Зардлын бүртгэл хичээлийн хэрэглээний хөтөлбөр Нэг. Хөтөлбөрийн үндэслэл: Зардлыг бүрэн хэмжих, бүртгэх, төлөвлөх, хянах уламжлалт аргууд нь компанийн үйл ажиллагааны хувьсан өөрчлөгдөж байгаа орчин, санхүүгийн үр дүнг нь багцлан илэрхийлэгч үзүүлэлтүүдийн зүй тогтолт хандлага, харилцан хамаарлыг төдийлөн зөв харуулахгүй байна. Хоёр. Хөтөлбөрийн зорилго: Зардлын нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг тоон судалгааны аргаар үнэн зөв боловсруулан түүнийг санхүүгийн бүртгэл, тайлагналд ашиглах, удирдлагын эрсдэлгүй, оновчтой шийдвэр гаргахад бүтээлчээр ашиглаж чаддаг болгоход оршино. Гурав. Ном зүй: 1.Т. Ёндон. Зардлын болон удирдлагын нягтлан бодох бүртгэлийн хичээлээр боловсруулж уншсан лекц . 2009-2010 2. Т. Ёндон, Ё. Насанбаяр . Зардлын шинжилгээ . 2004 3. Т. Ёндон, Ё. Ариунбаяр . Зардлын бүртгэл . 2006 4. Т. Ёндон, Ё. Эрдэмбаяр .Удирдлагын бүртгэл . 2007 5. Т. Ёндон, Ё. Насанбаяр . Санхүүгийн бүртгэл, шинжилгээ, загварчлал . 2008 6. Т. Ёндон, Ё. Ариунбаяр . Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал . 2009 7. Т. Ёндон, Г. Дариймаа. Компанийн санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээний орчин үеийн, түгээмэл, шилдэг аргуудын хэрэглээ. 2010 8. Michael Pellecchia. Defining Key Financial Ratios . Oct 17, 2000 9. Ratios and Formulas in Customer Financial Analysis . Copyright 1999. Credit Research Foundation 10. Karl L. Wuensch. Trivariate Regression By Hand . Copyright 2009. MultReg – ByHand. Doc 11. Laurence D. Hoffmann., Gerald L Bradley. Calculus for Business, Economics, and the Social and Life Sciences. McGraw- Hill, Inc.1980 12. А. И. Карасев. Теория вероятностей и математическая статистика. М., Статистика,1979 13. Л. Н. Большев, Н. В. Смирнов. Таблицы математической статистики. М., Наука,1983 14. Т.Ёндон, Г.Дариймаа. Хүний нөөцийн менежментийн шинжилгээ.2011 15.Зардлын нягтлан бодох бүртгэл.Милтон Ф. Хаммер., Лоренс Х. Хаммер.2000 16. А.Саранчимэг.,П.ЖавзмаавЗардлын бүртгэл.1999 17. Т.Ёндон, Г.Дариймаа. Санхүү, банк, татвар, менежментийн шинжээчдийн судалгааны бизнесийн статистикийн сонгомол аргууд(хэвлэлийн эх материйл).2011 Семинарын хичээлийн төлөвлөгөө № | Сэдэв | Цаг | 1 | Зардлын бүртгэл, зардлын ангилал | 4 | 2 | Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал | 4 | 3 | Зардлын динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал | 4 | 4 | Зардлын динамик шинжилгээ: Шугаман бус хамаарал | 4 | 5 | Зардлыг хуримтлуулан бүртгэх нь: Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь, үйлдвэрлэлийн өртгийн тайлан | 4 | 6 | Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох нь | 2 | 7 | Барилга угсралтын байгууллагын зардал, орлого (ашиг)-ийг тооцоолол | 2 | 8 | Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь | 4 | 9 | Бараа материалын өртөг тодорхойлох аргууд, төлөвлөлт ба тоо хэмжээний загвар | 6 | 10 | Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал | 6 | 11 | Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн нэгж, хэсгүүдэд хуваарилах нь | 4 | 12 | Хольц ба гарцын хэлбэлзлийн шинжилгээ | 2 | Семинарын хичээлийн цагийн дүн | 48 |
Нэг. Зардлын бүртгэл, зардлын ангилал Дасгал 1.1. Үйлдвэрлэлийн зардал. “NY” компани жимсний ундаа үйлдвэрлэж борлуулдаг. 1 сав ундааны үйлдвэрлэлийн өртөг 500 төгрөг. Үүний 40 хувь нь хувиргалтын зардал ба нэгжийн шууд хөдөлмөр нь нэгжийн шууд материалын зардлын 1: 3-тэй тэнцүү. Гүйцэтгэх нь : Нэг сав ундаанд ногдох үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тодорхойл. Дасгал 1.2. Үйлдвэрлэлийн зардал. “NY” компани хүүхдийн унадаг дугуй үйлдвэрлэдэг. 1 ширхэгийнх нь үйлдвэрлэлийн өртөг 250,000 төгрөг. Уг өртгийн 50 хувь нь хувиргалтын зардал, 70 хувь нь үндсэн зардал. Гүйцэтгэх нь : Нэг дугуйны үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тооцоол. Дасгал 1.3. Холимог зардал- үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал. “NY” компаний жилийн хэвийн хүч чадал 60000 шууд хөдөлмөрийн цаг. Тайлант 5 дугаар сард 1,320,000 төгрөгийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гарна гэж төсөвлөсөн ба сарын хувьсах үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын түвшинг 160 төгрөг гэж тооцоолсон. 5 дугаар сард гүйцэтгэлээр 5,500 хөдөлмөр цаг ажилласан бөгөөд 1,225,000 төгрөгийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын гүйцэтгэл гарсан болно. Гүйцэтгэх нь: 1. 5 дугаар сарын тогтмол үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тооцоол. 2. 5 дугаар сард төсөвлөсөн хувьсах зардлын дүнг тодорхойл. 3. 5 дугаар сарын гүйцэтгэлд ногдох үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг тооцоол. Дасгал 1. 4. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын түвшин, машин цагийн тооцоолол. “NY” компаний жилийн хүлээгдэж буй хүч чадал 420,000 машин цаг ба 10 дугаар сард 5,775,000 төгрөгийн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гарна гэж төсөвлөсөн. 10 дугаар сарын бодит үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын түвшин 200 төгрөг бөгөөд 6,800,000 төгрөгийн бодит үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гарсан. Гүйцэтгэх нь : 1. 10 дугаар сард төсөвлөсөн үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын түвшинг ол. 2. 10 дугаар сарын туршид гүйцэтгэлэээр гарсан машин цагийг тооцоол. Дасгал 1.5. Тогтмол ба хувьсах зардал. “NY” компани 20 сая төгрөгийн борлуулалтын 60 хувийг хувьсах, 40 хувийг тогтмол зардалтайгаар гүйцэтгэсэн. Ирэх 2007 онд борлуулалт 10 хувиар буурна гэж төлөвлөсөн. Энэ нөхцөлд тогтмол зардлын дүн өөрчлөгдөхгүй төлөвтэй байгаа. Гүйцэтгэх нь: “NY” компаний 2007 оны үйл ажиллагааны орлого буюу алдагдлыг тодорхойл. Хоёр. Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал Дасгал 2.1. Зардлын динамик шинжилгээ. Олон арга. Дорж хүнсний ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлах өөрийн компанитай. Тэрээр саяхан компаний эрчим хүчний динамик өөрчлөлтийн төлөвт үнэлгээ хийлгэхээр хянан шалгагч авч ажиллуулсан. Өнгөрсөн 12 сард дараах зардал гарсан. Сар | Савласан хүнсний ногооны нэгж | Сарын эрчим хүчний зардал ($) | 1 | 30,000 | 22,900 | 2 | 32,000 | 23,350 | 3 | 40,000 | 28,000 | 4 | 30,000 | 22,800 | 5 | 30,000 | 23,000 | 6 | 28,000 | 22,700 | 7 | 41,000 | 24,100 | 8 | 39,000 | 24,950 | 9 | 35,000 | 23,400 | 10 | 21,000 | 22,100 | 11 | 22,000 | 22,000 | 12 | 24,000 | 22,450 |
Гүйцэтгэх нь: 1. Дараах аргаар компаний эрчим хүчний зардлын динамик өөрчлөлтийг тодорхойлж, тэгшитгэлийн хэлбэрээр илэрхийл. · Дээд ба доод цэгийн арга · Графикийн арга · Хавтгайн геометрийн арга · Шугаман алгебрийн арга · Хамгийн бага квадратын арга 2 26,000 нэгж хүсний ногоо савласан бол сарын эрчим хүчний зардлыг дээр дурьдсан арга бүрээр урьдчилан тодорхойл. Дасгал 2.2. Зардлын динамик шинжилгээ. Олон арга. компани зорчигч тээврийн агаарын компани. Компаний сүүлийн 6 сарын зорчигчид, нислэгийн үйлчилгээний зөвлөлийн зардлын мэдээлэл өгөгдсөн. Сар | Зорчигчид (мянга) | Нислэгийн үйлчилгээний зөвлөлийн зардал (сая төгрөг) | 1. | 18 | 21 | 2. | 15 | 18 | 3. | 17 | 20 | 4. | 16 | 18 | 5. | 17 | 18 | 6. | 16 | 19 |
Гүйцэтгэх нь: 1. Дараах аргаар зорчигч тээврийн компаний нислэгийн үйлчилгээний зөвлөлийн зардлын өөрчлөлтийн төлвийг үнэлж, тэгшитгэлээр илэрхийл. a) Дээд ба доод цэгийн арга b) Графикийн арга c) Хавтгайн геометрийн арга d) Шугаман алгебрийн арга e) Хамгийн бага квадратын арга. 2. Регрессийн тэгшитгэлээрхи –ын үнэлгээ болон стандарт хэлбэлзэл, өөрчлөлтийн коэффицентийг тооцож, тайлбарлан ярилц. Гурав. Зардлын динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал Дасгал 3.1. Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал. Олон арга. “YN” тээвэр зуучлалын компани зардал (y) -д тонноор илэрхийлэгдсэн тээвэрлэсэн ачаа , зорчигчдын тоо нөлөөлдөг талаар доорхи мэдээлэл өгөгджээ. Долоо хоногийн дугаар | Зардал , (мянган ₮ ) | Ачаа | Зорчигч | 1 | 50 | 10 | 3 | 2 | 60 | 10 | 6 | 3 | 85 | 40 | 30 | 4 | 45 | 10 | 12 | 5 | 75 | 30 | 24 | 6 | 50 | 15 | 12 | 7 | 70 | 25 | 21 | 8 | 60 | 15 | 9 | 9 | 80 | 45 | 30 |
Гүйцэтгэх нь: 1. Дээрх хувьсах хэмжигдэхүүнүүдийн хоорондох хамаарлын математик илэрхийлэл гэж үзээд параметруудыг шугаман алгебрийн аргаар тодорхойл. 2. Бодолтыг Гауссын аргаар гүйцэтгэ. a) Тээвэр зуучлалын зардалд зөвхөн ачааны хүнд нөлөөлсөн гэж үз. Зардал болон түүнд нөлөөлсөн ачааны хүндийн хоорондох шугаман хамаарал регрессийн тэгшитгэлээр илэрхийлэгдэхээр төсөөл. b) Тээвэр зуучлалын зардалд ачааны хүнд төдийгүй зорчигчдын тоо нөлөөлсөн гэж үз. Холбогдох хувьсах хэмжигдэхүүний хоорондох хамаарлын математик илэрхийлэл байдлаар тодорхойлогдоно гэсэн логик дүгнэлтэнд хүрсэн. 3. Зардал болон түүнд нөлөөлсөн хүчин зүйлүүдийн хоорондох шугаман хамаарлын регрессийн (онолын) тэгшитгэлийн параметруудыг хамгийн бага квадратын аргаар илэрхийл. 4. Тооцооллын үр дүнд гарган авсан тээвэр зуучлалын онолын тэгшитгэлүүдийн холбогдох параметруудийн эдийн засгийн утгыг харилцан ярилц. Дасгал 3.2. Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал. Хамгийн бага квадратын арга. “YN” мод боловсруулах компаний эхний 9 сарын үйлдвэрлэлийн зардал (y) болон түүнд нөлөөлсөн машин цаг , ажилчдын тоо -ын талаар дараахи мэдээлэл өгөгдсөн. Сар | Зардал , (мянган ₮) | Машин цаг | Ажилчид | 1 | 960,0 | 600 | 7 | 2 | 1,410,0 | 1,100 | 10 | 3 | 1,200,0 | 900 | 8 | 4 | 1,650,0 | 1,300 | 10 | 5 | 1,320,0 | 1,100 | 8 | 6 | 1,230,0 | 900 | 8 | 7 | 1,170,0 | 800 | 7 | 8 | 1,380,0 | 900 | 8 | 9 | 1,290,0 | 1,000 | 9 |
Гүйцэтгэх нь: Дээрх хувьсах хэмжигдэхүүнүүдийг үндэслэн параметруудыг дор дурьдсан аргаар тооцоолж, эдийн засгийн утгын талаар ярилц. 1. Тэгшитгэлийн параметруудыг олохын тулд дараах нормаль тэгшитгэлийн систем ашиглан хамгийн бага квадратын арга хэрэглэ. Дараах 2 тусдаа нөхцөлд матрицыг тодорхойлсоны үндсэн дээр болон регрессийн (онолын) тэгшитгэлийг Гауссын аргаар бод. Дөрөв. Зардлын динамик шинжилгээ: Шугаман бус хамаарал Дасгал 4.1. Шугаман хамаарал. “YN” компаний засварын зардлын динамик өөрчлөлт гэсэн шугаман тэгшитгэлээр илэрхийлэгддэг. гэсэн 2 үл хамааран хувьсагчийн хувьд нормаль тэгшитгэлийн систем нь Гүйцэтгэх нь: Засварын зардлын регрессийн тэгшитгэлийн параметруудыг ол. Дасгал 4.2. Шугаман хамаарал. Олон хувьсах хэмжигдэхүүний регрессийн тэгшитгэл нь 2 үл хамааран хувьсагчаас хамаарсан цехийн түрээсийн зардлын динамик өөрчлөлтийг илэрхийлдэг. Дүн, нийлбэрийн тооцоолол нь болно. Гүйцэтгэх нь: Түрээсийн зардлын динамиктай холбогдсон мэдээллийн нормаль тэгшитгэлийн системийг бодож, холбогдох параметрийн утгыг ол. Дасгал 4.3. Зардлын динамик шинжилгээ. Урвуу хамаарал. компаний барааны захиалгын зардлын өөрчлөлтөнд нөлөөлсөн барааны захиалгын хамааралтай холбогдсон мэдээлэл өгөгдсөн. Сар | Захиалгын хэмжээ | Захиалгын зардал | | | | 1 | 1,6 | 24,62 | 0,625 | 0,390625 | 15,39 | 2 | 1,7 | 22,63 | 0,588 | 0,345744 | 13,31 | 3 | 1,8 | 20,67 | 0,556 | 0,309136 | 11,48 | 4 | 1,9 | 18,85 | 0,526 | 0,276676 | 9,92 | 5 | 2,0 | 17,19 | 0,500 | 0,250000 | 8,60 | 6 | 2,1 | 15,71 | 0,476 | 0,226576 | 7,48 | 7 | 2,2 | 14,41 | 0,454 | 0,206116 | 6,55 | 8 | 2,3 | 12,84 | 0,435 | 0,189225 | 5,58 | Дүн | 15,6 | 146,92 | 4,160 | 2,194098 | 78,31 |
Гүйцэтгэх нь: параметрийн утгыг 2 нормаль тэгшитгэлийн системийг бодох замаар олж, захиалгын зардлын регресийн тэгшитгэлийг тодорхойл. Дасгал 4.4. Зардлын динамик шинжилгээ. Танин мэдэхүйн муруй. компани цаг уурын хиймэл дагуул үйлдвэрлэдэг. Хиймэл дагуулыг эцэслэн угсрах, турших нь өндөр мэргэжлийн электроникийн техникийн ажилтанг татан оролцуулах томоохон ажил байдаг. Дараах танин мэдэхүйн муруй нь шинэ хиймэл дагуулын загварын үйлдвэрлэлтийн эхлэлийг илэрхийлсэн юм. Нэгжид ногдох дундаж хөдөлмөр цаг (цагаар) | 200 | 150 | 120 | 100 | Нийт бүтээгдэхүүний гарц (нэгжээр) | 1 | 4 | 8 | 12 |
Гүйцэтгэх нь: 1. Дөрвөн хиймэл дагуулыг үйлдвэрлэх нөхцөлд хиймэл дагуул бүрийг угсрах, туршихад дундажаар ямар хөдөлмөр цаг шаардагдах вэ? Найман хиймэл дагуулын хувьд ямар байх вэ? 2. Зөвхөн дөрвөн хиймэл дагуулыг компани үйлдвэрлэдэг бол нийт хиймэл дагуулыг угсрах, туршихад бүгд хэдэн хөдөлмөр цаг шаардагдах вэ? Найман хиймэл дагуулын хувьд ямар байх вэ? 3. Компаний төсөвлөлтөнд танин мэдэхүйн муруйг хэрхэн ашиглаж болох вэ? Зардлын стандартыг тогтооход түүнийг хэрхэн ашиглах вэ? Дасгал 4.5. Зардлын динамик шинжилгээ. Урвуу хамаарал. компаний 1-10 сарын түрээсийн зардал (y), бараа борлуулалт (x)–ын талаар дараах мэдээлэл өгөгдсөн (сая төгрөг). Сар | Түрээсийн зардал | Бараа борлуулалт | 1 | 10,0 | 75 | 2 | 9,2 | 90 | 3 | 8,1 | 120 | 4 | 7,8 | 150 | 5 | 7,9 | 180 | 6 | 7,0 | 220 | 7 | 6,1 | 300 | 8 | 5,8 | 450 | 9 | 5,3 | 600 | 10 | 5,0 | 800 | Дүн | 72,2 | 2,985 |
Гүйцэтгэх нь: 1. Түрээсийн зардал болон түүнд нөлөөлсөн бараа борлуулалтын хоорондох хамаарлын хэлбэр онолын хувьд гэж илэрхийлэгдэнэ гэж үзээд холбогдох параметруудыг тооцоол. 2. 11 дэх сард бараа борлуулалтыг 900 сая төгрөг байхаар төлөвлөсөн бол түрээсийн зардал хэд байх вэ? Дасгал 4.6. Зардлын динамик шинжилгээ. Шугаман, гипербол, парабол хамаарал. компаний хугацааны 21 үеийн түрээсийн зардал (y) болох түүнд нөлөөлсөн үл хамааран хувьсагч болох машин цаг , ажилчдын тоо -ын талаар дараахи мэдээлэл өгөгдсөн. Хугацааны үе | Түрээсийн зардал | Машин цаг | Ажилчдын тоо | 1 | 6,4 | 15,0 | 14,0 | 2 | 9,4 | 11,0 | 10,0 | 3 | 8,0 | 4,0 | 5,0 | 4 | 11,0 | 30,0 | 25,0 | 5 | 8,8 | 9,0 | 8,0 | 6 | 8,2 | 7,0 | 8,0 | 7 | 7,8 | 6,0 | 7,0 | 8 | 9,2 | 9,0 | 8,0 | 9 | 8,6 | 11,0 | 10,0 | 10 | 6,5 | 14,0 | 13,0 | 11 | 7,0 | 18,0 | 18,0 | 12 | 7,4 | 12,0 | 13,0 | 13 | 11,0 | 11,0 | 8,0 | 14 | 8,0 | 24,0 | 22,0 | 15 | 9,2 | 24,0 | 18,0 | 16 | 11,0 | 12,0 | 22,0 | 17 | 12,0 | 16,0 | 28,0 | 18 | 13,0 | 17,0 | 15,0 | 19 | 16,0 | 12,0 | 14,0 | 20 | 9,0 | 15,0 | 9,0 | 21 | 9,0 | 19,0 | 17,0 |
Гүйцэтгэх нь: Дээрх хувьсах хэмжигдэхүүнүүдийг үндэслэн параметруудыг дараахи нормаль тэгшитгэлийн системүүдийн хувьд хамгийн бага квадратын аргаар тооцоолж, эдийн засгийн дүнгэлт хий. 1. Шугаман хамаарлын хувьд: 2. Гипербол хамаарлын хувьд: 3. Парабол хамаарлын хувьд: Дасгал 4.7. Зардлын динамик шинжилгээ. Хоёр арга. компаний 2011 оны эхний 7 сарын цехийн түрээсийн зардал (y) болон түүнд нөлөөлсөн машин цаг (x)-ийн талаар дараах мэдээлэл өгөгдсөн. Машин цаг | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | Түрээсийн зардал | 1,3 | 1,4 | 1,1 | 1,3 | 1,8 | 1,6 | 2,3 |
Зардлын хандлагад логик дүгнэлт хийсэн удирдлагын бүртгэлийн нягтлан бодогч түрээсийн зардал болон машин цагийн хоорондох хамаарлыг гэсэн математик томъёололтой гэж үзсэн. Тэрээр ба –ын тоон утгаар зохиосон анхдагч матриц –ыг дараах байдлаар илэрхийлсэн. Гүйцэтгэх нь: Дараах 2 тусдаа нөхцөлд болон регрессийн тэгшитгэлийг тодорхойлж, параметруудын эдийн засгийн утгын талаар ярилц. 1. Шугаман алгебрийн аргаар 2. Гауссын аргаар Дасгал 4.8. Зардлын динамик шинжилгээ. Хоёр арга. компаний эхний 8 сарын цехийн зардлын гүйцэтгэл (y)-д нөлөөлсөн эрчим хүч , цехийн ашигтай талбай –ын талаар дараах мэдээлэл өгөгдсөн. Компаний менежер зардалд нөлөөлсөн удирдан хувьсагч хэмжигдэхүүний нөлөөлөл болон функцийн хэлбэртэй гэсэн дүгнэлт хийсэн. Сар | Цехийн зардал | Эрчим хүч | Цехийн талбай | 1 | 100 | 4 | 1 | 2 | 144 | 4 | 4 | 3 | 289 | 64 | 100 | 4 | 169 | 4 | 16 | 5 | 225 | 36 | 64 | 6 | 100 | 9 | 16 | 7 | 196 | 25 | 49 | 8 | 144 | 9 | 9 |
Гүйцэтгэх нь: Дараах 2 тусдаа нөхцөлд болон регрессийн тэгшитгэлийг тодорхойлж, тэдгээрийн эдийн засгийн утгын талаар ярилц. График дүрсэлгээ нь ямар байх талаар дүгнэлт хий. a) Шугаман алгебрийн аргаар b) Гауссын аргаар Дасгал 4.9. Зардлын динамик шинжилгээ. Парабол хамаарал. Олон арга. ABC компаний эхний 10 сарын нэгэн цехийн зардал болон түүнд нөлөөлсөн эрчим хүч, цехийн ашигтай талбайн хоорондын хамаарлын талаар мэдээлэл өгөгдсөн. Нягтлан бодогч уг мэдээлэлтэй танилцаад судалж байгаа хамааран хувьсагч (y) болон түүнд нөлөөлсөн үл хамааран хувьсагч ( ) хэмжигдэхүүнүүдийн хоорондох хамаарал математикийн хувьд гэсэн параболоор илэрхийлэгдэнэ гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Сар | Цехийн зардал | Эрчим хүч | Цехийн талбай | 1 | 10 | 2 | 1 | 2 | 12 | 2 | 2 | 3 | 17 | 8 | 10 | 4 | 13 | 2 | 4 | 5 | 15 | 6 | 8 | 6 | 10 | 3 | 4 | 7 | 14 | 5 | 7 | 8 | 12 | 3 | 3 | 9 | 16 | 9 | 10 | 10 | 18 | 10 | 11 | Дүн | 137 | 50 | 60 |
Гүйцэтгэх нь: 1. Цехийн зардлын регрессийн тэгшитгэл –ын параметруудыг шугаман алгебрийн аргаар тодорхойл. Регрессийн тэгшитгэлийн эдийн засгийн утгыг харилцан ярилц. 2. Цехийн бодит зардал (y) болон регрессийн тэгшитгэлээрхи цехийн зардлын онолын утга -ын график дүрсэлгээг байгуулж, стандарт хэлбэлзлийн талаар хэлэлц. 3. Цехийн зардлын регрессийн тэгшитгэлийн параметруудыг дараах нөхцөлд Гауссын аргаар тодорхойл. a. Цехийн зардалд зөвхөн эрчим хүч нөлөөлсөн гэж үзвэл тэгшитгэлийн хувьд бодолтыг гүйцэтгэ. b. Цехийн зардалд эрчим хүч төдийгүй, цехийн ашигтай талбай нөлөөлсөн гэж 3-ын а-д өгөгдсөн нөхцлийг өргөтгөн бодолтыг гүйцэтгэ. Тав. Зардлыг хуримтлуулан бүртгэх нь: Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь, үйлдвэрлэлийн өртгийн тайлан Дасгал 5.1. Бүтээгдэхүүний нэгжийн өртөг. Шууд тооцооны арга, “YN” компаний 1 дүгээр цехийн 2000 оны 1 сарын бүтээгдэхүүний өртгийн талаар дараах мэдээлэл өгөгдсөн. Тоо хэмжээний үзүүлэлт (нэгж): Үйлдвэрлэж эхэлсэн 45,000 Дараагийн цехэд шилжүүлсэн 40,000 Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 3,000 Хэвийн хорогдол 2,000 45,000 Цехэд тооцогдох зардал (төгрөг) | Нийт өртөг | Нэгжийн өртөг | Тайлант хугацаанд гарсан зардал | Материал Цалин ҮНЗ | 54,500 51,200 31,450 | | Зардлын дүн | 137,150 | | | | | |
Материалыг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны эхэнд зарцуулдаг. Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэлд байгаа 3,000 нэгж бүтээгдэхүүн нь цалин ба ҮНЗ-ын хувьд 50 хувийн иж бүрдэлтэй. Гүйцэтгэх нь: Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэлгүй байсан бол (x)–ээр тэмдэглэгдсэн зардлын нэгжийн өртгийг тооцоол. Дасгал 5.2. Цехэд тооцогдох зардал. Шууд тооцооны арга. “YN” компаний эхний цехийн 2001 оны 1 дүгээр улирлын бүтээгдэхүүний өртгийн тайлангаар дараагийн цех рүү шилжүүлсэн бүтээгдэхүүний тоо 80,000 нэгж, дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 6,000 нэгж, тайлант хугацаанд гарсан зардлын нэгжийн өртөг дараах байдалтай байв (төгрөг). Материал 25.34 Цалин 24.68 ҮНЗ 15.16 Цехэд тооцогдох зардал 65.18 төгрөг. Гүйцэтгэх нь: Цехэд тооцогдох зардлын дүнг ол. Хувиргалтын зардал нь 1 : 3 -ийн иж бүрдэлтэй. Дасгал 5.3. Хэд хэдэн арга. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан. “YN” компани оёдлын 3 цехтэй. Тус цехийн 1 дүгээр улирлын үйлдвэрлэлийн өртгийн тайлантай холбогдсон дараах мэдээлэл өгөгдсөн. | Цехийн дугаар | 1 | 2 | 3 | Тоо хэмжээний үзүүлэлт (нэгж, %) | Үйлдвэрлэж эхэлсэн, өмнөх цехээс шилжиж ирсэн | 5,000 | 4,500 | 4,000 | Дараагийн цехэд шилжүүлсэн | 4,500 | 4,000 | 3,500 | Дуусаагүй үйлдвэрлэлд байгаа үлдэгдэл | 400 | 300 | 400 | Хэвийн хорогдол | 100 | 200 | 100 | Иж бүрдлийн хувь | 1:2 | 1 : 3 | 1 : 4 | Нэмж гарсан зардал | Материал | 245,000 | - | - | Цалин | 291,400 | 373,100 | 324,000 | ҮНЗ | 282,000 | 328,000 | 198,000 |
Гүйцэтгэх нь: Цех тус бүрийн хувьд үйлдвэрлэлийн өртгийн тайланг дараах аргаар бэлтгэж, түүний бүтцийн хэсгүүдийн үзүүлэлтүүдийг тооцоол. 1. Шууд тооцооны аргаар өртгийн тайлан бэлтгэ 2. Алгебрийн матриц ашиглаж цехээс цехэд шилжүүлсэн бүтээгдэхүүний өртгийг тооцоол. Дасгал 5.4. Алгебрийн матрицын арга. Цехэд тооцогдсон зардлын тооцоолол. Тайлант улиралд “YN” компаний 1 дүгээр цехэд тооцогдсон зардлын талаар дараах мэдээлэл өгөгдсөн. | Эквивалент нэгж | Нэгжийн өртөг | Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэлийн нэгж | Иж бүрдлийн хувь | Материал | 1960 | 25 | 160 | 1 | Цалин | 1880 | 31 | 160 | 0.25 | ҮНЗ | 1880 | 30 | 160 | 0.25 |
Гүйцэтгэх нь: 1. Цехэд тооцогдох зардлын дүнг тооцоол. 2. Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл дэх өмнөх цехийн залруулсан өртөг (материалын үлдэгдэл өртөг)-ийг тодорхойл. 3. Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл дэх цалингийн болон ҮНЗ-ийн үлдэгдэл өртгийг тооцоол. 4. 1 дүгээр цехээс 2 дугаар цех рүү шилжүүлсэн бүтээгдэхүүний өртгийг тооцоол. 5. Хэрэв иж бүрдэл болсон боловч дараагийн цехэд шилжүүлээгүй 100 нэгж бүтээгдэхүүн 1 дүгээр цехэд байсан бол эквивалент нэгжийн тооцооллыг хэрхэн залруулах вэ? 1 дүгээр цехээс дараагийн цехэд шилжүүлсэн бүтээгдэхүүний өртөг хэрхэн өөрчлөгдөхийг тооцоол. (тооцооллыг хийхдээ холбогдох эквивалент нэгжүүдийг 100 нэгжээр хорогдуулан тооцоолохыг анхаараарай ) Зургаа. Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох нь Дасгал 6.1. Ажлын захиалгын өртгийн хуудас. “NY” компани захиалгат ажил 999-ыг гүйцэтгэсэн. Тавьж олгосон шууд материал, зарцуулсан шууд хөдөлмөртэй холбогдсон дараах мэдээлэл өгөгдсөн. Огноо | Шууд материал | Огноо | Шууд хөдөлмөр | 10.14 | Ґ9,000 | 10.20, 7 хоног | 90 цаг, нэг цагийн хөлс Ґ 600 | 10.20 | 4,950 | 10.26, 7 хоног | 70 цаг, нэг цагийн хөлс Ґ 750 | 10.22 | 3,000 | |
ҮНЗ нэг машин цагт 820 төгрөг байхаар тооцоолсон. 10 дугаар сард ажил 999-д 20 машин цаг зарцуулсан. Гүйцэтгэх нь: 1. Ажлын захиалгын өртгийн хуудсанд бичигдэх үйлдвэрлэлийн зардлуудыг тооцоол. 2. Компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн 25 хувьтай тэнцэх нэмэгдэлтэйгээр захиалгын гэрээний үнийг тогтоосон бол борлуулах үнийн дүнг тодорхойл. 3. Борлуулах үнийн дүнд 15 хувийн нэмэгдсэн өртгийн татвар багтсан бол татварын дүнг тодорхойлж, дансны бичилт хий. Дасгал 6.2. Үйлдвэрлэлийн зардал. “NV” компаний 9 дүгээр сарын үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт өгөгдсөн. | 10.01 | 10.31 | Бэлэн бүтээгдэхүүн Шууд материал Шууд цалин Машин цаг | Ґ300,000 | 125,000 75,000 1,500 | Дуусаагүй үйлдвэрлэл Шууд материал (нэгжид Ґ 60) Шууд цалин (нэгжид Ґ 20) Машин цаг | 75,000 нэгж 1,200 | 50,000 нэгж 800 | Материал | 225,000 | 112,500 |
10 дугаар сарын үйлдвэрлэлийн зардал ₮4,500,000, үүнээс ₮ 750,000 нь шууд хөдөлмөрийн зардал. Тухайн сард 15,000 машин цаг ажилласан. ҮНЗ-ыг хуваарилахдаа 1 машин цагт Ґ 2,500–ийн ҮНЗ-ын түвшин хэрэглэдэг. 10 дугаар сард ₮ 2,100,000-ийн материал худалдан авсан бөгөөд уг ажилд ₮ 1,500-ийн тээврийн зардал гарсан. Гүйцэтгэх нь: 10 дугаар сарын байдлаар дараах үзүүлэлтийг тодорхойл. 1. Зарцуулсан материал 2. Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 3. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг 4. Бэлэн бүтээгдэхүүний эцсийн үлдэгдэл 5. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг Дасгал 6.3. “Т” дансанд ажил гүйлгээг тусган харуулах нь. “NY” компаний бараа материал 12 сарын эхэнд болон эцэст дараах байдалтай байв. Үүнд: | 12.01 | 12.31 | Материал Дуусаагүй үйлдвэрлэл Бэлэн бүтээгдэхүүн | ₮ 750,000 ? 3,750,000 | ₮ 2,850,000 8,250,000 11,250,000 |
12 дугаар сарын турш худалдан авсан материал ₮ 10,350,000, шууд цалингийн 45 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцоолсон ҮНЗ ₮ 6,750,000. 12 дугаар сард борлуулсан бүтээгдэхүүний өртөг ₮ 15,000,000. Гүйцэтгэх нь: Борлуулсан болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн хөдөлгөөнийг “Т” дансанд харуул. Дасгал 6.4. Захиалгат ажлын өртгийн тайлан. “NY” компани ерөнхий боловсролын сургуулийн захиалгаар сандал, ширээ хийсэн. Захиалгат 2 ажлын өртөг, орлого, ашгийн талаар дараах мэдээлэл өгөгдсөн. | Сандал | Ширээ | Гэрээний үнэ | 1,250,000 | 1,000,000 | ББӨ | 1088,000 | 848,000 | Үүнээс | Шууд материал | 330,000 | 220,000 | Шууд хөдөлмөр | 200,000 | 250,000 | Элэгдлийн зардал | 144,000 | 96,000 | Ашиглалтьн зардал | 54,000 | 36,000 | Шууд бус материал | 240,000 | 160,000 | Шууд бус хөдөлмөр | 120,000 | 80,000 | Нийт ашиг | 162,000 | 152,000 |
Гүйцэтгэх нь: 1. Захиалгат 2 ажил тус бүрийн зардлын хөдөлгөөн, нэгтгэлтэй холбогдсон журналын бичилт хий. 2. Захиалгат 2 ажил тус бүрийн нийт ашгийг матриц дээр хийх үйлдлийн чанарыг ашиглан тодорхойл. Долоо. Барилга угсралтын байгууллагын зардал, орлого (ашиг)-ийг тооцоолох нь Дасгал 7.1. Гүйцэтгэлийн хувийн жингийн арга. Барилга угсралтын “NY” компани 6 сая төгрөгийн тооцоолсон өртөгтэй амины сууц барихаар гэрээр хийсэн. 2010 онд хүлээлгэн өгөх уг сууцыг 8 сая төгрөгийн гэрээний үнэтэйгээр барьж дуусгахаар 2008 онд ажлаа эхэлсэн. 2009 оны 12 дугаар сард нийт тооцоолсон өртөг 6,5 сая төгрөг болж өссөн болно. Барилгын ажилд хамаарах дэлгэрэнгүй мэдээлэл дараах байдалтай. Он | 2008 | 2009 | 2010 | Гэрээний үнэ | 8,000,0 | 8,000,0 | 8,000,0 | Тухайн жилд гарсан зардал | 1,200,0 | 4,550,0 | 6,500,0 | Иж бүрдэл болгох тооцоолсон зардал | 4,800,0 | 1,950,0 | - | Тооцоолсон нийт зардал | 6,000,0 | 6,500,0 | 6,500,0 |
Дасгал 7.2. Урт хугацаат гэрээний ашиг хүлээн зөвшөөрөлт. “NY” компани 2008 он 01 сарын 01-ээс зуслангийн байшин барих гэрээ хийсэн. Гүйцэтгэх тооцооны өртөг 15 сая төгрөг бөгөөд 3 жил шаардлагатай. Захиалагч компаниас уг барилгын ажилд 21 сая төгрөг нэхэмжилсэн. Барилга барих хугацааны туршид хамаарах дараах мэдээлэл өгөгдсөн. Он | 2008 | 2009 | 2010 | Гэрээний үнэ | 21,000,000 | 21,000,000 | 21,000,000 | Хасах: Тооцоолсон өртөг: Тухайн хугацаа хүртэлх зардал | 7,500,000 | 10,500,000 | 15,000,000 | Иж бүрдэл болгох тооцоолсон зардал | 7,500,000 | 4,500,000 | - |
Гүйцэтгэх нь: 1. Гүйцэтгэлийн хувийн жингийн шууд тооцооны аргаар барилгын хугацааны жил бүр хүлээн зөвшөөрөх нийт ашгийг тооцоол. 2. Гүйцэтгэлийн хувийн жингийн математикийн аргаар барилгын хугацааны жил бүр хүлээн зөвшөөрөх нийт ашгийг тооцоол. 3. Гэрээ гүйцэтгэлийн аргаар * барилгын хугацааны жил бүр хүлээн зөвшөөроөх нийт ашгийг тооцоол. * Орлого ба нийт ашгийг зөвхөн гэрээг биелүүлж, борлуулалт хийсэн цэг дээр хүлээн зөвшөөрдөг. Завсрын хугацаанд орлогын тайлангийн дансанд дебетлэх буюу кредитлэх бичилт хийхгүй. Ажлын төгсгөлд гэрээний үнэ ба барилгын тооцоолсон нийт өртгийн зөрүүгээр нийт ашгийг хүлээн зөвшөөрнө. Найм. Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь Дасгал 8. 1. Дайвар бүтээгдэхүүний өртгийн тооцоо, зах зээлийн үнийн арга, “NY” компани нэг үндсэн бүтээгдэхүүн, гэсэн хоёр дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тайлант оны сүүлчийн улирлын үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл өгөгдсөн. Үүнд: | Бүтээгдэхүүн | Үндсэн | Дайвар | Дүн | | | Борлуулалтын орлого | Ґ 3,750,000 | 300,000 | 175,000 | 4,225,000 | Хуваагдлын цэгийн дараах үйлдвэрлэлийн зардал | 575,000 | 55,000 | 45,000 | 675,000 | Үйл ажиллагааны зардал | 300,000 | 37,500 | 27,500 | 365,000 | Хуваагдлын цэгийн өмнөх үйлдвэрлэлийн зардал | - | - | - | 1,875,000 |
(a) ба (b) дайвар бүтээгдэхүүний тооцоолсон ашиг нь харгалзан 15.5 хувь ба 12 хувь болно. Гүйцэтгэх нь: Зах зээлийн үнийн арга хэрэглэн (a) ба (b) дайвар бүтээгдэхүүний хувьд хуваагдлын цэгээс өмнө тэдгээрт хуваарилагдсан үйлдвэрлэлийн зардлыг тооцоол. Дасгал 8. 2. Хамсарсан бүтээгдэхүүний зардлын хуваарилалт, зах зээлийн үнийн арга, “NY” компани дараах 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн | Үйлдвэрлэсэн тоо ширхэг | Хуваагдлын цэг дэх зах зээлийн үнэ | Дахин боловсруулалт | Нэмэлт зардал | Зах зээлийн үнэ | A B C D | 6 4 5 5 | 200 400 600 800 | 50 60 40 30 | 300 500 700 950 | Дүн | 20 | ₮ 2000 | ₮ 180 | ₮ 2450 |
Гүйцэтгэх нь: Зах зээлийн үнийн арга хэрэглэж бүтээгдэхүүн тус бүрд бүгд 1470 төгрөгийн үйлдвэрлэлийн хамсарсан зардлыг хуваарил. Дасгал 8. 3. Хамсарсан бүтээгдэхүүний зардлын хуваарилалт, зах зээлийн үнийн арга, “NY” компани (a),(b),(c) гэсэн хамсарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүнд хуваагдах цэг дэх үйлдвэрлэлийн зардал дараах байдалтай байжээ. Түүхий эд материал 2,8 сая төгрөг, боловсруулалтын зардал 3,080,000 төгрөг байв. Харин хуваагдлын цэгийн дараах үзүүлэлт дараах байдлаар өгөгдсөн. Үүнд: | Бүтээгдэхүүн | | | | Нэмэлт боловсруулалтын зардал Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо Борлуулсан бүтээгдэхүүний тоо Нэгжийн борлуулах үнэ | ₮ 896,000 84,000 78,750 700 | 1,708,000 140,000 122,500 875 | 364,000 28,000 24,500 1,505 |
Гүйцэтгэх нь : 1. Зах зээлийн үнийн аргыг ашиглан нийт борлуулалтын өртгийг тооцоол. 2. (c) бүтээгдэхүүнд нэмэлт боловсруулалт хийхгүйгээр нэг бүрийг нь 1300 төгрөгөөр худалдан авах саналыг “ANU” компани тавьжээ. Энэ саналыг хүлээж авах нь боломжтой эсэхийг тооцоол. Дасгал 8.4. Хамсарсан бүтээгдэхүүний зардлын хуваарилалт. “NY” компани 4 хамсарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хуваагдлын цэг дэх үйлдвэрлэлийн зардал нь ₮ 1,750,000. Уг 4 бүтээгдэхүүнтэй холбогдсон дараах үзүүлэлтийг цуглуулан авсан. Үүнд: Бүтээгдэхүүн | Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо | Нэгжийн зах зээлийн хамгийн дээд үнэ | Хуваагдлын цэгээс хойших боловсруулалтын зардал | Нэгжийн жин | 1 2 3 4 | 125,000 500,000 375,000 250,000 | Ґ 140 40 38 75 | Ґ 37,500 75,000 63,000 125,000 | 3 кг 2 4 2.5 |
Гүйцэтгэх нь : Хамсарсан бүтээгдэхүүний зардлыг дараах аргаар хуваарил. Үүнд: 1. Нэгжийн дундаж өртгийн арга 2. Жигнэсэн дундажийн арга 3. Зах зээлийн үнийн арга Дасгал 8. 5. “NY” компани нэгэн адил түүхий эдээр (a) болон (b) бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. (a) бүтээгдэхүүн 100 ширхэг, (b) бүтээгдэхүүн 80 ширхэг үйлдвэрлэдэг. Энэ 2 бүтээгдэхүүнд шаардагдах материалын тоо ширхэгийн болон боловсруулалтын хугацаа дараах харьцаатай. Үүнд: Бүтээгдэхүүн | Материал | Хугацаа | | 3 | 5 | | 2 | 4 |
Гүйцэтгэх нь: 1,380,000 төгрөгийн материалын болон 1,845,000 төгрөгийн боловсруулалтын зардал тус тус гарсан бол бүтээгдэхүүн тус бүрээр, нэгж дэх материалын ба боловсруулалтын зардлыг тооцоол. Ес. Бараа материалын өртөг тодорхойлох аргууд, төлөвлөлт ба тоо хэмжээний загвар Дасгал 9.1. Эзэмшлийн зардал, захиалгын зардал, нийт зардал. Жилд борлуулах нийт бүтээгдэхүүний тоо 120,000 ширхэг, захиалгын тоо 4, нэгж бүтээгдэхүүний худалдан авах үнэ 200 төгрөг, эзэмшлийн зардал 750,000 төгрөг, нэг захиалгын тогтмол зардал 100,000 төгрөг. Гүйцэтгэх нь: Доорх зардлыг тооцоол. 1. Эзэмшлийн зардал 2. Захиалгын зардал 3. Нийт зардал Дасгал 9. 2. Захиалгын оновчтой хэмжээ. “YN” компани дэлгүүрт талх нийлүүлдэг. Өдрийн талхны борлуулалт 26,000 ширхэг, эзэмшлийн зардлын хувь 25%, нэг талхыг худалдан авах үнэ 492 төгрөг, нэг захиалгын тогтмол зардал 1000 төгрөг. Гүйцэтгэх нь: Захиалгын оновчтой хэмжээг тодорхойл. Дасгал 9. 3. Зардлын тооцоолол, захиалгын оновчтой хэмжээ. компани жилд 9,600 нэгж материал хэрэглэдэг бөгөөд нэг удаагийн захиалгын өртөг ₮225, нэгж материалын жилийн дундаж эзэмшлийн өртөг ₮ 3. Гүйцэтгэх нь: 1. Нэг удаад 800 нэгж, 960 нэгж, 1,200 нэгж, 1,600 нэгж, 2,400 нэгж материал захиалахад гарах жилийн захиалгын зардал, эзэмшлийн зардал болон бараа материалын нийт зардлыг тооцоол. 2. Доорх аргуудаар ЗОХ-г тодорхойл. a) Хүснэгтийн арга b) Графикийн арга c) Математикийн арга d) Статистикийн арга e) Хослосон арга 3. Тооцооллыг гүйцэтгэхэд доорхи хэлбэрийн хүснэгтийг ашигла. Захиалгын хэмжээ | 800 | 960 | 1,200 | 1,600 | 2,400 | Захиалгын тоо | | | | | | Захиалгын зардал | | | | | | Дундаж бараа материал | | | | | | Эзэмшлийн зардал | | | | | | Нийт зардал | | | | | |
Дасгал 9. 4. ЗОХ-ний тооцоолол. Компаний менежер саяхан их сургууль төгссөн нягтлан бодогчоос ЗОХ-г тооцох аргачлалыг асуусан. Нягтлан бодогч дараах томъёог санал болгосон бол хоорондоо хамааралгүй 3 тохиолдлын хувьд тэгшитгэлийн аргаар ЗОХ-г тодорхой | Тохиолдол | А | В | С | Материалын дундаж хэрэгцээ (ЖШХ), нэгж | 560 | 1,681 | 13,230 | Нэгж захиалгын өртөг (НЗӨ), ₮ | 50 | 200 | 1,000 | Нэгжид ногдох эзэмшлийн дундаж зардал (ЭЗХ), ₮ | 35 | 100 | 30 |
Дасгал 9.5. Зардлын тооцоолол. ЗОХ. “YN” компани жилд 20,000 нэгж материал хэрэглэдэг бөгөөд нэг удаагийн захиалгын тогтмол зардал ₮ 2000, бараа материалын дундаж өртөгт эзэмшлийн зардлын эзлэх хэмжээ 20 хувь, нэгж материалын худалдан авалтын өртөг ₮ 50 байжээ. Гүйцэтгэх нь: 1. Нэг удаад 10,000 нэгж, 5,000 нэгж, 2,500 нэгж, 2,000 нэгж материал захиалахад гарах сарын нийт захиалгын зардал, эзэмшлийн зардал, бараа материалын нийт зардлыг тооцоол. 2. Доорх аргуудаар ЗОХ-г тодорхойл. a) Хүснэгтийн арга b) Графикийн арга c) Математикийн арга d) Статистикийн арга e) Хослосон арга Дасгал 9.6. Үнийн хөнгөлөлт. “YN” компани сард 10,000 литр сүү боловсруулдаг. Нэг удаагийн захиалгын тогтмол зардал ₮ 40,000, сүүний сарын дундаж өртөгт эзэмшлийн зардлын эзлэх хувь-30% бөгөөд нэг литр сүүний худалдан авалтын үнэ₮ 450 (хөнгөлөлт энэ үнээс 10%), хөнгөлөлт эдлэх доод хязгаарын захиалга 2,500 литр, хөнгөлөлт эдлэхгүй байх үеийн захиалга 2,000 литр. Гүйцэтгэх нь: Үнийн хөнгөлөлт эдэлснээр нэмэгдэх ашгийн өөрчлөлтийг ол. Дасгал 9. 7. ЗОХ--ний тооцоолол. “NY” компаний сард хэрэглэдэг материал 26,000 нэгж бөгөөд нэг удаагийн захиалгын тогтмол зардал ₮ 10,000, нэгж бараа материалын сарын дундаж өртөг ₮ 50. Гүйцэтгэх нь: ЗОХ-г биет нэгжээр тодорхойл. Хэрэв нэгж материалын худалдан авалтын үнийг ₮ 35 гэж үзвэл ЗОХ мөнгөн дүнгээр хэд байх вэ? Дасгал 9. 8. Статистикийн аргаар зайлшгүй нөөцийг тодорхойлох нь. “YN” компаний эхний 9 сарын материалын эрэлтийн мэдээлэл өгөгдсөн. Материалын дутагдалд орохоос 97.5 хувиар хамгаалагдсан. Захиалсан зүйлээ хүлээн авах хугацаа 1 сар. Сар | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | Эрэлт( ) | 2,500 | 2,350 | 2,000 | 2,400 | 2,100 | 2,600 | 2,450 | 2,550 | 2,550 |
Гүйцэтгэх нь: 1. Зайлшгүй нөөцийн хэмжээг тодорхойл. 2. Захиалга өгөх үеийн материалын хэмжээг ол. Арав. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал Дасгал 10.1. Илүү, дутуу тооцоолсон ҮНЗ. “YN” компани тайлант жилд 5,625,000 төгрөгийн ҮНЗ гарна гэж төсөвлөсөн. Төсөвлөсөн үйл ажиллагааны түвшин 937,500 машин цаг. Тайлант жилийн ҮНЗ-ын гүйцэтгэл 6,750,000 төгрөг бөгөөд гүйцэтгэлээр 1,125,000 машин цаг ажилласан бол тайлант жилд илүү эсвэл дутуу тооцоолсон ҮНЗ-ыг тооцоол. Дасгал 10.2. Илүү, дутуу тооцоолсон ҮНЗ. “YN” компани хавтан үйлдвэрлэдэг. Ирэх жилийн төсөвлөсөн ҮНЗ-ын талаар дараахи мэдээлэл өгөгдсөн. Жилд 270,000 ширхэг хавтан үйлдвэрлэхээр төсөвлөсөн. Шууд бус материал ₮1,980,000 Шууд бус хөдөлмөр 2,160,000 Эрчим хүч 270,000 Түрээсийн зардал 530,000 Уур, ус 450,000 Элэгдэл 150,000 Бусад ҮНЗ 60,000 Төсөвлөсөн жилд гүйцэтгэлээр 279,000 ширхэг хавтан үйлдвэрлэсэн бөгөөд ҮНЗ-ын гүйцэтгэл 6,000,000 төгрөг болсон. Гүйцэтгэх нь: 1. ҮНЗ-ыг бүртгэх журналын бичилт хий. 2. Илүү эсвэл дутуу тооцсон ҮНЗ-ыг тооцоол. Дасгал 10.3. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ. “YN” компаний практикийн хүч чадлын болон ҮНЗ-ын талаар дараах мэдээлэл энэхүү наймдугаар бүлгийн хүснэгт 2-т өгөгдсөн гэж үзье. Практикийн хүч чадлын гүйцэтгэл 45 машин цаг бөгөөд 96,000 төгрөгийн ҮНЗ-ын гүйцэтгэл гарсан. Үүний 60% нь тогтмол зардал. Ердийн хүч чадлын үзүүлэлтийг төсөвлөсөн хэмжээ гэж үз. Гүйцэтгэх нь: ҮНЗ-ын хэлбэлзлийг зохиогчдын боловсруулсан арга зүйн дагуу тооцоол. Нэгдүгээрт: 1.1 Хувьсах болон тогтмол үр ашгийн хэлбэлзэл. 1.2 Ашиглагдаагүй хүч чадлын хэлбэлзэл. 1.3 Зарцуулалтын хэлбэлзэл. Хоёрдугаарт: ҮНЗ-ын түвшний хэлбэлзэл. Хувьсах болон тогтмол үр ашгийн хэлбэлзэл Гуравдугаарт: Хянагдахуйц хэлбэлзэл a) Хувьсах үр ашгийн хэлбэлзэл b) Зарцуулалтын хэлбэлзэл Тоо хэмжээний хэлбэлзэл a)Тогтмол үр ашгийн хэлбэлзэл b) Ашиглагдаагүй хүч чадлын хэлбэлзэл Дөрөвдүгээрт: Даалгаварын хоёр ба гуравдугаарт дурьдсан хэлбэлзлүүдийн уялдаа холбоог илэрхийл. Дасгал 10.4. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ. “YN” компаний 2004 оны хүлээгдэж байгаа хүч чадал 600,000 машин цаг бөгөөд 3 дугаар улиралд 82,5 сая төгрөгийн ҮНЗ гарна гэж төсөвлөсөн. Энэхүү зардлын 20 хувийг тогтмол зардал эзэлнэ. 3 дугаар улиралд 140,000 машин цагийн гүйцэтгэл гарсан бөгөөд уг хугацаанд ногдох бодит ҮНЗ нь 80,0 сая төгрөг болжээ. Гүйцэтгэх нь: Дараах хэлбэлзлийг тооц. a) Хянагдахуйц хэлбэлзэл b) Тоо хэмжээний хэлбэлзэл c) ҮНЗ-ын түвшний хэлбэлзэл d) Хувьсах болон тогтмол үр ашгийн хэлбэлзэл Дасгал 10.5. Ахиуц ашгийн өөрчлөлт, борлуулалтын өөрчлөлт. 2004 онд “YN” компаний бүтээгдэхүүний төсөвлөсөн борлуулах үнэ 3,000 төгрөг байхаар тооцоологдсон нь гүйцэтгэлээсээ 20 хувиар өндөр. Нэгжийн хувьсах зардлын түвшин 2,300 төгрөг. Борлуулалтын тоо хэмжээний төлөвлөгөө 110 хувиар биелэж 14,850 ширхэг болсон. Гүйцэтгэх нь: Ахиуц ашгийн өөрчлөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлсийн хэлбэлзлийг тооцоол. 1.Борлуулалтын үнийн хэлбэлзэл. 2.Борлуулалтын тоо хэмжээний хэлбэлзэл. 3.Тогтмол зардал 8,050,000 төгрөг бол төсөвлөсөн жилд хугралын цэгт шаардлагатай борлуулалтын тоо хэмжээг ол. Арван нэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн нэгж, хэсгүүдэд хуваарилах нь Дасгал 11.1. Олон арга. “YN” компаний үйлдвэрлэлийн цехүүд болон үйлчилгээний хэлтэсүүдийн талаар дараах мэдээлэл өгөгдсөн. Хэлтэс | Үйлдвэрлэлийн цех | Үйлчилгээний хэлтэс | Хуваарилахаас өмнөх зардал (төгрөг) | | | | | | 35% | 45% | 0 | 20% | 80,000 | | 40% | 50% | 10% | 0 | 30,000 | Хуваарилахаас өмнөх зардал (төгрөг) | 160,000 | 60,000 | |
Гүйцэтгэх нь: Доорх аргуудаар үйлчилгээний хэлтэсүүдийн зардлыг хуваарил. a) Шууд арга-хувийн жингийн арга. b) Шаталсан арга- хувийн жингийн арга c) Алгебрийн арга-хувийн жингийн арга. Дасгал 11.2. Олон арга. “YN” компаний үйлдвэрлэлийн цех (A,B), үйлчилгээний хэлтэс (y,x)–ийн талаар дараах мэдээлэл өгөгдсөн. Хэлтэс | Үйлдвэрлэлийн цех | Үйлчилгээний хэлтэс | Хуваарилахаас өмнөх зардал (төгрөг) | A | B | | | | 25% | 35% | 0 | 40% | 70,000 | | 20% | 50% | 30% | 0 | 40,000 | Хуваарилахаас өмнөх зардал (төгрөг) | 100,000 | 120,000 | | | |
Гүйцэтгэх нь: Доорх аргуудаар үйлчилгээний хэлтэсүүдийн зардалыг хуваарил. a) Шууд арга- хувийн жингийн арга b) Шаталсан арга-хувийн жингийн арга c) Алгебрийн арга- хувийн жингийн арга Дасгал 11.3. Системт тэгшитгэлийн арга. “YN” компани тээврийн (y), дулааны (x), засварын (z) гэсэн үйлчилгээний 3 хэлтэстэй. (y) болон (x) хэлтэс харилцан өөр хоорондоо үйлчилгээ үзүүлдэг, (z) хэлтэс нь (x) хэлтэсээс үйлчилгээ авдаг болно. Авсан үйлчилгээ | Үзүүлсэн үйлчилгээ | Хуваарилахаас өмнөх зардал | | | | | 1 | 0.3 | - | 210,000 | | 0.06 | 1 | - | 80,000 | | - | 0.05 | 1 | 120,000 |
Гүйцэтгэх нь: Системт тэгшитгэлийг бодох аргаар үзүүлсэн болон хэрэглэсэн үйлчилгээний хэмжээг 3 хэлтэс тус бүрээр тодорхойл. Дасгал 11.4. Системт тэгшитгэлийн арга. “YN” компани хүний нөөцийн (y), компьютерийн (x) гэсэн үйлчилгээний 2 хэлтэстэй. Энэ 2 хэлтэс харилцан бие биедээ үйлчилгээ үзүүлдэг. Тэрчлэн доорхи 2 хэлтэсээс үйлчилгээ авдаг засварын (m), тээвэр зуучлалын (n) гэсэн хэлтсүүд байгаа. Үйлчилгээ үзүүлэгчдийн үйлчилгээг ашиглагчдын талаар дараахи мэдээлэл өгөгдсөн. Авсан үйлчилгээ | Үзүүлсэн үйлчилгээ | | | | 1 | 0.15 | | 0.1 | 1 | | 0.6 | 0.5 | | 0.3 | 0.35 | Хуваарилахаас өмнөх төсөвлөсөн зардал (төгрөг) | 15,300,000 | 22,950,000 |
Гүйцэтгэх нь: Хүний нөөцийн болон компьютерийн үйлчилгээний 2 хэлтсээс засварын хэлтэс, тээвэр зуучлалын хэлтэст үзүүлсэн үйлчилгээг тооцоол. Дасгал 11.5. Сонгомол аргууд. “YN” компаний гэсэн үйлчилгээний 3 цехийн харилцан бие биедээ үзүүлсэн үйлчилгээний хувь хэмжээ доорх байдлаар өгөгдсөн. Авсан үйлчилгээ | Үзүүлсэн үйлчилгээ | Хуваарилахаас өмнөх зардал (мянган төгрөг) | | | | | 1 | -0.5 | -0.35 | 80,0 | | -0.3 | 1 | -0.206 | 25,0 | | -0.25 | -0.425 | 1 | 60,0 |
Гүйцэтгэх нь: Үзүүлсэн болон авсан үйлчилгээний хэмжээг 3 хэлтэс бүрээр дараахи аргаар тодорхойл. (Тооцоог таслалаас хойш 6 оронтой нарийвчлалтайгаар гүйцэтгэх). a) Шугаман алгебрийн арга. b) Гауссын арга. Арван хоёр. Хольц ба гарцын шинжилгээ Дасгал 12.1. Стандарт орц. Хольц, гарцын хэлбэлзэл. “YN” компани хавтан үйлдвэрлэхэд гэсэн 4 төрлийн материал хэрэглэдэг. 2,600 ширхэг хавтан үйлдвэрлэх гарцын болон орцын стандарт дараахи байдалтай байв. Материал | Нэгжийн стандарт тоо | | 1,000 | | 800 | | 500 | | 300 | Орц | 3,000 | Гарц | 2,600 |
Тайлант жилд 100,000 ширхэг хавтан үйлдвэрлэсэн. Гүйцэтгэх нь: Материал тус бүрийн стандарт орцыг тодорхойл. Дасгал 12.2. Нөлөөллийн тооцоолол. Хольц, гарцын хэлбэлзэл. “YN” компаний гэсэн 4 төрлийн материалын орц, нэгжийн өртөгтэй холбоотой мэдээлэл өгөгдсөн. | Материалын орц | Нэгжийн өртөг (төгрөг) | Стандарт | Гүйцэтгэл | Стандарт | Гүйцэтгэл | | 810,000 | 850,000 | 410 | 415 | | 260,000 | 250,000 | 250 | 240 | | 180,000 | 210,000 | 160 | 150 | | 190,000 | 180,000 | 200 | 205 |
Гүйцэтгэх нь: Дараах хэлбэлзлийг тооцоол. a) Хольц болон гарцын хэлбэлзэл b) Үнийн хэлбэлзэл Дасгал 12.3. Хольцын хэлбэлзэл. Өмнөх дасгал 12.2-ын үзүүлэлтүүд хэвээрээ. 4 төрлийн материалын хольцын хэлбэлзэлийн дүнг алгебрийн олон гишүүнтийг эмхэтгэх аргаар томъёолон илэрхийл. Дасгал 12.4. Гарцын хэлбэлзэл. Эмийн үйлдвэрт зарцуулдаг 5 төрлийн материалын гарцын жигнэсэн дундаж өртөг 850 төгрөг. Материалын орцын стандарт хэмжээ 3,100,000 нэгж, жинхэнэ зарцуулалт нь стандартаас 10 хувиар хэмнэгдсэн бол материалын гарцын хэлбэлзлийг тооцоол. Дасгал 12.5. Тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл. Материалын орцын гүйцэтгэлд ногдох материалын төлөвлөгөөт өртөг 600,000 төгрөг, материалын орцын стандартын хэмжээ 1000 нэгж, гарцын нэгжийн жигнэсэн дундаж өртөг 589 төгрөг бол матераилын тоо хэмжээний нэгдсэн хэлбэлзлийг тооцоол.
|