Accounting

2014-12-08

Дээд боловсролын шинэчлэлтийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Дээд боловсролын шинэчлэлтийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Шинэчлэлтэнд баримтлах ямар нэгэн жор байхгүй. Түүнийг ямар өнцгөөс харснаас улбаалж цаг хугацааны явцад энэ талаарх ойлголт өөрчлөгдөж л байдаг. Энд судлаачийн хувийн саналаа хэсэгчлэн сийрүүлэв. 1. Нэгэнт эхэлсэн дээд боловсролын шинэчлэлийг алхам алхмаар, шат ахиулан үргэлжлүүлэх нь зохистой байх. Хүн амын олонх, үүний дотор дээд боловсролын байгууллагын багшлах бүрэлдэхүүн, суралцагчид шинэчлэл хэрэгтэй болсныг мэдэрч ойлгосон. 2. Дээд боловсролын байгууллага бүр өөрийн өвөрмөгц онцлогтоо сайтар нийцсэн бие дааж өөрчлөгдөн хөгжих, бусдаас цаг хугацааны хувьд өрсөж шинийг бүтээж өрсөлдөөнд шалгаран үлдэх, өрсөлдөгчдөөсөө ялгардаг  онцлох давуу талаа жишиг болгон хөгжүүлж зарим өрсөлдөгчдийгөө өөртөө уусгаж нэгтгэх стратеги, тактикаа боловсруулах хэрэгтэй. 3. Шинэчлэлийг хүн бүрт тааалагдахаар хэрэгжүүлэх албагүй нь мэдээж. Даяарчлагдсан сургалт, судалгааны их сургууль болж өөрчлөгдөн хөгжихийн тулд цагаа олсон албадлагын шийдвэр ч хэрэгтэй. Гэхдээ бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэл зэрэг удирдамж, чиглүүлэлт нь сургууль бүрийн сургалт, судалгааны түүхэн уламжлалыг хадгалж баяжуулахад баримжаалвал зүгээрсэн. 4. Туршлагатай, нэр хүндтэй, өргөн мэдлэгтэй хуучин хүний нөөц болон өөрчлөт, шинэчлэлтийг гардан хийхэд бие, сэтгэлээрээ бэлтгэгдсэн шинэ нөөцийн хамтач, харилцан хүндэтгэсэн, эрдэмлэг ажиллагааг хангууштай. Аливаа өөрчлөлт, шинэчлэлтийн түүчээ нь хүмүүн капитал. Хөтөлбөр цөөрснөөс үүдэж нарийн мэргэжлийн, өндөр мэдлэгтэй, мэргэшсэн багш нараа цомхотговол цаг нь ирэхээр тэд нартай дүйцэхүйц эрдэмлэг багшлах нөөцийг хавьгүй өндөр зардлаар ч олоход бэрхшээл тулгарч мэднэ. Багшлах нөөцөөр бэхжээгүй сургууль нь цаашид ишгүй алхаар нарийн мужааны ажил хийхийг оролдохтой төсөөтэй болж хувирна. 5. Дээд сургууль нь маш нарийн бүтэц, үйл ажиллагаатай нэг ёсны жижигхэн вант улс юм. Иймээс ч гадаадын их сургуулиуд өөрийн таних тэмдэг-логог хамгаалалтын бамбайгаар  дүрсэлдэг. Энэхүү ээдрээтэй, нарийн тогтолцоо нь шинэчлэлийн эрэмбэ дараалал, гол гогцоо асуудал, хамрах хүрээг зөв тогтоохыг шаарддаг. Бүх шинжлэх ухааны суурь болсон математикаас эхэлж, улмаар математик загварчлалд суурилдаг хичээлүүдийн хөтөлбөр, түүний лекцийн файл, үндсэн сурах бичиг, багшийн блог нийтлэлийн шинэчлэлийн жишиг загварыг боловсруулж авах нь хялбар, дөт гарц байж магадгүй. 6. Хөтөлбөрийн багийг хэтэрхий олон гишүүдтэй байгуулах болсон нь хүнд сурталд автах, манлайлагчийн амыг харах, үр дүн султай гадаад, дотоодын хурал, семинар, хэлэлцүүлгийн тоог олшруулах сөрөг талтай. Шийдвэрлэх асуудлыг дагасан цомхон, чадварлаг бөгөөд дэлхийн жишигт нийцэх эцсийн үр дүнг нь хариуцаж чадах багуудын бүтээмж л өндөр байх талтай. Тус бүрдээ 10 орчим шинэлэг сэдвээс бүрдэх зардлын бүртгэл; удирдлагын бүртгэл болон санхүүгийн тайлангийн шинжилгээ хичээлүүдийн лекцийн файл, багшийн блог нийтлэл, үндсэн сурах бичгийг 3-4 гишүүнээс бүрдэх нэг баг 6 сарын хугацаанд бүрэн бүтээж, тэдгээрийг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан, алдартай тайлбар толь, дэлхийн шилдэг 10 их сургуулийн Web хуудсанд байршуулах боломжтой. 7. MOOC, COURSERA зэрэг сүлжээгээрх нээлттэй зайн сургалт эрчимтэй хэрэгжих болсонтой уяалдаж бие дааж багшлах (autodidaktisim) хэлбэрийг илүүтэй дэмжих болжээ. Энэ нь сэдэв нэг бүрийн лекцийг гайхалтай, ер бусын сэтгэлгээгээр, сонголтот олон хувилбартайгаар бүтээх боломжийг нээдэг. Хэвшмэл бус, өөрөөр сэтгэгч, бие дааж ганцаараа бүтээгч нарын санал нь хонгилын үзүүрт сүүмэлзэх шинэ санаа, шинэ сэдэл, нээлтийн эхлэл байдаг билээ. Автодидакт нар гол төлөв хэлэх, амлахынхаа бүр өмнө ургуулан бодчихсон, хийж хэрэгжүүлсэн байдгаараа бусдаас ялгагддаг. Математикт суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн сургалтын ярвигтай, толгой эргүүлсэн бодлого нэг бүрийг хоорондоо эрс ялгаатай 3-6 хувилбар, өндөр нарийвчлалтайгаар шийдвэрлэж, ижил хариунд хүрч болохыг Бид нар блог нийтлэлүүддээ харуулж, нийгмийн сүлжээгээр түгээсэн. 8. Ерөнхий боловсрол 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж, түүнд нийцүүлсэн хичээлийн хөтөлбөр, сурах бичгүүд хэрэглэгдэх боллоо. Иймд Монголын дээд боловсролын байгууллагын шинэчлэлийн хамрах хүрээ, академик агууламж, чанарын зэрэглэл нь ерөнхий боловсролын шинэчлэлд суурилсан, түүнийг залгамжлан хөгжүүлсэн, дэлхийн даяарчлагдсан их сургуулиудын шинэчлэлд ойртож дөхсөн байх шаардлагатай болж байна. Боловсролын тогтолцооны бага, дунд, дээд гэсэн бүх дэд хэсгүүд нь цагийн зүү мэт харилцан нийцэж, жигд, мадаггүй шат ахин хөгжиж байх учиртай. 9. Монголд эхлүүлсэн хүүхэд бүрийн авъяасыг жигд нээж хөгжүүлэх шинэчлэл нь зарим талаар суралцагчдад бие дааж өөрийгөө хөгжүүлэх оюун ухааны сурах арга барилыг эзэмшүүлэхэд сул анхаарахад хүргэж, улмаар дээд шатны удирдлагад харуулах үзүүлбэр, тайлан, Show тал руугаа хэлбийх болсныг анхаарууштай. 2014 онд сурагчдын математикийн элсэлтийн ерөнхий шалгалтын стандарт үнэлгээ доогуур түвшинд гарсан. Энэхүү бодит дүр зургийг элсэлтийн босго оноог хэт доогуур 400-аар тогтоосон, Монгол орны боловсролын хөрсөнд үр дүнтэй бууж, хөгжих эсэх нь эргэлзээтэй Кэмбрижийн хөтөлбөрийн туршилт (Дэлгэрэнгүй мэдээллийг Shildeg.net–ээс уншаарай)-аар зөвтгөх боломжгүй юм. Уг байдлыг урсгалаар нь цаашид үргэлжлүүлвэл ерөнхий боловсролын сурагчдын төгсөлтийн шалгалтын болон дээд боловсролын элсэлтийн шалгуурт улам их зөрөө гарч, ялангуяа сургалтанд суурь шинжлэх ухааны үнэлэмж буурах уршигтайг бодолцмоор юм. 10. Хөтөлбөрийн агуулгын дагуу бүтээх лекцийн файл, блог нийтлэлийнхээ шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлт (вreakthrough)-ийнхээ жинхэнэ эзэн гэдгээ шинжлэх ухааны мэдээллийн сангийн хайлтын үр дүнгээр баталгаажуулсан, мөн тэдгээрт нь хөндлөнгийн холбоосоор дэлхийн нэр хүндтэй хэвлэл, блог хуудсаас ишлэл, зүүлт хийгдсэн байх нь ач холбогдолтой. 11. Боловсролын салбарын хувьд хийнэ гэсэн элдэв төсөл нэртэй, орчуулгын агуулгатай амлалтын хавтасыг дэмжиж санхүүжүүлэхээс татгалзвал зохистой билээ. Дээд боловсролын шинэчлэлдээ бэрхшээлтэй тулгарч байгааг нь зүгээр харж тэвчээгүй Бид нар үнэ төлбөргүй туслая гэхээр таг чиг байгаа албан тушаалтан ч ажиглагддаг. Санал бодлоо хуваалцсан хүн бүрээс Та өөрөө юу бүтээсэн бэ? гэж асуух ёстой! Түүнд шудрагаар, үнэн зөв, материаллагжсан бодит хариуг бичгээр өгөх нь иргэний үүрэг. Бие даасан судлаачид болох Бид нарт дотоод, гадаадын ямар нэгэн дэмжлэг авах, сургалт, семинарт хамрагдах боломж олдоогүй ч оюуны бүтээлээрээ дэлхий дахинд зохих хэмжээнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн. Энэхүү үнэлэмжийг дэлхийн Top их сургуулиуд, алдартай мэргэшсэн сургалтын болон оюуны бүтээлийн зэрэглэл тогтоох байгууллагуудын Web хуудас, тэрчлэн нэр хүндтэй нийгмийн сүлжээний хайлтын үр дүн харуулдаг учраас нэлээд баримжаатай, шударга гэж үзэх үндэслэлтэй.

 

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 78 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax