Т. Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Сүүлийн 10 жилд орчин цагийн, өөрчлөгдсөн эдийн засаг, санхүүгийн математик загварчлалаар бичсэн зарим сурах бичиг, Нийтлэл17 Бие даасан судлаач Бид нарын хэрэглээний математикт суурилан бүтээсэн эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын сургалтын шинэчлэл, өөрчлөлтийн блог нийтлэлүүдийг дэлхийн олон орны алдартай нийгмийн сүлжээнүүд өөрийн орны суралцагчдынхаа боловсрол, шинжлэх ухаан, судалгааны хэрэгцээнд түгээн ашиглах болжээ. Сүүлийн жилүүдэд судлаач Бид нараас олон нийтийн сүлжээгээр түгээсээр байгаа математик-эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн нээлт, шинэ мэдлэгийн нэлээд нь 2004 оноос хойш Монгол хэл дээр хэвлүүлсэн сургалтын ном, сурах бичигт маань тусгалаа олсон билээ. 2013 оны 11 сарын 14-нд Tyondon.blogspom.com-д “Images” хэлбэрээр байршуулсан зарим номын товч агуулга болон номын хавтасны зургуудаас доор харуулав. Эрдмийн уурхай хэмээн билэгшээн нэрлэдэг дээд боловсролын байгууллагад хичээл заах болсондоо миний бие өөрийгөө байна хөгжүүлж, улмаар цаг үеэс түрүүлж шинэ, содон бүхнийг бүтээхийн тулд бусдаас ялгаатай, өвөрмөгцөөр сэтгэн ажиллаж 2004 онд энэ чиглэлийн анхны номоо хэвлүүлж билээ. Хувийн коллежид багшаар 16 орчим жил ажиллах хугацаанд маань багшлах эрхийн гэрчилгээ авах 1 сарын дамжаанд суралцсан, 2014 оны 10 сарын 30-нд Сангийн яамнаас зохион байгуулсан санхүүгийн тайлангийн олон улсын стандартын 1 өдрийн хэлэлцүүлэгт оролцсоноос өөрөөр мэдлэг боловсролоо дээшлүүлэх бололцоо хараахан олдоогүй ч үргэлж өөрийнхөө мэддэггүйг мэдэрч, өөрийгөө хурцалж ажилласнаар хэрэглээний математик (Practical mathematics)-т суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн 200 гаруй дахин давтагдашгүй, гайхалтай загвар, бодолтын арга зүй, томъёолол, харилцан хамаарлыг нээн бүтээж, тэдгээрийг сурах бичиг болон нийгмийн сүлжээгээр дамжуулан дэлхий дахинд түгээж ажиллав. Элдэв саад, хүнд суртал, шахалт дарамтыг үл тоон сөрж, шинжлэх ухааны судалгааны гэгээлэг бүхнийг боловсролоор дамжуулан дэлхий дахинд хүргэх гэсэн хүсэл эрмэлзэлийг маань дэлхийн олон орны алдартай нийгмийн сүлжээнүүд өөрийн орны суралцагчдынхаа боловсрол, шинжлэх ухаан, судалгааны хэрэгцээнд түгээн ашиглах болсныг хараад баярлах болсон. Бид нарын бүтээсэн шинжлэх ухааны хосгүй таамаглал, арга зүй, томъёолол, тооцооллын алхам, харилцан хамаарлын хүснэгт, графикийн дүрсэлгээнүүдийг Д.И.Мендлеевийн “Химийн элементийн үелэх системийн хүснэгт”, П.Пикассогийн модерн уран зургийн бүтээл, Л.В.Канторовичийн шугаман программчилалын симплекс арга, сүлжээн дээрх тээврийн бодлоготой адил төсөөтэйгөөр бичвэр (Text) болоод зураг (Images) хэлбэрээр уншигчид хүлээн авч, танин мэдэрч байдгаараа онцлогтой бөгөөд математикийн олон хувилбарт аргаар тэдгээрийн үнэн зөвийг нотлон харуулсан билээ. Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хэрэгжүүлсээр байдаг өндөр өртөгтэй, үр дүн нь тэр бүр тодорхойгүй өнгөрдөг, шил шилээ дараалсан, давхардсан байдалтайгаар ажиглагддаг дээд боловсролын шинэчлэлийн төсөл, хөтөлбөрийг хэрхэн богино хугацаанд, ямар нэг санхүүжилт шаардахгүйгээр, дэлхийн шилдэгийн шилдэг их сургуулиудын жишиг түвшинд бүтээж, бодитойгоор хэрэгжүүлэх боломжтойг Бид нар батлан харуулж чадсан гэдэгтээ итгэл төгс байдаг. Тэрчлэн хэрэглээний математикт суурилсан эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын сургалтын цоо шинэ чиглэл, алхамуудыг Бид нар цаг үеэсээ нэлээд хэдэн 10 жилээр түрүүлж бодитойгоор бүтээж, хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өмнөх оноос Монголд эхлүүлсэн дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, орон тоо, бүтцийн өөрчлөлт нэлээд маргаан дагуулсан ч хүрч мэдрэгдсэн бодит үр дүнг нь хэлэхэд бэрхшээлтэй л өнгөрч байна. Монголын шилдэг их сургуулиудын хувьд дэлхийн шилдэг их суруулиудын жагсаалтад эрэмбэлэгдсэн зэрэглэл нь тун тааруу хэвээрээ л өнгөрлөө. Нийгэм, эдийн засгийн аливаа, юмс үзэгдлийн хувьсал, өөрчлөлтийн ахиц, дэвшил, байрших түвшинг танин мэдэхэд оноогоор эрэмбэлэх аргыг өргөн хэрэглэдэг. Иймд Монголын 100 орчим тоотой дээд боловсролын байгууллагын эрдэмтэн, багш нарын рейтингийг хичээлийн жилийн улирал бүрийн эхэнд боловсрол, шинжлэх ухааны дээд шатны байгууллагаас нээлттэй мэдээлж өгөөд байвал суралцагчдад суралцах сургууль, мэргэжлийн чиглэл, хичээл заах багш нараа сонгоход нь тус дөхөм болох байх даа. Энэ нь ирэх 2015 оноос төсөвт хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих зорилгоор хэрэгжүүлэх “Шилэн данс”-ны хуулийн нэгэн адил ил тод байдлыг хангах, удирдлагын оновчтой, зөв шийдвэр гаргах, санхүүгийн сахилгыг дээшлүүлэх хэрэгсэл болж үйлчлэх боломжтой гэж бодох юм. Webometrics.info-оос дэлхийн шилдэг 22,000 их сургуулийн зэрэглэлийг 2004 оноос эхлэж жилд 2 удаа гаргаж мэдээлдэг туршлага бэлхэнээ байгааг харгалзан үзүүштэй. Энд багшлах бүрэлдэхүүн, сургалт, мэдлэг түгээлт, олон улсын нэр хүнд зэрэг 10 гаруй түлхүүр үзүүлэлтийг харгалзан үздэг. Манай гэр бүлийн судалгааны багаас асуудал шийдвэрлэхэд баримжаалан бүтээж, олон нийтийн сүлжээгээр нээлттэй түгээсэн ер бусын, давтагдашгүй гайхалтай нээлт, содон сонин шинэ мэдлэгтэй холбогдуулан судлаач Бид нарт баярласнаа илэрхийлсэн талархал дэлхийн өнцөг булан бүрээс угтан ирэх жил бүрийн өмнө олноор ирдэг уламжлалтай болсон. Энэ ялдамд шинжлэх ухааны тоон өгөгдлийн нэгдсэн сангийн боловсруулалт, судалгааны төрөлжсөн DataXu байгууллагаас ирүүлсэн шинэ жилийн баярын мэндчилгээ “DataXuconnect@dataxu.com”-ийг мөн доор харуулав. Зургаарх буюу “Windows Photo Views” дүрслэлийн хэлбэрээр байршуулсан дэлгэрэнгүй мэдээллийг Tunteg Yondon-Google plus –аас уншихыг зөвлөж байна.
|