Accounting

2011-03-31

Удирдлагын бүртгэлийн шалгалтын асуулт

Ангилал: Боловсрол
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос


2011-03-30

Дунд шатны нягтлан бодох бүртгэл хичээлийн хөтөлбөр

Ангилал: Боловсрол
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос


2011-03-30

Ахисан шатны нягтлан бодох бүртгэл

Ангилал: Боловсрол
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос


2011-03-30

Удирдлагын бүртгэл хичээлийн хөтөлбөр

Ангилал: Боловсрол
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос


2011-03-29

ДШНББ-2 хичээлийн шалгалтын асуулт

Ангилал: Боловсрол
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Шууд холбоос


2011-03-29

Бүтээлийн жагсаалт

Ангилал: Боловсрол

Бүтээлийн жагсаалт

                     2004 – 2010 онд хэвлүүлсэн зарим ном, сурах бичиг

  Он

         Нэр

Хэвлэлийн хуудас

           Тайлбар

2004

Зардлын шинжилгээ

7.25

Статистик – математикийн аргаар  - зардлын шинжилгээ хийх арга зүй

2005

Нягтлан бодох бүртгэлийн бодлого бодох арга зүй

7.5

Санхүүгийн бүртгэлийн бодлогыг хялбар аргаар бодох уламжлалт болон математикийн  аргууд

2006

Зардлын бүртгэл

19.3

Зардлын бүртгэлийг шугаман алгебрийн болон математик – статистикийн арга хэргэлж  эзэмшүүлэх тухай

2006

Удирдлагын бүртгэл

20.3

Удирдлагын бүртгэлийг математик загварчлал ашиглаж эзэмшүүлэх арга хэлбэрийн талаар

2007

Санхүүгийн тайлангийн       шинжилгээ

7.5

Санхүүгийн шинжилгээнд хэргэлж болох зарим сонгомол аргууд

2008

Санхүүгийн бүртгэл, шинжилгээ, загварчлал

8

Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ, хугралын цэгийн шинжилгээний талаар дэвшүүлсэн математик томъёололууд

2008

Нягтлан бодох бүртгэлийн үндэс

20

Анхан шатны мэдлэг эзэмшигчдэд зориулсан

2009

Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал

14.5

Төлөвлөлтийн сонгомол аргуудаар өргөтгөн баяжуулсан

2010

Компанийн санхүүгийн үр дүнгийн үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээний орчин үеийн , түгээмэл, шилдэг аргуудын хэрэглээ

7.3

Санхүүгийн тайлангийн шинжилгээний түлхүүр харьцааны практик хэргэлээний талаар

                                                

 

 


Шууд холбоос


2011-03-29

Pronouncement (Зар мэдээлэл, Объявление)

Ангилал: Боловсрол

   

1.New book on financial statement analysis of mining industry

     We would like to inform all people about new book, who engages activities in the field of mineral resources exploitation & their enriching in mining industry, which written by co-authors Prof. Tunteg Yondon & Gomdo Dariimaa in accordance with planned measurements of Mongolian Associations of chartered financial analysts for 2012. Contents of this book compose of as traditional methods of conducting financial statement analysis as well as modern mathematical approaches. Had included to it detailed methodology of implementing ratio index analysis, тechnological process costing & ABC (Activity Based Costing) methods, feasible correlation relationship methods in analysis of mining industry, multiple сalculation methods of efficiency on investment, newly suggested by co-authors very interesting & so practicable inferences  as for comprehensive variance analysis on market expenses & sophisticated allocation analysis of factory overhead expenses etc. Herein we would emphasize that this book affordable to use for university tutors & graduates in one‘s their academic & pragmatic training as into which included a lot of concrete examples on digital data, which given via using statistical mathematical methods & elements of applied mathematics etc. The books are available for sale in capital city’s l bookshop network of INTERNOM & also in department store BILEG etc. Please feel free a contact with us & visit our e-mail tyondon@yahoo.com or cell phone 99271356 & 91174456 for ordering books online.

 

Уул уурхайн үйлдвэрлэлийн санхүүгийн тайлангийн шинжилгээний шинэ ном

      Уул уурхайн үйлдвэрлэлийн байгалын нөөцийн ашиглалт, баяжуулалтын салбарт үйл ажиллагаа эрхлэдэг бүх хүнд зориулан Монголын санхүүгийн мэргэшсэн шинжээчдийн нийгэмлэгийн 2012 оны ажлын төлөвлөгөөний дагуу профессор Т. Ёндон болон Г. Дариймаагийн бичсэн шинэ номын талаар мэдээлж байна. Энэхүү номын агуулга нь санхүүгийн тайлангийн шинжилгээ явуулах уламжлалт ба орчин үеийн математикийн арга хэрэгслийг багтаасан болно. Үзүүлэлтүүдийн харьцааны шинжилгээ хийх, зардлыг бүртгэж тооцох технологийн үе шатны арга, үйл ажиллагаанд суурилсан өртөг тооцох арга(ABC), уул уурхайн үйлдвэрлэлийн шинжилгээнд корреляцийн хамаарлын арга хэрэглэх боломж, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоолох олон хувилбарт арга, маркетингийн зардлын хэлбэлзлийн болон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хуваарилалтын шинжилгээний талаар зохиогчдын боловсруулсан сонирхолтой, практик ач холбогдолтой олон хувилбарт, шинэлэг аргуудыг түүнд багтаасан болно. Тэрчлэн статистик математикийн арга болон хэрэглээний математикийн элементүүдийг ашиглан боловсруулсан тодорхой тоон жишээнүүдийг уг номонд оруулсан учраас их, дээд сургуулийн багш, төгсөх дамжааны оюутнуудын онолын болон хэрэглээний сургалтад түүнийг ашиглаж боломжтойг тэмдэглэж байна. Энэхүү номыг ИНТЕРНОМ-ын сүлжээнээс болон БИЛЭГ их дэлгүүрээс худалдан авахыг зөвлөж байна. E-mail tyondon@yahoo.com; утас 99271356, 91174456.

 

Новая книга анализа финансовой отчётности в горно-рудной промышленности

       Пользуясь случаем мы хотим познакомит новую книгу, написанную профессорами Т. Ёондон и Г. Дариймаа, которая мышла в свет в соответсвие с планом работы на 2012 год Монгольской ассоциации финансовых профессиональных аналитиков всем людям, занимающимся бизинес деятельность в сфере использования и обогащения природных ресурсов в горно-рудной промышленности. Содержание данной книги включает как традиционные методы проведения анализа финансовой отчетности так и современные математические методы в нём. В неё включены методы пропорции показателей, методы учёта затрат и калькулирования себестоймости по технологическим стадиям, метод калькулирования  затрат опираясь на учёт деятельности, перспективы использования корреляционного анализа в горно-рудной промышленности, многовариантность расчёта эффестивости капиталовложений а также интересные и практичные, зато многогранные новые методы разработанные авторами для анализа отклонений маркетинговых расходов и анализа распределения дополнительных производственных расходов. А также хотим особо подчеркнуть то, что книга может рекомондована для преподавателей ВУЗ-ов и их выпускников для академического и прагматического обучения потому что в ней всесторонее освещены конкретные числовые примеры, основанные на статистическо-математикой обработке и применении елементов прикладной матетатики. Pекомендую приобрести вышеупомянутую книгу в сетях книжных   магазинов ИНТЕРНОМ, также в универмаге БИЛЭГ. Прощу обратиться к e-mail tyondon@yahoo.com и телефону № 99271356 и 91174456.

 

 

    
2. Course for chartered financial analysts & accountants
       We are inviting all persons to attend specialized course for staffs, who really interested to possess modern techniques & methods of financial statement analysis & cost accounting associated with managerial accountancy based on applied mathematics, econometrics approaches, statistical  mathematics, elements of probabilities, which will conduct under direct control & supervising of Prof. T.Yondon. Participants would be separated into training sub-groups & they able to choice scope, contents & level of training & subjects in dependence on their interests.  Besides we will give respective professional advice to graduates  on writing of  master's & bachelor's degree works.  Please contact  at cell phone 99271356, if you interested in above cited services.                                          
 3.  Request for a collaboration

           I’m as initiator of Mongolian association of chartered financial analysts looking for foreign individuals & economic entities, which engages humanitarian activities in the field of creating, developing, sharing, teaching & outsourcing new ideas & innovations on financial statement analyzing & accounting modeling. Although passed not a few times from launching association’s activities we nearly haven’t achieved aimed goals, besides rises necessary to extend & make public  the scope & direction of its activities. Indeed we suffer some financial difficulties as we had conducted its advance preparation at own account, since 2004 I have issued along with my members of family in scope of association’s activities more than 10 textbooks & methodological materials in about 200 printer’s sheets, which based on applied mathematics and mathematical statistics as: cost & management accounting modeling, financial engineering, financial statement analyzing etc. In addition to I have created & developed more than 40 unique & extraordinary methods on financial analyzing & accounting modeling, which has opened prosperity direction to solve many puzzle & pending problems in modern accountancy. I have placed some of created & developed with me new ideas & innovated papers freely to everyone in English, Russian & Mongolian editions at internet communications under blog titles as tyondon.blogmn.net or tyondon.blogspot.com etc for sake of share our researching activities with all readers & Association’s members.  We will release & translate appropriate our researching materials into English or Russian editions for foreigners, who wish to acquaint with papers, textbooks, written by our co-authors, & suggested new ideas with us. If you would like to set up bilateral communication relationship, we kindly ask to forward mail to us at Linked in communications or at my e-mail address.  Indeed in development history of accountancy we primarily have discovered very unique & simply for pragmatically application methods in allocation, analyzing, forecasting & reporting of indirect (conversion) expenses by practicing as following: linear algebra, applications of definite integral calculus, stepwise elimination of variable factors, statistical index, drawing graphical illustration etc. Within the scope of activities of association for incoming period we have planned to conduct professional course for financiers, accounting analysts, & researchers on financial analyzing methods by hand of business statistics (multiple discriminant function analysis) in parallel with computer application program, SPSS 17.0, which will render pleasant opportunity to obtain same calculated an answer, & compare stepwise processes used on both methods. Main academic and practical lecturing will give directly by Prof. T.Yondon and under his supervising and consulting. We are registering independent researchers who would like to affiliate as members to Mongolian chartered financial analysts (CFA), nonprofit civil institution, which voluntary engages economics researching activities. We shall give necessary knowledge to members through giving lecture, implementing development of outsourcing in financial analyzing, exchanging experiences among analysts, organizing science conferences & plenary researching discussion, dealing with stepwise training course, provision with necessary information, publication textbooks & methodological materials, delivering  professional advises, issuing periodical journal etc, who really wishes to possess unique techniques of analyzing. I’m willing to welcome individual person, members of any researching groups or representative of legal unities, who interested in working at Steering board of Mongolian association of chartered financial analysts. Do not hesitate applying to us, we are willing to share freely our wide experiences & many-sided knowledge in the line of financial analyzing & accounting modeling. I trust our collaboration will continue forward on behalf of development and innovation of financial and accounting significant problems.

 4.Зар мэдээлэл

   Монголын  нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн холбооноос эрхлэн  гаргасан “Хүний нөөцийн менежментийн шинжилгээ” номыг  дэд профессор Т.Ёндон, профессор Г. Дариймаа нар хамтран бичжээ. Уг номонд хүний нөөцийн менежментийн шинжилгээний хамгийн орчин үеийн аргуудыг тодорхой тоон жишээн дээр, олон хувилбартайгаар  тайлбарласан болно. Номын үнэ 13,000 төгрөг бөгөөд түүнийг Интерномын дэлгүүрийн сүлжээ, “Билэг” номын дэлгүүр, “Монгол шуудан” компанийн хэвлэлийн захиалгад оруулан худалдан авах боломжтой. Тэрчлэн tyondon@yahoo.com хаягаар захиалга өгч болно.

5. Notification to attention

Have been placed tentative syllabuses  of cost & managerial accounting lectures introduced into training for economics college students, which created by initiative of Prof. T. Yondon at blog titled tyondon.blogspot.com on March 17 & 27,2012 respectively.  In that article he briefly described interesting & unique new ideas & innovated contents, created & developed by author, which tangibly has been differentiated from contents of traditional textbooks used at prestigious universities over the world. This modern textbook based on applied mathematical approaches more meets necessaries to make rational decisions in uncertain economical situation, prevent & predict contingency financial recession etc. Moreover he has conducted his extraordinary researching over the wide range of financial & accounting cognition, which would be attracted researchers’ & analysts’ attention properly. Please enjoy his new ideas, those really opened innovative directions on financial analyzing & accountancy modeling, in addition to rendered feasible opportunities to solve a lot of their pending & doubtful questions simply, intelligently & so uniquely.  


6. Объявление

          Сообщаем, что мы публиковали в свет весьма интересную и современную книгу “Анализ менежмента человеческих ресурсов”, в которой изложены как традиционные так и современные методы  анализа, разработанные и претворенные в  практическое применение авторскими коллестивами как: статистическо-математические подходы, дифференциальное исчисление, поэтапное исключение переменных, логарифмическое преобразование и линейная алгебра итд. Книга написана под руководством профессора Т. Ёндон, который разработал совместно с членами своей семьи впервые в истории бухгалтерского учёта и финансого анализа  более 40 уникальнейших и необыкновенных методов для финансого отчётного анализа и бухгалтерсого моделирования обоснованных на прикладной математике и математической статистике. Мы с радосью принимаем всех тех, которые будут обращаться к нам с желанием плодотворного научного сотрудничества. Пользуем случаем мы сообщаем в известность то, что если Вы хотите ознакомиться с авторсими публикациями и краткими биографическими очерками как на английском так и монгольском языках, прошу ссылаться на блог адрессы как: yondon tunteg|Linkedin; tyondon.blogspot.com; tyondon.blognet.com с соответсвующими поисками. 



7. Recently lecturer Mr T.Yondon has established  researching group of Mongolian chartered financial analysts which announced  at Linked in network. Everybody who really interested in exchanging researching  materials & taking parting  in developing new ideas in financial analyzing & financial engineering able to apply to membership of that nonprofit organization.
8. The new book titled
"Analysis of Human resource management" written by co-authors T.Yondon & G.Dariimaa issued for sale, in which has been described multiple version of traditional & statistic-mathematical data processing methods. Its price is 13000₮ ,  you  able to buy it in INTERNOM bookshop & its branches. 
9. We are kindly ask editors, lectures, researchers to collaborate in publication of scientific papers in serial parts in the field of newly discovered & created direction of cost & management accounting modeling, financial statement analyzing based on applied mathematics in English edition journals of your country. If anyone willing  a pleasant  collaboration, we ask to send to us your certified agreement with written official letter. Anticipating  pleasant reply from all persons who has accepted this information soon.
10. The specialized advanced course on Chartered financial analysts will be began its training activities for next 2011-2012 in late September under supervising & professional consulting Prof. T. Yondon, who primarily in accounting practice initiated & really created new direction of accounting modeling with applied mathematics & mathematical statistics, and indeed looked forward  to accounting engineering developments. Meanwhile his major  field of academic researching is discovering new directions of financial statement analyzing & modern cost accounting based on applied mathematics. All persons who interested in possessing techniques of developing new ideas themselves & putting their into practice, please  attend our unique lectures & pragmatic advising. Training payment depends on stepwise duration period, kind of subjects selected by learners, & specialized level of training.
11. Available following modern textbooks & methodological manuscripts devoted  to students at economics universities, experienced financial workers engaged in the financial - accounting field & economics researchers written by Prof. Yondon, who created & developed more than 40 new ideas & published researching materials in 200 printer's sheets with following given price in ₮: Management accounting -10,000, Cost accounting-10,000, financial statement analysis & planning forecasting-15,000, Finance & accounting for businessman of medium & small sized enterprises-8,000, Analysis of human resourse management-13,000, Applicable selected & popular ratio methods of company's financial statement analysis-10,000. Meantime too little numbers of above cited books  remained at author's bookstore disposal. 
12. We are kindly ask all persons interested in possessing statistical & applied mathematical methods of processing huge scope & number of long term empirical data, & striving for presenting official summary, paticularaly who engaged in area of legislation.By the way I published paper entitled "Economics & legislation mathematics" which appeared in Journal of anti crime questions,#1(31),20-22,2010. If you would like to learn above cited unique methods of researching & data processing, please apply to as, we are always willing to collaborate along with you.

13. Pronouncement on new book

        Has issued order of priority book entitled “Financial statement analysis in mining industry“ which written by co-authors, Prof. T. Yondon & Gombo Dariimaa, who initiated Mongolian association of chartered financial analysts & created extraordinary & very interesting innovations in scope of cost & managerial accounting, also financial statement analyzing. The contents of book covered traditional ration analysis, correlation methods in financial analysis, ABC (Activity based cost) analysis approach, application of differential calculus & stepwise elimination of variables suggested by co-authors, modern innovated methods in allocation of manufacturing & operation expenses between service departments etc. Preliminary selling price is 15,000 Mongolian national tugrugs. If you wish to get above mentioned books, please apply to tyondon@ yahoo.com or to buy it via network of bookshop“ Internom”.
                                                                                                14. Announcement
   Recently Prof.  T. Yondon  started to  place his researching papers & articles on Google network under his blog titled tyondon.blogspot .com.  He receives any comments which belongs to above cited  publications & expresses his willing to cooperate in exchanging of discussion abstracts. 
                                    15.Announcement of accounting outsourcing by Global Account Corporation LLC
      Leader company Global Account Corporation LLC in accounting  outsourcing of Mongolia offers  professional service in following both directions as:
a. In the field of consulting: Consulting on finance & accounting, packet of tax law & Social insurance law, application of accounting & financial calculation programs , & also their realization in practice
b. In the line of outsourcing service: Bookkeeping, preparing financial statements & analyzing in which, creating policy documentations of accounting according to Mongolian legislation, corresponding calculations on labor costing & social insurance, carrying out proper internal financial control & revise, & also conducting tax inspections etc.
c. Company collaborates with well known tutors at high education institutions & researching groups to organize professional courses at advanced levels for financiers, accountants & chartered financial analysts.
             We kindly ask you connect at links : e-mail: email_gac@yahoo.com
WEB site: www.gac.mn
Cell phone: 99108830,91108830,98108830, 99271356



Шууд холбоос


2011-03-26

Зардлын бүртгэл хичээлийн хөтөлбөр

Зардлын бҮртгэл

хичээлийн хөтөлбөр

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

     Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн болох бага зардлаар хүссэн түвшингийн ашиг сонирхол, орлогод хүрэхийн тулд түүнийг удирдах, төлөвлөх, зохицуулах, хянах шинжлэх орчин үеийн аргыг эзэмших шаардлага гарч байна. Зардлын нягтлан бодох бүртгэлийг судалснаар удирдлагын эргэх холбооны шийдвэр гаргалтаас эхлэн түүний үр дүнг хянах, шинжлэх, дүгнэлт өгөх үндэс бий болно. Энэ нь зардлын нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсгүүдийн интерацчилагдсан цэгцтэй, цогц мэдлэг, баяжуулан шинэ мэдээллийг оюутанд олгох боломжийг бүрдүүлнэ.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

     Зардлын нягтлан бодох бүртгэлийн онол, практикийн цэгцтэй, чадваржсан мэдлэг, шинэ нэмэлт мэдээллийг оюутанд олгоход оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд

     Дээрхи зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь асуудлыг оюутанд эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Үүнд:

Зардлын нягтлан бодох бүртгэлийн онолын үндсэн ойлголт, зарчим, арга зүй, нэмэлт асуудал, шинэ мэдээллийг олгох, Зардлын нягтлан бодох бүртгэлийн зарим элементүүдийг НББОУС, Монгол улсын холбогдох хууль, тогтоомж, эдийн засгийн шинжлэх ухааны салбаруудын онол, арга зүйн дагуу тогтоож бүртгэх, Аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөлгөөг зохиох, түүний биелэлтийг нь хангах чадваржсан мэдлэгийг эзэмших,Зардалын нягтлан бодох бүртгэлийн онол, арга зүй, шинэ мэдээлэлийг баяжуулан судалснаар сэдэв тус бүрийн төгсгөлд өгөгдсөн практикт тулгуурлан тэдгээрийг хэрэглэх чадварыг эзэмших,Нягтлан бодох бүртгэлийн шинжлэх ухааны бүрэлдэхүүн хэсгүүдийн интеграцчилагдсан цэгцтэй, цогц  мэдлэг болон өөрийн бие даасан бүтээлч үйл ажиллагаа, ургуулан сэтгэх чадамждаа тулгуурлан оюутан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ганцаарчилсан эсвэл багаар гүйцэтгэх чадвартай болох,Зардлын нягтлан бодох бүртгэлийн онолын мэдлэгээ чадвар болгон хувиргаж чаддаг болсноор оюутан нь бие дааж эдийн засгийн удирдлагын шийдвэр боловсруулах, удирдлагын системтэй хүч чармайлт гаргах дадлыг эзэмшин төлөвшинө.

Дөрөв. Хичээлийн агуулга

Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Долоо хоног

Сэдэв

Цаг

I

1 дүгээр бүлэг:

Зардлын бүртгэл, ангилал

4

II, II

2 дугаар бүлэг:

Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал

4

 

III, IY

3 дугаар бүлэг:

Динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал

 

4

 

Y, YI

4 дүгээр бүлэг:

Динамик шинжилгээ: Шугаман бус хамаарал

 

4

 

YI, YII

5 дугаар бүлэг:

Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

 

4

 

YIII

6 дугаар бүлэг:

Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэх нь

 

2

 

IX

7 дугаар бүлэг:

Барилга угсралтын байгууллагын зардал, орлого, /ашиг/-ийн тооцоолол

 

2

 

X, XI

8 дугаар бүлэг:

Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь

 

4

 

XI, XII

9 дүгээр бүлэг:

Бараа материал

 

6

XIII

10 дугаар бүлэг

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

6

 

XIY, XY

11 дүгээр бүлэг:

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хуваарилалт

 

4

 

XYI

12 дугаар бүлэг:

Гарцын хэлбэлзлийн шинжилгээ

 

2

Нийт цаг                                           

48

                                      

Семинарын хичээлийн төлөвлөгөө

Д/д

Сэдэв

Зарцуулах цаг

Хэлбэр

 

 

1

 

 

Зардлын бүртгэл, ангилал

 

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “Зардлын бүртгэл” хуудас 1,1-1,5, Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 31-33, дасгал 2,1-2,11, хуудас 56-60, дасгал 3,1-3,9

 

 

2

Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “Зардлын бүртгэл” хуудас 33-34, дасгал 2,1-2,3,  Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 294-296, дасгал 12,1-12,10

 

 

3

 

Динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал

 

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “зардлын бүртгэл” хуудас 69-70, дасгал 5,1-5,2, Т.Ёндон “Санхүүгийн тайлангийн шинжилгээ, төлөвлөлтийн загварчлал” 3-р бүлэг дасгал 3,1-3,5

4

Динамик шинжилгээ: Шугаман бус хамаарал

4

Т.Ёндон, Ё.Ариунбаярын “Зардлын бүртгэл” хуудас 79-84, дасгал 6,1-6,9

 

5

Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

 

4

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 136-140, дасгал 6,1-6,9

 

 

6

Ажлын захиалгын аргаар зардлыг харимтлуулан бүртгэх нь

Барилга угсралтын байгууллагын зардал, орлого, ашгийн тооцоолол

 

 

4

Т.Ёндон, Ё.Ариунбаяр “Зардлын бүртгэл” хуудас 52-54, дасгал 3,5-3,10, Доналд Е.Киесо “дунд шатны нягтлан бодох бүртгэл” хуудас 268-271, дасгал 19,1-19,10

7

Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь 

4

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 159-163, дасгал 7,1-7,11

 

8

 

Бараа материал

 

6

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох  бүртгэл” хуудас 190-193, дасгал 8,1-8,12, хуудас 222-225, дасгал 9,1-9,11

 

9

Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, түүний хуваарилалт

 

12

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 323-326, дасгал 13,1-13,12, хуудас 352-357, дасгал 14,1-14,11

10

Гарцын хэлбэлзлийн шинжилгээ

2

Асри Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл” хуудас 690-694, дасгал 24,4-24,5

 

Нэгдүгээр бүлэг. Зардлын бүртгэл. ангилал

Нягтлан бодох бүртгэлийн бүрэлдэхүүн, зардлын бүртгэлийн тухай ойлголт, төлөвлөлт, төлөвлөгөө, үр дүн, үр ашиг, зардлын ангилал, хувьсах болон тогтмол зардал, үйлдвэрлэлийн ба үйлчилгээний нэгжүүд, нийтлэг болон хамсарсан зардал, капиталжуулах ба орлого олох зардал, ялгаварт зардал

Бөөн дүнгээр зардлыг хуримтлуулан бүртгэх, өртөг тооцох арга.

Түлхүүр үгс:

Зардал

Өртөг

Шууд зардал

Хувьсах зардал

Холимог зардал

Тогтмол зардал

Хоёрдугаар бүлэг. Зардлын динамик шинжилгээ: Шугаман хамаарал, цаг хугацааны динамик өөрчлөлт, зардлын ангилал, тогтмол зардал, хувьсах зардал, зардлын нэгдсэн томъёолол, холимог зардал, зардлын түвшин, зардлыг ангилах аргууд, дээд ба доод цэгийн арга, хавтгайн аналитик гёометрийн арга, дифференциалын арга, статистик графикийн арга, хамгийн бага квадратын арга, шугаман алгебрийн арга.

Түлхүүр үгс:  

Динамик эгнээ

Зардлыг хэсэгчлэх аргууд

Регрессийн тэгшитгэл

Корреляцийн коэффициент

Гуравдугаар бүлэг. Динамик шинжилгээ: Олон хувьсах хэмжигдэхүүний шугаман хамаарал, шугаман алгебрийн арга, Гауссын арга.

Дөрөвдүгээр бүлэг. Динамик шинэжилгээ: Шугаман бус хамаарал, урвуу хамаарал, зардлыг ангилахад танин мэдэхүйн муруйг ашиглах нь, үйлдвэрлэлийн функци, шугаман бус хамаарлын олон аргууд /уламжлалт, тодорхой интеграл, дифференциал, матриц/

Тавдугаар бүлэг.  Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь: Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

v  Технологийн үе шатны аргаар зардлыг хуримтлуулан бүртгэх нь, цех, тасаг тус бүрээр зардлыг хуримтлуулж, өртөг тооцох нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөлгөөн, материалын ба цалингийн зардал, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг хуримтлуулан бүртгэх нь,

v  Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, найрах цех, туршилтын цех, эцэслэн боловсруулах цех, үйлдвэрлэлийн өртгийн нэгдсэн тайлан,

v  Цехийн өртгийг тооцоолоход алгебрийн арга болон нэгжийн өртгийн шууд арга хэрэглэх нь,

v  Үйлдвэрлэлийн хорогдол тодорхойлох бусад хүчин зүйл

Түлхүүр үгс:

Өртгийн тайлан

Тооцоолох зардал

Тооцоолсон зардал

Эквивалент нэгж

Зургаадугаар бүлэг. Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох нь:

v  Материал, цалин хөлс, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл

v  Дуусгавар болсон ажил болон борлуулсан бүтээгдэхүүний бүртгэл

v  Үйлдвэрийн хаягдал, гэмтэж муудсан бүтээгдэхүүн болон гологдол ажил

Түлхүүр үгс:                 

Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Орлого

Зардал

Ашиг

Долоодугаар бүлэг. Барилга угсралтын байгууллагын зардал, орлого.

v  Гүйцэтгэлийн хувийн жингийн арга, гэрээ гүйцэтгэлийн арга

v  Хүлээн зөвшөөрөх орлого ба нийт ашиг

v  Гүйцэтгэлийн хувийн жингийн математикийн арга

Түлхүүр үгс:

Гэрээний үнэ, орлого

Тооцоолсон зардал

Зардлын хувийн жин

Наймдугаар бүлэг. Дайвар ба хамсарсан бүтээгдхүүний өртөг тооцох нь:

Дайвар ба хамсарсан бүтээгдхүүний  мөн чанар, хамсарсан зардал.

v  Дайвар бүтээгдэхүүний өртгийг тодорхойлох аргууд: Нийт орлогыг тодорхойлох арга, цэвэр орлогыг тодорхойлох арга. Орлуулах өртгийн арга, зах зээлийн үнийн арга.

v  Хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилах аргууд: Зах зээлийн буюу борлуулалтын үнийн арга, нэгжийн дундаж өртгийн арга, жигнэсэн дунджийн арга, тоо хэмжээний нэгжийн арга.

Түлхүүр үгс:

Хамсарсан зардал

Хуваагдлын цэг

Есдүгээр бүлэг. Материалын хяналт ба өртгийн тооцоо, төлөвлөлт ба тоо хэмжээний загвар:

v  Материалын тухай ойлголт, түүнд тавих хяналт, анхан шатны бүртгэл, худалдан авалтын хөнгөлөлт, гаднаас ачиж ирсэн зүйлийн тээвэрлэлтийн зардал.

v  Материалын өртөг тооцох аргууд: ЭАЭЗА-аар өртөг тооцох нь, дундаж өртгийн арга, САЭЗА-аар өртөг тооцох нь, өртөг тооцох бусад аргууд

v  Материалын хэрэгцээг төлөвлөх ба хянах нь, бараа материалын эзэмшлийн зардал болон захиалгын зардал, захиалгын оновчтой хэмжээг хүснэгтээр, графикаар, томъёогоор тодорхойлох нь, захиалга өгөх үеийн материалын хэмжээг тодорхойлох томъёо, материалын хяналтын аргууд

v  Захиалгын оновчтой хэмжээг статистикийн болон хослосон аргаар тодорхойлох нь, зайлшгүй нөөцийн хэмжээг тодорхойлох арга зүй.

Түлхүүр үгс:

ЭАЭЗА-эхэлж авснаа эхэлж зарлагадах арга

САЭЗА-сүүлд авснаа эхэлж зарлагадах арга

ДӨА-дундаж өртгийн арга

ЗОХ-захиалгын овогтой хэмжээ

Аравдугаар бүлэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал. Төлөвлөсөн, жинхэнэ гарсан, тооцоологдсон зардал, хэлбэлзлийн шинжилгээ

v  Нэмэгдэл зардлын урьдчилан тодорхойлсон норм, нормын сонголтонд анхаарах хүчин зүйлс: ашиглавал зохих суурь, үйл ажиллагааны түвшний сонголт, тогтмол нэмэгдэл зардлыг оролцуулснаар болон эс оролцуулснаар нормыг тооцох нь.

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зарлын нормын тооцоолол, жинхэнэ гарсан нэмэгдэл зардал.

v  Тооцоолсон үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, илүү эвэл дутуу тооцогдсон нэмэгдэл зардал болон түүний хэлбэлзэлийн шинжилгээ

v  Уян хатан төлөв, хариуцлагын бүртгэл, борлуулалтын өөрчлөлт

Түлхүүр үгс:

УНЗ-үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

УНЗ-ын хэлбэлзэл

УНЗ-ын норм

Тоо хэмжээний хэлбэлзэл

Хянагдахуйц хэлбэлзэл

Арваннэгдүгээр бүлэг. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн нэгж,  хэсгүүдэд хуваарилах нь

v  Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний нэгжүүд, тэдгээрт шууд хуваарилагдах зардал

v  Үйлдвэрлэлийн болон үйлчилгээний шууд биш хэсэгчилсэн зардал

v  Цех, тасаг, хэлтсийн нэмэгдэл зардлын хуваарилалтын нормыг тогтоож, ашиглах нь

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын хэлбэлзлийн шинжилгээ

v  Үйлчилгээний хэлтсийн зардлын хуваарилалт: Шууд арга, шаталсан арга,  алгебрийн арга, хувийн жингийн арга, шугаман алгебрийн арга.

Түлхүүр үгс:                        

УНЗ-ыг хуваарилах суурь

Шууд арга

Шаталсан арга

Алгебрийн арга

Арванхоёрдугаар бүлэг. Хольц болон гарцын хэлбэлзлийн шинжилгээ.

v  Математикийн тоо хэмжээний болон үнийн хэлбэлзэл

v  Тоо хэмжээний нэгдсэн нөлөөлөл ба хольцын болон гарцын хэлбэлзэл

Түлхүүр үгс:

Үнийн хэлбэлзэл

Тоо хэмжээний хэлбэлзэл

Хольцын хэлбэлзэл

Гарцын хэлбэлзэл

Семинарын арга зүй: Асри Хаммерийн. Зардлын нягтлан бодох бүртгэл. Т.Ёндон, Ё.Ариунбаярын. Зардлын бүртгэл. номонд өгөгдсөн дасгал, бодлогыг хичээлийн хөтөлбөрт тусгагдсан сэдэв тус бүрийн агуулгад нийцүүлэн оюутнуудаар бодуулж, харилцан ярилцах, олон хувилбараар тооцооллыг хийх байдлаар семинарыг гүйцэтгэнэ.

Хяналтын ажил: Хичээлийн хөтөлбөрийн дагуу 2-3 сэдэв судалсны дараагаар онолын мэдлэгийг практик хэрэглээний тодорхой нөхцөлд нийцүүлэн хичээл заах багшийн сонгож боловсруулсан дасгал, бодлого, тестээр хяналтын ажил хийнэ.

Тав. Сургалтын нөөц хэрэглэгдэхүүн.

А. Сурах бичиг:

Асри Хаммер Зардлын нягтлан бодох бүртгэл УБ. 2000

С. Өлзийбат Нягтлан бодох бүртгэл УБ.1997

А. Саранчимэг, П. Жавзмаа Зардлын бүртгэл УБ.1999

Н. Тунгалаг Зардлын бүртгэл УБ.2000

Т. Ёндон , Ё.Насанбаяр Зардлын шинжилгээ УБ.2004

Т.Ёндон, Ё.Насанбаяр Нягтлан бодох бүртгэлийн бодлого бодох арга зүй УБ.2004

Т. Ёндон , Ё. Насанбаяр, Зардлын бүртгэл УБ.2006

Т.Ёндон, Ё.Насанбаяр,  Ё.Ариунбаяр Санхүүгийн бүртгэл, шинжилгээ, загварчлал УБ.2008

Ц. Баянмөнх Зардал, удирдлагын нягтлан бодох бүртгэл УБ.2005

Ronald W.Hilton Managerial accounting 1997

Б. Нэмэлт материал:

Санхүү, эдийн засгийн яам. Монгол улсын татварын хууль, тогтоомжууд УБ.2001

Л. Дондог Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт УБ.1996

В. Сургалтын хэрэглэгдэхүүн

Кодоскоп

Үзүүлэн таниулах схем, диаграмм, тулгуур дохио, график

Слайд

Компьютер С: Economic www / economic ezo

Зургаа. Сургалтын үйл ажиллгаа ба арга зүй

А. Лекц

Багш тухайн сэдвээр үндсэн тулгуур ухагдахуун, онолын ерөнхий үндэслэлүүд, унших судлах болон бие даан ажиллах, судлах, шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн талаар мэдээлэл өгч, бие даан ажиллах баримжаа олгоно.

v  Лекцийг явуулахад багш дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

v  Мэдлэг сорих асуулт тавьж, хариулт авах арга

v  Тайлбарлаж ярих

v  Бусад хичээлийн агуулгатай жишиж, баяжуулан шинэ мэдлэг олгох

v  Дүгнэлт гаргуулах

Лекцэнд орохдоо анхаарах зүйлс:

v  Багшийн ярьж буй бүх зүйлийг тэмдэглэн авах гэж мэрийх хэрэггүй. Ингэх боломжгүй бөгөөд иймэрхүү оролдлого нь утга төгс бус өгүүлбэрийн цуглуулга хийхэд хүргэдэг төдийгүй лекцийн материалын логикыг алдагдуулж, лекцийн тэмдэглэгээг ач холбогдолгүй болгох аюултай. Иймд гол санааг өөрийн үгээр эсвэл багшийн хэлж тэмдэглүүлсэн байдлаар бичиж авах хэрэгтэй.

v  Аливаа зүйлсийн гол ба гол бусыг ялган салгаж сураарай, Гэхдээ энэ нь ямар нэгэн үндсэн санаа тодорхойлолтыг ямар нэгэн жишээ баримтгүй бичиж байгаа хэрэг биш бөгөөд гол жишээг бичиж авах нь сүүлд лекцээ уншиж ойлгоход тус болно. Үүнийг түлхүүр үгээр ч бичиж болно шүү дээ.

v  Асуудлын логик холбоог алдагдуулалгүйгээр хураангуй бичих хэрэгтэй. Гэхдээ энэ тэмдэглэлээс чинь лекцийн төлөвлөгөө, товч агуулга харагдаж байх ёстой.

v  Лекцийн явцад багш схем, таблиц зэрэг ашигласан бол анхааралтай ажиглаж, дэвтэртээ хийж аваарай.

v  Багшийн ярьж буй зүйлээс чухал, анхаарал татсан эсвэл эргэлзээтэй, асуумаар зүйлсийн өмнө товч тэмдэглэл тавьж болно шүү дээ.

v  Өөрөө сайн мэдэх товчилсон тэмдэгтүүдийг ашиглах нь аль болохоор бага бичиж, илүү сонсох, бодох боломжийг танд олгодог.

v  Лекцийн дараа тэмдэглэсэн зүйлээ дахин нэг гүйлгэн уншиж, дутуу орхисон зүйлээ тэр дор нь нөхөж авч байгаарай.

Б. Семинар

Семнарийн хичээл нь уг хичээлийн талаар судлах зүйлийг гүнзгий эзэмшхэд оюутанд туслах бөгөөд тэдний судалгааны бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чанарыг хөгжүүлэх, судалгааны ажлын арга эзэмших, хамрагдах асуудлын хүрээнд шийдвэр гаргах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болно.

Семнарийн хичээлд бэлдэхдээ оюутанд анхаарах зүйлс:

v  Семнарийн хичээлийн сэдэвтээ анализ хийн, хэлэлцэх үндсэн асуудлыг эргэцүүлэн бодох

v  Тухайн сэдвээр лекцийн хичээлээр үзсэн материалыг дахин анхааралтай унших

v  Семнарийн хичээлээр хэлэлцэх асуудлаар конспект бичиж байхдаа багш санал болгож зөвлөсөн судалгааны зохиол, холбогдох материалыг нарийвчлан судлах

v  Хэлэлцэх асуудал бүр дээр өөрийнхээ санааг томъёолон түүнийгээ нотлох үндэслэлийг гаргах

Семнарийн хичээлд оролцох явцдаа оюутан дараах зүйлийг анхаарна. Үүнд:

v  Бусад оюутнуудын хэлж ярьж байгаа болон бодсон бодолтыг анхааралтай сонсож, танилцан өөрийн хийсэн зүйл, санаа, бодолтойгоо харьцуулах,

v  Хичээлд аль болох идэвхитэй оролцож, бодсон бодлого, хийсэн дасгал ажлаа болон санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн, өөрийн үндэслэл, бодолтыг  бусдад итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах,

v  Хэрэв та хэн нэгэнтэй санал нийлэхгүй, шүүмжлэх гэж байгаа бол шиймжлэл тань бүтээлч, үндэслэлтэй байх ёстой бөгөөд альтернатив шинжтэй, тодорхой хариултыг өөртөө агуулсан байхыг санаарай,

v  Семнарийн төгсгөлд авч хэлэлцсэн асуудлуудын эцсийн зөв хариултыг товч томъёолж байх.

Багш семнарийн хичээлийг явуулахдаа дараах аргаар явуулна. Үүнд:

KWL арга

Илтгэл бичүүлэх

Дүрд тоглуулах

Хичээл бүр дээр 2-3 бодлого дасгал бодуулах

Бодлого бодох тэмцээн зохиох

3-4сэдвийг судалсны дараа хяналтын ажил хийх

Оюутан бүрээр курсын ажил бичүүлж хамгаалуулах

Марофон бодолтын арга хэрэгсэл

В. Бие даах ажил                                                                                   

     Бие даах ажил нь оюутан лекц болон семнарийн хичээлээр судалсан сэдвээрээ холбогдох эх зохиол, ном материал, гарын авлага, нийтлэл уншин судалж, уг асуудлын хүрээнд бие даан тодорхой асуудал шийдэх, холбогдох материал цуглуулах, боловсруулах, хийх, оюуны дүгнэлт гаргах, тодорхой үр дүнд хүрч, тезис бичлэг хийж, түүнийгээ хамгаалах үйл ажиллага юм.

    Тезис бичлэг нь: тухайн сэдвийн хүрээнд холбогдох материалыг оюутан уншиж судлан, шаардлагатай зүйлээ бичиж тэмдэглэн авах явдал юм. Эссэг бичихэд сэдвийг сайтар бодож сонгох эрхтэй. Тезис бичлэг хийж байгаагийн гол зорилго нь оюутнуудыг цаашид реферат бичих чадвартай болгох, улмаар судалгааны текст, бүтээлтэй ажиллах, түүний агуулга мөн чанарыг ойлгох, өөрийн үгээр товч илэрхийлэх, судалж буй материалаа системчлэн, логик уялдаа холбоотой бичих чанарыг эзэмшүүлэхэд оршино.

Тезис бичлэгт тавигдах нийтлэг шаардлага:

v  Ашиглаж буй тулгуур ухагдахууны утга санаа нь тодорхой байх.

v  Агуулгыг гаргахдаа схем, диаграмм зэргээр дүрслэн үзүүлэх

v  Бичигдсэн зүйлүүд өөр хоорондоо утгын талаар нягт холбоотой байх.

v  Сэдэв, агуулга нь хоорондоо тохирч байх.

Тезис бичлэгийг үнэлэхдээ дараах үзүүлэлтийг харгалзана. Үүнд:

v  Уншихад тодорхой, ойлгомжтой байдал.

v  Логик дараалалтай байдал.

v  Бичиж тэмдэглэсэн зүйлээ хэрхэн хамгаалсан байдал.

         Зардлын бүртгэл хичээлийн хүрээнд хийх бие даалтын бодлого нь тухайн хичээлийг оюутан ойлгож, эзэмшиж чадсан эсэхийг харуулах гол хэлбэр юм. Бодлогыг шалгах үндсэн шалгуур нь түүний хариу байх болно.

Зарим тохиолдолд оюутан өөрийн бодсон бодлогыг хамгаалах үүднээс асуултанд хариулж байж бүрэн оноогоо цуглуулна.

Бие даалтын ажлыг явуулахад багш дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

v  Хосоороо суралцах арга

v  Үзэл бодлоо уралдуулах арга

v  Бие даан шийдвэр гаргах арга

v  Бодлого, дасгал бодуулж, хамгаалуулах арга

Курсын ажил гүйцэтгүүлэх сэдвийн тойм

v  Монгол улсад зардлын нягтлан бодох бүртгэлийн үндэсний стандарт боловсруулах онол, практикийн асуудал

v  Өртгийн тогтолцоо ба зардлыг хуримтлуулан бүртгэх

v  Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох асуудал

v  Технологийн үе шатны аргаар өртөг тооцож, үйлдвэрлэлийн өртгийн тайлан бэлтгэх нь

v  Дундаж өртгийн болон эхэлж үйлдвэрлэлд орсныг эхэлж үйлдвэрлэж дуусгах аргаар өртөг тооцох нь / судалгаа, дүгнэлт/

v  Дайвар ба хамсарсан бүтээгдэхүүний өртөг тооцох нь / судалгаа, дүгнэлт /

v  Бараа, материалын төлөвлөлт, ханган нийлүүлэлт, ашиглалт, зарцуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь

v  Хөдөлмөрийн зардлын бүртгэл, тооцоолол, тайлагнал, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь

v  Мал аж ахуйн болон газар тариалангийн чиглэлийн фермерийн аж ахуйн зардлыг хуримтлуулан бүртгэж, өртөг тооцох асуудалд /онол, арга зүй /

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал, түүний хэлбэлзлийн шинжилгээ

v  Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг үйлдвэрлэлийн нэгж хэсгүүдэд хуваарилах нь

v  Зардлын динамик шинжилгээ, зардлыг ангилан тооцох аргууд

v  Уян хатан төлөв, түүний тооцоолол, хэрэгцээ

v  Стандарт өртөг, түүний хэлбэлзлийн шижилгээ

v  Төсөв боловсруулалт / Тодорхой чиглэлүүдээр /

v  Зардал, үйлдвэрлэлийн хэмжээ, ашгийн хамаарлын шинжилгээ

v  Тодорхой бус байдалд шийдвэр гаргах нь

v  Маркетингийн ашигт ажиллагааны шижилгээ

v  Бүтээгдэхүүний үнэ тогтоох арга хэлбэрүүд

v  Урт хугацааны бизнес төлөвлөлтийн онол, арга зүйн зарим асуудал

Долоо. Үнэлгээ

Үнэлгээний шалгуур                        

Мэдлэг: Хичээлийн онолын үндэслэл, агуулгыг ойлгосон, энэ талын мэдээллийг тооны болон чанарын судалгааны аргаар боловсруулдаг, үр дүнг нь практик хандлагатайгаар тайлбарладаг, үзэл бодлоо хамгаалдаг байхыг хэлнэ.

Чадвар: Онолын мэдлэгээ бие даан тодорхой нөхцөлд ашиглаж чаддаг, түүнийг удирдлагын шийдвэр боловсруулахад ашигладаг, үзэл бодлоо бичгээр болон амаар ойлгомжтой, оюунлаг, хандлагатайгаар илэрхийлдэг байхыг хэлнэ.   

Хандлага: Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ, дүгнэлтийг илэрхийлж, багаар ажиллах чадвартай байхыг хэлнэ. 

v  Сургалтын явцын болон төгсөлтийн гэсэн хэлбэртэй байна

v  Үнэлгээг өөрийн, хөндлөнгийн гэж  ангилна.

v  Үнэлгээний гол зорилго нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварыг

а. Тест             б. Ярилцлага        в. Асуулт            г. Аман яриа

д. Бичгийн хэлбэрээр 2-3 удаа үнэлнэ

Үнэлгээ нь тухайн хичээлийн агуулгыг хэрхэн эзэмшсэн байдал, онолын мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, дадал, цаашид суралцах болон судалгаа шинжэлгээний ажил хийх онол, арга зүйн түвшин зэрэг ерөнхий үзүүлэлтийг тодорхойлж, анги дэвшин суралцах асуудлыг шийдвэрлэх зорилготой. Үүний зэрэгцээ үнэлгээ нь оюутны хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.

      Оюутныг үнэлэхдээ дээд боловсролын кредит системийн үнэлгээний зарчим, шатлалын загварыг үндэс болгоно. Энэ дагуу үнэлгээ нь 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

А. Хичээлийн ирцийг үнэлэх .

 Энэнь тухайн оюутан лекц , семнарийн хичээлд биеэр суусан ба оролцсон байдал, идэвхи зэрэгт үндэслэгднэ. Нийт үнэлгээний 10оноо байна.

Б. Оюутны суралцах үйл ажиллагаа. Бие даалтын ажлыг үнэлэх

   Оюутны хувийн идэвхи бие даан хийж гүйцэтгэсэн ажлын биелэлт, бүтээлийн сангийн бүрдэлт зэрэг үзүүлэлтүүд дээр тулгуурлан, багш оюутан хамтран үзсэн үнэлгээ юм. Үнэлгээ 30 оноо байна.

В. Улирлын явцад эзэмшсэн мэдлэг, чанарыг үнэлэх

Тухайн хичээлийн стандарт, хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг үнэлэх үнэлгээ юм. Үүнд: шалгалт, шүүлэг харилцан ярилцах хэлбэрээр түвшин тогтоож үнэлнэ. Үнэлгээ 30 оноо байна.

Г. Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ

Хөтөлбөр ёсоор үзэж судалсан курс хичээлийн агуулгыг стандартын дагуу боловсруулж, харъяа мэргэжлийн тэнхимийн зүгээс хянан баталгаажуулсан асуулт, тестийн дагуу амаар болон бичгийн хэлбэрээр шалгаж үнэлнэ. Үнэлгээ 30 оноо байна.

        Хичээлийн жилийн эцэст хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлыг ямар түвшинд эзэмшснийг нь харгалзан доорх үнэлгээг өгнө.

А Хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэгийг дээд зэргээр эзэмсэн, энэ талаар тодорхой кейс дээр ажиллаж, арга аргачлалыг нь зөв хэргэлэх чадварыг хангалттай түвшинд эзэмшсэн.

В Хичээлийн ойлголтын талаар мэдлэг тодорхой түвшинд эзэмшсэн, кейс дээр ажиллаж арга аргачлалыг нь ихэнх тохиолдолд эзэмшсэн, энэ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргах зохих дадал эзэмшсэн.

С Хичээлийн ойлголтын талаар мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, кейс дээр ажиллаж, арга аргачлалыг нь зөв хэрэглэдэг, боловсруулалт хийдэг, энэ хүрээнд холбогдох шийдвэрийг гаргах чадварыг дунд зэрэг эзэмшсэн.

D Хичээлийн тухай ойлголт мэдлэгийн ихэнхийг хангалтгүй эзэмшсэн, хичээлийн зорилгоор тавигдсан чадвар, дадлыг ихэнх тохиолдолд эзэмшээгүй.

F Хичээлийн хөтөлбөрт тодорхойлогдсон чадвар, дадлыг бүрэн эзэмшээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Шууд холбоос


2011-03-25

Бизнесийн статистикийн хөтөлбөр


Бизнесийн Статистикийн

хичээлийн тодорхойлолт

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл

            Компанийн үйл ажиллагааны олон талт мэдээлэлд магадлалын шинжтэй дүн, шинжилгээ хийж, түүнийг удирдлагын цаг үеэ олсон, үнэн зөв шийдвэр боловсруулахад ашиглахад шинжилгээний уламжлалт аргууд нь үр нөлөөтэй хэрэгсэл болон чадахгүй байна.

            Компанийн төлбөрийн чадвар, дампуурах магадлал, ирээдүйн хөгжлийн хандлагыг тодорхойлох, нөөц бололцоог илрүүлэн ашиглахад статистикийн тоон судалгааны аргыг эзэмших шаардлага орчин үед чухлаар тавигдах болсон.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго:

Мэдээллийг статистикийн тоон судалгааны аргаар үнэн зөв боловсруулан удирдлагын эрсдэлгүй, оновчтой шийдвэр гаргахад бүтээлчээр ашиглаж чаддаг болгоход оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилтууд:

            Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах чадварыг оюутанд эзэмшүүлнэ. Үүнд:

- Статистикийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, түүний судалгааны арга, зарим тулгуур ойлголтууд

- Мэдээлэл цуглуулах үндсэн арга зам, статистик ажиглалт, бүлэглэлт төлөвлөлтийн арга

- Төрөл бүрийн график, хүснэгт зохиож сурах

- Статистик хэмжигдэхүүнийг судалгаанд ашиглах

- Түүвэр судалгаа хийх, алдааны хязгаарыг тодорхойлох

- Корреляци, дисперси, индексийн аргуудыг микро ба макро эдийн засгийн түвшинд ашиглах

- Эдийн засгийн салбарын ангилалыг ОУ-ын жишээгээр тооцох, удирдлагын шийдвэрт оновчтой мэдээллийг хүргэх зэрэг

Дөрөв. Хичээлийн агуулга

                                      Лекцийн хичээлийн төлөвлөгөө

Сэдэв

Цаг

1

Дундаж хэмжигдэхүүн

2

2

Хэлбэлзлэлийг хэмжих, хэлбэлзлэлийг нэгтгэх

6

3

Бейесийн теорем

2

4

Түүвэр судалгааны арга, давтагдах ба давтагдахгүй түүвэр, түүврийн алдаа, алдааны хязгаар

6

5

Корреляцийн хамаарал(шугаман ба шугаман бус хамаарал, хос корреляци, олон хувьсах хэмжигдэхүүний корреляци), хамаарлын хүчийг хэмжих

8

6

Динамик эгнээ, тэгшитгэх арга

4

7

Индекс,эдийн засгийн хэрэглээ

4

Нийт цаг

32

 

Семинарын хичээлийн төлөвлөгөө

                                     Сэдэв

Цаг

1

Дундаж хэмжигдэхүүний тооцоолол

2

2

Квадрат дундаж хазайлт, вариацийн

коэффициент, ерөнхий дисперси, дисперсийн дундаж, дундаж дисперси

 

2

3

Бейесийн теорем

2

4

Ерөнхий нийлбэрийн болон түүвэр нийлбэрийн үзүүлэлтүүдийн тооцоолол, алдаа, алдааны хязгаар

2

5

Хос хэмжигдэхүүний болон олон хувьсах хэмжигдэхүүний корреляци

4

5

Динамик эгнээ, тэгшитгэх арга

2

6

Индекс, эдийн засгийн судалгаанд хэрэглэх нь

2

 

                               Нийт цаг

16

Тав. Сэдвийн агуулга

- Интервал

- Стежерс

- Логарифм

Сэдэв 1. Статистик хэмжигдэхүүнийг тооцоолох нь , түүний хэлбэрүүд.

Зэргийн дундаж хэмжигдэхүүний хэлбэрүүд, жинэлсэн ба жинэлээгүй дундаж, дундажийн чанар. арифметикийн дундаж, геометрийн дундаж, квадрат дундаж, дундаж хэмжигдэхүүний хэрэглээ.

Түлхүүр үгс:

- Жинэлсэн

- Жинэлээгүй

- Дундаж хэмжигдэхүүн

- Интервал

- Стежерс

- Логарифм

Сэдэв 2. Хэлбэлзлийг хэмжих, хэлбэлзлийг нэгтгэх. 

Ерөнхий дисперси, квадрат дундаж хэлбэлзэл, стандарт хэлбэлзэл, хэсэг бүлгийн дисперсийн дундаж, бүлэг хоорондын дисперси (дундаж дисперси), дисперсийн дундаж болон дундаж дисперсиэр ерөнхий дисперсийг олох нь, тодорхойлогчийн коэффициент, вариацийн коэффициент, медиан, мод.

Түлхүүр үгс:

-       Дисперси

-       Квадрат дундаж хэлбэлзэл

-       Дисперсийн чанар

-        Вариацийн коэффициент

-        Тодорхойлогчийн коэффициент

Сэдэв 3. Бейесийн теорем. Бүтэн магадлал, нөхцөлт магадлал, өмнөх магадлалаарх нөхцөлт магадлал. Магадлалын эдийн засгийн хэрэглээ

Түлхүүр үгс:

-       Регрессийн тэгштгэл

-       Үнэлгээний шалгуур

-       Дискриминантын тэгшитгэл

Сэдэв 4. Түүвэр судалгааны арга, давтагдах ба давтагдахгүй түүвэр, түүврийн алдаа, алдааны хязгаар.

Түүврийн арга, түүвэр нийлбэр, ерөнхий нийлбэр, давтагдах ба давтагдахгүй түүвэр, түүврийн алдаа, түүврийн алдааны хязгаар,гурван -ийн дүрэм, хэвийн тархалтын хонх хэлбэрийн график дүрсэлгээ,сонгогдох нэгжийн тоог тодорхойлох нь, бага түүвэр, Стьюдентийн  тархалт.

Түлхүүр үгс:

-       3 сигмагийн дүрэм

-       Түүвэр

-       Тархалт

-       Түүврийн алдаа

-       Алдааны хязгаар

Сэдэв 5. Корреляцийн хамаарал,хамаарлын хүчийг хэмжих нь.

Корреляцийн хамаарлын график, корреляцийн шинжилгээ хийх арга зүй, хос корреляци, түүний хэрэглээ, стандарт алдаа, олон хувьсах хэмжигдэхүүний корреляцийн тэгшитгэлийг бодох аргууд, корреляцийн коэффициентийн нөлөөллийн үнэлгээ, регрессийн шулуун, Фишерийн үнэлгээний шалгуур, Чупровын болон Пирсоны харилцан холбоотойн коэффициент, нийцтэйн коэффициент.

Түлхүүр үгс:

-       Корреляци

-       Регрессийн тэгштгэл

-       Параметрийн бус хамаарал

-       Үнэлгээний шалгуур

Сэдэв 6. Динамик шинжилгээ, тэгшитгэх аргууд.

Динамик эгнээ,түүний түвшин,дундаж өсөлт, өсөлтийн хурд, динамик эгнээг шулуун шугаман тэгшитгэлээр тэгшитгэх 2 хувилбар (эгнээний түвшний тоо тэгш байх эсвэл сондгой байх), динамик эгнээг 2 дугаар эрэмбийн параболоор болон илтгэгч фунциэр тэгшитгэх нь,математик илэрхийллийг логарифмчилах замаар хялбарчлан болох нь.

Түлхүүр үгс:

-       Динамик эгнээ

-       Дундаж өсөлт, өсөлтийн хурдац

-       Тэгшитгэх арга

-       Логарифм

-       Антилогарифм

Сэдэв 7. Эдийн засгийн индексийг тооцоолох нь.

Индекс, түүний хэлбэрүүд,ерөнхий индекс, хувийн индекс,агрегат индекс, индексийн эдийн засгийн хэрэглээ, бараа материал, цалин, ҮНЗ-ын хэлбэлзлийн нөлөөллийн хүчин зүйлийг тооцоолоход индексийн аргыг хэрэглэх нь,  Ласпейрес, Пааше, Фишерийн индекс, тэдгээрийн уялдаа холбоо.

Түлхүүр үгс:

-       Индекс

-       Агрегат индекс

-       Хувийн индекс

-       Хэлбэлзэл

-       Нөлөөлөл

-       Үр дүнгийн үзүүлэлт

-       Үл хамааран хувьсагч хэмжигдэхүүн

Хяналтын ажил: Хичээлийн хөтөлбөрийн дагуу 1-2 сэдэв судалсны дараагаар онолын мэдлэгийг практик хэрэглээний тодорхой нөхцөлд нийцүүлэн хичээл заах багшийн сонгож боловсруулсан дасгал, бодлого, тестээр хяналтын ажил хийнэ.

Тав. Сургалтын хэрэглэгдэхүүн: Сургалтын үйл ажиллагаа, арга зүй

А.Лекц

         Багш тухайн сэдвээр үндсэн тулгуур ухагдахуун, онолын ерөнхий үндэслэлүүд, уншиж судлах болон бие даан ажиллах, шинжлэх ажлын ерөнхий чиглэл, арга зүйн талаар мэдээлэл өгч бие даан ажиллах баримжаа олгоно.

Лекцийг явуулахад багш дараах аргыг хэрэглэнэ. Үүнд:

-          Мэдлэг сорих асуулт тавьж хариулт авах

-          Схем, диаграмм, тулгуур дохио, график, бодлого зохиолгох, бодлого бодуулах

-          Бусад хичээлийн агуулагтай жишиж баяжуулсан шинэ мэдлэг олгох.

-          Тайлбарлаж ярих

-          Дүгнэлт гаргуулах

Лекцэнд оролцохдоо анхаарах зүйлс.

          Багшийн ярьж буй бүх зүйлийг тэмдэглэж авах гэж мэрийх хэрэггүй. Ингэх боломжгүй бөгөөд иймэрхүү оролдлого нь утга төгс бус өгүүлбэрийн цуглуулга хийхэд хүргэдэг төдийгүй лекцийн материалын логикыг алдагдуулж, лекцийн тэмдэглэгээг ач холбогдолгүй болгох аюултай. Иймд гол санааг өөрийн үгээр эсвэл багшийн хэлж тэмдэглүүлсэн байдлаар бичиж авах.

          Аливаа зүйлсийн гол ба гол бусыг ялган салгаж сураарай. Гэхдээ энэ нь ямар нэгэн үндсэн санаа тодорхойлолтыг жишээ баримтгүй бичиж байгаа хэрэг биш бөгөөд гол жишээг бичиж авах нь сүүлдээ лекцээ уншиж ойлгоход тус болно. Үүнийг түлхүүр үгээр ч бичиж болно шүү дээ.

         Асуудлын логик холбоог алдагдуулалгүйгээр хураангуй бичих хэрэгтэй. Гэхдээ энэ тэмдэглэлээс чинь лекцийн төлөвлөгөө, товч агуулга харагдаж байх ёстой.    

          Лекцийн явцад багш схем, таблиц, зураг ашигласан бол анхааралтай ажиглаж, тэмдэглэж аваарай.

          Багшийн ярьж буй зүйлээс чухал, анхаарал татсан эсвэл эргэлзээтэй, асуумаар зүйлсийн өмнө товч тэмдэглэл тавьж болно.

         Өөрөө сайн мэдэх товчилсан тэмдэгтүүдийг ашиглах нь аль болохоор бага бичиж, илүү сонсох, бодох боломжийн танд олгодог.

          Лекцийн дараа тэмдэглэсэн зүйлээ дахин нэг гүйлгэн уншиж, дутуу орхисон зүйлээ тэр дор нь нөхөж авч байгаарай.

Б.Семинар

          Хичээлийн хөтөлбөрт тусгагдсан сэдэв бүрийн агуулгыг судалсны дараагаар Л.Эрдэнэсувдын. Бизнесийн статистик. Т.Ёндон, Ё.Насанбаяр. Зардлын шинжилгээ.Т. Ёндон,Ё. Ариунбаярын Санхүүгийн тайлангийн шинжилгээ,төлөвлөлтийн загварчлал ном болон хичээл заах багшийн эмхэтгэсэн Статистикийн хичээлийн гарын авлагад тусгагдсан асуулт, тест, дасгалыг оюутнуудаар бодуулах замаар семинарын хичээлийг явуулна.

         Семинарын хичээл нь уг хичээлийн талаар судлах зүйлийг гүнзгий эзэмшихэд оюутанд туслах бөгөөд тэдний судалгааны бүтээл, эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судалгааны ажлын арга эзэмших, хамрагдах асуудлын хүрээнд шийдвэр гаргах, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд тус болно.

Семинарын хичээлд бэлтгэхдээ оюутан анхаарах зүйлс: 

-          Семинарын хичээлийн сэдэвтээ анализ хийж, хэлэлцэх үндсэн асуудлуудыг эрэгцүүлэн бодох.Тухайн сэдвээр лекцийн хичээлээр үзсэн материалыг дахин анхааралтай унших.

-          Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлаар конспект бичиж байхдаа багш санал болгон зөвлөсөн судалгааны зохиол, холбогдох материалыг нарийвчлан судлах.

-          Хэлэлцэх асуудал бүр дээр өөрийнхөө санааг томъёолон түүнийгээ нотлох үндэслэлийг гаргах.

    Семинарын хичээлд оролцох явцдаа оюутан дараахь зүйлийг анхаарна. Үүнд:

 1. Бусад оюутнуудын хэлж байгаа болон бодсон бодолтыг анхааралтай сонсож танилцан, өөрийн хийсэн зүйл, санаа, бодолтойгоо харьцуулах.

 2. Хичээлд аль болох идэвхтэй оролцож, бодсон бодлого, хийсэн дасгал ажлаа болон санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэн, өөрийн үндэслэл, бодолтыг бусдад итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах.

3. Хэрэв та хэн нэгэнтэй санал нийлэхгүй, шүүмжлэх гэж байгаа бол шүүмжлэл тань бүтээлч, үндэслэлтэй байх ёстой бөгөөд альтернатив шинжтэй, тодорхой хариултыг өөртөө агуулсан байхыг санаарай.

4. Семинарын төгсгөлд авч хэлэлцсэн асуудлуудын эцсийн зөв хариултыг товч томьёолж байх.

Багш семинарын хичээлийг явуулахдаа дараах аргаар явуулна. Үүнд:

КWL арга

Хичээл бүр дээр хоёроос гурван бодлого, дасгал бодуулах.

Оюутнуудаар бие даалган санхүүгийн тайлан гаргуулах

4-5 сэдвийг судалсаны дараа хяналтын ажил хийх

Оюутнуудыг хэсэгт хуваан бодлого бодох тэмцээн зохиох

Марофон бодолтын арга хэрэглэх.

В. Бие даах ажил

          Бие даах ажил нь оюутан лекц болон семинарын хичээлээр судалсан сэдвээрээ холбогдох эх зохиол, ном материал, гарын авлага, нийтлэл уншин судалж, уг асуудлын хүрээнд бие даан тодорхой асуудал шийдэх, холбогдох материал цуглуулах, боловсруулалт хийх, оюуны дүгнэлт гаргах, тодорхой үр дүнд хүрч тезис бичлэг хийж, түүнийгээ хамгаалах үйл ажиллагаа юм.

Тезис бичлэг нь: тухайн сэдвийн хүрээнд холбогдох материалыг оюутан уншиж судлан, шаардлагтай зүйлсээ бичиж тэмдэглэн авах явдал юм. Эссег бичихэд сэдвийг сайтар бодож сонгох хэрэгтэй. Тезис бичлэг хийж байгаагийн гол зорилго нь оюутнууд цаашид реферат бичих чадвартай болгох, улмаар судалгааны текст, бүтээлтэй ажиллах, түүний агуулга гол мөн чанарыг ойлгох, өөрийн үгээр товч илэрхийлэх, судалж буй материалиа системчлэх, логик уялдаа холбоотой бичих чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Тезис бичлэгт тавигдах нийтлэг шаардлага:

        Лекцийн гол гол тодорхойлтууд, төрөл, ангилал, агуулга хэлбэрийн тогтолцоог алдагдуулахгүйгээр логик дарааллын дагуу гол гол санааг тэмдэглэж аваарай.

        Аливаа ухагдахууны гол ба гол бус санааг ялгаж сонгох. Гол жишээг бичиж авахдаа хожим лекцээ уншиж ойлгоход тус болох ба түлхүүр үгээр бичиж болно.

         Логик холбоог алдагдуулахгүйгээр хураангуй бичих хэрэгтэй. Гэхдээ энэ тэмдэглэлээс чинь лекцийн төлөвлөгөө товч агуулга тодорхой харагдаж байх ёстой.

         Лекцийн явцад багш схем, таблиц, зураг ашигласан бол анхааралтай ажиглаж, дэвтэртээ хийж яваарай.

          Багшийн ярьж буй зүйлээс чухал, анхаарал татсан эсвэл эргэлзээтэй асуумаар зүйлсийн өмнө товч тэмдэг тавьж болно. Жишээ нь: Чухал-Шалгах, хянах, нарийвчлах, тодотгох-?

Анхаарал хандуулах

          Өөрөө сайн мэдэх товчилсон тэмдэгтүүдийг ашиглах нь аль болох бага бичиж, илүү их сонсч, бодох боломжийг танд олгоно.

           Лекцийн дараа тэмдэглэсэн зүйлээ дахин нэг гүйлгэн уншиж, дутуу орхисон зүйлээ тэр дор нь нөхөж авч байгаарай.

Б. Семинар

Семинарын хичээл нь: Оюутанд хичээлийн талаар судлах зүйлийг гүнзгий эзэмшихэд туслах бөгөөд тэдний судлагааны бүтээл эх сурвалжтай бие даан ажиллах чадварыг хөгжүүлж, судлагааны ажлын арга эзэмших чадвар, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах болно.

         Семинарын хичээлийн сэдэвтэй анализ хийн хэлэлцэх үндсэн асуудлыг эрэгцүүлж бодож түүнийгээ тайлбарлан таниулж мэтгэлцэх чадвар эзэмшсэн байхыг зөвлөж байна.

         Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлаар конспект бичиж байхдаа санал болгон зөвлөсөн судлагааны зохиол, холбогдох хууль, тогтоомжийг нарийвчлан судалж хэлэлцэх асуудал бүр дээр өөрийхөө санааг товч томъёолон түүнийгээ нотлох үндэслэлийг гаргахыг хичээ.

         Семинарын хичээлд оролцох явцдаа анхаарах зүйл бусад оюутны хэлж ярьж байгаа зүйлийн анхааралтай сонсож, өөрийнхөө бодолтой харьцуулаарай.

          Хэлэлцүүлэгт аль болох идэвхитэй оролцохыг хичээх, шүүмжлэлтэй хандах, эцэст нь зөв дүгнэлт гаргах, товч томъёолж байхыг зөвлөж байна.

Эссэ нь: Хүний сэтгэхүй,сэтгэлгээний чадамж, оюуны шалгуурын нэг  байдаг.Эссэ нь юмс үзэгдэлийн тухай олон талт мэдлэг, сэтгэлгээний чадвар, хэл найруулга зэргийн шаардлагыг хангасан байх ёстой.

Эссэ бичихдээ анхаарах зүйл: Юуны өмнө эссэ бичих сэдвийг сайтар бодож эссэний зорилго, хэллэг найрууллага, утга санаа хоорондоо зөрчилдөж ядуу хэллэгтэй байх ёсгүй бөгөөд гол сэдвийн агуулгаас хазайхгүй байх хэрэгтэй.

Эссэг үнэлэхдээ дараах зүйлсийг харгалзана.Үүнд :

         Тодорхой ойлгомжтой байдал  /зорилго, үндэслэгээ, логик дэс дараалал, догол мөрүүдийн утгын нэгдмэл байдал, хэл найруулгыг анхаарна./

         Агуулгын хувьд мэдлэгт тулгуурласан байдал, оновчтой шинэ баримт,ишлэл ашигласан эсэхийг харгалзана.

           Асуудлыг өөрийн үзэл баримтлалын үүднээс дүгнэсэн,асуудал дэвшүүлсэн зэрэг шүүмжлэлтэй хандсан санаа зэргийг анхаарна.

Реферат

-          Нэг ба хэд хэдэн судлагааны бүтээлийг бие даан судласны үр дүн байна.Тодорхой нэг сэдвээр онолын болон практик судлагааны үр дүнг бичгээр илэрхийлсэн бүтээл.Реферат бичиж байгаагийн гол зорилго нь оюутнууд судлагааны ажлын гол дадал, чадвар тухайлбал: судлагааны тест бүтээлтэй ажиллах, судалж буй материалаа системчлэх, логик уялдаа холбоотой бичих чадварыг эзэмшүүлхэд оршино.

Г.Багш оюутны мөрдөх журам,ажлын чиг үүрэг, аргачлал. Багш нь:

          Оюутны оюуны хөгжлийн түвшин,нас,сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг,чадвар,дадал эзэмшүүлэх.

           Оюутны бие даасан бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор KWL арга, Insert арга, Raft арга зэрэг эдгээр идэвхитэй сургалтын аргуудаас суралцаж бүтээлчээр хэрэглэн туршиж,дүгнэлт хийх

Олон талт оюуны чадамжийг хөгжүүлэхэд чиглэх

           Сургалтын түвшин ба арга зүйн уян хатан чанарыг харгалзан альтернатив хувилбаруудыг санал болгоход чиглэгдэнэ.

Багш нь сургалтын үйл ажиллагааны явцад дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ:

Хичээлийн хуваарь ёсоор лекц бэлдэж ,унших.

Семинарын хичээлээр хэлэлцэх асуудлыг төлөвлөж, удирдах.

Лекцээр өгөгдсөн шинжлэх ухааны онолын мэдлэгт мэдээллийг хэр зэрэг ойлгосныг заавал хариу мэдээлэл авдаг байх. Үүнд:

-          Асуулт тавиад хариулт авах

-          Хэсэг,бүлгээр нь агуулгыг товч яриулж ярианы сэтгэлгээг хөгжүүлэх

-          Хичээлийн агуулгыг /марофон хэлбэрээр/ яриулж хариу мэдээлэл авах

-          А ба В вариант болгож 3-5 удаа бичлэг хийх

-          Тест / 4-5 асуулга / нөхүүлэх

-          Тухайн сэдэвтэй холбоотой ,схем,диаграмм хийлгэх ба хийснийг нөхөх.

-          Тухайн сэдвийн агуулгыг гаргаж: практик жишээ гаргаж бодлого бодуулах.

-          Ингэснээр оюутны суралцах идэвхи ,мотив сэдэл тэмүүллийг бий болгож тухайн хичээлд татан оролцуулахад чиглэгдэнэ.

-          Маргаан мэтгэлцээний хэлбэрээр хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэх замаар хичээлийг зохион байгуулах

-          Бие даалтын ажлыг явуулах сэдвүүдийн ажлыг боловсруулах

-          Хичээлд шаардлагатай нөөц хэрэглэгдэхүүнүүдээр хангах

-          Оюутны сурах ажиллагааг бодитой үнэлж дүгнэх

Оюутан нь өөрийн үйл ажиллагаандаа дараах зарчмуудыг дагаж мөрдөнө.Үүнд:

-          Асуудал дэвшүүлэх,шинийг эрэлхийлэх байдлаар сургалтын үйл явцад идэвхитэй оролцох

-          Цаашид судлагаа шинжилгээ хийх арга зүйн үндэс,логик сэтгэлгээг бүрэн эзэмшсэн байх

Оюутан нь эдгээр зарчмуудыг дагаж мөрдөхийн хамт дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.

-          Олон талт хувилбараар семинар бүрт идэвхитэй бэлтгэж оролцох /семинарт илтгэн харилцан ярилцах, асуудал дэвшүүлэх/

-          Бүлгээр болон ганцаарчлан ажиллах

-          Дүрмийн дагуу мэтгэлцэх, нотолгоо ба няцаалт хийх

-          Хичээлтэй холбогдол бүхий бичиг баримт, загвар боловсруулах

-          Бүртгэлийн сан бүрдүүлэх

-          Тодорхой сэдвээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, хамгаалах

Найм: Үнэлгээ дүгнэлт:

Үнэлгээний шалгуур                            

Мэдлэг: Хичээлийн онолын үндэслэл, агуулгыг ойлгосон, энэ талын мэдээллийг тооны болон чанарын судалгааны аргаар боловсруулдаг, үр дүнг нь практик хандлагатайгаар тайлбарладаг, үзэл бодлоо хамгаалдаг байхыг хэлнэ.

Чадвар: Онолын мэдлэгээ бие даан тодорхой нөхцөлд ашиглаж чаддаг, түүнийг удирдлагын шийдвэр боловсруулахад ашигладаг, үзэл бодлоо бичгээр болон амаар ойлгомжтой, оюунлаг, хандлагатайгаар илэрхийлдэг байхыг хэлнэ.   

Хандлага: Бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж өөрийн үзэл бодол, байр суурь, үнэлгээ, дүгнэлтийг илэрхийлж, багаар ажиллах чадвартай байхыг хэлнэ. 

Энэхүү хөтөлбөрийн дагуу оюутан сурагчдыг үнэлэх:

-          Сурах,суралцах үйл ажиллагааг бодитой үнэлэх

-          Өөрийгөө хөгжүүлсэн байдал, суралцах арга барилыг эзэмшсэн байдлыг харгалзах,

-          Тасралтгүй үнэлэх

-          Ганцаас олон хэмжүүрт үнэлгээнд шилжих

-          Ганцаарчлан болон хэсэг бүлгээр нь үнэлэх

-          Суралцагчдаар өөрийн үнэлгээ хийлгэх

-          Багш сурагчид хамтран үнэлэх зэрэг боловсрол дадлагын орчин үеийн үнэлгээний чиг хандлагуудыг баримтална.

Үнэлгээ сургалтын явцын болон төгсөлтийн гэсэн хоёр хэлбэртэй.

Сургалтын явцыг үнэлэхдээ:Дээд боловсролын кредит системийн үнэлгээний зарчим ,шатлалын загварыг үндэс болгоно.

А.Хичээлийн ирцийг үнэлэх:

    Энэ нь тухайн оюутны хичээлд биеэр суусан ба хичээлд оролцсон байдал ,идэвхи зэрэгт үндэслэнэ.Энэ үнэлгээ нь нийт үнэлгээний 10% байна.

Б.Улирлын явцад эзэмшсэн мэдлэг ,чадварыг үнэлэх:

    Суралцагсдын лекц,семинарын хичээлд оролцсон байдал,хувийн идэвхи бие дааж гүйцэтгэсэн ажлын биелэлт,бүтээлийн сангийн бүрдэлт зэрэг үзүүлэлтүүд дэр тулгуурлан багш оюутнууд хамтран үнэлнэ.Үнэлгээ 30% байна.

В. Бие даалтын ажлыг үнэлэх

    Тухайн хичээлийн стандарт,хөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг чадварыг үнэлэх үнэлгээ юм. Үүнд:Шалгалт,шүүлэг буюу харилцан ярилцах буюу тестийн хэлбэрээр түвшин тогтоож үнэлнэ.Үнэлгээ 30% байна.

Г.Улирлын эцсийн шалгалтын үнэлгээ:

    Энэ хэлбэр нь хөтөлбөр ёсоор үзэж судласан курс хичээлийн агуулгыг стандартын дагуу боловсруулж,харъяа мэргэжлийн тэнхмийн зүгээс хянан баталгаажуулсан асуулт тестийн дагуу амаар болон бичгийн хэлбэрээр шалгаж үзнэ.Үнэлгээ 30% байна.

Үнэлгээг өөрийн ,хөндлөнгийн үнэлгээ гэсэн 2 талын үнэлгээгээр хамтран үнэлнэ.

Үнэлгээний зорилго:

    Оюутны эзэмшсэн мэдлэг чадварыг шалгахдаа ярилцлага, асуулт хариулт, аман ярианы хэлбэрээр шалгалт авч оюутны хэл ярианы сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайн хичээлийг тестээр мэдлэгийн ойлголт, тодорхой гол зүйлийг төсөөтэй хэсгээс ялгах сэтгэн бодох чадварыг нь бичгийн хэлбэрээр бичлэгийн арга барил,үзэл бодол санаагаа илэрхийлэх чадвар дадлыг нь тус тус үнэлэхэд гол зорилго оршино.

Хичээлийн жилийн эцэст төгсөлтийн шалгалт хөтөлбөрийн зорилгоор тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлыг ямар түвшинд эзэмшсэнийг нь харгалзан доорхи эцсийн үнэлгээг өгнө.

Стандаарт үнэлгээ:

А Хөтөлбөрийн зорилго, зорилтоор тодорхойлогдсон мэдлэгийг дээд зэргээр эзэмшсэн,энэ талаар тодорхой кейс дээр ажиллаж,  бүртгэлийн мэдлэг, чадварыг хангалттай түвшинд эзэмшсэн, баримт бичиг боловсруулах,шийдвэр гаргах дадал эзэмшсэн ,хандлага төлөвшсөн байна.

В Хичээлийн ойлголтын талаар мэдлэг тодорхой түвшинд эзэмшсэн, кейс дээр ажиллах чадварыг ихэнх тохиолдолд эзэмшсэн, баримт бичиг боловсруулах,шийдвэр гаргах зохих дадал эзэмшиж хандлага төлөвшсөн байна.

 С Хичээлийн ойлголтын талаар мэдлэг дунд зэрэг эзэмшсэн, кейсын мэдлэгээ зөв хэрэглэх, баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах дадал эзэмшсэн.

 D Хичээлийн тухай ойлголт мэдлэгийн ихэнхийг муу эзэмшсэн, хичээлийн зорилгоор тавигдсан чадвар, дадлын ихэнх тохиолдолд эзэмшээгүй.

 F Хичээлийн талаар мэдлэг эзэмшээгүй, хичээлийн зорилгоор тодорхойлогдсон чадвар, дадлыг эзэмшээгүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Шууд холбоос


2011-03-15

Шалгалтын асуулт

”Зардлын    бүртгэл” хичээлээр шалгалт авах билет

1. Зардлын бүтгэлийн агуулга, өртөг, зардлын ангилал, шууд ба шууд бус зардал.

2.  А компани ноосон өмд үйлдвэрлэдэг.Нэг өмдний нийт үйлдвэрлэлийн зардал 7 мянган , нэгжийн боловсруулалтын зардал нь 4 мянган , үндсэн зардал нь 5 мянган бол нэгжийн шууд хөдөлмөр,шууд материал, ҮНЗ – ыг тооцоол.

3.      Хувьсах болон тогтмол зардал,үйлдвэрлэлийн зардлын урсгалын журналын бичилт.

4.      АВС компанийн үйлдвэрлэдэг 1 ширхэг хүүхдийн цувны үйлдвэрлэлийн өртөг 22 мянган бөгөөд түүний 110 мянган нь боловсруулалтын зардал, 150 мянган нь үндсэн зардал бол хүүхдийн нэг цувны ҮНЗ- ыг тодорхойл.

5.      Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийн тайлан орлогын тайлан, нэг ба олон шатат орлогын тайлан.

6.      SSS компанийн 1 дүгээр сарын бодит зардалууд дараах байдалтай : шууд хөдөлмөр 600 мянган , ҮНЗ 580 мянган бөгөөд худалдан авсан шууд материал нь 640 мянган болно. Бараа материалын дансдын эхний үлдэгдэл нь:

 

Эхний

Эцсийн

Бэлэн бүтээгдэхүүн

128,000

148,000

Дуусаагүй үйлдвэрлэл

312,000

350,000

Түүхий эд материал

165,000

217,000

Дуусаагүй үйлдвэрлэл дансны кредитэд бичигдэх үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг тодорхойл.

7.  Орлогын тайлан, нэг ба олон шатат орлогын тайлан

8. SSS компанийн 1 дүгээр сарын бодит зардлууд дараах байдалтай : шууд хөдөлмөр 600 мянган , ҮНЗ 580 мянган бөгөөд худалдан авсан шууд материал нь 640 мянган болно. Бараа материалын дансдын эхний үлдэгдэл нь:

 

Эхний

Эцсийн

Бэлэн бүтээгдэхүүн

128,000

148,000

Дуусаагүй үйлдвэрлэл

312,000

350,000

Түүхий эд материал

165,000

217,000

Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тодорхойл.

9.  Бөөн дүнгээр зардлыг хуримтлуулан бүртгэх, өртөг тооцоолох арга

10. Иргэн Долгорын ажлын байр гэр хороололд оршдог. Эрчим хүчний хэрэглээний 1 кВт/цаг- ийн үнэлгээ 78 төгрөг. Сар бүрийн суурь хураамж 1 мянган . 2009 оны VIII сарын эрчим хүчний хэрэглээний гүйцэтгэл нь 100 кВт/цаг бол эрчим хүчний өр төлбөрийн дүнг   томъёогоор тооцоол.

11. Зардлыг ангилах дээд ба доод цэгийн арга

12. Худалдаачин Буянт түрээсээр ашиглаж байгаа ажлын байртай. Сар бүрийн түрээсийн төлбөр нь 2 сая . Тайлант сарын бараа борлуулалтын орлого 10 сая бол гүйлгээний зардлыг   томъёогоор тооцоол.

13.  Зардлыг ангилах хавтгайн аналитик геометрийн арга

14.  А компанийн засварын зардлын 2010 оны эхний 6 сарын мэдээлэл өгөгджээ.  Зардлыг дээд ба доод цэгийн аргаар ангилж, түүний шугаман тэгшитгэл

 бич.

            Сар

    Машин цаг

Засварын зардал

           1

    2500

    $ 1250

           2

    2200

       1150

           3

    2100

       1100

           4

    2600

       1300

           5

    2300

       1200

           6

    2400

       1200

15.  Зардлыг ангилах графикийн арга

16.  А компанийн засварын зардлын 2010 оны эхний 6 сарын мэдээлэл өгөгджээ.  Зардлыг хавтгайн аналитик геометрийн аргаар ангилж, түүний шугаман тэгшитгэл  бич.

            Сар

    Машин цаг

Засварын зардал

           1

    2500

    $ 1250

           2

    2200

       1150

           3

    2100

       1100

           4

    2600

       1300

           5

    2300

       1200

           6

    2400

       1200

17.  Ажлын захиалгын аргаар зардлыг хуримтлуулан бүртгэж өртөг тооцоолох нь.

18.  А компанийн эхний цехийн 2010 оны IV улирлын бүтээгдэхүүний өртгийн тайлангаар дараагийн цех рүү шилжүүлсэн бүтээгдэхүүний тоо 80,000 нэгж, дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл 6,000 нэгж, тайлант хугацаанд гарсан зардлын нэгжийн өртөг дараах байдалтай болно ,-өөр:

Материал 25.З4

Цалин       24.68

ҮНЗ           15.16      

Бүгд           65.18

   Хувиргалтын зардал -ийн иж    бүрдэлтэй бол цехэд тооцогдох зардлын дүнг ол.

19. Зардлыг ангилах хамгийн бага квадратын арга.

20. АВС компанийн жилийн хүлээгдэж байгаа хүч чадал 60,000 машин цаг. Тайлант V  сард 1320,000 - ийн ҮНЗ гарна гэж төсөвлөсөн ба үүний 40 % нь тогтмол зардал бол V сарын тогтмол болон хувьсах зардлын түвшинг тодорхойл.

21.  Барилга угсралтын байгууллагын зардал, орлого (ашиг) - ийн тооцоолол. Гүйцэтгэлийн хувийн жингийн арга.

22.  А компани 4 төрлийн ахмсарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 600,000 -ийн хамсарсан зардал гаргасан бөгөөд дараах мэдээлэл өгөгдсөн. Хамсарсан зардлыг борлуулалтын зах зээлийн үнэд суурилан хуваарил.

Бүтээгдэхүүн

Үйлдвэрлэсэн тоо

    Нэгжийн борлуулах үнэ

Борлуулалтын     орлого

  1

200

250

 

  2

300

300

 

  3

250

340

 

  4

150

500

 

  Дүн

900 кг

 

 

23.Технологийн үе шатны аргаар өртөг тооцоолох нь, Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц, тоо хэмжээний үзүүлэлт.

24. А компанийн тайлант жилийн турш зарцуулбал зохих материалын талаар дараах мэдээлэл өгөгдсөн. 12.31- нд тооллого хийхэд 20 ширхэг материал үлдсэн байжээ. Компани бараа материалыг бүртгэх цаг хугацааны системийг хэрэглэдэг бол ЭАЭЗА - аар материалын зарцуулалт болон эцсийн үлдэгдлийг тодорхойл.

 

Огноо

Тоо ширхэг

Нэгжийн үнэ,

Материал

    01.01

     15

    60

Худалдан

авалт

    03.04

     10

    62

    06.07

     20

    65

    11.15

     15

    70

25.  Үйлдвэрлэлийн өртгийн тайлангийн тооцогдох зардал болон тооцоолсон (хуваарилсан ) зардал,  эквивалент нэгж, түүний тооцоолол.

26.  А компанийн тайлант жилийн турш зарцуулбал зохих материалын талаар дараах мэдээлэл өгөгдсөн. 12.31- нд тооллого хийхэд 20 ширхэг материал үлдсэн байжээ. Компани бараа материалыг бүртгэх цаг хугацааны системийг хэрэглэдэг бол САЭЗА - аар материалын зарцуулалт болон эцсийн үлдэгдлийг тодорхойл.

 

Огноо

Тоо ширхэг

Нэгжийн үнэ,

Материал

01.01

     15

    60

Худалдан

авалт

03.04

     10

    62

06.07

     20

    65

11.15

     15

    70

27.  Дайвар болон хамсарсан бүтээгдэхүүн, хамсарсан зардлыг хамсарсан бүтээгдэхүүнд хуваарилах аргууд.

28.  А компанийн тайлант жилийн турш зарцуулбал зохих материалын талаар дараах мэдээлэл өгөгдсөн. 12.31- нд тооллого хийхэд 20 ширхэг материал үлдсэн байжээ. Компани бараа материалыг бүртгэх цаг хугацааны системийг хэрэглэдэг бол дундаж өртгийн аргаар материалын зарцуулалт болон эцсийн үлдэгдлийг тодорхойл.

 

Огноо

Тоо ширхэг

Нэгжийн үнэ,

Материал

01.01

     15

    60

Худалдан

авалт

03.04

     10

    62

06.07

     20

    65

11.15

     15

    70

29. Уян хатан төсөв, түүний хэрэглээ

30. А компанийн 2010 оны хүлээгдэж байгаа хүч чадал 600,000 машин цаг бөгөөд III улиралд 82,5 сая - ийн ҮНЗ гарна гэж төсөвлөсөн. Энэхүү зардлын 20%- ийг тогтмол зардал эзэлдэг. III улиралд 140,000 машин цагийн гүйцэтгэл гарсан бөгөөд уг хугацаанд ногдох ҮНЗ нь 80 сая болжээ. Илүү эсвэл дутуу тооцсон ҮНЗ - ыг тодорхойл.

31. ҮНЗ - ын тухай ойлголт, ҮНЗ - ын түвшин, илүү эсвэл дутуу тооцоолсон ҮНЗ, ҮНЗ - ын хэлбэлзлийн шинжилгээ.

32. А компанийн 2010 оны хүлээгдэж байгаа хүч чадал 600,000 машин цаг бөгөөд III улиралд 82,5 сая -ийн ҮНЗ гарна гэж төсөвлөсөн. Энэхүү зардлын 20%-ийг тогтмол зардал эзэлдэг. III улиралд 140,000 машин цагийн гүйцэтгэл гарсан бөгөөд уг хугацаанд ногдох ҮНЗ нь 80сая болжээ. ҮНЗ - ын хянагдахуйц хэлбэлзлийг тодорхойл.

33.Цалин хөлсний бүртгэл, НДШ, ЭМДШ, ХХОАТ-ын тооцоолол,ажиллагсадтай хийх өр, авлагын тооцооны бүртгэл.

34. W  компанийн үйлдвэрлэлийн болон үйлчилгээний нэгжүүдийн талаар дараах мэдээлэл өгөгджээ.

Хэлтэс

Үйлдвэрлэлийн цех

Үйлчилгээний хэлтэс

Хуваарилалтын

өмнөх зардал

A

B

y

x

y

40%

30%

0

30%

60,000

x

50%

40%

10%

0

25,000

Шууд арга -хувийн жингийн аргаар y, x хэлтсийн зардлыг хуваарил.

35. ҮНЗ - ын хуваарилалт, ҮНЗ - ыг үйлдвэрлэлийн нэгжүүдэд хуваарилах аргууд.

36. W  компанийн үйлдвэрлэлийн болон үйлчилгээний нэгжүүдийн талаар дараах мэдээлэл өгөгджээ.

Хэлтэс

Үйлдвэрлэлийн цех

Үйлчилгээний хэлтэс

Хуваарилалтын

өмнөх зардал

A

B

y

x

y

40%

30%

0

30%

60,000

x

50%

40%

10%

0

25,000

Шаталсан арга -хувийн жингийн аргаар y,x хэлтсийн зардлыг хуваарил.

37.  ҮНЗ - ыг хуваарилах шууд арга- хувийн жингийн арга.

38. АВС компанид шинээр ажилд орсон  дадлагажигч ажилтан 2 ажилтаны цалингийн тооцоог шалгах шаардлагатай болжээ. Ажилтан тус бүрийн албан тушаалын сарын цалин 400,000 ба 350,000 бөгөөд урьдчилгааг 50% - иар олгодог бол хүн бүрийн цалингийн тооцоог хий.

39.  Бараа материалын өртөг тооцох аргууд: ЭАЭЗА, САЭЗА, дундаж өртгийн арга.

40.  Борлуулах нийт бүтээгдэхүүний тоо 120,000 ширхэг,захиалгын тоо 4, нэгж бүтээгдэхүүний худалдан авах үнэ 200 , эзэмшлийн зардлын хувь 20, нэг захиалгын тогтмол зардал 100,000 бол  томъёогоор захиалгын оновчтой хэмжээ ( ЗОХ ) - г тодорхойл.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               Бизнесийн статистик” хичээлээр авах шалгалт

1. Дундаж хэмжигдэхүүн,зэргийн дундаж хэмжигдэхүүний хэлбэрүүд

2. Ажиглалтын тоо 88 бол Стержесын томъёогоорбүлгийн тоо -ийг ол.

3. Геометрийн дундаж, түүний хэрэглээг тоон жишээгээр тайлбарлах

4. хэмжигдэхүүний  хувьд жинэлээгүй гармоник дундаж , геометрийн дундаж -ыг тодорхойл.

5. Жинэлсэн болон жинэлээгүй дундаж, тэдгээрийн хэрэглээг тоон жишээгээр тайлбарлах

6. хэмжигдэхүүний хувьд жинэлээгүй арифметикийн дундаж , квадрат дундаж -ыг тодорхойл.

7. Дисперси(хазайлт), квадрат дундаж хазайлт, дисперсийн график дүрсэлгээ

8. хэмжигдэхүүний хувьд жинэлээгүй гармоник дундаж -ыг тодорхойл.

9. Вариацийн коэффициент, түүний эдийн засгийн утгыг тайлбарлах

10. хэмжигдэхүүний хувьд жинэлээгүй  геометрийн дундаж -ыг тодорхойл.

11. Ерөнхий дисперси, дисперсийн дундаж, дундаж дисперси

12. хэмжигдэхүүний хувьд жинэлээгүй арифметикийн дундаж , квадрат дундаж -ыг тодорхойл.

13. Дисперсийг нэгтгэх нь,дисперсийг нэмэх дүрмийг тайлбарлах

14. Оюутан Доржийн голч дүнг доорх мэдээллээр тодорхойл:

 

Дээд

тоо

Статистик

Англи

хэл

ЭЗО

Нягтлан

бодох

бүртгэл

Менежмент

Эрх

зүй

Кредит

4.5

2

6

3

2.5

3

1

Голч дүн

3.5

3.7

3.2

3

2.8

3.4

2.8

15. Бүтэн магадлал, Бейесийн теорем

16. Ажилагсдын сарын дундаж цалинг тооцоол:

Сарын цалин,,

35,000

38,000

40,000

42,500

50,900

Ажиллагсдын тоо,

2

4

3

6

2

17. Бейесийн теоремын хэрэглээг тоон жишээгээр тайлбарлах

18. Оюутануудын сурлагын голч дүнг ол:

Үнэлгээ

2.5

2.8

3.1

3.8

Оюутаны тоо

99

120

75

10

19. Түүвэр судалгаа,бүрдүүлэх арга,ерөнхий нийлбэр , түүвэр нийлбэр

20. А цехийн 5ажилтаны дундаж хөдөлмөрийн бүтээмж ,дисперси ,квадрат дундаж хэлбэлзэл -г ол: Хөдөлмөрийн бүтээмж( мянган).

Ажилтаны дугаар

А цехийн хөдөлмөрийн бүтээмж

1

2,500

2

2,600

3

2,800

4

3,700

5

3,900

21. Ерөнхий болон түүвэр нийлбэрийн дундаж, дисперси, квадрат дундаж хэлбэлзэл

22. Б цехийн 5ажилтаны дундаж хөдөлмөрийн бүтээмж , дисперси , квадрат дундаж хэлбэлзэл -г ол: Хөдөлмөрийн бүтээмж( мянган).

Ажилтаны дугаар

А цехийн хөдөлмөрийн бүтээмж

1

4,000

2

4,200

3

4,300

4

4,500

5

4,700

23. Түүврийн алдаа, давтагдах болон давтагдахгүй түүврийн алдаа

24. бол бүлэг хоорондын дисперси

үзүүлэлтийг тооцоол.

25. Түүврийн алдааны хязгаар,шинж тэмдгийн тоо хэмжээний болон хувийн жингийн давтагдах түүврийн алдааны хязгаар

26. А компаний жилийн дундаж ашиг ,түүний квадрат дундаж хэлбэлзэл байсан бол вариацийн коэффициентыг тодорхойл.

27. Шинж тэмдгийн тоо хэмжээний болон хувийн жингийн давтагдахгүй түүврийн алдааны хязгаар,  функцийн 3 утга(3 сигмагийн дүрэм

28.  А байгууллагын 3 ажилтны төрийн албан хаагчдын шалгалт өгсөн анхдагч үнэлгээ болон дахин нягталсан нөхцөлт үнэлгээ доор өгөгдөв:

Өмнөх магадлал

Шалгагдсан нөхцөлт магадлал

Өмнөх магадлалаарх

нөхцөлт магадлал

Сүүлчийн магадлал

0.95

 

 

0.83

 

 

0.75

 

 

-

 

 

29. Функциональ ба корреляцийн хамаарал, корреляцийн шууд болон урвуу хамаарал. график дүрсэлгээ

30. бол хос хэмжигдэхүүний корреляцийн коэффициент -ийг тооцоол.

31. Корреляцийн шинжилгээ хийх арга зүй(дэс дарааллын алхамыг тайлбарлах)

32. Дараахь 2 үзүүлэлтийн хоорондох хамаарлыг тэгшитгэлээр илэрхийл.

Үндсэн

хөрөнгө

1

2

3

4

5

6

7

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

20

25

31

31

40

56

52

33. Хос хамаарлын  корреляцийн коэффициент, түүний шалгуур утга

34. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар дараахь мэдээлэл өгөгдөв.Өсөлтийн дундаж хурдыг геометрийн  дундажийн томъёогоор тодорхойл.

 

                                         Жилүүд

1

2

3

4

5

6

Үйлдвэрлэлт

2726

2922

3324

3798

4114

4376

35. Хос  хамаарлын корреляцийн шулуун шугаман хамаарлыг  тэгшитгэлээр хэрхэн илэрхийлэхийг тайлбарлах

36. Бүтээгдэхүүний  үйлдвэрлэлтэнд нөлөөлсөн үндсэн хөрөнгийн хамаарлын нормаль тэгшитгэл дараахь байдалтай бол хамаарлын тэгшитгэл -ийн коэффициентуудыг тодорхойл.

37. Олон хувьсах хэмжигдэхүүний хэлбэрийн регрессийн тэгшитгэлийг бодох арга зүй

38. Борлуулалтын динамикийг  тэгшитгэлээр тэгшитгэ.

Он

1

2

3

4

5

Борлуулалт

,сая$

251,3

268,9

288,9

291,5

309,8

39. Динамик эгнээ,цэвэр өсөлт,  өсөлтийн хурд,өсөлтийн дундаж хурдыг логарифмчилан илэрхийлэх нь

40. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн төсөвлөсөн тоо төсөвлөсөн үнэ гүйцэтгэлийн тоо гүйцэтгэлийн үнэ бол төсөвлөсөн өртөг,тооцоогоорх өртөг, гүйцэтгэлийн өртгийг тооцоол.

41. Динамик эгнээг тэгшитгэх аргууд,тэгшитгэх математикийн илэрхийлэл ,динамик эгнээний гишүүдийн тоо тэгш байх нөхцөлд түүнийг шулуун шугамаар тэгшитгэх нь

42. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн төсөвлөсөн тоо төсөвлөсөн үнэ гүйцэтгэлийн тоо гүйцэтгэлийн үнэ бол тоо хэмжээний хэлбэлзлийг тооцоол.

43. Динамик эгнээний гишүүдийн тоо сондгой байх нөхцөлд түүнийг шулуун шугамаар тэгшитгэ.

 44. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн төсөвлөсөн тоо төсөвлөсөн үнэ гүйцэтгэлийн тоо гүйцэтгэлийн үнэ бол үнийн хэлбэлзлийг тооцоол.

45. Динамик эгнээг илтгэгч функциэр тэгшитгэх нь

46. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн төсөвлөсөн тоо төсөвлөсөн үнэ гүйцэтгэлийн тоо гүйцэтгэлийн үнэ бол үнийн

индексийг тооцоол.

47. Индекс, ерөнхий индекс, хувийн индекс,агрегат индекс

48. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн төсөвлөсөн тоо төсөвлөсөн үнэ гүйцэтгэлийн тоо гүйцэтгэлийн үнэ бол тоо хэмжээний  индексийг тооцоол.

49. Индексийг эдийн засгийн судалгаанд хэрэглэх нь,тоо хэмжээний болон үнийн индекс,  эдийн засгийн хэмнэлт, хэтрэлтийн тооцооллыг жишээгээр тайлбарлах

50.  Менежер 500 ширхэг бүтээгдэхүүнээс 100 –ийг нь энгийн түүврийн аргаар судалсан. Стандарт хэлбэлзэл бол түүврийн стандарт алдааг тодорхойл.

 

 


Шууд холбоос


Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Хуудас: 13 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн