Accounting

2011-03-26

Зардлын бүртгэл хичээлийн хөтөлбөр

Зардлын бҮртгэл

хичээлийн хөтөлбөр

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

     Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн болох бага зардлаар хүссэн түвшингийн ашиг сонирхол, орлогод хүрэхийн тулд түүнийг удирдах, төлөвлөх, зохицуулах, хянах шинжлэх орчин үеийн аргыг эзэмших шаардлага гарч байна. Зардлын нягтлан бодох бүртгэлийг судалснаар удирдлагын эргэх холбооны шийдвэр гаргалтаас эхлэн түүний үр дүнг хянах, шинжлэх, дүгнэлт өгөх үндэс бий болно. Энэ нь зардлын нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсгүүдийн интерацчилагдсан цэгцтэй, цогц мэдлэг, баяжуулан шинэ мэдээллийг оюутанд олгох боломжийг бүрдүүлнэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

     Зардлын нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн цэгцтэй, чадваржсан мэдлэг, шинэ нэмэлт мэдээллийг оюутанд олгоход оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд

     Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь асуудлыг оюутанд эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:

Зардлын нягтлан бодох бүртгэлийн онолын үндсэн ойлголт, зарчим, арга зүй, нэмэлт асуудал, шинэ мэдээллийг олгох, Зардлын нягтлан бодох бүртгэлийн зарим элементүүдийг НББОУС, Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, эдийн засгийн шинжлэх ухааны салбаруудын онол, арга зүйн дагуу тогтоож бүртгэх, Аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөлгөөг зохиох, түүний биелэлтийг нь хангах чадваржсан мэдлэгийг эзэмших,Зардалын нягтлан бодох бүртгэлийн онол, арга зүй, шинэ мэдээлэлийг баяжуулан судалснаар сэдэв тус бүрийн төгсгөлд өгөгдсөн практикт тулгуурлан тэдгээрийг хэрэглэх чадварыг эзэмших,Нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсгүүдийн интеграцчилагдсан цэгцтэй, цогц  мэдлэг болон өөрийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, ургуулан сэтгэх чадамждаа тулгуурлан оюутан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ганцаарчилсан эсвэл багаар гүйцэтгэх чадвартай болох,Зардлын нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэгээ чадвар болгон хувиргаж чаддаг болсноор оюутан нь бие дааж эдийн засгийн удирдлагын шийдвэр боловсруулах, удирдлагын системтэй хүч чармайлт гаргах дадлыг эзэмшин төлөвшинө.

Дөрөв. Хичээлийн агуулга

Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Долоо хоног

Сэдэв

Цаг

I

1 дүгээр бүлэг:

Зардлын бүртгэл, ангилал

4

II, II

2 дугаар бүлэг:

Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал

4

 

III, IY

3 дугаар бүлэг:

Динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал

 

4

 

Y, YI

4 дүгээр бүлэг:

Динамик шинжилгээ: Шугаман бус хамаарал

 

4

 

YI, YII

5 дугаар бүлэг:

Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

 

4

 

YIII

6 дугаар бүлэг:

Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэх нь

 

2

 

IX

7 дугаар бүлэг:

Барилга угсралтын байгууллагын зардал, орлого, /ашиг/-ийн тооцоолол

 

2

 

X, XI

8 дугаар бүлэг:

Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь

 

4

 

XI, XII

9 дүгээр бүлэг:

Бараа материал

 

6

XIII

10 дугаар бүлэг

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

6

 

XIY, XY

11 дүгээр бүлэг:

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хуваарилалт

 

4

 

XYI

12 дугаар бүлэг:

Гарцын хэлбэлзлийн шинжилгээ

 

2

Нийт цаг                                           

48

                                      

Семинарын хичээлийн төлөвлөгөө

Д/д

Сэдэв

Зарцуулах цаг

Хэлбэр

 

 

1

 

 

Зардлын бүртгэл, ангилал

 

