Accounting

2015-01-03

Зардлын хуваарилалтанд бүрэн зардлын матриц ашиглах нь, зураг 2, Нийтлэл 13

1420259624

Шууд холбоос


2015-01-03

Зардлын хуваарилалтанд бүрэн зардлын матриц ашиглах нь, зураг 1, Нийтлэл 13

1420259522
Шууд холбоос


2015-01-03

Зардлын хуваарилалтанд бүрэн зардлын матриц ашиглах нь, Нийтлэл 13

Зардлын хуваарилалтанд бүрэн зардлын матриц ашиглах нь, Нийтлэл 13

Багш нь шинэ мэдлэг, шинэ санаа, нээлтийг өөрөө бүтээх, эсвэл бусдын бүтээснийг шинэчлэн хөгжүүлэх ёстой. Орчин үеийн, өөрчлөгдөж шинэчлэгдсэн мэдээлэлд нэмэлт баяжуулалт хийж байх нь суралцагчдыг шинээр сэтгэх, ургуулан бодох, шүүн тунгаах арга барилд хөтлөх боломжийг олгодог талтай. Багш өөрөө шинэчлэгч, өөрчлөгч байвал суралцагч нар нь түүнийг үлгэрлэн дагах болно. Хорвоо ертөнц, юмс үзэгдэл тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байгаа учраас тэдгээрийн талаарх хүмүүсийн төсөөлөл, ойлголт мөн л баяжин гүнзгийрч байдаг. Цаг хугацааны урсгалд туйлын үнэн, төгс төгөлдөр гэж үзсэн төсөөлөл ч хожим нь үгүйсгэгдэх нь элбэг байдаг. Бие даасан судлаачид Бид нар ч суралцагчдыг аль болохоор сэтгэлгээний ахисан шатны өндөрлөг рүү сэдэлжүүлэн хөтөлж, судалгааны шинэ орон зай, асуудал шийдвэрлэлтийн нэмэлт хэрэгцээг мэдрүүлж ажиллахыг хичээдэг билээ. Энэ удаа “Санхүүгийн мэргэшсэн шинжилгээ” хичээлийн хөтөлбөр, лекцийн агуулгын хүрээнд боловсруулсан багшийн блог нийтлэлийн хэсгээсээ танилцуулж байна. Нобелийн шагналт эрдэмтэн В.Леонтьев болон Оросын эрдэмтэн В.С. Немчиновын боловсруулсан “Салбар хоорондын балансын динамик загвар” –ын үзэл санааг микро эдийн засгийн түвшний санхүүгийн төлөвлөлтөнд хэрэглэх боломжийн талаар олон хувилбараар судалж байв. Үүнтэй холбогдуулан 2011оны 11 сарын 16-нд Tyondon.blogspot.com”–д байршуулсан “Application of full costs matrices in expense allocation” хэмээх нийтлэлтэйгээ танилцуулж байна. Манай гэр бүлийн гишүүдийн судалгааны багаас “Боловсролын шинэчлэл”-ийн талаар бичижTunteg Yondon-Google plus”–д байршуулсан нийтлэлүүдийг Япон хэл дээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн алдартай интернет сүлжээ “goo Wikipedia” ээс хайж танилцах боломжтойг энэ ялдамд мэдээлэхэд таатай байна. Хэрэв Та “Google.com”-оор аялж “User: Tunteg Yondon|goo Wikipedia” гэсэн хайлт хийвэл Tunteg Yondon-Google plus”-тэй холбогдох боломжтойг зөвлөж байна. 127 сая хүн амтай, дээд боловсролын 1560[1] орчим байгууллагатай,  дэлхийн З дахь хүчирхэг эдийн засагтай Япон орны боловсролын салбар бие даасан судлаач Бид нарын бүтээсэн шинжлэх ухааны нээлт, шинэ санаа, шинэ мэдлэгийг сонирхон ард түмэнийхээ оюуны мэлмийд хүргэж эхэлсэнд баярлаж байдаг билээ. Thomson Routers-оос гаргадаг дэлхийн их сургуулиудын зэрэглэлийн нэгэн адил шалгуурт суурилан Азийн 100 их сургуулийн 2014 оны зэрэглэлийг Times Higher Education-ээс нийтэлсэн. Эндээс харахад зэрэглэлийн эхний 10-т жагссан их сургуулиудаас Токиогийн их сургууль 76.4 оноогоор 1 дүгээрт, Кётогийн их сургууль 63.2 оноогоор 7 дугаарт байршсан байдаг ажээ. Дээрх байдлаар Бид нарын бүтээсэн ер бусын гайхалтай шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтүүд олон хэл дээр дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн сан, алдартай нэвтэрхий толиудад ээлж дараалан бүртгэгдэж байршсаар байна. Жич: Зургаарх нийтлэлийг Tunteg Yondon-Google plus”-ээс хайж танилцаарай.


[1] Т.Ёндон. Боловсрол ба дэлхийн их сургуулиудын зэрэглэл, 2014. Shildeg.net



Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1 дүгээр хэсэг, зураг 4, Нийтлэл 12

1420259275

Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1 дүгээр хэсэг, зураг 3, Нийтлэл 12

1420259155

Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1 дүгээр хэсэг, зураг 2, Нийтлэл 12

1420259016
Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1 дүгээр хэсэг, зураг 1, Нийтлэл 12

1420258834
Шууд холбоос


2015-01-03

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1-4 дүгээр хэсгүүд, Нийтлэл 12

Т.Ёндонгийн гэр бүлийн судалгааны баг: Т.Ёндонгийн хагас хувьсах (холимог) зардлын өөрчлөлтийн шинжилгээний ер бусын гайхалтай бөгөөд хэрэгжүүлж болохуйц аргууд. 1-4 дүгээр хэсгүүд, Нийтлэл 12

Шинээр сэтгэхэд баримталдаг 5 энгийн дүрмээ энэ ялдамд сийрүүлэв. Үүнд: 1. Шаргуу хөдөлмөрлөх. Оюутан байхаасаа багш нарынхаа сургасны дагуу амьдралын тодорхой зорилготой байж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэмүүлж, түүндээ баримжаалж өөрийгөө алхам алхмаар хөгжүүлэхийг боддог байв. 2010-аад оны дээд боловсролын “Дээд математик”, “Эдийн засгийн математик”, “Математик загварчилал”, “Экнометрикс”, “Математик статистик”, “Бизнесийн математик”-ийн хичээлийн сургалтын агуулга 1970-аад онд Бид нарын оюутан байхдаа судалж байсныхаас төдийлөн ялгагдахгүй нь ажиглагдсан юм. Иймээс сурагч байхаасаа бага зэрэг сонирхож байсан математикийн хичээлээс мартагдаагүй үлдсэн тэрхэн хэсгийг өөрийн үндсэн мэргэжил болох нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхэд ашиглахаар шийдэж, энэ ажилд сүүлийн 10 гаруй жилд багшаар ажилласан хугацаагаа зориулсан билээ. Эхний ээлжинд санхүүгийн мэргэшсэн шинжилгээ, санхүүгийн тайлангийн шинжилгээ, зардлын бүртгэл болон удирдлагын бүртгэлийн хичээлийн лекцийн агуулгыг академик өндөр түвшинд прагматик хандлагатайгаар өөрчилж эхэлсэн. 2. Шинэ санаа, шинэ мэдлэг, нээлтийг зөвхөн өөрөө зүтгэж бүтээх. Бусдын бүтээснийг орчуулан хуулбарлаж судалгаа хийхээс аль болохоор татгалзвал зохистой. Мөн ашигласан мэдээллийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор бусдаас хэт их ишлэл, зүүлтийг авч ашиглах нь өөрийн бодол санааг бусдынхад захируулахад хүргэдэг уршигтай. Өнгөрсөн 90 жилд Монголын бүх шатны боловсролын тогтолцоо, түүний шинэчлэл орчуулан хуулбарладаг бэлэнчлэх сэтгэлгээнд түшиглэсээр ирснийг өөрчлөх шаардлагатай болжээ.  Гадаадынханаас урьтаж шинээр сэтгэж мэдлэг, нээлт бүтээж, түүнийгээ түгээх, экспортлох, бусдыг араасаа дагуулж замчлахын оронд бэлэнчлэн хуулбарлах зүйлд анхаарлаа хандуулсаар 2014 оныг үдэж байгаа бололтой. Түрүүлж бие дааж бүтээх сэтгэлгээний урдуур орчуулан хуулбарлах сэтгэлгээ хөндөлдчихөөд байгаа нь ажиглагдсаар байна. Дэлхийн шилдэг эрдэмтэдийн алдартай 100 лекц болон ерөнхий боловсролын 500 видео хичээлийн орчуулгаар боловсролын шинэчлэлийн зарим талыг төлөөлүүлэх боломжгүй. Энэ бүхэн нь боловсролыг хэт хялбарчлах, үнэгүйдүүлэх, сэтгэлгээний хоосрол руу алхам алхмаар түлхэх хий үзэгдэл мэтээр тэнүүчилж, үйлчилж магадгүй. Судалгааны нэгэнт хүрсэн үр дүнгээ хэн нэгэн хүн болон байгууллагын ашиг сонирхолд нийцүүлж өөрчлөн засамжлахаас татгалзах ёстой гэж үздэг. Бие даасан судлаачдын хувьд үйл ажиллагааны хараат бус байдал илүүтэй хангагддаг давуу талтай. 3. Бусдаас өөрөөр сэтгэх. Судалгааныхаа мэдээллийн баазад логик дүгнэлт хийж, түүний хөгжил, өөрчлөлтийн зүй тогтолт хандлага, чиглэл, нөлөөллийг аль болохоор өөрөө биечлэн бүтээсэн томъёо, загвар, тоон мэдээлэл боловсруулах аргаар илэрхийлж биежүүлэх нь зохистой байдаг. Энэ нь хүмүүс юмс үзэгдлийг гол төлөв дүрс хэлбэрээр хүлээн авч шүүн тунгааж, эрэгцүүлэн бодож, шийдвэр гаргадагтай холбоотой. Өөрийн нийтлэлээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн шилдэг их сургуулиуд, тэдгээрийн зэрэглэл тогтоодог байгууллага, судалгааны мэргэшсэн баг, олон улсын төрөлжсөн байгууллагад илгээн хэлэлцүүлж байх нь чухал байдаг. 4. Оюунлаг хувилбарт сонголт хийх. Өөрийн судалгааны үр дүнгийн зөв эсэхийг хэрэглэгчдэд хүргэхээсээ урьд нь дахин дахин шалгах хэрэгтэй болдог. Нэг зөв үр дүнд хоорондоо огтхон ч хамааралгүй хэд хэдэн хувилбараар хүрч чадаж байвал өөртөө итгэх итгэлийг баталгаажуулдаг билээ. Шийдвэрлэхээр сонгосон асуудлаа цогц байдлаар судлах нь зөв байх гэж үздэг. Aнгли хэл дээр бичсэн нийтлэлээ Google.com байршуулж, түүнийг үзэж танилцсан хандалтын тоонд байнга дүн шинжилгээ хийж байх нь зохистой байдаг. 5. Энгийн бөгөөд хэрэглээнд шууд хэрэгжих зүйлсийг сонгож судлах. Хэрэглээний математикийн сурах бичгийн агуулга нь эдийн засаг, санхүү, менежмент, маркетинг, нягтлан болох бүртгэл, татвар, цалин хөлс, зардлын сургалттай холбогдоогүй байдаг, эсвэл тэдгээрийн зүй тогтолт хөгжил, өөрчлөлтийн шалтгаан, нөлөөллийг судлахад y=a+bx; y=a+b/x зэрэг шугаман  илэрхийлэл ашиглаж хэт хялбарчилдаг нь нийтлэг тохиолддог. Хоёр тал руу хэлбийсэн эдгээр туйлширал нь хэрэглээний тодорхой асуудлуудыг шууд шийдвэрлэхэд баримжаалж  холбогдох хичээлийн сургалтыг шинэчлэх, өөрчлөхийг шаардах болсон билээ. Энэ удаа тогтмол хэсэг болон хувьсах хэсгээс бүрэлдэх холимог зардлын шинжилгээний олон хувилбарыг санхүүгийн  мэргэшсэн шинжилгээ, зардлын бүртгэл, удирдлагын бүртгэлийн сургалтанд анхдагч нь болж санаачлан хэрэгжүүлсэнтэйгээ танилцуулж байна. Энэхүү шинэ санаа, шинэ мэдлэг, санамсаргүй нээлтээ 4 багц хэсэг (Parts: 1; 2; 3 & 4)-ээс  бүрдсэн “Tyondon’s family researching team: Tyondon’s extraordinary unique & feasible methods on variance analysis of semi variable (complex) expenses гэсэн ерөнхий нэртэйгээр 2013 оны 7 сарын 31ээс 8 сарын 16-ны өдрүүдэд tyondon.blogspot.com-д байршуулсан болно. Шууд бус зардлын хуваарилалт, түүний хэлбэлзлийн шинжилгээнд шугаман алгебрь, хувьсах хэмжигдхүүнийг ээлжлэн орлуулах арга, дифференциал тоолол, логарифмын хувиргалт, статистик математикийн элементүүдийг өвөрмөгцөөр хэрэглэх дээд боловсролын сургалтын цоо шинэ чиглэлийг Бид нар бүтээснээрээ хэрэглээний математик болон математик-эдийн засаг, математик-санхүүгийн судалгааны эрэл хайгуул, агуулгад мэдэгдэм өөрчлөлт оруулсан билээ. Үүнтэй холбогдуулан зөвлөхөд Google.com-оор “Notable greatest & genius discoveries in modern & updated mathematical models of economics & finance” буюу “Эдийн засаг, санхүүгийн орчин үеийн, өөрчлөгдсөн математик загварын онцгой агуу их, суут нээлтүүд” хэмээх хайлт хийвэл Бид нарын бүртгэлийн хаяг Tunteg Yondon- Googgle plus”-тай танилцах боломжтой болно. Жич: Техникийн боломжийг харгалзан энд (Parts:1)-ийн зургаарх нийтлэлийг байршуулав. Зургаарх нийтлэлийн үлдсэн хэсгүүд болох (Parts:2; 3 & 4)-ийг Tunteg Yondon- Googgle plus”-аас танилцаарай.

 


Шууд холбоос


2015-01-03

Захиалгын оновчтой хэмжээний шинжилгээнд интеграл ашиглах нь, Нийтлэл 11,зураг 2

1420258144

Шууд холбоос


2015-01-03

Захиалгын оновчтой хэмжээний шинжилгээнд интеграл ашиглах нь, Нийтлэл 11,зураг 1

1420257519

Шууд холбоос


Миний тухай

It's kind of researching financial analyzing & accounting modeling.

Сүүлийн бичлэгүүд

. “Эдийн засгийн математик-Economical mathematics” сэдвээрх блог нийтлэлүүд
. Санхүүгийн мэргэжлийн шинжээчдийн сургалт
. Шинэлэг сургалт
. 2015.10.01-ээс сургалт эхэлнэ
. Математикт суурилсан санхүү, бүртгэлийн сургалт
. Сургалтын шинэ сайт нээгдлээ
. Шинэ сайт нээгдлээ
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis) with text, Post 37
. Шинэ мэдлэг, шинэ санааг бие дааж хөгжүүлцгээе(Дю-Понтын шинжилгээ), бүтээе, Нийтлэл 37, Let’s self-create & self-develop new knowledge & new ideas (Du-Pont analysis), Post 37
. Судалгаа,чадамжид суурилсан сургалт
. 2014-2015 онд Монголын дээд боловсролын шинэчлэлийн талаар бичсэн блог нийтлэлийн жагсаалт . The tentative list of blog posts of Mongolian higher education innovation for 2014-2015.
. Хаана суралцах вэ? Нийтлэл 34, Where should study? Post 34
. 1 дүгээр дамжааны оюутан, Нийтлэл 33, First year student, Post 33
. Дадлагын ажил (ДА) ба нягтлан бодогчийн тооны норматив, нийтлэл 32; Instruction course & normative numbers of accountants”, post 32
. Монголын боловсролын шинэчлэл-Mongolian education innovation

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. TS.Songuuli
Хуудас: 6 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн