Accounting

2015-01-10

Мэдлэгийн гурвалжин ба дээд боловсролын шинэчлэл, нийтлэл 20, зураг 1

1420857133To write brief abstract of new presentation & papers
Шууд холбоос


2015-01-10

Мэдлэгийн гурвалжин ба дээд боловсролын шинэчлэл, нийтлэл 20

 

Мэдлэгийн гурвалжин ба дээд боловсролын шинэчлэл, нийтлэл 20

Шинээр мэдлэг бүтээж, шинжлэх ухааны нээлт хийж хэрэгжүүлэх, эсвэл бусдын оюуны бүтээлийг шинэ санаагаар баяжуулах 2 арга зам байх шиг байдаг. Эхнийх нь бүтэшгүй гэж үзвэл  2 дахийг нь сонгоод энэ талаар өөрийн хүчээ сорих боломж нээлттэй билээ. Бас 3 дахь нь гэмээр хувилбарыг манай дээд боловсролын байгууллагууд ашигладаг бөгөөд гадаад хүний бүтээсэн мэдлэгийг хуулбарлан суралцагчдад дамжуулах сургалтаар гол төлөв энэ нь илэрдэг. Сүүлийн үед их, дээд сургуулиуд өндөр төлбөртэй, лицей нэртэй шаталсан сургалт, элдэв дамжаа явуулж бизнесийн орлогоо нэмэгдүүлэх арга ухаанд шилжих болжээ. Мөн докторантур, магистрантур, мэргэшүүлэх ахисан шатны сургалт зэрэг бакалаврийн дипломын дараах олон хэлбэрийн өндөр төлбөртэй сургалт явуулах болсон бөгөөд эдгээр  сургалтын хөтөлбөр, агуулга нь харилцан бие биенээсээ ямар түвшнээр ялгагддаг, суралцагчдад хэр зэрэг өгөөжтэй байгааг хэлэхэд хүндрэлтэй болжээ. Магистрийн сургалтын агуулга, чанар нь бакалаврийнхаасаа бараг ялгагдахгүй юм гэж хэлэх суралцагч хааяа дайралдах юм. Их, дээд сургуулийн хувьд санхүүжилтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх дээрх арга замууд нь тэдгээрийн дэлхийн их сургуулиудын эрэмбэлэлтэнд байрших зэрэглэлийг нь ахиулахгүй л байх шиг. Их, дээд сургуулиуд нь магадлан итгэмжлэл, аттестатчилалд өндөр оноо авахын тулд академич, доктор, профессорын тоог нэмэгдүүлэхэд голлон анхаараад тэд нараас дэлхийн шинжлэх ухааны хөгжилд ямар бодит хувь нэмэр оруулсан, бүтээлээрээ дэлхийд хэрхэн хүлээн зөвшөөрөгдсөнийг нь төдийлөн харгалздаггүй бололтой. Эрдмийн зэрэг, цол хүртсэнээсээ хойш шинжлэх ухааны доривтой бүтээл нийтлүүлээгүй ч цалингийн нэмэгдлээ авсаар байдаг хүмүүс мэр сэр байдаг гэх юм. Оюутны үндэсний тэтгэлэгийн голч дүнгийн шалгуурыг 3.0 гэж чангаруулан өөрчилсөнтэй адилаар  академич, доктор, профессор нарыг бүтээлчээр ажиллуулах шинэ хөшүүрэг бас шаардлагатай гэж бодох юм. Төрийн өмчийн боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын менежментийн түвшин, зохион байгуулалтын бүтэц, тогтмол зардал, үндсэн хөрөнгийн идэвхигүй  хэсгийн хувийн жин нь шинжлэх ухааны судалгаа, туршилтын баазаа шинэчлэн тоноглоход хөрөнгө илүүчилж нөөцлөх боломж олгодоггүй бололтой. Энэ 2015 онд ерөнхий боловсролын сургуулийн 12 жилийн сургалтын анхны төгсөгчид их, дээд сургуульд элсэн орж ирнэ. Энд ерөнхий боловсролын ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр болон их, дээд сургуулийн ерөнхий суурь хичээлийн хөтөлбөрийн залгамж холбоог хэр зэрэг зөв хангасан вэ? гэсэн асуулт гарч ирэх байх. 11 болон 12 дугаар ангид судалсан ерөнхий эрдмийн зарим хичээлийн агуулгыг зөвхөн нэрийг нь өөрчлөн их, дээд сургуульд давтан үзэх шаардлагагүй. Өнөөгөөс 40 гаруй жилийн тэртээд “Алгебрь ба анализын эхлэл” хичээлд үзэж байсан математикийн зарим ойлголтыг их, дээд сургуулийн “Дээд математик”, “Үйлдлийн шинжилгээ” зэрэг хичээлээр агуулгын ялгаа багатайгаар давтан заадаг тал ажиглагддаг. Эдгээр хичээлийн агуулгыг оюутны сонгосон мэргэжлийн чиг баримжаатай шууд холбон эзэмшүүлэх өргөн боломжтойг бодолцмоор юм. Дэлхийн даяарчлагдсан шилдэг их сургуулиуд нь сургалтыг суурь болон хавсрага судалгаатай хослуулан хэрэгжүүлдэг тал ажиглагддаг. Иймд шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн суурь судалгааны өнөөгийн академик түвшинг алдагдуулахгүйгээр их, дээд сургуулийн сургалт, багшлах бүрэлдхүүнтэй холбох чиглэл нь сургалт-судалгаа-ажил олгогчийн ажлын байр гэсэн гурвалжилсан холбоог бүрдүүлж эргэлтэнд оруулах механизм болон үйлчилж магадгүй. Эрдэмтэн, багш, судлаачид шинжлэх ухааны судалгаан дээрээ түшиглэн сургалт явуулж, Тэд нарын бүтээсэн шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг тухайн сургуулийн оюутан, төгсөгчид нь ажил олгогчийн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоод өгөх боломж нээгдэж магадгүй. Ингэснээрээ эрдэмтэд судалгааны бүтээлээ архивт тушаах бус материаллаг баялаг бүтээгчдэд нэмүү өртөгт багтаасан үнээр борлуулах зах зээл нээгдэж магадгүй. Их, дээд сургуулийн алсын хараатай менежмент, бүтцийн өөрчлөлт нь багшлах бүрэлдхүүний үйл ажиллагааны арга технологийг шинэчлэхэд аяндаа хүргэнэ. Интернет гэдэг өгөгдлийн арвин санг ашиглах өргөн боломж багш болон суралцагчдын аль алинд нь нээлттэй байгаа нөхцөлд  багш хүн сурах бичигт байгаа онолын мэдлэгийг хуулбарлан дамжуулахыг “Нойрны эм  хэрэглэх гэж нэрлэдэг тал  бий. Харин хүн төрлөхтний нийтлэг эрх ашгийн төлөө тулгамдсан асуудлыг багш, судлаач өөрөө сэдэж судалчихаад шалгагдсан үр дүнг нь суралцагчидтайгаа хуваалцвал зүгээрсэн. Манай боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд нэг хүн амд ногдох академич, доктор, профессор, гавъяат цолтны хувийн жингээрээ дэлхийд дээгүүрт жагсах байх гэж бодох юм. Гэтэл ардын хувьсгал ялан мандсан 1921 оноос хойшхи 90 гаруй жилд, мөн 1990 оны ардчилсан хувьсал ялсны дараах 20 гаруй жилд манай шинжлэх ухаан, боловсролын салбар маань дэлхийн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн алдартан хараахан төрүүлж амжсангүй. Өндөр нарийвчлалтай хэмжилт, сорил, тохируулга бүхий лабораторийн нөхцөл тэр бүр шаардахгүй хүмүүнлэгийн энэрэнгүй үйлс бүтээгчид, утга зохиол, эдийн засаг, математикийн салбарын эрдэмтэдийн бүтээл, шинжлэх ухааны нээлтийг Нобелийн шагнал олгох Шведийн хороонд дэвшүүлэх үүд хаалга нээлттэй байгаа гэж бодох юм. Мөн физик, анагаах ухаан, хими, биологи зэрэг суурь шинжлэх ухааны салбарт гайхалтай нээлт хийсэн Монгол эрдэмтэд олон байгаа. Тэд нарын ажил үйлсийн талаар хэвлэл мэдээллээр сурталчилдаг хэдий ч сурвалжлагч нарын туршлага, чадвараас хамаарч гавъяат үйлстэнүүдийн бүтээсэн түүхэнд мөнхрөн үлдэх бүтээл, шинжлэх ухааны хосгүй нээлтийг нь уран барилга, уран зураг мэтээр дүрслэн бичиж хараахан амжидаггүй бололтой. Нөгөө талаар эрдэм судлалд биечлэн оролцоогүй удирдах ажилтнууд эрдэмтэдийн бүтээлийг ажлын тайландаа оруулан сурталчилах нь элбэг байдаг бололтой. Эрдэмтэдийн бүтээлийн гол агуулгыг энгийн, ойлгомжтойгоор, болж өгвөл бүрэн эхээр нь нийтлэхийн оронд Тэд нарын фото зураг, анкет, намтар, эцэг, эх, гэр бүлийн байдал, хэнтэй гэрлэж байсан, амьдралын адал явдалт тохиолдол, хурдан морь уяж байсан эсэх, спортын ямар төрлийг сонирхдог, уран сайханы ямар авъяастайг нь голлон бичдэг тал ажиглагдах юм. Эрдэмтэд, алдартны  тооны өсөлтийн хурд нь боловсролын чанарын үзүүлэлтээсээ түрүүлээд байх шиг санагддаг. Манай улсын их сургуулиуд жил бүр доктрантурт суралцуулах сэдвийн жагсаалт зарлаж байна. Эдийн засаг, бизнес, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр зарласан зарим сэдэв нь төдийлөн практик ач холбогдолгүй, хэт ерөнхий, улиг болсон жишиг шинжтэй, мэдээлийн баазыг нь гол төлөв асуулт хариулт, анкетийн аргаар бүрдүүлэхээс өөр боломжоор хязгаарлагдмал, сэдвийн хамгаалалт хийсний дараа нэг товхимол гаргаж бүтээлээ архивт шилжүүлэхээс өөр ач холбогдолгүй нь ажиглагддаг. Заримдаа олон төрлийн чиглэлээр хөгжлийн загвар боловсруулна гэх шиг чамин гоё нэртэй, үл ойлгогдох томъёо, үсгэн тэмдэглээ, элдэв итгэлцүүрийн цуглуулгыг агуулсан сэдвийг зарладаг жишиг харагдах л юм. Боловсрол, шинжлэх ухааны алсын харааг замчилж өгөх сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сэдвийг сонгож байх нь цаг хугацаа, санхүүжилт, хүний нөөц хэмнэх боломж олгож магадгүй. Өнгөрсөн 2014 онд эхлүүлсэн төрийн өмчит дээд боловсролын байгууллагын бүтцийн өөрчлөлтийг 2015 онд төгс хэлбэрт хувирган үргэлжлүүлэхээр Шийдлийн Засгийн газраас санаачилж байгаатай холбогдуулан бие даасан судлаачийн хувьд өөрийн санал бодлоо энэхүү нийтлэлээр дамжуулан илэрхийлж байна. Дээд боловсролын бүтцийн шинэчлэлийг мэдлэгийн гурвалжинаар дамжуулан хэрэгжүүлж болох талтай. Мэдлэгийн гурвалжин дахь сургалт- судалгаа-ирээдүйтэй ажлын байрны холбоос, харилцан үйлчлэлийн үр дүн нь чанартай мэргэшсэн дээд боловсролоор илэрэх бөгөөд түүнийг дээд боловсролын байгууллагын бүтцэд хийх шинэчлэл, өөрчлөлтөөр баталгаажуулан хэрэгжүүлэх бололцоотой. Дэлхийн шилдэгийн шилдэг их сургуулиудын даяарчлалын өөрчлөлтийг мэдэрч бүс нутгийн дээд боловсролын байгууллагууд нь шинжлэх ухааны шинэ мэдлэг, шинэ санаа, шинэ нээлтээр урагшилж дэвших ёстой болоод байна. Дураг 1-ийн дагуу сургалтыг судалгаанд суурилан явуулах, судалгааны үр дүнг ирээдүйн ажлын байр болох үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, цаашид ажил олгогчийн шаардлагад нийцсэн даяарчлагдсан сургалтыг хөгжүүлэх бололцоо нээгдэж болох юм. Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн хувьд үндсэндээ төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа гүйцэтгүүлж байсан үе нь дурсамж болон үлдэж, их сургуулийн санхүүжилтийн нэгдсэн эх үүсвэр болох төсвийн санхүүжилт, оюутны сурлагын төлбөр, эрдэм шинжилгээний захиалгат ажлын орлого, их сургууль төгсөгчдийн сайн санааны хандив, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тусламж болон төслийн санхүүжилт зэрэг олон тулгуурт санхүүжилтээр маневарлан ажиллах өргөн боломж нээгдэх магадлалтай. Ерөнхийдөө их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь нэг адил зорилгод хүрэхийн  төлөө зарим талаар давхардсан, зэрэгцсэн үйл ажиллагаа явуулж, санхүүжилтийн өгөөжийг бууруулж  байсан дутагдал арилж магадгүй. Их сургуулиудыг орчин цагийн өндөр технологийн лабораториор тоноглоод өгчихвөл тэнд байгалийн шинжлэх ухааны суурь судалгаа гүйцэтгэх, судалгааны хариу, сорилыг гадаадын түнш рүүгээ илгээн давхар баталгаажуулах боломж мөн л байгаа гэж бодох юм. Эрдэмтэн багш өөрийн бүтээсэн судалгааны үр дүнгээ оюутанд лекцээр хүргэхийн хамт, судалгааны үзэл санаагаа оюутны үйлдвэрлэлийн дадлагын удирдамжийн агуулгаар дамжуулан ажлын байранд турших гарцыг хайх, хэрэгжүүлэх боломжтой байж бас болох юм. 



Шууд холбоос


2015-01-04

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Өртөгт баримжаалсан ABC шинжилгээ, зураг 3, Нийтлэл 19

1420363606

Шууд холбоос


2015-01-04

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Өртөгт баримжаалсан ABC шинжилгээ, зураг 2, Нийтлэл 19

1420363455

Шууд холбоос


2015-01-04

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Өртөгт баримжаалсан ABC шинжилгээ, Нийтлэл 19

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Өртөгт баримжаалсан ABC шинжилгээ, Нийтлэл 19

Үзэсгэлэнт, уудам Монгол нутагт минь 2015 он айлчилан ирж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ахиц дэвшил, бүтээн байгуулалтанд шинэ хуудас нээгдэж байна. Өнгөрсөн жилд олсон ажилтаа бататгаж, эдийн засгийн хямралын шалтгаанаа зөв оношилж, түүнийг хохирол багатай, богино хугацаанд даван туулж, алдаагаа давуу боломж болгон хувиргаж, дэлхийн шинэчлэл, өөрчлөлттэй алхаагаа нийлүүлэх сорилт тулгарсан бололтой. Олон талт шинэчлэлт, өөрчлөлтөнд дотоод, гадаадын шинжээчид тал бүрээс нь үнэлэлт, дүгнэлт өгдөг болжээ. www.times.mn-ийн 2014 оны 12 дугаар сарын 22ны өдрийн нийтлэлд “Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-ээс гаргасан судалгаагаар Монгол улс боловсролын чанараараа тус байгууллагад бүртгэлтэй 122 орноос 2013 онд 89 дүгээр байранд жагсаж байсан бол 2014 онд 26 байраар ухарч 115 дугаар байранд орсон” талаар мэдээлсэн байх юм. Ийнхүү 122 орноос сүүлээсээ 7 руу ухарч жагссан эрэмбэлэлт гарчээ. Боловсрол, шинжлэх ухааны салбарын хувьд дээд боловсролд эхлүүлсэн хөтөлбөрийн шинэчлэл, бүтэцийн өөрчлөлт нэлээд маргаан дагуулсан бөгөөд өнгөрсөн оны эцсээр шинжлэх ухааны байгууллагын ажилтнууд гудамжны жагсаалд оролцох шиг боллоо. Төрийн өмчит дээд боловсролын зарим байгуууллагын шинэчлэлийн багийг бүрдүүлэхдээ санал зөрүүтэй талуудын аль алиных нь хүчний харьцаа, сонирхол, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг харгалзан үзэх, мөн харилцан буулт хийж зөвшилцөх, шинэчлэлийн асуудлын дэс дарааллыг зөв тогтоох, цаг хожиж  бүтээлчээр шуурхай ажиллах тал дээр дутмаг байсан болов уу? гэж бодох юм. Мөн тэрчлэн гадаадад аялж туршлага судлах, гадаадад олон тоогоор очиж суралцах, гадаад хүнээр лекц уншуулж тэмдэглэж авах, гадаад хүн оролцсон семинарт сууж үзэх, гадаадаас орчуулан хуулбарлах, бусдыг аялдан дагах, гадаад хэл дээрх ишлэл зүүлт олноор татаж хэрэглэх гэх мэтээр бие дааж өөрсдөө ургуулан сэтгэж  бүтээх зүйлсийг бүрхэгдүүлсэн, үгүйсгэсэн хандлага дээд боловсрол, шинжлэх ухааны шинэчлэл, өөрчлөлтөд нэлээд ажиглагдах болжээ. Энэ бүхэнд хатуу валют гадгаш урсаж байгаа билээ. Харин бие даасан судлаач Бид нарын олон улсын интернет сүлжээгээрх нэр хүнд жил ирэх бүр өссөөр байх юм. Хэрэв Та Google.com–оор Converter currency google-International search engine.tyondon's family researching team: logarithmic application on money time valueгэсэн хайлт хийвэл Tyondon.blogmn.net веб хуудсанд Accounting хаягаар Бид нарын сүүлийн хугацаанд байршуулсан судалгааны нийтлэлүүдтэй танилцах боломж нээгдэнэ. Мөн тэрчлэн Google.com–оор Worldwide greatest genius discoveries in financial analysis & business accountingхэмээх хайлт хийхэд Shildeg.net веб хуудсанд байршуулсан зарим нийтлэл маань гарч ирэх болно. Зураг 1-ийг үзнэ үү?. Энэ удаа бие даасан судлаач Бид нар 2014 оны 1 сарын 23-нд “Tyondon.blogspot.com-д байршуулсан Tyondon’s family researching team: Cost oriented ABC analysis хэмээх нийтлэлтэйгээ танилцуулж байна. Зураг 1,2. Санхүүгийн тайлангийн шинжилгээ, бизнесийн нягтлан бодох бүртгэлийн арга зүйг хэрэглээний математикт суурилан интеграцичилж, тэдгээрийг гайхалтай, ер бусын байдлаар өөрчилөн хөгжүүлэх өргөн боломж, орон зай өнөөдөр ч оршсоор байгааг эндээс харж болох юм.  Google.com–оор Tunteg Yondon with Web & Images” гэсэн хайлтыг Та хийснээрээ Бид нарын бүтээж, нийгмийн сүлжээнд нээлттэй  байршуулсан бичвэр (text) болон зураг (Images) дүрслэлээрх математик-эдийн засаг, санхүү, бизнесийн нягтлан бодох бүртгэлийн шинэ нээлт, шинэ мэдлэгтэй илүү өргөн хүрээнд танилцах боломжтойг зөвлөж байна.

 

 



Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: 2 дугаар хэсэг. Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, зураг 3, Нийтлэл 14

1420260610
Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: 2 дугаар хэсэг. Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, зураг 2, Нийтлэл 14

1420260507
Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: 2 дугаар хэсэг. Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, зураг 1, Нийтлэл 14

1420260420

Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: 2 дугаар хэсэг. Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, Нийтлэл 14

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: 2 дугаар хэсэг. Т.Ёндонгийн стандарт өртгийн хэлбэлзлийн шинжилгээний арга, Нийтлэл 14

2014 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж угтан ирж байгаа шинэ жилтэйгээ золгоход 20-иодхон хоног үлджээ. Энд тэндгүй л гацуур модоо чимж, улиран өнгөрч байгаа онд бүтээсэн зүйлээр нь шилдэг тэргүүний байгууллага, хүмүүсийн нэрийг дэвшүүлж эхэлжээ. Мөнгөтэй биелэгжүү зарим нь хэвлэл мэдээлийнхэн, хүрээлийнхнээрээ  өөрийгөө  магтуулан  гавъяа зүтгэлээ  алдаршуулсаар  байна. Бүгдээрээ алдар хүндийн эзэд болж, дэлхийд ховорхон гайхамшигийг бүтээсэн гэдгээрээ хүндэтгэлийн өргөмжлөл, цом, тууз  гардан авч авдаг уламжлалтай билээ. Цом, өргөмжлөл гардуулна , ном, зургийн цомогт оруулна, оны аврага, салбарын тэргүүнээр тодруулж өгнө хэмээн амлаж оролцогчид, нэр дэвшигчдээс татвараас зайлсхийсэн нэлээд орлого цуглуулдаг болжээ. Гэхдээ Google.com болон Yahoo. com-оор эдгээр шилдэгийн шилдэгүүдийг талаар хайлт хийхэд хайлтын ямар нэг үр дүн илэрэх нь маш ховор юм. Тасралтгүй шинэчлэгдэн баяжиж байдаг мэдээллийн баазын олон зуун сая үр дүнг жишиж, ач холбогдлоор нь эрэмблэн жагсаахад мэдээжээр субъектив  нөлөөлөл төдийлөн үйлчилдэггүй байх гэж бодох юм. Хөтөлбөрийн шинэчлэл, орон тооны цомтголоор гараагаа эхэлсэн дээд боловсролын шинэчлэл талцсан маргаан, мэтгэлцээнээр замхран одох тийшээ хандлаа. Үнэндээ энд эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын лекц, багшийн блог, үндсэн сурах бичгийг ямар нэг нэмэлт зардал, хүний нөөц шаардахгүйгээр дэлхийн жишиг 10-т зэрэглэгддэг их сургуулийн түвшинд  бэлтгэчих хангалттай хугацаа өнгөрчихөөд байна. Гэтэл дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекц болон ерөнхий боловсролын 500 видео хичээлийг орчуулан хэрэглэх болсноо боловсролын шинэчлэл гэж тайлагнах хандлага ажиглагдах болсон байна. Саяхан уламжлалт санхүүчдийн баярыг тэмдэглэсэн хэдий ч санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн математик загварчлалын шинэ санаа, шинэ мэдлэг, нээлттэй холбоотой Монголчуудын бүтээсэн эрдэм шинжилгээ, судалгааны талаар огт сонсогдсонгүй өнгөрлөө. Манай гэр бүлийн гишүүдийн судалгааны багаас Дээд боловсролын шинэчлэл”-ийн талаар бичижTunteg Yondon-Google plus”–д 2014 оны 9 сараас эхлэн байршуулсан нийтлэлүүдийг Япон хэл дээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн алдартай интернет сүлжээ NTT communications нь User:Tunteg Yondon|goo Wikipedia хайлтаар Япончуудад танилцуулах боломжийг нээж өгсөнд судлаач Бид нар талархаж байна. Хэрэв Та “Google.com”-оор аялж “User: Tunteg Yondon|goo Wikipedia” гэсэн хайлт хийвэл Tunteg Yondon-Google plus”-тэй холбогдох боломжтойг зөвлөж байна. Энэ нь сүүлийн 10 жилд хэрэглээний дадлагажих математик (Practical mathematics)-т суурилсэн эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дээд боловсролын хөтөлбөр, лекц, багшийн блог нийтлэлийн талаар бүтээж нийгмийн сайтуудаар түгээж ирсэн шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтээ Европ, Америк болон Ази тивийн олон хэлээр ярьдаг уншигчидтайгаа хуваалцах боломжийг маань илүүтэй өргөтгөж өглөө. Энэхүү нийтлэлийн өмнө уншигч Та бүхнийг дэлхийн алдартай эрдэмтэдийн  Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)-д байршсан багц нийтлэлээсээ “Tyondon.com: Economic Order Quantity-Cyclopaedia.net”–ын Web болон Images хайлтын үр дүнгээр дамжуулан танилцуулсан билээ. Дэлхийн алдартай эрдэмтэдийн  Нийгмийн ухааны болон Шинжлэх ухааны түгээмэл толь бичиг (Cyclopaedia: or, An Universal Dictionary of Arts and Sciences)-д ертөнцийг өөрчилсөн суу билэгт Платон (Platon), Сократ (Sokrates), Аристотель (Aristoteles)-ийн гүн ухаан, сургааль, нээлтээс эхлээд орчин цагийн шилдгийн шилдэг шинжлэх ухааны гайхамшигт ололтуудыг шигтгэн оруулсан байдаг ажээ. Шинжлэх ухаан, боловсролыг төр, засгаас материаллаг бааз, санхүүгээр дэмжихгүй байна гэж манай эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын төлөөллүүд нэлээд гомдоллодог нь шинийг бүтээж хийхээсээ бүр өмнө нь санхүүжилт, тухтай нөхцөл шаарддаг зуршилтай зарим талаар холбоотой байж магадгүй гэж бодогдох юм. Түүнээс гадна манай орны нөхцөлд шинжлэх ухааны шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг таниулж ойлгуулах нь тэдгээрийг бүтээхээсээ хавьгүй илүү саад бэрхшээлтэй тулгардаг нь өнгөрсөн 10-аад жилд ажиглагдлаа. Бие даасан судлаачид Бид нарын домайн нэр дэлхийн 1,000,000 шилдэг вэб сайтын тоонд албан ёсоор бүртгэгдээд 1 бүтэн жилийн ойтойгоо золгожээ. Хэрэв Та Googlt.com-оос http://www.statscrop.com /www/tyondon.com  гэсэн хайлт хийвэл Top 1000000 sites on the web, ordered by Alexa Traffic Rank.   Tyondon.com has 1 year old, This site has a Pagernk (0/10), Its seo score is 42.1%. IP address is 176.74.176.188, and its server is hosted at United Kingdom хэмээх бичвэртэй танилцах боломжтой бөгөөд “Images” дүрслэлээр доорх зургаарх Tyondon.com логог харах боломжтой. Мөн  тэрчлэн 40 Best Websites that are similar to Tyondon.blogmn.net – accounting гэсэн домайн хаягаар хайлт хийвэл судлаач Бид нарын нэлээд эртний, 2012 оны 12 сараас өмнө “Tyondon.blogmn.net”-д байршуулж байсан зарим нийтлэл маань нягтлан бодох бүртгэлийн сургалт эрхлэдэг дэлхийд алдартай компаниуд үйл ажиллагаатай аль хэдийнээ эн зэрэгцээд байсныг нотлон харуулах болно. Энэ удаа “Санхүүгийн мэргэшсэн шинжилгээ” хичээлийн хөтөлбөр, лекцийн агуулга, багшийн блог нийтлэлийн хүрээнд боловсруулсан судалгааны нэгхэн хэсгээсээ танилцуулах болно. Үүнтэй холбогдуулан 2013 оны 10 сарын 5-нд Tyondon.blogspot.com”–д байршуулсан “T.Yondon’s family researching team: Part 2. T.Yondon’s variance analyzing method of standard costing” хэмээх нийтлэлийн агуулгыг Images хэлбэрээр доор харуулав. Энэ бүхнээрээ дээд боловсролын шинэчлэлийг орчуулан хуулбарлалтаар аргацаах боломжгүй гэдгийг л харуулах гэж хичээсэн болно.  Жич: Зургаарх нийтлэлийг Tunteg Yondon-Google plus”-ээс хайж танилцаарай.

 

 

 

 

 

 

 

 

 

 



Шууд холбоос


2015-01-03

Зардлын хуваарилалтанд бүрэн зардлын матриц ашиглах нь, зураг 3, Нийтлэл 13

1420259730

Шууд холбоос


Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Хуудас: 5 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн