сэцэний дуулал”-ийг Монгол хэлэнд орчуулахдаа нэрт эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн баримталсан онол, арга зүй нь эрүүл, мэндийн шинжлэх ухааны анатоми (бие бүтцийн зүй)-н сурах бичгийг аль нэгэн гадаад хэлнээс орчуулахаас өөр байх бизээ. Мөн математик, хими, физик, биологи, инженерийн гэсэн суурь буюу тодорхой шинжлэх ухааны сэтгүүл, судалгаа, нийтлэл, сурах бичгийг утга зохиолын хэллэгээр орчуулахын аргагүй. Байгалийн шинжлэх ухааны хөгжил, дэвшлийн түүхэн явцад түүний зарим оноосон нэр томъёо нь мөн өөрчлөгдөж шинэчлэгдсэн байдгийг харгалзан үзүүштэй. 8. Гадаад хэл сурч эзэмшинэ гэдэг нь нийгмийн харилцааны хүрээгээ алаг хорвоогийн орон зай, цаг хугацааны урсгалаас хамааралгүйгээр шинэ хүмүүсээр тэлж, оюуны танин мэдэхүйн чадвараа шинэ мэдлэг, шинэ мэдээллээр баяжуулна гэсэн агуулгатай. Ганц хүн айл болохгүй, ганц зомгол гал болдоггүй гэж хэлсэн байдаг. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь, нийгэм-эдийн засгийн интеграцичилал, даяарчлал, холбоо харилцааны сүлжээ нь гадаад хэл судлах явдлыг орлого олж амьдрах хэрэгсэл, ажил хэрэг гүйцэтгэх түлхүүр болгон ашиглах боломжийг нээсэн. Дунд сургуулийн сурагчид гадаадын уран зохиолын хичээлээр Даниель Дефогийн “Робинзон Крузог уншсанаар соёлт ертөнцийн хүн эзгүй аралд хаягдаад амьдралаа хэрхэн төвхнүүлсэн, шинэ нөхцөлд яаж дасан зохицсон, мөн тэнд удаан хугацаагаар хүний нийгмээс тусгаарлагдан суурьшиж чадаагүй, харилцаандаа дохионы хэлээр нэвтрэлцэж байсан тухай уншдаг. Энд зохиолын гол баатар нь Баасантай дохионы хэлээр дамжуулан харилцан ойлголцсоныг санаж байна. 9. Юмс үзэгдэл эерэг, сөрөг; гэрэл, сүүдэр; эр, эм; сайн, муу; хөгжил, хямрал; төрөлт, үхэл; хөрөнгө, эх үүсвэр; ашиг, алдагдал; орлого, зардал гэх зэргээр 2 талт шинж төлөвтай байдаг. Сургуулийн сурах бичиг, багшийн заасан хичээлд аливаа үйлдэл, үйл ажиллагаа, ажил амьдралын зөвхөн эерэг талыг тоочиж хэлж өгдөг бол бодит амьдралын хар ярианы үг, хэллэгийн сан орхигдсон байх нь элбэг. Харин насанд хүрэгчдэд зориулсан кино, уран зохиолд сөрөг дүр бүтээгчдийн нийтлэг ашигладаг үг, хэллэгийг шигтгэн оруулсан байдаг. Дээд сургуулийн эхний дамжаанд элсэн орсон үед эрэгтэй оюутнууд ахуйн хүрээнд хоорондоо ярихдаа нэлээд этгээд үг, хэллэг хэрэглэдэг нь ажиглагдсан.  Тэдгээр үг хэллэгийг тогтоож, заримыг нь бичиж аваад ахлах ангийн Монгол оюутнууд, хамт амьдардаг орон нутгийн эрэгтэй оюутнуудаас асууж агуулгыг нь ойлгоод аль үгийг нь ямар орчин нөхцөлд, хэнтэй харилцахдаа хэргэлж болохыг алхам алхмаар мэдэж авч билээ. Гадаад оронд сурах, ажиллахаар очиход албан ёсны хэд хэдэн хэл хэрэглэдэг тохиолдолтой ч учирч магадгүй. Мөн хар ярианы хэллэгээс гадна үндэсний цөөнхийн ярианы нутгийн аялга гэж нэг зүйл гарч ирдэг. Амьдралд янз бүрийн юм тохиолдож байдаг. Салхи дандаа баруун хойноос үлээдэггүй шүү дээ. Салхи гэнэт эргэж зүүн талаас бороо орох нь байдаг л нэг үзэгдэл. Гадаадад сурч амьдарч байхад зарим нэг талаар өөрийн эрхээ хамгаалж хэн нэгэнтэй ам муруйх, гашуун үг шидэлцэх үе гардгийг нууцын аргагүй. Энэ үед л урьд нь сурч авсан хэрүүлийн хэдэн үгийн ашиг тус, довтлогч талын эсрэг түүний үзүүлэх үйлчлэлийн хүчийг мэдрэх боломж гардаг. Хүмүүс гол төлөв өөрсдийн аль нэгэн давуу тал, ирээдүйн төсөөлөлдөө хөтлөгдөж гадаад хэлийг судлахаар сонгосон, мөн эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажлынхаа чиглэлээр бичгийн орчуулга хийдэг нь ажиглагддаг. Иймд гадаадад амьдрах эсвэл хэл сурахаар зорисон л бол соёлт харилцааны үг, хэллэгийн зэрэгцээгээр  этгээд, өвөрмөгц, хар ярианыхыг хамтад нь сурахад илүүдэхгүй. 10. Гадаад хэлээр ярьж харилцан ойлголцоход сонсох чадварыг эзэмших шаардлага гардаг. Хэлний тайлбар нь дуут яриа болон бичгээр зэрэгцэн гардаг кино үзэх нь сонсголоо сайжруулахад нэлээд чухал байдаг ажээ. Социалист тогтолцооны үед Өрнөдийн радио нэвтрүүлгийг богино долгион хүлээн барьдаг “Сокол”, “Родина” зэрэг транзистор ашиглаж үдээс хойшийн 16 цаг болон өглөөний 6 цагаас сонсох цөөхөн боломжтой байсан юм. Гэтэл гадаадаас цацах нэвтрүүлгийн цагийн давтамжууд нь газар зүйн байршлын хувьд манай бүс нутгийн албан ажлын цагтай яг давхацдаг байлаа шүү! Гадаад хэлээрх радио, TV-ийн нэвтрүүлэг, киноны тайлбар, дуу хураагуурын бичлэгийг сонсож ойлгох нь тухайн нутаг оронд очоод хүмүүст өөрийгөө оносон үгээр товч, тодорхой ойлгуулах, бусдыг үгийн нэмэлт тайлбаргүйгээр шууд ойлгож авахаас ялгаатай гэдэг. Нэг хэсэгхэн хугацаанд гадаад хүмүүс хурдан яриад байгаа юм шиг санагддаг. Үүнийг “чихний бөглөөс” арилах үе гэж нэрлэдэг байв. Ярианы сэдэв, харилцагчийн үйл хөдлөл, нүүрний хувирал, дохио зангаагаар нь зарим үгийг орхиж утгачилан ойлгож болдог. Зарим асуулт, хариултыг давтаж хэлэх, залруулах ч боломжтой. Харин бичсэн бүхэн хадгалагдан үлддэг учраас бичгийн хэлэнд агуулгын, үг сонголтын, найруулгын, зөв бичлэгийн, стандартын зэрэг ахисан түвшний шаардлага тавигддаг. 11. Гадаад хэлийг бага наснаасаа сурахад хэллэг, дуудлага төгс болдог талтай ч Монгол хэлийг уг гадаад хэлээр дамжуулан дараа нь эргүүлэн сурах хэрэг гардаг гэж ярьдаг. Энэ бүхний аль алинд нь тодорхой хэмжээний үнэний хувь байдгийг үгүйсгэж болохгүй байх. Бага наснаасаа Монгол хэл дээр гадаад, дотоодын сонгодог уран зохиол унших нь ахуйн болоод ажил хэргийн үгийн сангаа баяжуулах үүд хаалгыг нээж, улмаар ургуулан бодох, таамаглан сэтгэх, учир шалтгаан, үр дагварыг шүүн тунгаах, алсын хараатай оюуны дүгнэлт хийх чадварыг эзэмшүүлдэг гэж боддог билээ. Иймд Монгол хэл дээрээ суурилан гадаад хэлийг сурах нь илүү зөв зам гэж төсөөлдөг билээ. Д. Нацагдорж: Өсөхөөс сурсан үндсэн хэл орхиж болшгүй соёл гэж хэлсэн байдаг.



Шууд холбоос


2015-01-28

Шинэ нийтлэл, лекцүүд

1422426137

Шууд холбоос


Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Хуудас: 3 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн