Accounting

2014-12-08

Дээд боловсролд багшийн хөдөлмөрийг бүтээлч болгоход юуг анхаарах тухай. Цуврал 6.

Дээд боловсролд багшийн хөдөлмөрийг бүтээлч болгоход юуг анхаарах тухай. Цуврал 6.

Дэлхийн “Тор” хэмээх их сургуулиуд дээд боловсролын шинэчлэлээ МООС, COURESA зэрэг сүлжээгээр түгээх шилдэг лекцийн багцын сургалтаар эхлүүлснээс хойш 10-аад жил өнгөрч байна. Дэлхийн жишигт нийцэх Монгол багшийн лекцүүдийг хамтран бүтээцгээх үү? эсвэл социализмын сэтгэлгээгээрээ хандаж, шинэчлэл  нэрийн дор  дээрх гадаад лекциэс хуулбарлан орчуулж, боловсролын шинэчлэл нэрийн дор хэргэлэхийг шахаж шаардах уу? гэсэн салаа замын сонголт гараад байх шиг байна. МООС, COURESA-ийн сүлжээний лекцүүдийг шууд хуулбарлан хэргэлэх санаачлага нь Монгол багш нарынхаа дээд боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн элементүүдийг бие дааж бүтээлчээр сэтгэж бүтээх, түгээж хүргэх, гадаад руу экспортлох сэдлийг нь хааж магадгүй юм. Боловсролын социалист болон ардчилсан тогтолцооны түүхэн цаг үеүүдэд эхлээд Орос сургалтыг даган дууриаж, дараагаар нь Өрнөдийн сургалтыг орчуулан хуулбарлаж ирсэн нь бэлэнчлэх боловсролын суурийг тавьж, өнөө ч үргэлжилсээр байх шиг байна. Өнгөрсөн оны эцсээс Монголд эхлүүлсэн бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлт бол ямар нэг шинэ санаа бус хичээлийн жилийн явцад хийгдэж л байдаг жирийн ажлын хэсэг гэж бодох юм. Ямар нэгэн таамаглал, хийсвэр бодол, үл үзэгдэх юмс үзэгдлийг биежүүлж хэргэжүүлье гэхээр түүнийг хаанаас нь эхлэж хийх вэ? шийдвэрлэх ямар оновчтой алхмуудаар түүний шийдэлд хүрэх вэ? оюун ухааны арга барилаар түүнийг хэрхэн энгийн хялбараар илэрхийлэх вэ? хэн, юугаар, яаж Бидэнд тусалж чадах бол? зэрэг асуудалтай тулгах нь түгээмэл. Энд дараах  саналыг нэмэрлэе. 1. Их далайн ёроолд нуугдсан ганцхан ширхэг сувдыг олох гэсэн хайгуулч, усчин шиг чармайн ажиллах нь Танд зайлшгүй болохын зэрэгцээгээр эрдэм судлалын зорилго, итгэл үнэмшлийнхээ төлөө агуу их Галилео Галилей, Николай Коперник, Жордано Вруно шиг үнэнчээр тэмцэлдээрэй. Судалгааны эхний үед түүнийг үр дүнд хүргэх нь тодорхойгүй бөгөөд хийсвэр, хаа хамаагүй тэнүүчлэх хий үзэгдэл төдийхэн Таны таамаглалыг гэр бүлийн чинь гишүүдээс өөр хэн ч ойлгож дэмжихгүй нь мэдээж тул зорилгодоо хүрэх бартаатай замдаа битгий эргэлзэж буцаарай. “Суут ухаантан гэдэг нь 1 хувийн урам зориг, 99 хувийн хөлс асгаруулсан хөдөлмөр” хэмээн Томас Эдсон хэлсэн байдаг. Бие даасан судлаачид Бид нар үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлзлийн шинжилгээ, мөн зардлын тогтмол ба хувьсах хэсгийн хэсэгчлэлийн ер бусын этгээд сонин бөгөөд энгийн ойлгомжтой лекцийн анхны файлаа хэргэлээний математикт суурилан боловсруулж, улмаар 2004 онд хэвлүүлсэн “Зардлын шинжилгээ” номынхоо тэргүүн бүлэгт оруулсан нь нягтлан бодох бүртгэл (НББ) -ийн хичээлийн хөтөлбөрийн эрс өөрчлөлтийн эхлэл нь байсан. Үүнээс хойш он цаг урсан одож 10-аад жил өнгөрчээ. Цаг хугацаа хэдийгээр хийсвэр ойлголт, тунхаглал хэдий ч түүний үнэ цэнэ, өгөөжийг хүмүүс бодитойгоор мэдэрдэг. Үүний илэрхийлэл нь ертөнцийн 8 дахь гайхамшиг гэж нэрлэгддэг мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ болой. Эртний Грекийн гүн ухаантан Гераклит “Бүх юм урсан өнгөрч, бүх юм хувьсан өөрчлөгдөнө. Нэг голын усанд 2 дахин орох боломжгүй” хэмээн өнгөрсөн цаг мөч эргэж олддоггүйг сануулсан байдаг билээ. 2. Та өөрөө хүний нийгмийн харилцааны салшгүй нэг хэсэг тул аливаад бодь сэтгэлээр хандаж, судалгааны хүрсэн үр дүнгээ бусдад үнэ төлбөргүйгээр, сүлжээгээр хүргэж, тэдэнтэй саналаа хуваалцсанаараа тэд нарын өдий хүртэл гачигдсаар байсан эрдэм судлалын ямар нэгэн чухал хэргэцээнээс нь шийдвэрлээд өгснөө удалгүй л мэдэх болно. Хенри Фордын “Хорвоогийн чамд өгснөөс илүүг чи хорвоод бүтээж өгөхийг амжилт гэдэг юм” гэж хэлснийг санаж явахад илүүдэхгүй. Эдийн засаг, санхүү, НББ-ийн сургалттай их, дээд сургууль (ИДС) - ийн эхний 2 дамжаанд нийтлэг судалдаг эдийн засгийн математик, математик статистик, эконометриксийн хичээлийн агуулга болон энэ чиглэлээр Монголын багш нарын бичсэн сурах бичгүүд 1970-аад оны лекцийн агуулгаас төдийлөн ялгаагүй байгаа нь ажиглагдсан. Матемаик, эдийн засаг, санхүүгийн нямбай тооцоолол, төсөв, сангийн хангалттай нөөцгүйгээр огторгуйн уудмаар аялаж чадахгүй.Тэнгис далайд хөвсөн хөлөг онгоц, уул нурууг нүхэлсэн хонгил, тэнгэр баганадсан шилэн цамхаг, шинжлэх ухааны гайхалтай нээлтийг техник-эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, мөнгөн сангүйгээр  яахин бүтээж болох билээ. Зохиосон эзнийхээ нэрийг өдөр тутам, хичээл бүр дээр дурсуулдаг, манай гаригийн олон мянган ИДС-ийн сая сая оюутан, сурагчдын ширээний ном болсон алдартай сурах бичгийг Монгол багш, эрдэмтэд бүтээхийг зорилгоо болгох юмсан. Хэргэлээний математикийн зарим сурах бичгийн нэр, зориулалт нь доторх агуулгатайгаа авцалдаагүй, практикт тулгамдсан болон хүлээгдэж байгаа гол гогцоо, ээдрээтэй, эмзэг асуудлыг олон хувилбартайгаар шууд шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай чадваржсан мэдлэгийг суралцагчдад эзэмшүүлэхэд баримжаалаагүй, харин ч математикч мэргэжилтэн бэлтгэхэд зориулагдсан гэж болохоор санагддаг. Иймээс энэ бүхэн нь бизнесийн математикийн сургалт биш зөвхөн математикийн хичээл болон хувирдаг тал ажиглагддаг. Сүүлийн үед Европ, Америк тивийн шилдэг сургуулиудын сургалтанд өргөн хэргэлэх болсон Laurence D. Hoffmann, Gerald L. Bradley нарын бичсэн  Calculus for Business, Economics, & the Social & Life Sciences” номноос  Монголын  багш, эрдэмтэд хэсэгчлэн орчуулж “Эдийн засгийн математик”-ийн сурах бичигтээ оруулсан хэдий ч зохиогчийн өөрийнх нь бүтээсэн хувийн шинэ санаа, шинэ сэдлээр хийгдсэн нэмэлт баяжуулалт тусгагдаагүй нь ажиглагддаг. Математикийн лекц, ойлголт нэг бүрийг эдийн засаг, санхүү, НББ-ийн өдөр тутмын тодорхой асуудлын шийдвэрлэлттэй шууд холбон уях, тоон өгөгдлөөр жишээ татаж тайлбарлах, хоорондоо хамааралгүй хэд хэдэн ялгаатай хувилбараар нэг зөв хариунд  хүрэх өргөн боломж байдаг. Нөгөө талаар шинээр орчуулан хэргэлэх болсон санхүүгийн шинжилгээ, санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн үндсэн сурах бичгүүдийн агуулга ч үеэ өнгөрөөсөн шууд тооцооны аргаар бүхэлдээ дүүрсэн, оюунлаг бус агууламжтай, тоон судалгааны түгээмэл аргуудын хэргэлээг тойрч гарсан нь ажиглагдах болсон. Мөн Инженерийн математик” номын агуулга ч мөн л прагматик хэргэлээнээс нэлээд хөндий онолын сэтгэлгээ тал руугаа илүүтэй хандсан шиг санагддаг. Иймээс элементарь математик болон математик статистик, магадлалын онолд суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн лекцийн өмнөхөөсөө эрс ялгаатай, цоо шинэ хөтөлбөр, тэдгээрийн агуулгыг бүрэн илэрхийлсэн лекцийн багцыг бие даан боловсруулж, багшийн блог нийтлэлийн хэлбэрээр дэлхийн шилдэг 10т багтдаг их сургуулиуд, мэргэжсэн судалгааны багууд, алдартай сургалтын төвүүдэд сүлжээгээр нээлттэй хүргэж эхэлсэн. Гадаадын алдартай эрдэмтэн, судлаачдын бүтээлээс эрс ялгаатай, тэднийг аялдан дагалдаагүй, тэднээс зөрүүдэлсэн гэмээр өвөрмөгц шинэ санаа агуулсан “Зардлын бүртгэл”, “Удирдлагын бүртгэл”, “Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал”, “Уул, уурхайн компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээ”, “Хүний нөөцийн менежментийн шинжилгээ” зэрэг 160 орчим хэвлэлийн хуудас, 10 орчим номыг гэр бүлийн гишүүдтэйгээ хамтран бичиж, сургалтанд ашиглаж ирсэн. Ер нь эдийн засгийн голлох салбар бүрийн үйл ажиллагааны онцлогт нийцсэн хэргэлээний математикийн сурах бичгүүдийг гаргачихвал бас л хэрэгтэй байх. Тэрчлэн татварын математик, хүний нөөцийн менежментийн математик, эрх зүйн математик, санхүүгийн математик, нягтлан бодох бүртгэлийн математик, нийгэм хангамжийн математик зэрэг олон чиглэлээр сурах бичиг бэлтгэвэл илүүдэхгүй л юм. Бидний бие дааж бүтээж хэргэжүүлсэн 220 орчим шинэ санаа, шинэ мэдлэг, шинжлэх ухааны санамсаргүй нээлт (Breakthrough)-ийн нийтлэл бүрэн эхээрээ Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)-д байршсан болно. Та бүхнийг Google.com-оор аялж Tyondon.blogspot.com: Applications of integral in Economic Order Quantity Analysis-Cyclopaedia.net хайлтын Web болон Images үр дүнгээс бие даасан судлаачид Бид нарын бүтээсэн 220 орчим ер бусын, гайхалтай шинэ санаа, шинэ мэдлэг, шинжлэх ухааны санамсаргүй нээлттэй танилцахыг зөвлөж байна. Мөн Google.com-оос @Harvard Tunteg Yondon; @AAUniversities Tunteg Yondon; @ @UniofOxford Tunteg Yondon; @LondonU Tunteg Yondon; @Cambrudge_Uni Tunteg Yondon; @BrownUniversity Tunteg Yondon with Web; @Cornell Tunteg Yondon; @unescoNOW Tunteg Yondon; @WBeducation Tunteg Yondon; @googleanalytics Tunteg Yondon: @BillGates Tunteg Yondon; @Davos Tunteg Yondon; @timeshighered Tunteg Yondon; @WorldBank Tunteg Yondon with Web; @theEconomist Tunteg Yondon гэсэн хаягуудаар хайлт хийж Бид нарын бичвэр болон зургаарх зарим нийтлэлтэй танилцаарай. Шинжлэх ухааныг онцгой дэмжиж, талархан хүлээн авдаг Харвардын их сургууль Бид нарын нийтлэл болон сургуулийнхаа логотой Бид нарын цээж зургийг сургуулийнхаа Web хуудсанд удаан хугацаагаар байршуулж, харилцсаар ирсэнд баярлаж байдаг билээ. Харвардын их сургууль болон Кембрижийн их сургуулиас Та манай сургуулийн төгсөгч мөн үү? Тийм бол дараах асуултанд хариулна уу гээд л е-захиа ирүүлсээр байдаг байлаа.Бид нарын боловсруулсан шугаман алгебрийн лекцүүдийг дэлхийн шилдэг их сургуулиуд Images буюу Windows Photo Viewer гэсэн зургийн дүрслэлээр сургалтандаа ашигласаар байна. Алдар хүндийн оргилд хүрсэн бизнес, аж үйлдвэр, НББ-ийн сургалт-судалгааны олон (40 гаруй) төв Бид нарын домайн нэр Tyondon.com болон URL-ийг боловсролын бизнесийн сурталчилгаандаа ашигладаг. Ер нь дэлхийн шилдэг 10-т жагсдаг Америк, Английн их сургуулиуд  бие даасан судлаачдын шинжлэх ухааны нийтлэл, шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлтийг их дэмжиж байдаг нь ажиглагдсан. 3. Математикийн болон түүнд суурилсан хичээлийн семинар явуулах, бие даалтын ажлыг гүйцэтгэхэд зөвхөн багшийн заасан бодолтын ганцхан аргаар хариу шийдэлд хүрэх, мөн сурах бичиг эсвэл багшийн өгсөн лекцийн явцуу хүрээнд илэрхийлсэн бэлэн томъёо, тодорхойлолт, график, диаграмм, бичвэрийг эргүүлэн шалгуулж дүн авах хүрээнд сургалтын технологийн орчил хязгаарлагдаж давтагдсаар байх нь нийтлэг болжээ. Математикийн сургалтын агуулга, технологийн ийм хоцрогдол гадаадын ИДС-ийн эдийн засаг-математикийн сургалтанд оршсоор ирснийг  өөрчлөх гэсэн оролдлого гарч эхэлсэн нь нийгмийн сүлжээнээс ажиглагдах болсон. Энэ жил Монголын төрийн өмчийн их сургуулиуд америкийн шилдэг их сургуулиудын эрдэмтэдийг урьж хэргэлээний математикийн  сургалт, семинар зохион байгуулах, лекц уншуулах, зөвлөлгөө авах ажил хийгээд байх шиг байсан. Мөн Азийн хөгжлийн банкны шугамаар “Дээд боловсролын шинэчлэл” гэсэн төсөл ч хэргэжиж  эхэлсэн бололтой.  Дэлхийн банкны чиглэлээр “Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг нэвтрүүлэх” төсөл бас л хэргэжсээр байгаа гэнэ. Эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгсөөр байгаа бол Монголын шилдэг их сургуулиудын дэлхийн зэрэглэлд мэдэгдэм ахиц дэвшил гарч эхэлмээрсэн. Эдгээр төсөл нэрнээсээ авахуулаад хэтэрхий ерөнхий, явц, үр дүнг нь хэмжих, дүгнэх шалгуур үзүүлэлтүүд тодорхой бус, тэдгээрийн хэргэжилтийг хүссэн өнгө аясаараа тайлбарлаад байж болохоор юм шиг санагддаг. Ер нь дээд боловсролын шинэчлэлийг хуучинсаг, үр дүн багатай уламжлалт арга барилаар хэргэжүүлэхийн аргагүй л болоод байна даа. Италийн сэргэн мандалтын үеийн алдарт зураач Рафаэль Санти “Нэг сайхан бүсгүйг зурахын тулд 100 сайхан бүсгүйг харах хэрэгтэй болдог” хэмээсэн нь зөвхөн өөрөө хөлсөө урсган биечлэн хөдөлмөрлөсний эцэст л хүн амжилтанд хүрэх арга ухааныг эзэмшиж, нууцыг нь олж нээдгийг  сургамжлан хэлсэн бололтой. Та өөрөө ер бусын бөгөөд энгийн хүртээмжтэй шинэ мэдлэг, шинэ санааг бүтээгч, түгээгч, экспортлогч байх төдийгүй бусдад, ялангуяа шавь нартаа өдөр бүр, уулзах бүрдээ зөв зохистой, ахиц дэвшил бүхний үлгэр жишээг үлгэрлэн төлөвшүүлэгч, тэднийг шинийг эрэлхийлэн хайгуулчлахад нь урамшуулан сэдэлжүүлэгч, үнэнч туслагч, хамтрагч бүтээгч, хөгжүүлэгч нь болсоор байхыг хичээгээрэй. Хүн анхнаасаа суу билэгтнээр мэндэлдэггүй. Танин мэдэхүй төсөөлөшгүй уудам тул хүн мэдлэг, чадвар, дадалд насан туршдаа суралцсаар л байдаг. Заримдаа самбар дүүрэн бичсэн томъёо, хүснэгт, график, олон хувилбарт бодолтын алхмаа өөрчлөх санаа гэнэт төрөх, шавийнхаа асуултанд хариулахдаа ч юм уу? аль эсвэл амарч байхдаа гайхаш төрүүлмээр, үл давтагдахаагүй хачирхалтай асуудлын тавил, түүний олон сонголтот шийдлийг олж харах нь цөөнгүй байх л даа. Агуу их эрдэмтэн Д.И.Менделеев бодис үзэгдлийн үелэх хууль, химийн элементүүдийн үелэх тогтолцооны хүснэгтийг зүүдэндээ харж зохиосон гэдэг. Шавь нартаа төрлөх Монгол хэл дээрээ бодол санаагаа товч, ойлгомжтой, оюунлагаар бичиж илэрхийлэх, мөн оюутны блог нийтлэлийг нь төрлөх хэл болон гадаадын хэд хэдэн хэл дээр орчин үеийн шинжлэх ухааны агуулга, хэллэг, найруулга, нэр томъёотойгоор энгийн ойлгомжтой, найрал хөгжим лугаа адил уран яруугаар илэрхийлэхэд нь туслахыг хичээгээрэй. 4. Орчин үеийн, даяарчлагдсан шинжлэх ухааны танин мэдэхүйн хэд хэдэн салбарын интеграцичилал, төрөлжилтийн олон талт өвөрмөгц, стандартын бус сэтгэлгээгээрээ шинэ санаа, шинэ сэдэл, санамсаргүй нээлт бүтээдэг, түгээдэг, биежүүлэн хэрэгжүүлдэг хүний нөөцийн цомхон баг, автодидакт нар л дээд боловсролын шинэчлэлийн өнөөгийн гацааг тайлж, ИДС-ийн зэрэглэлийг дэлхийн жишиг рүү ойртуулж магадгүй гэж төсөөлөх юм. Санхүүжилтийг маань шийдчихвэл Бид нар хийгээд өгнө, олон улсын төслийн багийн зөвлөх, гишүүн болгоод дэмживэл шинэчилчихнэ, гадаад, дотоодын семинар, сургалт, туршлага судлахад оролцуулвал бүх зүйл O.K болно хэмээн хошгоруулдаг шидэт дохиурууд үйлчилдэггүй нь харагдлаа. Социализмын үед Сангийн яамны НББ, тайлангийн хэлтсээс журнал-ордерийн бүртгэл нэвтрүүлэх, анхан шатны бүртгэлийн хөтлөлтийг хэвшүүлэх, бүртгэл, тооцооны ажлыг механикжуулах, НББ-ийн арга зүйн удирдлагаар хангах, үндсэн сурах бичиг гаргах, бүртгэл, тооцооны ажилтны мэргэжлийг шат ахиулан дээшлүүлэх талаар асар их ажил хийж байсан нь санагдах юм. Гэтэл өнөөгийн Сангийн яамны бүтцэд НББ-ийн бодлогын газар гэж байдгийг саяхан болж өнгөрсөн “Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын нэвтрэлтийн өнөөгийн байдал, мэргэжилтний үүрэг, боловсролын асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцох боломж олдсон тэр үед л мэдлээ. Ф. Энгельс “Бич хүн болж хувирах явцад хөдөлмөрийн гүйцэтгэх үүрэг” бүтээлдээ “Хөдөлмөр бол хүн төрөлхтний нийт амьдралын үндсэн нөхцөл мөн бөгөөд хөдөлмөр хүнийг өөрийг нь бий болгосон юм” гэж сургасан нь эхлээд ажиллаж бүтээчих, дараа нь хийснийхээ хэрээр санхүүжилтээ тооцуулж аваарай гэсэн үг гэж ойлгогддог билээ. 5. Танин мэдэхүйн хүрээ тэлж гүнзгийрэхийн хэрээр объектив ертөнцийн талаарх субъетив төсөөлөл ч өөрчлөгдсөөр байдаг. Заримдаа хараахан урьдчилан хараагүй зүй тогтолт хувьсал өөрчлөлтийн явц, үр дүнг араас нь нэхэн тайлбарлах, томъёолох, дундажлан илэрхийлэх тохиолдол  гарч л байдаг. Эртний Грекийн мэргэн ухаантан Фалес “Хорвоо дээр хамгийн хэцүү бэрх юу вэ? гэдэгт өөрийгөө танин мэдэх” гэж өөрөө өөртэйгөө ярьж хариулсан байдаг бол Гүн ухаантан Сократ мэдэхгүйгээ мэддэг хүн л мэдэхийг хүсдэгийг чухалчлан “Би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ” хэмээн хэлдэг байжээ. Сургалтын орчинд багшийн иш татсан, улиг болсон стандартын жишээ, хэвшмэл агуулга, сэтгэлгээгээр бичигдсэн, орчуулгын өнгө аястай сурах бичгийн хүрээнд заалгасан мэдлэгээс практик хэрэглээ нь хавьгүй баялаг, олон талтай. Сурах бичиг, гарын авлагад мэдлэгийн зөвхөн эерэг талыг л тоочиж тусгадаг. Гэтэл алаг хорвоогийн юмс үзэгдэл, хүмүүний хоорондын харилцаа холбоо, хувьсал өөрчлөлт, динамик  хөдөлгөөн эерэг болоод сөрөг гэсэн 2 талтай. Боловсрол бол багшийн зааснаас Таны  мартаагүй үлдээсэн тэрхэн хэсэг гэж үздэг тал ч байдаг. Иймд хэрхэн амьдрахынхаа 1 хувийг багшаасаа сурч, үлдэх 99 хувийг нь өөрөө хөлсөө гаргаж хөдөлмөрлөх замаар амьдралаас олж, түүнийгээ хурмаст хөх тэнгэр лүү тэмүүлэн цойлсон уран барилга шиг сүндэрлүүлэн босгоно гэсэн үг болж байна. 6. Оюутан, багш нар тасралтгүй дэвжин  хөгжсөөр байдаг, байгаа ч учраас тэдгээрийн талаарх ойлголт, үнэлгээний арга технологи  боловсронгуй болсоор ирсэн. Оюутны сурлагын явц, үр дүнгийн стандарт үнэлгээг хараахан боловсруулаагүй, багшийн хөдөлмөрийн нормчлол тодорхой бус байсан тухайн үеийн нөхцөл байдлаас улбаалж ИДС-ийн сургалтанд кредит үнэлгээний тогтолцоо (КҮТ)-г нэвтрүүлж эхэлснээс хойш нэлээд хэдэн жилийг үдлээ. Түүний үйлчлэлийн эерэг болоод сөрөг талыг ч жинлэн үзэх цаг болсон баймаар юм. КҮТ нь оюутан болон багшийн аль алиныг нь шинэ санаа, шинэ мэдлэг, санамсаргүй нээлтийг бүтээх, хөгжүүлэх, нэвтрүүлэхэд төдийлөн сэдэлжүүлж чадаагүйгээс Монголын шилдэг ИДС-иудын дэлхийн зэрэглэлийг шатлан ахиулахад мэдэгдэхүйц түлхэц болоогүй нь ажиглагдлаа. КҮТ нь стандарт үнэлгээний шатлалаар дамжуулан зөвхөн өндөр дүн авахад оюутныг хөтөлдөг, дэлхийн шинжлэх ухааны өгөдлийн санд бүртгэгдэх нухацтай бүтээл туурвихын оронд бушуухан академич, доктор, профессор цол, зэрэг хүртээд цалингийн нэмэгдэл авах, гадаадын төслийн удирдагч, зөвлөх болж дэвших сонирхлыг багш нарт төрүүлдэг юм уу даа? гэж боддог. Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтес хүн төрлөхтний тусын төлөө агуу их оюун ухааны дэвшлийг бүтээснийхээ дараагаар, өнгөрсөн онд л Харвардын их сургууль төгсөгчийнхөө дипломыг гардан авсан билээ. Суу билэгт Исаак Ньютон Кембрижийн их сургуулийн профессоруудын лекцийг голж, бие даан хичээллэж “Ньютоны бином” хэмээх теоремоо оюутан ахуйдаа батлан гаргажээ. 7. Монгол орныхоо уламжлалт зан заншил, үндэсний яруу сайхан хэл, баялаг соёл, бичиг үсгийн нийтийн өндөр түвшин, үндэсний бахархал, ажилсаг чанарт тулгуурлан Монгол багш, судлаачид өөрсдөө ИДС-ийнхаа дэлхийн зэрэглэлийг шатлан ахиулах боломж бий. Монгол орны өвөрмөгц нөхцөл, байдлыг төдийлөн гадарладаггүй, зөвхөн орчуулагчаар дамжуулан мэдээлэл хүлээн авдаг гадаадын өндөр мэдлэгтэй зөвлөх, төслийн удирдагч нар олон талт зөвлөмж үлдээгээд буцдаг хэдий ч түүнийг нутагшуулан хэргэжүүлэх үүрэг, хариуцлага нь Монголын талд үлдэж хоцордог тал байх шиг санагддаг. Төрлөх хэлээрээ шинжлэх ухааны анхдагч, олон талт тулгуур ойлголттой нухацтай танилцсаны дараагаар түүнийгээ Өрнөдийн оюуны баялаг сангаар баяжуулах, эргэцүүлэн бодох, жишиж харьцуулах, үгүйсэн хөгжүүлэхэд бие даасан судлаачид Бид нар гол төлөв анхаарч байсан билээ. Гадаад оронд өндөр боловсрол эзэмшээд ирсэн залуу хүн бүрийн хувьд дээд боловсролын салбарт мэдлэг, чадвараа сориход нь Монгол орныхоо боловсролын бизнес, эрх зүйн орчинтой танилцах, эрдэм судлалаа үргэлжлүүлэх орон зай, сэдвийг зөв таамаглаж сонгох, өөрийн судалгааны агуулгыг Монгол хэлээр онолын академик өндөр түвшинд прагматик хандлагатайгаар илэрхийлэх, бүтээлээрээ бусдад танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх зэрэг олон ажил хүлээж байдаг хэмээн боддог. 8. Эдийн засаг, санхүү, НББ-ийн ер бусын, этгээд сонин атлаа шинжлэх ухаанлаг шинэ санаа, шинэ сэтгэлгээг бүтээхэд  магистр, докторын зэрэг, акедемич, профессорын цол нэг их хэрэгтэй зүйл биш байх гэж боддог. Гол нь бие дааж бүтээлчээр сэтгэх, эргэцүүлэн бодох, бичиж тэмдэглэх, бусдад түгээх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхөд оршдог бөгөөд энэ бүхний нэгтгэсэн илэрхийлэл бол хөдөлмөр, хөдөлмөр, бас дахин хөдөлмөр болой. Бусдын хараахан бодож сэдээгүйг, цаг хожиж урьтаж бүтээхийн хэрээр хийж амжуулаагүй, олж төсөөлөөгүй асуудлын орон зай өмнө маань цэлийтэл нээгдсээр л байдаг билээ. Рене Декарт “Би сэтгэж байна, тийм учраас оршиж байна” гэжээ. Эндээс тасралтгүй хийгдэх шинэчлэл, ургашлах өөрчлөлт, шинэ сэтгэлгээ, шинэ мэдлэг, шинжлэх ухааны судалгаа нь хөгжил дэвшил, оршин тогтнохын зүтгүүр, баталгаа гэсэн агуулга гарч байх шиг байна.

 

 



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 74 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax