Accounting

2011-03-25

Бизнесийн статистикийн хөтөлбөр


Бизнесийн Статистикийн

хичээлийн тодорхойлолт

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

            Компанийн үйл ажиллагааны олон талт мэдээлэлд магадлалын шинжтэй дүн, шинжилгээ хийж, түүнийг удирдлагын цаг үеэ олсон, үнэн зөв шийдвэр боловсруулахад ашиглахад шинжилгээний уламжлалт аргууд нь үр нөлөөтэй хэрэгсэл болон чадахгүй байна.

            Компанийн төлбөрийн чадвар, дампуурах магадлал, ирээдүйн хөгжлийн хандлагыг тодорхойлох, нөөц бололцоог илрүүлэн ашиглахад статистикийн тоон судалгааны аргыг эзэмших шаардлага орчин үед чухлаар тавигдах болсон.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго:

Мэдээллийг статистикийн тоон судалгааны аргаар үнэн зөв боловсруулан удирдлагын эрсдэлгүй, оновчтой шийдвэр гаргахад бүтээлчээр ашиглаж чаддаг болгоход оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд:

            Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах чадварыг оюутанд эзэмшүүлнэ. Үүнд:

- Статистикийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, түүний судалгааны арга, зарим тулгуур ойлголтууд

- Мэдээлэл цуглуулах үндсэн арга зам, статистик ажиглалт, бүлэглэлт төлөвлөлтийн арга

- Төрөл бүрийн график, хүснэгт зохиож сурах

- Статистик хэмжигдэхүүнийг судалгаанд ашиглах

- Түүвэр судалгаа хийх, алдааны хязгаарыг тодорхойлох

- Корреляци, дисперси, индексийн аргуудыг микро ба макро эдийн засгийн түвшинд ашиглах

- Эдийн засгийн салбарын ангилалыг ОУ-ын жишээгээр тооцох, удирдлагын шийдвэрт оновчтой мэдээллийг хүргэх зэрэг

Дөрөв. Хичээлийн агуулга

                                      Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Сэдэв

Цаг

1

Дундаж хэмжигдэхүүн

2

2

Хэлбэлзлэлийг хэмжих, хэлбэлзлэлийг нэгтгэх

6

3

Бейесийн теорем

2

4

Түүвэр судалгааны арга, давтагдах ба давтагдахгүй түүвэр, түүврийн алдаа, алдааны хязгаар

6

5

Корреляцийн хамаарал(шугаман ба шугаман бус хамаарал, хос корреляци, олон хувьсах хэмжигдэхүүний корреляци), хамаарлын хүчийг хэмжих

8

6

Динамик эгнээ, тэгшитгэх арга

4

7

Индекс,эдийн засгийн хэрэглээ

4

Нийт цаг

32

 

Семинарын хичээлийн төлөвлөгөө

                                     Сэдэв

Цаг

1

Дундаж хэмжигдэхүүний тооцоолол

2

2

Квадрат дундаж хазайлт, вариацийн

коэффициент, ерөнхий дисперси, дисперсийн дундаж, дундаж дисперси

 

2

3

Бейесийн теорем

2

4

Ерөнхий нийлбэрийн болон түүвэр нийлбэрийн үзүүлэлтүүдийн тооцоолол, алдаа, алдааны хязгаар

2

5

Хос хэмжигдэхүүний болон олон хувьсах хэмжигдэхүүний корреляци

4

5

Динамик эгнээ, тэгшитгэх арга

2

6

Индекс, эдийн засгийн судалгаанд хэрэглэх нь

2

 

                               Нийт цаг

16

Тав. Сэдвийн агуулга

- Интервал

- Стежерс

- Логарифм

Сэдэв 1. Статистик хэмжигдэхүүнийг тооцоолох нь , түүний хэлбэрүүд.

Зэргийн дундаж хэмжигдэхүүний хэлбэрүүд, жинэлсэн ба жинэлээгүй дундаж, дундажийн чанар. арифметикийн дундаж, геометрийн дундаж, квадрат дундаж, дундаж хэмжигдэхүүний хэрэглээ.

Түлхүүр үгс:

- Жинэлсэн

- Жинэлээгүй

- Дундаж хэмжигдэхүүн

- Интервал

- Стежерс

- Логарифм

Сэдэв 2. Хэлбэлзлийг хэмжих, хэлбэлзлийг нэгтгэх. 

Ерөнхий дисперси, квадрат дундаж хэлбэлзэл, стандарт хэлбэлзэл, хэсэг бүлгийн дисперсийн дундаж, бүлэг хоорондын дисперси (дундаж дисперси), дисперсийн дундаж болон дундаж дисперсиэр ерөнхий дисперсийг олох нь, тодорхойлогчийн коэффициент, вариацийн коэффициент, медиан, мод.

Түлхүүр үгс:

-       Дисперси

-       Квадрат дундаж хэлбэлзэл

-       Дисперсийн чанар

-        Вариацийн коэффициент

-        Тодорхойлогчийн коэффициент

Сэдэв 3. Бейесийн теорем. Бүтэн магадлал, нөхцөлт магадлал, өмнөх магадлалаарх нөхцөлт магадлал. Магадлалын эдийн засгийн хэрэглээ

Түлхүүр үгс:

-       Регрессийн тэгштгэл

-       Үнэлгээний шалгуур

-       Дискриминантын тэгшитгэл

Сэдэв 4. Түүвэр судалгааны арга, давтагдах ба давтагдахгүй түүвэр, түүврийн алдаа, алдааны хязгаар.

Түүврийн арга, түүвэр нийлбэр, ерөнхий нийлбэр, давтагдах ба давтагдахгүй түүвэр, түүврийн алдаа, түүврийн алдааны хязгаар,гурван -ийн дүрэм, хэвийн тархалтын хонх хэлбэрийн график дүрсэлгээ,сонгогдох нэгжийн тоог тодорхойлох нь, бага түүвэр, Стьюдентийн  тархалт.

Түлхүүр үгс:

-       3 сигмагийн дүрэм

-       Түүвэр

-       Тархалт

-       Түүврийн алдаа

-       Алдааны хязгаар

Сэдэв 5. Корреляцийн хамаарал,хамаарлын хүчийг хэмжих нь.

Корреляцийн хамаарлын график, корреляцийн шинжилгээ хийх арга зүй, хос корреляци, түүний хэрэглээ, стандарт алдаа, олон хувьсах хэмжигдэхүүний корреляцийн тэгшитгэлийг бодох аргууд, корреляцийн коэффициентийн нөлөөллийн үнэлгээ, регрессийн шулуун, Фишерийн үнэлгээний шалгуур, Чупровын болон Пирсоны харилцан холбоотойн коэффициент, нийцтэйн коэффициент.

Түлхүүр үгс:

-       Корреляци

-       Регрессийн тэгштгэл

-       Параметрийн бус хамаарал

-       Үнэлгээний шалгуур

Сэдэв 6. Динамик шинжилгээ, тэгшитгэх аргууд.

Динамик эгнээ,түүний түвшин,дундаж өсөлт, өсөлтийн хурд, динамик эгнээг шулуун шугаман тэгшитгэлээр тэгшитгэх 2 хувилбар (эгнээний түвшний тоо тэгш байх эсвэл сондгой байх), динамик эгнээг 2 дугаар эрэмбийн параболоор болон илтгэгч фунциэр тэгшитгэх нь,математик илэрхийллийг логарифмчилах замаар хялбарчлан болох нь.

Түлхүүр үгс:

-       Динамик эгнээ

-       Дундаж өсөлт, өсөлтийн хурдац

-       Тэгшитгэх арга

-       Логарифм

-       Антилогарифм

Сэдэв 7. Эдийн засгийн индексийг тооцоолох нь.