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “Зардлын бүртгэл” хуудас 1,1-1,5, Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 31-33, дасгал 2,1-2,11, хуудас 56-60, дасгал 3,1-3,9

 

 

2

Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “Зардлын бүртгэл” хуудас 33-34, дасгал 2,1-2,3,  Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 294-296, дасгал 12,1-12,10

 

 

3

 

Динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал

 

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “зардлын бүртгэл” хуудас 69-70, дасгал 5,1-5,2, Т.Ёндон “Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал” 3-р бүлэг дасгал 3,1-3,5

4

Динамик шинжилгээ: Шугаман бус хамаарал

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “Зардлын бүртгэл” хуудас 79-84, дасгал 6,1-6,9

 

5

Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

 

4

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 136-140, дасгал 6,1-6,9

 

 

6

Ажлын захиалгын аргаар зардлыг харимтлуулан бүртгэх нь

Барилга угсралтын байгууллагын зардал, орлого, ашгийн тооцоолол

 

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаяр “Зардлын бүртгэл” хуудас 52-54, дасгал 3,5-3,10, Доналд Е.Киесо “дунд шатны нягтлан бодох бүртгэл” хуудас 268-271, дасгал 19,1-19,10

7

Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь 

4

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 159-163, дасгал 7,1-7,11

 

8

 

Бараа материал

 

6

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох  бүртгэл” хуудас 190-193, дасгал 8,1-8,12, хуудас 222-225, дасгал 9,1-9,11

 

9

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, түүний хуваарилалт

 

12

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 323-326, дасгал 13,1-13,12, хуудас 352-357, дасгал 14,1-14,11

10

Гарцын хэлбэлзлийн шинжилгээ

2

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 690-694, дасгал 24,4-24,5

 

Нэгдүгээр бүлэг. Зардлын бүртгэл. ангилал

Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн, зардлын бүртгэлийн тухай ойлголт, төлөвлөлт, төлөвлөгөө, үр дүн, үр ашиг, зардлын ангилал, хувьсах болон тогтмол зардал, үйлдвэрлэлийн ба үйлчилгээний нэгжүүд, нийтлэг болон хамсарсан зардал, капиталжуулах ба орлого олох зардал, ялгаварт зардал

Бөөн дүнгээр зардлыг хуримтлуулан бүртгэх, өртөг тооцох арга.

Түлхүүр үгс:

Зардал

Өртөг

Шууд зардал

Хувьсах зардал

Холимог зардал

Тогтмол зардал

Хоёрдугаар бүлэг. Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал, цаг хугацааны динамик өөрчлөлт, зардлын ангилал, тогтмол зардал, хувьсах зардал, зардлын нэгдсэн томъёолол, холимог зардал, зардлын түвшин, зардлыг ангилах аргууд, дээд ба доод цэгийн арга, хавтгайн аналитик гёометрийн арга, дифференциалын арга, статистик графикийн арга, хамгийн бага квадратын арга, шугаман алгебрийн арга.

Түлхүүр үгс:  

Динамик эгнээ

Зардлыг хэсэгчлэх аргууд

Регрессийн тэгшитгэл

Корреляцийн коэффициент

Гуравдугаар бүлэг. Динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал, шугаман алгебрийн арга, Гауссын арга.

Дөрөвдүгээр бүлэг. Динамик шинэжилгээ: Шугаман бус хамаарал, урвуу хамаарал, зардлыг ангилахад танин мэдэхүйн муруйг ашиглах нь, үйлдвэрлэлийн функци, шугаман бус хамаарлын олон аргууд /уламжлалт, тодорхой интеграл, дифференциал, матриц/

Тавдугаар бүлэг.  Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

v  Технологийн үе шатны аргаар зардлыг хуримтлуулан бүртгэх нь, цех, тасаг тус бүрээр зардлыг хуримтлуулж, өртөг тооцох нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөн, материалын ба цалингийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуримтлуулан бүртгэх нь,

v  Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, найрах цех, туршилтын цех, эцэслэн боловсруулах цех, үйлдвэрлэлийн өртгийн нэгдсэн тайлан,

v  Цехийн өртгийг тооцоолоход алгебрийн арга болон нэгжийн өртгийн шууд арга хэрэглэх нь,

v  Үйлдвэрлэлийн хорогдол тодорхойлох бусад хүчин зүйл

Түлхүүр үгс:

Өртгийн тайлан

Тооцоолох зардал

Тооцоолсон зардал

Эквивалент нэгж

Зургаадугаар бүлэг. Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох нь:

v  Материал, цалин хөлс, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл

v  Дуусгавар болсон ажил болон борлуулсан бүтээгдэхүүний бүртгэл

v  Үйлдвэрийн хаягдал, гэмтэж муудсан бүтээгдэхүүн болон гологдол ажил

Түлхүүр үгс:                 

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Орлого

Зардал

Ашиг

Долоодугаар бүлэг. Барилга угсралтын байгууллагын зардал, орлого.

v  Гүйцэтгэлийн хувийн жингийн арга, гэрээ гүйцэтгэлийн арга

v  Хүлээн зөвшөөрөх орлого ба нийт ашиг

v  Гүйцэтгэлийн хувийн жингийн математикийн арга

Түлхүүр үгс:

Гэрээний үнэ, орлого

Тооцоолсон зардал

Зардлын хувийн жин

Наймдугаар бүлэг. Дайвар ба хамсарсан бүтээгдхүүний өртөг тооцох нь:

Дайвар ба хамсарсан бүтээгдхүүний  мөн чанар, хамсарсан зардал.

v  Дайвар бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох аргууд: Нийт орлогыг тодорхойлох арга, цэвэр орлогыг тодорхойлох арга. Орлуулах өртгийн арга, зах зээлийн үнийн арга.

v  Хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилах аргууд: Зах зээлийн буюу борлуулалтын үнийн арга, нэгжийн дундаж өртгийн арга, жигнэсэн дунджийн арга, тоо хэмжээний нэгжийн арга.

Түлхүүр үгс:

Хамсарсан зардал

Хуваагдлын цэг

Есдүгээр бүлэг. Материалын хяналт ба өртгийн тооцоо, төлөвлөлт ба тоо хэмжээний загвар:

v  Материалын тухай ойлголт, түүнд тавих хяналт, анхан шатны бүртгэл, худалдан авалтын хөнгөлөлт, гаднаас ачиж ирсэн зүйлийн тээвэрлэлтийн зардал.

v  Материалын өртөг тооцох аргууд: ЭАЭЗА-аар өртөг тооцох нь, дундаж өртгийн арга, САЭЗА-аар өртөг тооцох нь, өртөг тооцох бусад аргууд

v  Материалын хэрэгцээг төлөвлөх ба хянах нь, бараа материалын эзэмшлийн зардал болон захиалгын зардал, захиалгын оновчтой хэмжээг хүснэгтээр, графикаар, томъёогоор тодорхойлох нь, захиалга өгөх үеийн материалын хэмжээг тодорхойлох томъёо, материалын хяналтын аргууд

v  Захиалгын оновчтой хэмжээг статистикийн болон хослосон аргаар тодорхойлох нь, зайлшгүй нөөцийн хэмжээг тодорхойлох арга зүй.

Түлхүүр үгс:

ЭАЭЗА-эхэлж авснаа эхэлж зарлагадах арга

САЭЗА-сүүлд авснаа эхэлж зарлагадах арга

ДӨА-дундаж өртгийн арга

ЗОХ-захиалгын овогтой хэмжээ

Аравдугаар бүлэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал. Төлөвлөсөн, жинхэнэ гарсан, тооцоологдсон зардал, хэлбэлзлийн шинжилгээ

v  Нэмэгдэл зардлын урьдчилан тодорхойлсон норм, нормын сонголтонд анхаарах хүчин зүйлс: ашиглавал зохих суурь, үйл ажиллагааны түвшний сонголт, тогтмол нэмэгдэл зардлыг оролцуулснаар болон эс оролцуулснаар нормыг тооцох нь.

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зарлын нормын тооцоолол, жинхэнэ гарсан нэмэгдэл зардал.

v  Тооцоолсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, илүү эвэл дутуу тооцогдсон нэмэгдэл зардал болон түүний хэлбэлзэлийн шинжилгээ

v  Уян хатан төлөв, хариуцлагын бүртгэл, борлуулалтын өөрчлөлт

Түлхүүр үгс:

УНЗ-үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

УНЗ-ын хэлбэлзэл

УНЗ-ын норм

Тоо хэмжээний хэлбэлзэл

Хянагдахуйц хэлбэлзэл

Арваннэгдүгээр бүлэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн нэгж,  хэсгүүдэд хуваарилах нь

v  Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний нэгжүүд, тэдгээрт шууд хуваарилагдах зардал

v  Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний шууд биш хэсэгчилсэн зардал

v  Цех, тасаг, хэлтсийн нэмэгдэл зардлын хуваарилалтын нормыг тогтоож, ашиглах нь

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлзлийн шинжилгээ

v  Үйлчилгээний хэлтсийн зардлын хуваарилалт: Шууд арга, шаталсан арга,  алгебрийн арга, хувийн жингийн арга, шугаман алгебрийн арга.

Түлхүүр үгс:                        

УНЗ-ыг хуваарилах суурь

Шууд арга

Шаталсан арга

Алгебрийн арга

Арванхоёрдугаар бүлэг. Хольц болон гарцын хэлбэлзлийн шинжилгээ.

v  Математикийн тоо хэмжээний болон үнийн хэлбэлзэл

v  Тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл ба хольцын болон гарцын хэлбэлзэл

Түлхүүр үгс:

Үнийн хэлбэлзэл

Тоо хэмжээний хэлбэлзэл

Хольцын хэлбэлзэл

Гарцын хэлбэлзэл

Семинарын арга зүй: Асри Хаммерийн. Зардлын нягтлан бодох бүртгэл. Т.Ёндон, Ё.Ариунбаярын. Зардлын бүртгэл. номонд өгөгдсөн дасгал, бодлогыг хичээлийн хөтөлбөрт тусгагдсан сэдэв тус бүрийн агуулгад нийцүүлэн оюутнуудаар бодуулж, харилцан ярилцах, олон хувилбараар тооцооллыг хийх байдлаар семинарыг гүйцэтгэнэ.

Хяналтын ажил: Хичээлийн хөтөлбөрийн дагуу 2-3 сэдэв судалсны дараагаар онолын мэдлэгийг практик хэрэглээний тодорхой нөхцөлд нийцүүлэн хичээл заах багшийн сонгож боловсруулсан дасгал, бодлого, тестээр хяналтын ажил хийнэ.

Тав. Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн.

А. Сурах бичиг:

Асри Хаммер Зардлын нягтлан бодох бүртгэл УБ. 2000

С. Өлзийбат Нягтлан бодох бүртгэл УБ.1997

А. Саранчимэг, П. Жавзмаа Зардлын бүртгэл УБ.1999

Н. Тунгалаг Зардлын бүртгэл УБ.2000

Т. Ёндон , Ё.Насанбаяр Зардлын шинжилгээ УБ.2004

Т.Ёндон, Ё.Насанбаяр Нягтлан бодох бүртгэлийн бодлого бодох арга зүй УБ.2004

Т. Ёндон , Ё. Насанбаяр, Зардлын бүртгэл УБ.2006

Т.Ёндон, Ё.Насанбаяр,  Ё.Ариунбаяр Санхүүгийн бүртгэл, шинжилгээ, загварчлал УБ.2008

Ц. Баянмөнх Зардал, удирдлагын нягтлан бодох бүртгэл УБ.2005

Ronald W.Hilton Managerial accounting 1997

Б. Нэмэлт материал:

Санхүү, эдийн засгийн яам. Монгол улсын татварын хууль, тогтоомжууд УБ.2001

Л. Дондог Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт УБ.1996

В. Сургалтын хэрэглэгдэхүүн

Кодоскоп

Үзүүлэн таниулах схем, диаграмм, тулгуур дохио, график

Слайд

Компьютер С: Economic www / economic ezo

Зургаа. Сургалтын үйл ажиллгаа ба арга зүй

А. Лекц

Багш тухайн сэдвээр үндсэн тулгуур ухагдахуун, онолын ерөнхий үндэслэлүүд, унших судлах болон бие даан ажиллах, судлах, шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн талаар мэдээлэл өгч, бие даан ажиллах баримжаа олгоно.

v  Лекцийг явуулахад багш дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

v  Мэдлэг сорих асуулт тавьж, хариулт авах арга

v  Тайлбарлаж ярих

v  Бусад хичээлийн агуулгатай жишиж, баяжуулан шинэ мэдлэг олгох

v  Дүгнэлт гаргуулах

Лекцэнд орохдоо анхаарах зүйлс:

v  Багшийн ярьж буй бүх зүйлийг тэмдэглэн авах гэж мэрийх хэрэггүй. Ингэх боломжгүй бөгөөд иймэрхүү оролдлого нь утга төгс бус өгүүлбэрийн цуглуулга хийхэд хүргэдэг төдийгүй лекцийн материалын логикыг алдагдуулж, лекцийн тэмдэглэгээг ач холбогдолгүй болгох аюултай. Иймд гол санааг өөрийн үгээр эсвэл багшийн хэлж тэмдэглүүлсэн байдлаар бичиж авах хэрэгтэй.

v  Аливаа зүйлсийн гол ба гол бусыг ялган салгаж сураарай, Гэхдээ энэ нь ямар нэгэн үндсэн санаа тодорхойлолтыг ямар нэгэн жишээ баримтгүй бичиж байгаа хэрэг биш бөгөөд гол жишээг бичиж авах нь сүүлд лекцээ уншиж ойлгоход тус болно. Үүнийг түлхүүр үгээр ч бичиж болно шүү дээ.

v  Асуудлын логик холбоог алдагдуулалгүйгээр хураангуй бичих хэрэгтэй. Гэхдээ энэ тэмдэглэлээс чинь лекцийн төлөвлөгөө, товч агуулга харагдаж байх ёстой.

v  Лекцийн явцад багш схем, таблиц зэрэг ашигласан бол анхааралтай ажиглаж, дэвтэртээ хийж аваарай.

v  Багшийн ярьж буй зүйлээс чухал, анхаарал татсан эсвэл эргэлзээтэй, асуумаар зүйлсийн өмнө товч тэмдэглэл тавьж болно шүү дээ.

v  Өөрөө сайн мэдэх товчилсон тэмдэгтүүдийг ашиглах нь аль болохоор бага бичиж, илүү сонсох, бодох боломжийг танд олгодог.

v  Лекцийн дараа тэмдэглэсэн зүйлээ дахин нэг гүйлгэн уншиж, дутуу орхисон зүйлээ тэр дор нь нөхөж авч байгаарай.

Б. Семинар

Семнарийн хичээл нь уг хичээлийн талаар судлах зүйлийг гүнзгий эзэмшхэд оюутанд туслах бөгөөд тэдний судалгааны бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чанарыг хөгжүүлэх, судалгааны ажлын арга эзэмших, хамрагдах асуудлын хүрээнд шийдвэр гаргах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болно.

Семнарийн хичээлд бэлдэхдээ оюутанд анхаарах зүйлс:

v  Семнарийн хичээлийн сэдэвтээ анализ хийн, хэлэлцэх үндсэн асуудлыг эргэцүүлэн бодох

v  Тухайн сэдвээр лекцийн хичээлээр үзсэн материалыг дахин анхааралтай унших

v  Семнарийн хичээлээр хэлэлцэх асуудлаар конспект бичиж байхдаа багш санал болгож зөвлөсөн судалгааны зохиол, холбогдох материалыг нарийвчлан судлах

v  Хэлэлцэх асуудал бүр дээр өөрийнхээ санааг томъёолон түүнийгээ нотлох үндэслэлийг гаргах

Семнарийн хичээлд оролцох явцдаа оюутан дараах зүйлийг анхаарна. Үүнд:

v  Бусад оюутнуудын хэлж ярьж байгаа болон бодсон бодолтыг анхааралтай сонсож, танилцан өөрийн хийсэн зүйл, санаа, бодолтойгоо харьцуулах,

v  Хичээлд аль болох идэвхитэй оролцож, бодсон бодлого, хийсэн дасгал ажлаа болон санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн, өөрийн үндэслэл, бодолтыг  бусдад итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах,

v  Хэрэв та хэн нэгэнтэй санал нийлэхгүй, шүүмжлэх гэж байгаа бол шиймжлэл тань бүтээлч, үндэслэлтэй байх ёстой бөгөөд альтернатив шинжтэй, тодорхой хариултыг өөртөө агуулсан байхыг санаарай,

v  Семнарийн төгсгөлд авч хэлэлцсэн асуудлуудын эцсийн зөв хариултыг товч томъёолж байх.

Багш семнарийн хичээлийг явуулахдаа дараах аргаар явуулна. Үүнд:

KWL арга

Илтгэл бичүүлэх

Дүрд тоглуулах

Хичээл бүр дээр 2-3 бодлого дасгал бодуулах

Бодлого бодох тэмцээн зохиох

3-4сэдвийг судалсны дараа хяналтын ажил хийх

Оюутан бүрээр курсын ажил бичүүлж хамгаалуулах

Марофон бодолтын арга хэрэгсэл

В. Бие даах ажил                                                                                   

     Бие даах ажил нь оюутан лекц болон семнарийн хичээлээр судалсан сэдвээрээ холбогдох эх зохиол, ном материал, гарын авлага, нийтлэл уншин судалж, уг асуудлын хүрээнд бие даан тодорхой асуудал шийдэх, холбогдох материал цуглуулах, боловсруулах, хийх, оюуны дүгнэлт гаргах, тодорхой үр дүнд хүрч, тезис бичлэг хийж, түүнийгээ хамгаалах үйл ажиллага юм.

    Тезис бичлэг нь: тухайн сэдвийн хүрээнд холбогдох материалыг оюутан уншиж судлан, шаардлагатай зүйлээ бичиж тэмдэглэн авах явдал юм. Эссэг бичихэд сэдвийг сайтар бодож сонгох эрхтэй. Тезис бичлэг хийж байгаагийн гол зорилго нь оюутнуудыг цаашид реферат бичих чадвартай болгох, улмаар судалгааны текст, бүтээлтэй ажиллах, түүний агуулга мөн чанарыг ойлгох, өөрийн үгээр товч илэрхийлэх, судалж буй материалаа системчлэн, логик уялдаа холбоотой бичих чанарыг эзэмшүүлэхэд оршино.

Тезис бичлэгт тавигдах нийтлэг шаардлага:

v  Ашиглаж буй тулгуур ухагдахууны утга санаа нь тодорхой байх.

v  Агуулгыг гаргахдаа схем, диаграмм зэргээр дүрслэн үзүүлэх

v  Бичигдсэн зүйлүүд өөр хоорондоо утгын талаар нягт холбоотой байх.

v  Сэдэв, агуулга нь хоорондоо тохирч байх.

Тезис бичлэгийг үнэлэхдээ дараах үзүүлэлтийг харгалзана. Үүнд:

v  Уншихад тодорхой, ойлгомжтой байдал.

v  Логик дараалалтай байдал.

v  Бичиж тэмдэглэсэн зүйлээ хэрхэн хамгаалсан байдал.

         Зардлын бүртгэл хичээлийн хүрээнд хийх бие даалтын бодлого нь тухайн хичээлийг оюутан ойлгож, эзэмшиж чадсан эсэхийг харуулах гол хэлбэр юм. Бодлогыг шалгах үндсэн шалгуур нь түүний хариу байх болно.

Зарим тохиолдолд оюутан өөрийн бодсон бодлогыг хамгаалах үүднээс асуултанд хариулж байж бүрэн оноогоо цуглуулна.

Бие даалтын ажлыг явуулахад багш дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

v  Хосоороо суралцах арга

v  Үзэл бодлоо уралдуулах арга

v  Бие даан шийдвэр гаргах арга

v  Бодлого, дасгал бодуулж, хамгаалуулах арга

Курсын ажил гүйцэтгүүлэх сэдвийн тойм

v  Монгол улсад зардлын нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандарт боловсруулах онол, практикийн асуудал

v  Өртгийн тогтолцоо ба зардлыг хуримтлуулан бүртгэх

v  Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох асуудал

v  Технологийн үе шатны аргаар өртөг тооцож, үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэх нь

v  Дундаж өртгийн болон эхэлж үйлдвэрлэлд орсныг эхэлж үйлдвэрлэж дуусгах аргаар өртөг тооцох нь / судалгаа, дүгнэлт/

v  Дайвар ба хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь / судалгаа, дүгнэлт /

v  Бараа, материалын төлөвлөлт, ханган нийлүүлэлт, ашиглалт, зарцуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь

v  Хөдөлмөрийн зардлын бүртгэл, тооцоолол, тайлагнал, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь

v  Мал аж ахуйн болон газар тариалангийн чиглэлийн фермерийн аж ахуйн зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох асуудалд /онол, арга зүй /

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, түүний хэлбэлзлийн шинжилгээ

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдэд хуваарилах нь

v  Зардлын динамик шинжилгээ, зардлыг ангилан тооцох аргууд

v  Уян хатан төлөв, түүний тооцоолол, хэрэгцээ

v  Стандарт өртөг, түүний хэлбэлзлийн шижилгээ

v  Төсөв боловсруулалт / Тодорхой чиглэлүүдээр /

v  Зардал, үйлдвэрлэлийн хэмжээ, ашгийн хамаарлын шинжилгээ

v  Тодорхой бус байдалд шийдвэр гаргах нь

v  Маркетингийн ашигт ажиллагааны шижилгээ

v  Бүтээгдэхүүний үнэ тогтоох арга хэлбэрүүд

v  Урт хугацааны бизнес төлөвлөлтийн онол, арга зүйн зарим асуудал

Долоо. Үнэлгээ

Үнэлгээний шалгуур                        

Мэдлэг: Хичээлийн онолын үндэслэл, агуулгыг ойлгосон, энэ талын мэдээллийг тооны болон чанарын судалгааны аргаар боловсруулдаг, үр дүнг нь практик хандлагатайгаар тайлбарладаг, үзэл бодлоо хамгаалдаг байхыг хэлнэ.

Чадвар: Онолын мэдлэгээ бие даан тодорхой нөхцөлд ашиглаж чаддаг, түүнийг удирдлагын шийдвэр боловсруулахад ашигладаг, үзэл бодлоо бичгээр болон амаар ойлгомжтой, оюунлаг, хандлагатайгаар илэрхийлдэг байхыг хэлнэ.   

Хандлага: Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ, дүгнэлтийг илэрхийлж, багаар ажиллах чадвартай байхыг хэлнэ. 

v  Сургалтын явцын болон төгсөлтийн гэсэн хэлбэртэй байна

v  Үнэлгээг өөрийн, хөндлөнгийн гэж  ангилна.

v  Үнэлгээний гол зорилго нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг

а. Тест             б. Ярилцлага        в. Асуулт            г. Аман яриа

д. Бичгийн хэлбэрээр 2-3 удаа үнэлнэ

Үнэлгээ нь тухайн хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн байдал, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, дадал, цаашид суралцах болон судалгаа шинжэлгээний ажил хийх онол, арга зүйн түвшин зэрэг ерөнхий үзүүлэлтийг тодорхойлж, анги дэвшин суралцах асуудлыг шийдвэрлэх зорилготой. Үүний зэрэгцээ үнэлгээ нь оюутны хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

      Оюутныг үнэлэхдээ дээд боловсролын кредит системийн үнэлгээний зарчим, шатлалын загварыг үндэс болгоно. Энэ дагуу үнэлгээ нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

А. Хичээлийн ирцийг үнэлэх .

 Энэнь тухайн оюутан лекц , семнарийн хичээлд биеэр суусан ба оролцсон байдал, идэвхи зэрэгт үндэслэгднэ. Нийт үнэлгээний 10оноо байна.

Б. Оюутны суралцах үйл ажиллагаа. Бие даалтын ажлыг үнэлэх

   Оюутны хувийн идэвхи бие даан хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт, бүтээлийн сангийн бүрдэлт зэрэг үзүүлэлтүүд дээр тулгуурлан, багш оюутан хамтран үзсэн үнэлгээ юм. Үнэлгээ 30 оноо байна.

В. Улирлын явцад эзэмшсэн мэдлэг, чанарыг үнэлэх

Тухайн хичээлийн стандарт, хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ юм. Үүнд: шалгалт, шүүлэг харилцан ярилцах хэлбэрээр түвшин тогтоож үнэлнэ. Үнэлгээ 30 оноо байна.

Г. Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ

Хөтөлбөр ёсоор үзэж судалсан курс хичээлийн агуулгыг стандартын дагуу боловсруулж, харъяа мэргэжлийн тэнхимийн зүгээс хянан баталгаажуулсан асуулт, тестийн дагуу амаар болон бичгийн хэлбэрээр шалгаж үнэлнэ. Үнэлгээ 30 оноо байна.

        Хичээлийн жилийн эцэст хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлыг ямар түвшинд эзэмшснийг нь харгалзан доорх үнэлгээг өгнө.

А Хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэгийг дээд зэргээр эзэмсэн, энэ талаар тодорхой кейс дээр ажиллаж, арга аргачлалыг нь зөв хэргэлэх чадварыг хангалттай түвшинд эзэмшсэн.

В Хичээлийн ойлголтын талаар мэдлэг тодорхой түвшинд эзэмшсэн, кейс дээр ажиллаж арга аргачлалыг нь ихэнх тохиолдолд эзэмшсэн, энэ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргах зохих дадал эзэмшсэн.

С Хичээлийн ойлголтын талаар мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, кейс дээр ажиллаж, арга аргачлалыг нь зөв хэрэглэдэг, боловсруулалт хийдэг, энэ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргах чадварыг дунд зэрэг эзэмшсэн.

D Хичээлийн тухай ойлголт мэдлэгийн ихэнхийг хангалтгүй эзэмшсэн, хичээлийн зорилгоор тавигдсан чадвар, дадлыг ихэнх тохиолдолд эзэмшээгүй.

F Хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон чадвар, дадлыг бүрэн эзэмшээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2011-06-14 -

Бичсэн: Зочин
гоё шүү
. Шууд холбоос

2011-05-20 -

Бичсэн: school of economics
баяртай байна
. Шууд холбоос

Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Бичлэг: 119 » Нийт: 124
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax