Т.Ёндон, зээ хүүгийн хамт хугралын цэгийн шинжилгээнд интеграл ашиглахаар төсөөлсөн нь, Нийтлэл 16 2013 оны эцсээс эхлүүлсэн дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, орон тооны цомтгол нь нэлээд хэлэлцүүлэг, мэтгэлцээн дагуулсан ч үр дүн багатайханаар угтан ирж байгаа шинэ онтой золгох бололтой. Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжинэ, Азийн шилдэг 100 их сургуулийн зиндаанд зарим сургуулийг оруулна гэсэн уриа лоозон, мөрөөдөлд мөн л ахиц дэвшил доривтой харагдсангүй. Бакалаврийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийнхөө дагуу энэ жилд Монголын их сургуулиудын бүтээсэн шилдэг шинэ санаа, шинэ мэдлэг, шинжлэх ухааны нээлтүүдийг Google.com, Yahoo.com, Twitter.com, Ask.com зэрэг нийгмийн алдартай сайтаас хайгаад олсонгүй. Монголын академич, доктор, профеесорууд дэлхийн шинжлэх ухаанд гайхалтай, суут нээлтүүд хийлээ гэсэн сайхан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараалан цацагдсаар байхаар нь энэ талаар тодруулж танилцахаар дээрх сайтуудаас янз бүрийн хувилбараар хайлт хийсэн боловч мөн л доривтой үр дүнг ирүүлсэнгүй. Гэхдээ зөвхөн Англи хэл дээр бичиж нийтэлсэн Монголын шинжлэх ухаан, боловсролын ололт, амжилтууд дээрх нийгмийн сайтуудаар түгээгдэх нь илүү түлхүү байдаг байж магадгүй юм. Бие даасан судлаач Бид нарын Монгол хэлээр бичиж Tunteg Yondon-Google plus домайн нэрээр байршуулсан нийтлэлүүд Google.com–ын хайлтаар илэрэн гарч байх л юм. Хэрэв Та Google.com–оор “World notable greatest genius discoveries in mathematical economics & finance ” эсвэл “World notable greatest geniuses in mathematics” гэсэн хайлт хийвэл “Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Татварт Жинийн итгэлцүүрийг ашиглах нь[1], Хэлэлцүүлэг № 9” хэмээх нийтлэл маань гарч ирэх болно. Түүнийг идэвхжүүлвэл Бид нарын саяхан байршуулсан дээрх нийтлэл Tunteg Yondon-Google plus дээр гарч ирнэ. Бие даасан судлаач Бид нар бусдын дэмжлэггүйгээр дэлхийн шинжлэх ухааны өгөгдлийн санд өөрсдийн бүтээсэн нээлтийн олон хэлбэрээрээ албан ёсоор бүртгэгдэж, дэлхийн шилдэгийн шилдэг их сургуулиудын сургалтын математик-эдийн засаг, санхүүгийн жишиг лекцийг олон жилийн тэртээгээс бүтээчихээд байхад төрөөс хэрэгжүүлж байгаа дээд боловсролын шинэчлэл болон санхүүгийн тайлангийн олон улсын стандарт (СТОУС)-ын хэрэгжилт ургаш муутай байгаагийн учир шалтгааныг нь олоход бэрх байх юм. Тэр “Төсөл” гэдэг зүйлд ямар нэг учир шалтгаан байдаг болов уу? гэж бодох л юм. Төслийн захиалагч ба гүйцэтгчийн эрх, үүрэг нь гол төлөв нэг хуулийн этгээдэд төвлөрдөг, төслийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх үзүүлэлт, шалгуур тодорхойгүй, тэдгээрийг хоёрдмол утгаар тайлбарлаад байж болдог, эцэст нь ямар нэгэн нэхэмжлэгч, хохирогч гарч ирдэггүй учраас төсөл нь нэлээд сонирхол татдаг ажил байж магадгүй. Судлаач Бид нарын хүмүүнлэгийн үйлс бол нийтийн боловсролын эрх ашиг, тусын төлөө бүхнээ зориулж, хариу төлбөр нэхэхгүйгээр танин мэдэхүйн ер бусын, гайхалтай төсөөлөл, судалгааны арга зүй, харилцан хамаарлыг томъёолон бүтээж байдгаараа онцлогтой билээ. Энэ удаа 2013 оны 12 сарын 25-нд “Tyondon.blogspot.com”-д байршуулсан “Т.Ёндон, зээ хүүгийн хамт хугралын цэгийн шинжилгээнд интеграл ашиглахаар төсөөлсөн нь” хэмээх нийтлэлтэйгээ танилцуулж байна. Та Google.com–оор “Tyondon.mn with Images” гэсэн хайлт хийснээрээ Бид нарын бүтээж нийгмийн сүлжээнд нээлттэй байршуулсан зураг дүрслэлээрх математик-эдийн засаг, санхүүгийн нээлт, шинэ мэдлэгтэй илүү өргөн хүрээнд танилцах боломжтойг зөвлөж байна. Зургаарх буюу “Windows Photo Views” дүрслэлийн хэлбэрээр байршуулсан дэлгэрэнгүй мэдээллийг Tunteg Yondon-Google plus –аас уншихыг зөвлөж байна.
|