Индекс, түүний хэлбэрүүд,ерөнхий индекс, хувийн индекс,агрегат индекс, индексийн эдийн засгийн хэрэглээ, бараа материал, цалин, ҮНЗ-ын хэлбэлзлийн нөлөөллийн хүчин зүйлийг тооцоолоход индексийн аргыг хэрэглэх нь,  Ласпейрес, Пааше, Фишерийн индекс, тэдгээрийн уялдаа холбоо.

Түлхүүр үгс:

-       Индекс

-       Агрегат индекс

-       Хувийн индекс

-       Хэлбэлзэл

-       Нөлөөлөл

-       Үр дүнгийн үзүүлэлт

-       Үл хамааран хувьсагч хэмжигдэхүүн

Хяналтын ажил: Хичээлийн хөтөлбөрийн дагуу 1-2 сэдэв судалсны дараагаар онолын мэдлэгийг практик хэрэглээний тодорхой нөхцөлд нийцүүлэн хичээл заах багшийн сонгож боловсруулсан дасгал, бодлого, тестээр хяналтын ажил хийнэ.

Тав. Сургалтын хэрэглэгдэхүүн: Сургалтын үйл ажиллагаа, арга зүй

А.Лекц

         Багш тухайн сэдвээр үндсэн тулгуур ухагдахуун, онолын ерөнхий үндэслэлүүд, уншиж судлах болон бие даан ажиллах, шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн талаар мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно.

Лекцийг явуулахад багш дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

-          Мэдлэг сорих асуулт тавьж хариулт авах

-          Схем, диаграмм, тулгуур дохио, график, бодлого зохиолгох, бодлого бодуулах

-          Бусад хичээлийн агуулагтай жишиж баяжуулсан шинэ мэдлэг олгох.

-          Тайлбарлаж ярих

-          Дүгнэлт гаргуулах

Лекцэнд оролцохдоо анхаарах зүйлс.

          Багшийн ярьж буй бүх зүйлийг тэмдэглэж авах гэж мэрийх хэрэггүй. Ингэх боломжгүй бөгөөд иймэрхүү оролдлого нь утга төгс бус өгүүлбэрийн цуглуулга хийхэд хүргэдэг төдийгүй лекцийн материалын логикыг алдагдуулж, лекцийн тэмдэглэгээг ач холбогдолгүй болгох аюултай. Иймд гол санааг өөрийн үгээр эсвэл багшийн хэлж тэмдэглүүлсэн байдлаар бичиж авах.

          Аливаа зүйлсийн гол ба гол бусыг ялган салгаж сураарай. Гэхдээ энэ нь ямар нэгэн үндсэн санаа тодорхойлолтыг жишээ баримтгүй бичиж байгаа хэрэг биш бөгөөд гол жишээг бичиж авах нь сүүлдээ лекцээ уншиж ойлгоход тус болно. Үүнийг түлхүүр үгээр ч бичиж болно шүү дээ.

         Асуудлын логик холбоог алдагдуулалгүйгээр хураангуй бичих хэрэгтэй. Гэхдээ энэ тэмдэглэлээс чинь лекцийн төлөвлөгөө, товч агуулга харагдаж байх ёстой.    

          Лекцийн явцад багш схем, таблиц, зураг ашигласан бол анхааралтай ажиглаж, тэмдэглэж аваарай.

          Багшийн ярьж буй зүйлээс чухал, анхаарал татсан эсвэл эргэлзээтэй, асуумаар зүйлсийн өмнө товч тэмдэглэл тавьж болно.

         Өөрөө сайн мэдэх товчилсан тэмдэгтүүдийг ашиглах нь аль болохоор бага бичиж, илүү сонсох, бодох боломжийн танд олгодог.

          Лекцийн дараа тэмдэглэсэн зүйлээ дахин нэг гүйлгэн уншиж, дутуу орхисон зүйлээ тэр дор нь нөхөж авч байгаарай.

Б.Семинар

          Хичээлийн хөтөлбөрт тусгагдсан сэдэв бүрийн агуулгыг судалсны дараагаар Л.Эрдэнэсувдын. Бизнесийн статистик. Т.Ёндон, Ё.Насанбаяр. Зардлын шинжилгээ.Т. Ёндон,Ё. Ариунбаярын Санхүүгийн тайлангийн шинжилгээ,төлөвлөлтийн загварчлал ном болон хичээл заах багшийн эмхэтгэсэн Статистикийн хичээлийн гарын авлагад тусгагдсан асуулт, тест, дасгалыг оюутнуудаар бодуулах замаар семинарын хичээлийг явуулна.

         Семинарын хичээл нь уг хичээлийн талаар судлах зүйлийг гүнзгий эзэмшихэд оюутанд туслах бөгөөд тэдний судалгааны бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, хамрагдах асуудлын хүрээнд шийдвэр гаргах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болно.

Семинарын хичээлд бэлтгэхдээ оюутан анхаарах зүйлс: 

-          Семинарын хичээлийн сэдэвтээ анализ хийж, хэлэлцэх үндсэн асуудлуудыг эрэгцүүлэн бодох.Тухайн сэдвээр лекцийн хичээлээр үзсэн материалыг дахин анхааралтай унших.

-          Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлаар конспект бичиж байхдаа багш санал болгон зөвлөсөн судалгааны зохиол, холбогдох материалыг нарийвчлан судлах.

-          Хэлэлцэх асуудал бүр дээр өөрийнхөө санааг томъёолон түүнийгээ нотлох үндэслэлийг гаргах.

    Семинарын хичээлд оролцох явцдаа оюутан дараахь зүйлийг анхаарна. Үүнд:

 1. Бусад оюутнуудын хэлж байгаа болон бодсон бодолтыг анхааралтай сонсож танилцан, өөрийн хийсэн зүйл, санаа, бодолтойгоо харьцуулах.

 2. Хичээлд аль болох идэвхтэй оролцож, бодсон бодлого, хийсэн дасгал ажлаа болон санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн, өөрийн үндэслэл, бодолтыг бусдад итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах.

3. Хэрэв та хэн нэгэнтэй санал нийлэхгүй, шүүмжлэх гэж байгаа бол шүүмжлэл тань бүтээлч, үндэслэлтэй байх ёстой бөгөөд альтернатив шинжтэй, тодорхой хариултыг өөртөө агуулсан байхыг санаарай.

4. Семинарын төгсгөлд авч хэлэлцсэн асуудлуудын эцсийн зөв хариултыг товч томьёолж байх.

Багш семинарын хичээлийг явуулахдаа дараах аргаар явуулна. Үүнд:

КWL арга

Хичээл бүр дээр хоёроос гурван бодлого, дасгал бодуулах.

Оюутнуудаар бие даалган санхүүгийн тайлан гаргуулах

4-5 сэдвийг судалсаны дараа хяналтын ажил хийх

Оюутнуудыг хэсэгт хуваан бодлого бодох тэмцээн зохиох

Марофон бодолтын арга хэрэглэх.

В. Бие даах ажил

          Бие даах ажил нь оюутан лекц болон семинарын хичээлээр судалсан сэдвээрээ холбогдох эх зохиол, ном материал, гарын авлага, нийтлэл уншин судалж, уг асуудлын хүрээнд бие даан тодорхой асуудал шийдэх, холбогдох материал цуглуулах, боловсруулалт хийх, оюуны дүгнэлт гаргах, тодорхой үр дүнд хүрч тезис бичлэг хийж, түүнийгээ хамгаалах үйл ажиллагаа юм.

Тезис бичлэг нь: тухайн сэдвийн хүрээнд холбогдох материалыг оюутан уншиж судлан, шаардлагтай зүйлсээ бичиж тэмдэглэн авах явдал юм. Эссег бичихэд сэдвийг сайтар бодож сонгох хэрэгтэй. Тезис бичлэг хийж байгаагийн гол зорилго нь оюутнууд цаашид реферат бичих чадвартай болгох, улмаар судалгааны текст, бүтээлтэй ажиллах, түүний агуулга гол мөн чанарыг ойлгох, өөрийн үгээр товч илэрхийлэх, судалж буй материалиа системчлэх, логик уялдаа холбоотой бичих чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Тезис бичлэгт тавигдах нийтлэг шаардлага:

        Лекцийн гол гол тодорхойлтууд, төрөл, ангилал, агуулга хэлбэрийн тогтолцоог алдагдуулахгүйгээр логик дарааллын дагуу гол гол санааг тэмдэглэж аваарай.

        Аливаа ухагдахууны гол ба гол бус санааг ялгаж сонгох. Гол жишээг бичиж авахдаа хожим лекцээ уншиж ойлгоход тус болох ба түлхүүр үгээр бичиж болно.

         Логик холбоог алдагдуулахгүйгээр хураангуй бичих хэрэгтэй. Гэхдээ энэ тэмдэглэлээс чинь лекцийн төлөвлөгөө товч агуулга тодорхой харагдаж байх ёстой.

         Лекцийн явцад багш схем, таблиц, зураг ашигласан бол анхааралтай ажиглаж, дэвтэртээ хийж яваарай.

          Багшийн ярьж буй зүйлээс чухал, анхаарал татсан эсвэл эргэлзээтэй асуумаар зүйлсийн өмнө товч тэмдэг тавьж болно. Жишээ нь: Чухал-Шалгах, хянах, нарийвчлах, тодотгох-?

Анхаарал хандуулах

          Өөрөө сайн мэдэх товчилсон тэмдэгтүүдийг ашиглах нь аль болох бага бичиж, илүү их сонсч, бодох боломжийг танд олгоно.

           Лекцийн дараа тэмдэглэсэн зүйлээ дахин нэг гүйлгэн уншиж, дутуу орхисон зүйлээ тэр дор нь нөхөж авч байгаарай.

Б. Семинар

Семинарын хичээл нь: Оюутанд хичээлийн талаар судлах зүйлийг гүнзгий эзэмшихэд туслах бөгөөд тэдний судлагааны бүтээл эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судлагааны ажлын арга эзэмших чадвар, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах болно.

         Семинарын хичээлийн сэдэвтэй анализ хийн хэлэлцэх үндсэн асуудлыг эрэгцүүлж бодож түүнийгээ тайлбарлан таниулж мэтгэлцэх чадвар эзэмшсэн байхыг зөвлөж байна.

         Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлаар конспект бичиж байхдаа санал болгон зөвлөсөн судлагааны зохиол, холбогдох хууль, тогтоомжийг нарийвчлан судалж хэлэлцэх асуудал бүр дээр өөрийхөө санааг товч томъёолон түүнийгээ нотлох үндэслэлийг гаргахыг хичээ.

         Семинарын хичээлд оролцох явцдаа анхаарах зүйл бусад оюутны хэлж ярьж байгаа зүйлийн анхааралтай сонсож, өөрийнхөө бодолтой харьцуулаарай.

          Хэлэлцүүлэгт аль болох идэвхитэй оролцохыг хичээх, шүүмжлэлтэй хандах, эцэст нь зөв дүгнэлт гаргах, товч томъёолж байхыг зөвлөж байна.

Эссэ нь: Хүний сэтгэхүй,сэтгэлгээний чадамж, оюуны шалгуурын нэг  байдаг.Эссэ нь юмс үзэгдэлийн тухай олон талт мэдлэг, сэтгэлгээний чадвар, хэл найруулга зэргийн шаардлагыг хангасан байх ёстой.

Эссэ бичихдээ анхаарах зүйл: Юуны өмнө эссэ бичих сэдвийг сайтар бодож эссэний зорилго, хэллэг найрууллага, утга санаа хоорондоо зөрчилдөж ядуу хэллэгтэй байх ёсгүй бөгөөд гол сэдвийн агуулгаас хазайхгүй байх хэрэгтэй.

Эссэг үнэлэхдээ дараах зүйлсийг харгалзана.Үүнд :

         Тодорхой ойлгомжтой байдал  /зорилго, үндэслэгээ, логик дэс дараалал, догол мөрүүдийн утгын нэгдмэл байдал, хэл найруулгыг анхаарна./

         Агуулгын хувьд мэдлэгт тулгуурласан байдал, оновчтой шинэ баримт,ишлэл ашигласан эсэхийг харгалзана.

           Асуудлыг өөрийн үзэл баримтлалын үүднээс дүгнэсэн,асуудал дэвшүүлсэн зэрэг шүүмжлэлтэй хандсан санаа зэргийг анхаарна.

Реферат

-          Нэг ба хэд хэдэн судлагааны бүтээлийг бие даан судласны үр дүн байна.Тодорхой нэг сэдвээр онолын болон практик судлагааны үр дүнг бичгээр илэрхийлсэн бүтээл.Реферат бичиж байгаагийн гол зорилго нь оюутнууд судлагааны ажлын гол дадал, чадвар тухайлбал: судлагааны тест бүтээлтэй ажиллах, судалж буй материалаа системчлэх, логик уялдаа холбоотой бичих чадварыг эзэмшүүлхэд оршино.

Г.Багш оюутны мөрдөх журам,ажлын чиг үүрэг, аргачлал. Багш нь:

          Оюутны оюуны хөгжлийн түвшин,нас,сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг,чадвар,дадал эзэмшүүлэх.

           Оюутны бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор KWL арга, Insert арга, Raft арга зэрэг эдгээр идэвхитэй сургалтын аргуудаас суралцаж бүтээлчээр хэрэглэн туршиж,дүгнэлт хийх

Олон талт оюуны чадамжийг хөгжүүлэхэд чиглэх

           Сургалтын түвшин ба арга зүйн уян хатан чанарыг харгалзан альтернатив хувилбаруудыг санал болгоход чиглэгдэнэ.

Багш нь сургалтын үйл ажиллагааны явцад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ:

Хичээлийн хуваарь ёсоор лекц бэлдэж ,унших.

Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлыг төлөвлөж, удирдах.

Лекцээр өгөгдсөн шинжлэх ухааны онолын мэдлэгт мэдээллийг хэр зэрэг ойлгосныг заавал хариу мэдээлэл авдаг байх. Үүнд:

-          Асуулт тавиад хариулт авах

-          Хэсэг,бүлгээр нь агуулгыг товч яриулж ярианы сэтгэлгээг хөгжүүлэх

-          Хичээлийн агуулгыг /марофон хэлбэрээр/ яриулж хариу мэдээлэл авах

-          А ба В вариант болгож 3-5 удаа бичлэг хийх

-          Тест / 4-5 асуулга / нөхүүлэх

-          Тухайн сэдэвтэй холбоотой ,схем,диаграмм хийлгэх ба хийснийг нөхөх.

-          Тухайн сэдвийн агуулгыг гаргаж: практик жишээ гаргаж бодлого бодуулах.

-          Ингэснээр оюутны суралцах идэвхи ,мотив сэдэл тэмүүллийг бий болгож тухайн хичээлд татан оролцуулахад чиглэгдэнэ.

-          Маргаан мэтгэлцээний хэлбэрээр хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх замаар хичээлийг зохион байгуулах

-          Бие даалтын ажлыг явуулах сэдвүүдийн ажлыг боловсруулах

-          Хичээлд шаардлагатай нөөц хэрэглэгдэхүүнүүдээр хангах

-          Оюутны сурах ажиллагааг бодитой үнэлж дүгнэх

Оюутан нь өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг дагаж мөрдөнө.Үүнд:

-          Асуудал дэвшүүлэх,шинийг эрэлхийлэх байдлаар сургалтын үйл явцад идэвхитэй оролцох

-          Цаашид судлагаа шинжилгээ хийх арга зүйн үндэс,логик сэтгэлгээг бүрэн эзэмшсэн байх

Оюутан нь эдгээр зарчмуудыг дагаж мөрдөхийн хамт дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

-          Олон талт хувилбараар семинар бүрт идэвхитэй бэлтгэж оролцох /семинарт илтгэн харилцан ярилцах, асуудал дэвшүүлэх/

-          Бүлгээр болон ганцаарчлан ажиллах

-          Дүрмийн дагуу мэтгэлцэх, нотолгоо ба няцаалт хийх

-          Хичээлтэй холбогдол бүхий бичиг баримт, загвар боловсруулах

-          Бүртгэлийн сан бүрдүүлэх

-          Тодорхой сэдвээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, хамгаалах

Найм: Үнэлгээ дүгнэлт:

Үнэлгээний шалгуур                            

Мэдлэг: Хичээлийн онолын үндэслэл, агуулгыг ойлгосон, энэ талын мэдээллийг тооны болон чанарын судалгааны аргаар боловсруулдаг, үр дүнг нь практик хандлагатайгаар тайлбарладаг, үзэл бодлоо хамгаалдаг байхыг хэлнэ.

Чадвар: Онолын мэдлэгээ бие даан тодорхой нөхцөлд ашиглаж чаддаг, түүнийг удирдлагын шийдвэр боловсруулахад ашигладаг, үзэл бодлоо бичгээр болон амаар ойлгомжтой, оюунлаг, хандлагатайгаар илэрхийлдэг байхыг хэлнэ.   

Хандлага: Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ, дүгнэлтийг илэрхийлж, багаар ажиллах чадвартай байхыг хэлнэ. 

Энэхүү хөтөлбөрийн дагуу оюутан сурагчдыг үнэлэх:

-          Сурах,суралцах үйл ажиллагааг бодитой үнэлэх

-          Өөрийгөө хөгжүүлсэн байдал, суралцах арга барилыг эзэмшсэн байдлыг харгалзах,

-          Тасралтгүй үнэлэх

-          Ганцаас олон хэмжүүрт үнэлгээнд шилжих

-          Ганцаарчлан болон хэсэг бүлгээр нь үнэлэх

-          Суралцагчдаар өөрийн үнэлгээ хийлгэх

-          Багш сурагчид хамтран үнэлэх зэрэг боловсрол дадлагын орчин үеийн үнэлгээний чиг хандлагуудыг баримтална.

Үнэлгээ сургалтын явцын болон төгсөлтийн гэсэн хоёр хэлбэртэй.

Сургалтын явцыг үнэлэхдээ:Дээд боловсролын кредит системийн үнэлгээний зарчим ,шатлалын загварыг үндэс болгоно.

А.Хичээлийн ирцийг үнэлэх:

    Энэ нь тухайн оюутны хичээлд биеэр суусан ба хичээлд оролцсон байдал ,идэвхи зэрэгт үндэслэнэ.Энэ үнэлгээ нь нийт үнэлгээний 10% байна.

Б.Улирлын явцад эзэмшсэн мэдлэг ,чадварыг үнэлэх:

    Суралцагсдын лекц,семинарын хичээлд оролцсон байдал,хувийн идэвхи бие дааж гүйцэтгэсэн ажлын биелэлт,бүтээлийн сангийн бүрдэлт зэрэг үзүүлэлтүүд дэр тулгуурлан багш оюутнууд хамтран үнэлнэ.Үнэлгээ 30% байна.

В. Бие даалтын ажлыг үнэлэх

    Тухайн хичээлийн стандарт,хөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадварыг үнэлэх үнэлгээ юм. Үүнд:Шалгалт,шүүлэг буюу харилцан ярилцах буюу тестийн хэлбэрээр түвшин тогтоож үнэлнэ.Үнэлгээ 30% байна.

Г.Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ:

    Энэ хэлбэр нь хөтөлбөр ёсоор үзэж судласан курс хичээлийн агуулгыг стандартын дагуу боловсруулж,харъяа мэргэжлийн тэнхмийн зүгээс хянан баталгаажуулсан асуулт тестийн дагуу амаар болон бичгийн хэлбэрээр шалгаж үзнэ.Үнэлгээ 30% байна.

Үнэлгээг өөрийн ,хөндлөнгийн үнэлгээ гэсэн 2 талын үнэлгээгээр хамтран үнэлнэ.

Үнэлгээний зорилго:

    Оюутны эзэмшсэн мэдлэг чадварыг шалгахдаа ярилцлага, асуулт хариулт, аман ярианы хэлбэрээр шалгалт авч оюутны хэл ярианы сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайн хичээлийг тестээр мэдлэгийн ойлголт, тодорхой гол зүйлийг төсөөтэй хэсгээс ялгах сэтгэн бодох чадварыг нь бичгийн хэлбэрээр бичлэгийн арга барил,үзэл бодол санаагаа илэрхийлэх чадвар дадлыг нь тус тус үнэлэхэд гол зорилго оршино.

Хичээлийн жилийн эцэст төгсөлтийн шалгалт хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлыг ямар түвшинд эзэмшсэнийг нь харгалзан доорхи эцсийн үнэлгээг өгнө.

Стандаарт үнэлгээ:

А Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлогдсон мэдлэгийг дээд зэргээр эзэмшсэн,энэ талаар тодорхой кейс дээр ажиллаж,  бүртгэлийн мэдлэг, чадварыг хангалттай түвшинд эзэмшсэн, баримт бичиг боловсруулах,шийдвэр гаргах дадал эзэмшсэн ,хандлага төлөвшсөн байна.

В Хичээлийн ойлголтын талаар мэдлэг тодорхой түвшинд эзэмшсэн, кейс дээр ажиллах чадварыг ихэнх тохиолдолд эзэмшсэн, баримт бичиг боловсруулах,шийдвэр гаргах зохих дадал эзэмшиж хандлага төлөвшсөн байна.

 С Хичээлийн ойлголтын талаар мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, кейсын мэдлэгээ зөв хэрэглэх, баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах дадал эзэмшсэн.

 D Хичээлийн тухай ойлголт мэдлэгийн ихэнхийг муу эзэмшсэн, хичээлийн зорилгоор тавигдсан чадвар, дадлын ихэнх тохиолдолд эзэмшээгүй.

 F Хичээлийн талаар мэдлэг эзэмшээгүй, хичээлийн зорилгоор тодорхойлогдсон чадвар, дадлыг эзэмшээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-07-07 - congratulations in occasion of the mongolian national festival

Бичсэн: pupil
I wouold like to send you my kindly consratulations in connection of comming mongolian national festival as 90th annivercary of mongolian national liberty,& will good health to your family ,every success in your personal life,specially in your scientific reserching work.
. Шууд холбоос

2011-06-09 - exam questions

Бичсэн: student (зочин)
I'm very sorry,I couldn't find the list of exam questions yet. How & where able to find out   above mentioned problem,please.

Зассан: tyondon хэзээ: 2011-06-10 09:54
. Шууд холбоос

2011-06-09 - My pleasent impression to you!

Бичсэн: student (зочин)
Unexpectedly I found the cost accounting curriculum written by you, it gave me great surprise,what helped so much my reserching work. Moreover I had quite pleased, I have began real courage to develop & create new ideas in studying modern methods of accounting like as you. Yuors truly , Student
. Шууд холбоос

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 120 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax