Accounting

2014-12-08

Боловсрол ба дэлхийн их сургуулиудын зэрэглэл

Боловсрол ба дэлхийн их сургуулиудын зэрэглэл[1]

Дэлхийн их сургуулиудын зэрэглэл нь их сургуулиудын хоорондох сургалт, судалгааны өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлэх, суралцагчдад олон сонголтот чанартай үйлчилгээ үзүүлэх, бусад сургуулиас нэр хүндээрээ тасархай,  ялгаатай байж тэдний хараахан санаачлан хийгээгүй бүхнийг өрсөж бүтээх, үр дүнг нь хэрэгжүүлэх, түгээх, экспортлох, бусдыг араас нь дагаж хуулбарлахаас аль болохоор зайлсхийж, ямагт шинэ санаа, шинэ сэдэл, нээлтийн анхдагч, жишиг нь байж, өөрөө өөрийгөө санхүүжүүлж ажиллахыг илэрхийлэх болжээ. Хөндлөнгийн шинжилгээний олон байгууллага, сүлжээнээс тогтоосон зэрэглэл нь их сургуулиудыг өөр хоорондоо сургалт, судалгааны гол гогцоо үзүүлэлтүүдээ жишиж үзэх, зэрэглэлийн жагсаалтанд байршсан зиндаагаа зөв мэдэрч, цаашид хэрэгжүүлэх тэргүүн ээлжийн асуудлаа оновчтой эрэмблэх бололцоог нээж өгдөг ажээ.

Монголын дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлт нь их сургуулиудын өрсөлдөх чадварын зэрэглэлийг ирээдүйд Ази тивийн шилдэг сургуулиудын түвшинд  дөхүүлэх, болж өгвөл шилдэг 100-ийн жагсаалтанд оруулах, цаашид дэлхийн зэрэглэлээ алхам алхмаар ахиулахад чиглэгдэх байх. 2013 оны эцсээс Монголд эхлүүлсэн дээд боловсролын байгууллагын бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрт баримжаалсан мэргэжлийн сонголт нь үнэндээ гадаадын их сургуулиудын олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн, урсгалаараа хийгдэж  байдаг өдөр тутмын ажлын л нэг төрөл билээ. Бусдын араас  дагаж дууриах, гадаадаас хуулбарлах замаар боловсролын чанарын хоцрогдлын зөрүүгээ дөтлөх гэсэн мөрөөдлөөр жигүүрлэсээр байх аваас манайхаас илүү потенциалыг урьд нөөцөлчихсөн шилдэг их сургуулиудад дөхөж ойртоход хүнд байх нь мэдээж. Иймд дээд боловсролын шинэчлэлд урьд нь хэн ч төсөөлөөгүй, ер бусын, гайхалтай содон, үр ашигтай шинэ санаа, шинэ сэдэл, нээлтийг олон хувилбартайгаар бие даан бүтээж, хэрэгжүүлж, материалагжсан үр дүнг нь дэлхийн жишиг их сургуулиудад сүлжээгээр, нээлттэй түгээн хүргэх, хамтран ажиллах, экспортлох замаар даяарчлагдсан үйл ажиллагаатай их сургуулийн хэлбэрт дэвшин шилжих шаардлагатай болж байна. Шинэчлэлийг сайтар боловсруулан туршсан замын зураггүй, хэрэгжүүлэгч нэгж, багш нарт эргэлзээ төрүүлсэн, тодохой бус байдалд түлхсэн байдлаар, сэтгэлийн хөдлөл, гадаадын туршлагыг хэт хуулбарлаж хэсэгчлэн хийхийг оролдвол бага, дунд, дээд боловсролын харилцан шүтэлцээтэй нэгдмэл тогтолцоо алдагдахад хүрнэ.

Шинэчлэлийг дэмжихийн оронд хөндлөнгөөс шүүмжлэх, үгүйсгэх шиг хялбар зүйл байхгүй, Та өөрөө юу хийв гэж асуух эрх хүн бүрт бий. Үүнтэй холбогдуулан хэлэхэд туршилт, шинжилгээний тусгай лаборатори шаарддаггүй, тунхаглалын шинжийг агуулсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл зэрэг танин мэдэхүйн салбарын хөтөлбөрийн агуулга, лекцийн файл, үндсэн сурах бичиг, багшийн номыг ямар ч нэмэлт зардал шаардахгүйгээр 6 сараас 1 жилийн дотор дэлхийн шилдэг сургуулиудын зэрэглэлийн түвшинд бүтээх боломжтойг амьдрал харуулсаар байгааг хэлэх хэрэгтэй.

Боловсролд түүний нийлмэл бүтэц, харилцан шүтэлцээтэй, бие биенээ нөхөн гүйцээсэн олон элементлэг тогтолцоот талыг нь харгалзах шаардлагатай тул энд нэгэн зүйлийн жишээг иш татая. Дэлхийн банкнаас 2014 онд гаргасан өмнөд Азийн сурагчдын сургалтын мэдээгээр 3 оронтой тоог 1 оронтой тоонд хувааж чаддаггүй сурагчид 5 дугаар ангийнханы 53% нь Пакистанд байсан бол энэ үзүүлэлт Энэтхэгт 73%-тай гарчээ. Мөн энгийн хуваах үйлдлийг баталж чаддагүй 8 дугаар ангийн сурагчдын 28% Пакистанд, 43% нь Энэтхэгт байжээ. Монголд хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрийн авъяасыг жигд нээж хөгжүүлэх шинэчлэл нь зарим талаар суралцагчдын бие дааж өөрийгөө хөгжүүлэх оюун ухааны сурах арга барилыг орхигдуулж, улмаар энэ нь дээд шатны удирдлагад харуулах үзүүлбэр, тайлан, Show-ны тал руугаа хэлбийх болсныг анхаарууштай. Ер нь сургалтын академик өндөр түвшинг алдагдуулахгүйгээр суралцагчдад хэрэглээний чадвар, дадал эзэмшүүлэхэд давхар анхаарууштай. 2014 онд сурагчдын математикийн элсэлтийн ерөнхий шалгалтын стандарт үнэлгээ доогуур түвшинд гарсныг хэвлэл мэдээлэлүүд зохих ёсоор нь танилцуулсан билээ. Энэхүү бодит дүр зургийг элсэлтийн босго оноог хэт доогуур 400 байхаар тогтоож, дээд боловсролын шалгуурт өрөөсгөл хандснаараа зөвтгөх боломжгүй юм. Онооны дээд хязгаар 800 байхад шалгуурын босго түүний дөнгөж 50% байгаа нь үнэхээр хачирхалтай. Энэ байдал цаашид үргэлжилвэл ерөнхий боловсролын төгсөлтийн болон дээд боловсролын элсэлтийн шалгуурт улам их зөрөө гарч, ялангуяа сургалтанд суурь шинжлэх ухааны үнэлэмж буурах уршигтай.

BTI (Berks Technical Institute) 2014|Mongolia country report-д Монголын боловсролын индекс 0.726, жинийн индекс 36.5, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5462.2 ам.доллар, хүний хөгжлийн индекс 0.675 гэж Дэлхийн банк болон Нэгдсэн үндэстний хөгжлийн программын 2013 оны тайлангуудад үндэслэн нийтэлсэн байна. Дэлхийн их сургуулиудын Webometrics Ranking-ийн 2013 оны эхний хагас жилийн нийтлэлд Монголын дээд боловсролын 20 байгууллага багтснаас эхний 5 их сургуулийн зэрэглэлийг доорх хүснэгтэнд төлөөлүүлэн харуулав. Энэ байгууллага нь 2004 оноос эхлэн дэлхийн 20,000 дээд боловсролын байгууллагыг хамруулж, жилд 2 удаа Web зэрэглэлийг нийтлэх болсон. Зэрэглэлийн тогтолцоо нь web-ийн агуулга (web хуудасны тоо болон файлын тоо), энэхүү web нийтлэлд хандсан гадаад тандалтын тоо (ишлэл, зүүлтийн индекс) гэсэн үзүүлэлтүүдийн боловсруулалтанд суурилдаг.

2013 оны эхний хагас жилийн байдлаар гаргасан Монголын шилдэг 5 их сургуулийн зэрэглэлийг доор харуулав. Хүснэгт 1

Зэрэглэл

Дэлхийн зэрэглэл

Их сургуулиуд

1

2264

Монгол улсын их сургууль

2

6426

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

3

10740

Худалдаа, бизнесийн дээд сургууль

4

12975

Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль

5

14209

Монгол улсын боловсролын их сургууль

 





Мөн Webometrics.info-оос Европ,
Америк, Ази, Африк болон Далайн орнуудын 22,000 шилдэг их сургуулийн зэрэглэлийг нийтэлснээс доорх хүснэгтэнд Ази тивийн хувьд Монголын 10 их сургуулийн жагссан зэрэглэлийг 2014 оны байдлаар харуулав. Хүснэгт 2

Зэрэглэл

Дэлхийн зэрэглэл

Их сургууль

Нэр хүндийн оноо

Нөлөөллийн

оноо

Нээлттэй байдлын оноо

Онцлох байдлын оноо

1

3809

Монгол улсын их сургууль

1638

5489

4146

4442

2

8500

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

7680

9508

12373

3996

3

11735

Хөдөө аж ахуйн их сургууль

9756

13838

12373

3996

4

12805

Улаанбаатарын

компьютер, менежментийн сургууль

8220

15839

6555

5442

5

13560

Боловсролын их сургууль

9718

14535

10089

5442

6

14415

Санхүү, эдийн засгийн дээд сургууль

9490

14927

12373

5442

7

14797

Улаанбаатар их сургууль

15699

15972

12373

4175

8

14951

Соёл, урлагын их сургууль

3316

17560

12373

5442

9

14998

Хүрээ их сургууль

10328

15496

12373

5442

10

15125

Отгонтэнгэр их сургууль

5770

17013

12373

5442

Боловсролын даяарчлал, сонголтот хүртээмж, чанарын ахиц дэвшлээс тэдгээрийн  зардлын өсөлтийн хурдац түрүүлэх хандлага илэрэх болсон нь дээд боловсролын байгууллагуудыг сургалтын төлбөр, эрдэм судлалын орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр хайхыг шаардах болжээ. Нийт хүн амд дээд боловсролтой иргэдийн эзлэх хувийн жин болон нэг иргэний дээд боловсрол эзэмших дундаж зардлыг шинжлэх ухааны амжилтаар дэлхийд тэргүүлэгч 10 орны хувьд түүвэрлэн авч дараах хүснэгтээр харуулав.  Боловсролын зардлын шугаман функцийн нэг суралцагчид ногдох тогтмол зардлын нормыг бууруулах зорилгоор шилдэг их сургуулиуд гадаадын дундаж орлоготой суралцагчдын элсэлтийг илүүтэй урамшуулах болжээ. Хүснэгт 3

Улс

Хүн ам[2]

Дээд боловсролын байгууллагын тоо[3]

Хүн амд дээд боловсролтой  иргэдийн эзлэх хувь

Нэг иргэний дээд боловсрол эзэмших дундаж өртөг.ам.доллар

Тоо, мянган хүнээр

Хугацаа

1

ОХУ

146,149,2

2014.08.01

460

53.5

7.424

2

Канад

35,540,4

2014.07.01

94

52.6

23.225

3

Япон

127,040,0

2014.09.01

1556

46.6

16.445

4

Израйль

8,222,7

2014.07.31

75

46.4

11.553

5

АНУ

318,816,0

2014.09.28

4600

43.1

26.021

6

Өмнөд Солонгос

50,423,9

2014.07.01

443

41.7

9.926

7

Австрали

23,612,7

2014.09.28

42

41.3

16.267

8

Их Британи

64,105,6

2013.07.01

133

41.0

14.222

9

Шинэ Зеланд

4,530,3

2014.09.28

8

40.0

10.582

10

Ирланд

4,609,6

2014.04.01

95

39.7

16.095

Энд улс орон бүрийн боловсролын тогтолцоо, уламжлалаас хамаарч дээд боловсролын байгууллагад хамруулах хуулийн этгээдийн бүртгэл ялгаатай байдаг, статистик мэдээлэл нь байнга шинэчлэгддэгийг анхаарууштай.Thomson Reuters-оос бэлтгэсэн дэлхийн дээд зэрэглэлийн 400 их сургуулийн 2013-2014 оны эрэмблэлтийг Times higher education нийтэлснийг авч үзье. Багшлах бүрэлдэхүүн, сургалт, мэдлэг түгээлт, олон улсын нэр хүнд зэрэг 13 түлхүүр үзүүлэлтээр дэлхийн дээд ангилалын их сургуулиудыг олон талаас нь зэрэгцүүлэн үзэж зөвхөн даяарчлагдсан үйл ажиллагаатайг нь сонгож жагсааж нийтэлдэг байна. Хүснэгт 4

Зэрэглэл

Их сургуулиудын нэр

Байршил

Нийт оноо

1

Калифорны  технологийн дээд сургууль

АНУ

94.9

2

Харвардын ИС

АНУ

93.9

3

Оксфордын ИС

Нэгдсэн Вант улс

93.9

4

Станфордын ИС

АНУ

93.8

5

Массачусетсийн технологийн дээд сургууль

АНУ

93.0

6

Принсетоны ИС

АНУ

92.7

7

Кэмбрижийн ИС

Нэгдсэн Вант улс

92.3

8

Калифорны ИС, Беркелей

АНУ

89.8

9

Чикагогийн ИС

АНУ

87.8

10

Лондоны империал коллеж

Нэгдсэн Вант улс

 

Thomson Routers-оос гаргадаг дэлхийн их сургуулиудын зэрэглэлийн нэгэн адил шалгуурт суурилан Азийн 100 их сургуулийн 2014 оны зэрэглэлийг Times Higher Education-ээс нийтэлсэн байна. Эдгээрээс эхний 10-т жагссан их сургуулиудыг энд толилуулав. Хүснэгт 5

Зэрэглэл

Их сургууль

Байршил

Шалгуурйн өөрчлөлтийн нийт оноо

1

Токиогийн их сургууль

Япон

76.4

2

Сингапурын үндэсний их сургууль

Сингапур

72.4

3

Гонгонгийн их сургууль

Гонгонг

65.3

4

Сөүлийн үндэсний их сургууль

Солонгос

65.2

5

Бээжингийн их сургууль

Хятад

65.0

6

Цинхуагийн их сургууль

Хятад

63.5

7

Кётогийн их сургууль

Япон

63.2

8

Солонгосын шинжлэх ухаан, технологийн ахисан шатны дээд сургууль

Солонгос

62.9

9

Гонгонгийн шинжлэх ухаан, технологийн их сургууль

Гонгонг

62.5

10

Поханий шинжлэх ухаан, технологийн их сургууль

Солонгос

 

Америкийн их сургуулиудын 2014 оны зэрэглэлийн судалгааг wow.com гаргасныг   Хүснэгт 6-аар харуулав.

Зэрэглэл

Америкийн их сургуулиудын нэр

Сонголтот боломж

Нэр хүндийн нөлөөлөл

Боловсролын чанар

Суралцах орчин

Үр дүн

1

Харвардын ИС

100

100

89

89

93

2

Массачусетсийн технологийн дээд сургууль

 

100

 

 

99

 

 

95

 

 

89

 

 

94

 

3

Йелийн ИС

100

99

94

85

89

4

Принсетоны ИС

100

99

88

78

91

5

Станфордын ИС

99

100

89

77

95

6

Нью-Йорк хот дахь Колумбын ИС

 

98

 

98

 

86

 

89

 

90

7

Калифорны  технологийн дээд сургууль

 

98

 

 

92

 

 

88

 

 

84

 

 

100

 

8

Чикагогийн ИС

98

95

99

82

87

9

Дартмоутын коллеж

         97

 

95

 

94

 

68

 

93

 

10

Вандербилтын ИС

96

 

92

 

86

 

91

 

86

 


[1] Дэлгэрэнгүй мэдээллийг  Shildeg.net-ээс харна уу!

[2] The wikipedia free encyclopedia

[3] The wikipedia free encyclopedia

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 80 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax